| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01570/И |
| Дугаар | 01535 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 01535
2016 оны 12 сарын 12 өдөр Дугаар 142/ШШ2016/01535 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-2-25 тоотод оршин суух Сартуул овгийн Бямбарашийн Ундармаагийн /регистрийн дугаар ИИ92102004/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1952 онд төрсөн, 64 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-28-20 тоотод оршин суух Нуур овгийн Найдангийн Должинсүрэнд холбогдох 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Ундармаа нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.Должинсүрэнгээс 12 000 000 төгрөгөөр дулаан граж худалдаж авсан юм. Анх надад хэлэхдээ дулаан гараж удахгүй халаалт ирэхээр мэдэгдэн гэж худлаа хэлээд халаалтгүй гаражаа дулаан гараж гээд өндөр үнээр зарсан байна юм. Удахгүй хүйтний улирал орж гаражаа халахыг хараад байсан чинь худлаа халаалтын систем тавиад дулаан гараж гээд надад зарсан байсан ба үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн болно. Та нар яагаад ингэж худлаа ярьж бусдыг хуурч байгаа юм бэ, би мөнгөө эргүүлж авмаар байна гэхэд бүгдийг буцаах боломжгүй халаалтгүй гаражаа 5 000 000 төгрөгөөр бодоод үлдсэн 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж бүрэн барагдуулна гэсэн бичиг хийж баталгаажуулж өгсөн.иймд Н.Должинсүрэнгээс 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундармаа хариуцагч Н.Должинсүрэнгээс холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126 950 өгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Ундармаагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Должинсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаад олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА