Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01520

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01520                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу Дэнж багийн Зүүн дэнжийн 01 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух, Боржигон овгийн Осорын Дэмчигийн /регистрийн дугаар ЗП62040201/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Дэмчиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Дэмчиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2012 онд 50 настай, 4 хүүхэдтэйгээр тэтгэвэрт гарах байсан боловч нийгмийн байдал, тухайн үед ажиллаж байсан алба хаагчдын буруугаас болж 1982-1995 он дуустал тасралтгүй ажилласан жилүүдийг ажилд орсон гарсан тушаал, цалингийн тодорхойлолт зэргийг архивын бүртгэлд бүртгэл хийгдээгүйн улмаас тэтгэвэрт гарч чадаагүй. Одоо 55 нас хүртэл ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас маань болсон тул 1982-1995 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Дэмчиг нь 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын яслийн цэвэрлэгч, сахиулаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны  оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл больницийн цэвэрлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл мал эмнэлгийн сахиулаар, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүн эмнэлгийн асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “яслийн цэвэрлэгч сахиулаар 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллуулав, уг ажлаас чөлөөлж 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс ажиллуулав, уг ажлаас 1985 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс чөлөөлөв, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс мал эмнэлэгт ажиллуулав, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хүн эмнэлэгт асрагчаар ажиллуулав” гэжээ.

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тодорхойлолтонд “Тус архивын сан хөмрөгт Осор овогтой Дэмчигийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ясли, хүн эмнэлэгт 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл цэвэрлэгч, асрагч, мал эмнэлгийн сахиулаар тус тус ажиллаж байсан тухай холбогдох материалыг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1609 тоот тодорхойлолтоор гаргаж өгсөн боловч 1982 оны 06 дугаар сараас яслийн цэвэрлэгч сахиулаас чөлөөлсөн, 1983 оноос асрагчаас чөлөөлж цэвэрлэгчээр томилсон тухай холбогдох материалд нь байхгүй байгаа учир лавлагаа гаргах боломжгүй болно” гэжээ.

3.Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1609 дугаар лавлагаанд “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны 1982 оны 01-р сарын 19-ний өдрийн 05-р захирамжаар шинэ яслийн барилга ашиглалтад орж орон тоо нэмэгдсэн тул яслийн цэвэрлэгч, сахиулаар О.Дэмчигийг 01-р сарын 03-наас эхлэн ажиллуулсугай гэсэн байна. Мөн аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны 1982 оны 06-р сарын 30 ний едрийн 67-р захирамжаар цэвэрлэгч О.Дэмчигийг асрагчаар 07-р сарын 01-нээс эхлэн түр авч ажиллуулсугай гэсэн байна. Мөн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны 1985 оны 9-р сарын 24-ний өдрийн 102-р захирамжаар сум дундын больницын цэвэрлэгч О.Дэмчиг нь МАА-н үйлдвэрлэлд гарч ажиллах болсон тул ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Мөн аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны 1985 оны 12-р сарын 17-ний өдрийн 121-р захирамжаар О.Дэмчигийг мал эмнэлэгийн сахиулаар 12-р сарын 16-наас авч ажиллуулсугай гэсэн байна. Мөн аймгийн Эрдэнэдалай сумын АДХГЗ-ны 1991 оны 01-р сарын 17-ний өдрийн 08-р захирамжаар О.Дэмчигийг Хүн эмнэлэгийн асрагчаар 01-р сарын 16-наас авч ажиллуулсугай гэсэн байна. Мөн аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгийн ерөнхий эмчийн 1994 оны 12-р сарын 23- ны өдрийн 21-р тушаалаар ажилчдын хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1994 оны 12-р сарын 31-нээр дуусгавар болгон 1995 оны 01-р сарын 01-нээс нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлсүгэй гэснийг тус тус тодорхойлов” гэжээ.

4.Гэрч Ч.Энхтуяа шүүхэд мэдүүлэхдээ: “Ч.Энхтуяа миний бие Эрдэнэдалай сум дундын эмнэлэгт асрагчийн үүргийг гйцэтгэж байхад О.Дэмчиг нь 1985 оны 10 сарын 01-с 1995 оны хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед О.Дэмчиг нь асрагч, үйлчлэгч хийдэг байсан” гэжээ.

5.Ч.Энхтуяагийн хөдөлмөрийн дэвтэрт “1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс сумын хүн эмнэлэгт асрагч, угаагчаар ажиллуулав” гэжээ.

6.Гэрч О.Бадамноров шүүхэд мэдүүлэхдээ: “Миний бие 1982 онд шинэ ясли баригдахад эрхлэгчээр ажиллаж байхдаа О.Дэмчигийг 1982 оны 01 дүгээр сарын 03-нд сахиулаар авч ажиллуулсан. Улмаар тус байгууллагад цэвэрлэгчээр нэг жил ажиллаад сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан нь үнэн болно. Тэр үед ясли эмнэлэгийн байгууллага нэг системийн байгууллага учир шууд шилжин орж байсан, дээрх онуудад хамт ажиллаж байсан үнэн болно” гэжээ.

5.Дундговь аймгийн эрүүлийг хамгаалах газрын харьяа Эрдэнэдалай сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар ажил өөрчлөх тушаалд гэрч О.Бадамноровыг курст суралцуулсан тухай дуьдсан байна.

Нэхэмжлэгч О.Дэмчиг нь 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдар хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын яслийн цэвэрлэгч, сахиулаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны  оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл больницийн цэвэрлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл мал эмнэлгийн сахиулаар, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүн эмнэлгийн асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дундговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тодорхойлолт, Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1609 дугаар лавлагаа гэрч О.Бадамноров, Ч.Энхтуяа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч О.Бадамноров, Ч.Энхтуяа нар нь 1982-1995 оны хооронд нэхэмжлэгч О.Дэмчигтэй хамт Дундговь аймгийн хүн эмнэлэг, ясли зэрэг байгууллагад ажиллаж байсан нь гэрч Ч.Энхутяагийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч О.Бадамгаравыг курст явуулж байсан тушаал зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Дэмчигээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Осорын Дэмчигийг 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын яслийн цэвэрлэгч, сахиулаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны  оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл больницын цэвэрлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл мал эмнэлгийн сахиулаар, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүн эмнэлгийн асрагчаар тус тус ажилалж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Дэмчигээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА