| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1123/Э |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1123
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, улсын яллагч Б.Энхбат, иргэдийн төлөөлөгч Ч.Наранхүү, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Ү.Э, түүний өмгөөлөгч А.О, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ү.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд, Б овогт О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Б овогт С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03282 0840 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Ү.Э, Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 33 дугаар гудамжны * тоотод оршин суудаг гэх боловч Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх, регистрийн дугаар ***, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан.
2. Б овогт О.А, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 33 дугаар гудамжны * тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх, регистрийн дугаар ***, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөн суллагдсан.
3. Б овогт С.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх, регистрийн дугаар ***; урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 1 сар, 27 хоногийн хугацаагаар тогтоож байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар
1. Шүүгдэгч Ү.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 33 дугаар гудамжинд иргэн Э.Д-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 4 удаа хутгалж, хүнийг алахыг завдсан,
2. Шүүгдэгч С.Б, О.А-д нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна автомашины зогсоолд байсан иргэн О.А-гийн өмчлөлийн ** улсын дугаартай Hyundai Mayti загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн,
3. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоотод оршин суух Э.А-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн BSB загварын зурагт, хоёр ширхэг монет бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын ** тоотод оршин суух иргэн Б.Ц-ийн байнга амьдрах байшинд нэвтэрч, Nikon D5000 загварын гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 959,940 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн ** тоотод оршин суух иргэн Р.Г-ын байнга амьдрах байшингийн цонхны хамгаалалт төмрийг лоомоор эвдэн, нэвтэрч их гарын мөнгөн аяга, эмэгтэй монет гинж, эмэгтэй монет бөгж, эрэгтэй монет бөгж, ган халбагатай алтан нуухтай,Чүнчүгноров хөөрөг, торгон дайлан, гар хийцийн дайлан, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж кулон, 48 инчийн LG загварын зурагт эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.831.840 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 18-02 тоотод оршин суух иргэн Ж.Ц-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, эрэгтэй мөнгөн бүс, манан хөөрөг, хурган дотортой дээл, 20 шил 0.75 литрийн архи, 10 кг бууз, 10 кг хонины мах, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.302.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Уулын задгай тоотод оршин суух иргэн Л.Э-гийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн Sony загварын зурагт, даваа толгойтой зэс халбагатай манан хөөрөг, улаан хүрэн өнгийн торгон хөөргөний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан,
8. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-20 тоотод оршин суух иргэн Д.М-ын байнга амьдрах байшингийн нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагт, Samsung G-5 загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Их Эмээлтийн дэнжийн 1-36 тоотод оршин суух иргэн Д.Э-ийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 42 инчийн Samsung загварын зурагт, 32 инчийн Samsung загварын зурагт, 1,5 граммын монет ээмэг, 1,5 граммын монет бөгж 1 ширхэг, 2,5 граммын монет бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 802,500 төгрөгийн хохирол учруулсан,
10. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 86-16 тоотод оршин суух иргэн Ж.Н-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, TCL загварын 32 инчийн зурагт, LG загварын гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний 68-13 тоотод оршин суух иргэн Г.А байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, манан хөөрөг, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь 2 ширхэг, бэлэн 60.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 25-10 тоотод оршин суух иргэн Г.Тын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 40 инчийн зурагт, Sharp загварын 40 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 12-208 тоотод оршин суух иргэн Д.Д-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн суварга, жижиг мөнгөн толь, том мөнгөн толь, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, алтан гагнуур архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.095.569 төгрөгийн хохирол учруулсан,
14. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-25б тоотод оршин суух иргэн Ч.Мөнхжаргалын байшингийн цонхоор нэвтэрч, 46 инчийн Samsung загварын зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, IPhone 4 загварын гар утас, иргэний үнэмлэх, түрүүвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-35 тоотод оршин суух иргэн Х.Аийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Sharp загварын 2 инчийн зурагт, мэлхий бэлэг дурсгалын зүйл, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 210.900 төгрөгийн хохирол учруулсан,
16. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Түрүү 1-5 тоотод оршин суух иргэн М.Найдандоржийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 40 инчийн Sony загварын зурагт, халаалтын тень, хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нуурын 1-3 тоотод оршин суух иргэн Ц.Аийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн бүс, гар утас, монет бөгж, гоо сайхны хэрэгсэл, иргэний үнэмлэх, манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 5.385.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 10-22А тоотод оршин суух иргэн С.Байгальмаагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 48 инчийн Samsung загварын зурагт, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн *** тоотод оршин суух иргэн Ш.Д-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 37 нэр төрлийн эд зүйлс, бэлэн 560.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 41.560.300 төгрөгийн хохирол учруулсан,
20. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг 94 тоотод оршин суух иргэн П.Б-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан,
21. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 12-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 71 тоотод оршин суух Ц.Ц-гийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 40 инчийн Sharp загварын LCD зурагт, эмэгтэй хүний түрүүтэй гутал, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 701.400 төгрөгийн хохирол учруулсан,
22. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн ** тоотод оршин суух иргэн Ж.Ц-гийн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч, 42 инчийн LG загварын зурагт, зөөврийн компьютер, шинэ гутал, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.415.992 төгрөгийн хохирол учруулсан,
23. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 91-01 тоотод оршин суух иргэн Ц.Д-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч Lenovo загварын зөөврийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сэлэм, сувдан ээмэг 2 хос, сувдан бөгж 2 ширхэг, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж, хар өнгийн хайрцагтай өрмийн иж бүрдэл 1 хайрцаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.765.000 төгрөгийн хохирол учруулсан,
24. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3А-3032 тоотод оршин суух иргэн Л.Ц байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн зурагт, сахлын машин, Ken загварын гар өрөм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 333.600 төгрөгийн хохирол учруулсан,
25. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн *** тоотод оршин суух иргэн Н.А-ийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Sky board загварын 42 инчийн зурагт, дунд гарын хөөрөг, доллар нэртэй ус үнэртэй ус, бахь, үсний машин, 1.7 литрийн виски, 0.7 литрийн 2 шил вино, халивын иж бүрдэл, бэлэн 6.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 691.060 төгрөгийн хохирол учруулсан,
26. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын *** тоотод оршин суух Н.М-нийн байнга амьдрах сууцны вакум цонхоор нэвтэрч, Haier загварын 48 инчийн зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, 5.9 граммтай эрэгтэй хүний хуримын монет бөгж, мөнгөн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.391.400 төгрөгийн хохирол учруулсан,
27. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-аас 07-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 дугаар хэсэг 80-2234 тоотод оршин суух Д.Д-гийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, эрэгтэй савхин хүрэм, 47 инчийн Sky board загварын LCD зурагт, 9 ширхэг эрэгтэй мөнгөн товч, Swarovski шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан,
28. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 55-1737 тоотод оршин суух Э.Э-н байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн Monel загварын зурагт, 14 инчийн Acer загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 642.000 төгрөгийн хохирол учруулсан,
29. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 5 дугаар хэсгийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Б байнга амьдрах монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Samsung загварын зурагт, хоёр ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан,
30. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн ** тоотод оршин суух иргэн Ё.Т-ын байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, мөнгөн бурхан 3 ширхэг, зурмал бурхан, мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
31. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ** тоотод оршин суух иргэн Б.А-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн 70.000 төгрөг, 3 ширхэг гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 314.000 төгрөгийн хохирол учруулсан,
32. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын ** тоотод оршин суух иргэн Л.Гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хөөрөг, дугуй хийлдэг автомат насос, 1 литрийн абсолют архи, мөнгөн ээмэг, зөөврийн цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
33. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн *** тоотод оршин суух иргэн Ю.Эын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Grundig загварын 40 инчийн зурагт, хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 711.441 төгрөгийн хохирол учруулсан,
34. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ддаржаагийн 33 дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Б.О байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Panasonic загварын LCD зурагт, их, дунд, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, 1 шил дарс, 1 шил дарс, Samsung загварын 14 инчийн зөөврийн компьютер, иж бүрдлийн хамт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.948.400 төгрөгийн хохирол учруулсан,
35. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ддаржаагийн ** тоотод оршин суух иргэн Б.Эийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 68 ширхэг хүүхдийн живх, Acer загварын суурин компьютер, OMO угаалгын нунтаг, савхин куртик, 23 кг хонины мах, оёдлын машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 685.100 төгрөгийн хохирол учруулсан,
36. Шүүгдэгч Ү.Э нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ддаржаагийн ** тоотод оршин суух иргэн Ж.Д-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн зурагт, мөнгөн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.375.120 төгрөгийн хохирол учруулсан,
37. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 6А-8 тоотод оршин суух иргэн Г.М-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Sharp загварын зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, шармал өнгийн ээмэгний төмөр бэлдцүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 806.000 төгрөгийн хохирол учруулсан,
38. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17-20 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн ** тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Samsung загварын 42 инчийн зурагт, мөнгөн тоногтой эмээл, 3 ширхэг мөнгөн аяга, Samsung загварын 2 ширхэг гар утас, G-shock загварын цаг, Casio загварын бугуйн цаг, эмэгтэй цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.531.000 төгрөгийн хохирол учруулсан,
39. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Нисэх”-ийн 43-1 тоотод оршин суух Э.Бсүрэнгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө болон хазаар, ташуур, чөдөр, мөнгөн аяга, цүнх, хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулсан,
40. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн тоотод оршин суух иргэн Р.Г-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Toshiba загварын 43 инчийн зурагт, эрэгтэй савхин куртик, өвлийн гутал, Сэнгүр нэртэй цүнх, эрэгтэй бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 887.940 төгрөгийн хохирол учруулсан,
41. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн тоотод оршин суух иргэн С.Н-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, TCL загварын 55 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.559.910 төгрөгийн хохирол учруулсан,
42. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Хөтлийн 2-2-1 тоотод оршин суух иргэн Д.О-ийн байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
43. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 469 тоотод оршин суух Ц.Лын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн Funai загварын зурагт, 0.75 граммын хар чингис архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 166.800 төгрөгийн хохирол учруулсан,
44. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ** тоотод оршин суух иргэн С.Д-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Toshiba загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 772.740 төгрөгийн хохирол учруулсан,
45. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Дэнжийн 7-66 тоотод оршин суух иргэн Т.У-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, TCL загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан,
46. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын *** тоотод оршин суух иргэн П.Б-ын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Sharp загварын 40 инчийн зурагт, Sharp загварын зөөврийн компьютер, алтан бөгж, монет бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 809.400 төгрөгийн хохирол учруулсан,
47. Шүүгдэгч Ү.Э нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын ** тоотод оршин суух иргэн Б.Баяраагийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 60 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.194.000 төгрөгийн хохирол учруулсан,
48. Шүүгдэгч О.А нь яллагдагч Б.А-тэй бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын ** тоотод оршин суух иргэн Г.Э-ны байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 3 метр орчим цахилгааны утас, Led гэрэл 2 ширхэг, туузан хөшиг 1 ширхэг, гэрлийн унтраалга 5 ширхэг, 5 литрийн багтаамжтай Monel загварын ус буцалгагч 1 ширхэг, паркет шалны хөрөө 1 ширхэг, гар таслагч 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 337.090 төгрөгийн хохирол учруулсан,
49. Шүүгдэгч О.А, С.Б нар нь яллагдагч Б.Атэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 18-317 тоотод оршин суух иргэн Ч.Д-ийн байнга байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, даваа толгойтой хөөрөг, мөнгөн хазаар, хоёр ширхэг гав, төмөр сейф, ПМ загварын гар буу, сум зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.617.000 төгрөгийн хохирол учруулсан,
50. Шүүгдэгч С.Б нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8-115 тоотод оршин суух иргэн М.Ц-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 12 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хүн алахыг завдаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хүнд гэмтэл учирсан гэж гарсан тул Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байна. Мөн хохирогч А-гийн гэрээс зурагтыг нь авсан өөр зүйл аваагүй. Хохирогч Г-с мөнгөн аяга, хөөрөг, монет гинж, эрэгтэй монет бөгж, торгон дайлан, мөнгөн бөгж, мөнгөн гинж зэргийг нь би аваагүй. Зөвхөн 48 инчийн зурагт авсан. Шүүгдэгч А-тэй бүлэглэж Их эмээлтийн дэнжийн 1-36 тоот айлаас 1.5 грамм монет ээмэг аваагүй, 2.5 граммын монет бөгж аваагүй зөвхөн 2 зурагтыг нь авсан. Шүүгдэгч А-тэй бүлэглэж Сонгинохайрханы 22 дугаар хороо хилчний ** тоотоос гаанс болон бэлэн 60.000 төгрөгийг нь аваагүй. Шүүгдэгч А-тэй бүлэглэж Дахилтын 12-208 тоотоос их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга зэргийг аваагүй, бусдыг нь авсан. Шүүгдэгч Б-тай бүлэглэж Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 дугаар хэсэг, ** тоотоос зурагтыг нь авсан бусдыг нь аваагүй. А-той бүлэглэж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын гэгээн ** тоотоос 3 ширхэг гутлыг нь авсан. Бэлэн 70.000 төгрөгийг аваагүй. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 4-610 тоотоос хөөрөг, дугуй, хийлдэг автомат насос, 1 литрийн архи авсан. Бэлэн 200.000 төгрөгийг нь аваагүй. Сүхбаатар 17 дугаар хороо Ддаржаагийн 33 дугаар гудамжинд байх айлын вакум цонхоор нэвтэрч 42 инчийн зурагт, 2 ширхэг вино, зөөврийн компьютер авсан, мөнгөн аягыг аваагүй. Налайх дүүргийн нисэхийн 43-1 тоотоос хазаар, ташуур, бэлэн мөнгө аваагүй, нэг ширхэг мөнгөн аяга, хүүхдийн сургуулийн цүнх, хувцас авсан. Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 9-15 тоотоос 43 инчийн зурагт авсан, бусдыг нь аваагүй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын ** тоотоос 50 инчийн зурагт авсан. 60 инчийн зурагт гэж бичсэн байна...” гэж;
Шүүгдэгч О.Аын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтийн 4 дүгээр хуудасны 11 дээр байгаа гаанс, мөнгөн аягыг би аваагүй. 5 дугаар хуудасны 17 дээр байгаа хохирогч А-ийн иргэний үнэмлэх, мөнгөн бүсийг, гоо сайхны хэрэглэл аваагүй. 5 дугаар хуудасны 19 дээр байгаа Д-гийн үйлдэл, 7 дугаар хуудасны 32 дээр байгаа бэлэн 200.000 төгрөгийг аваагүй, бусдыг нь авсан. Мөн хөөргийг 800.000 төгрөгөөр үнэлсэн байсан тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 7 дугаар хуудасны 37 дээр байгаа хохирогч Мөнхбаярын ээмэгний төмөр биет зүйлсийг би аваагүй. 7 дугаар хуудасны 38 дээр мөнгөн тоногтой эмээл гэсэн байна. Энэ нь мөнгөн тоногтой эмээл биш байсан. Би тус эмээлийг гудамжинд явж байсан хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Эмэгтэй хүний ширэн оосортой бугуйн цагийг аваагүй. 8 дугаар хуудасны 46 дээр байгаа Б-ын гэрээс алтан бөгж аваагүй, 27 дугаар хуудасны 19 дээр байгаа Д-гийн нэг алтан ээмэг, хоёр алтан бөгж, монет бугуйвч, дижитал зургийн аппарат, зөөврийн компьютер зэргийг авсан. Бусдыг нь аваагүй...” гэж;
Шүүгдэгч С.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрсэн гэдэгтэй маргах зүйлгүй...” гэж тус тус мэдүүлэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоолоо. Үүнд:
1. Шүүгдэгч Ү.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 33 дугаар гудамжинд иргэн Э.Д-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 4 удаа хутгалж, хүнийг алахаар завдсан болох нь:
- Иргэн Ч.Д-аас 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн “..манай хашаанд хутгалуулсан хүн байна..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хх-ийн 4-10 хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
- Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санаж байгаагаар Хүнээ гэх нэртэй танил бандитай хамт Урнаа эгчийн гэрт нэг шил 2 литрийн пиво уусан, ингээд түүнийгээ дууссаны дараа гэрээс нь гарч дэлгүүр орж нэг шил 0.75 хэмжээтэй Нутаг нэртэй архи, хоёр литрийн хэмжээтэй нийслэл пиво аваад хэсэг чихэр, жимс авч гарах гэтэл Хүнээгийн танил гэх хоёр банди дэлгүүрийн үүдэнд таараад хэсэг юм ярьж байхад нөгөө хоёр банди нэг шил архи авчхаад хамтдаа ууя гэхээр зөвшөөрөөд хамт явж Халиунаагийн гэрт очсон, тэндээ архи ууж сууж байхад гэрт нь ах, эгч нар нь ирэхээр нь гарч явсан ба Урнаагийн гэрийн үүдэнд байж байхдаа Хүнээгийн найз гэх хоёр бандийн нэгэнтэй нь маргалдаж байсан санагдаж байна. Ингээд нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн... Би тэр хоёр залууг өмнө нь харж байгаагүй, миний санаж байгаагаар Б-ийн нөгөөх нь хэн гэдгийг нь мэдэхгүй байна, тэр бандитай маргалдсан....”, “...Миний зүрх, уушгинд хутга нэвтэрч, би хоёр удаагийн хагалгаанд орсон. Би эмчилгээний зардалд гарсан 1.094.800 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд хагалгааны төлбөр, ор хоногийн мөнгө, эм тариа, боолт хийлгэсэн зардал байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-68, 69-70 дугаар хуудас/,
- Гэрч Х.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 33-13 тоотод байрлах гэртээ унтаж байгаад босоод иртэл Э гэх залуу манай хашаанд хүнтэй зодолдоод байна гэж манай хүү Даваажаргал надад хэлэхээр нь би гараад хартал манай хашаан дотор Э гэх залуу үл таних залууг хутгалсан байсан....Э гэх залууг манай хүү Бтэй найз гэдгээр нь танина......Намайг гэрээс гараад очиход зүрхэн тус газраа 3 газар хутгалуулсан залуу манай хашаан дотор байрлах амбаарын хажуу талд сууж хөдөлж чадахгүй байсан. Харин Э гэх залуу тэр хутгалуулсан залуугийн хажууд уйлаад сууж байсан. Тэр хоёр архи уусан юм шиг байсан. Э манай гэрийн шүүгээний татдаг шургуулга дотроос хутга авсан гэж манай хүү Даваажаргал надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,
- Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо ** тоотод байх гэртээ нөхөр хүүхдийн хамт ар талын Мандал-Овоо ** тоотод байх Ч гэх айлын хашаанд согтуу хүмүүс хэрэлдэж маргаад байх чимээ гараад байсан. Ер нь энэ айлд байнга хүмүүс архидаж зодоон цохион хийгээд байдаг болохоор тухайн үед тоогоогүй. Тэгээд байж байтал манай хүү 4 настай Э гаднаас гүйж орж ирээд “Ээжээ хойд талын хашаанд нэг ах хэвтчихсэн гэдэснээс нь цус гараад байна гэсэн. Тэгээд гараад хартал манай хойд хашаанд цээжээрээ нүцгэн, жийнс шорттой залуу хэвтэж байсан цус гарсан эсэхийг би анзаарч хараагүй, хүүгээ дагуулаад гэртээ орсон. Энэ үед тэр залуугийн хажууд Ч ах хажууд нь суучихсан бас нэг танихгүй залуу утсаар ярьчихсан сууж байсан. Тухайн үед тэр залуу бид нарыг яасан хүний мууд дуртай юм бэ? гээд орилоод байсан. ...Тэгээд манай нөхөр Баярбат 103-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй түргэний машин ирээд, удаагүй цагдаагийн машин ирээд уг залууг аваад явсан. Түргэний машинд авч явах үед нөгөө залуугийн цээж нь цус болчихсон, эмч нь 4 хутгалчихсан байна гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр намайг гэртээ зурагт үзээд сууж байхад Э ах манай гэрт орж ирээд Б байна уу гэж миний төрсөн ахыг асуухаар нь байхгүй гараад явсан гэж хэлэхэд манай гэрийн гал тогооны шүүгээг уудлаад цэнхэр иштэй жижиг хутга баруун талынхаа ханцуйндаа хийгээд гараад явсан....Э манай гэрээс хутга аваад явсны дараа би ус авах гээд гэрээс гараад худаг руу явах гээд хашаанаас гартал манай хашааны гадаа зүүн талын буланд Э ах Д ахтай хамт архи уугаад сууж байсан. Тэгтэл Э намайг саванд ус хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би гэр лүү эргэж ороод саванд ус хийж гаргаж ирж өгчхөөд худаг руу усанд явсан. Худаг дээрээс ус авчхаад гэр лүүгээ явж байтал нарийн гудамжинд Э би хүн алчихлаа гээд утсаар яриад уйлаад байсан. Тэгээд харахад Д ах дээшээ хараад тэрийгээд хэвтчихсэн, цээжнээс нь цус гарчихсан, цустайгаа хутгалдчихсан байсан. Э хажууд нь уйлаад сууж байсан. Манай гэрийн төмс арилгадаг ир хэсэг нь богино, бариул хэсэг нь том цэнхэр өнгийн иштэй жижиг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
- Гэрч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э манай хойд жалганы ард байх Б гэх айлын хашаа руу гүйгээд орсон чинь Д ах араас нь гүйгээд орсон. Ойролцоогоор нэг цагийн дараа цагдаа нар манайд орж ирээд Д ахыг бусдад хутгалуулсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бол жинхэнэ нэр нь юм. Би болон бусад хүмүүс Э гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/,
- Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээгүүр өмсөж байсан футболкийг сөхөж үзэхэд цээжний зүүн дээд эгмийн хэсэгт 1, аюулхай хэсэгт 1 зэрэг нийт 4 удаа хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 9123 дугаартай “...Э.Д-ын биед цээжний баруун, зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол, тосгуурыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,
- Хохирогч Э.Д нь эмнэлгийн яаралтай тусламж авч, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2 удаа мэс засалд орсон болохыг нотолсон Түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, мэс заслын тэмдэглэлүүд, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтууд /1 дүгээр хх-ийн 135, 142-162 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн үед би нэлээн согтсон байсан. Д-ыг хутгалсны дараа ухаан орсон ба өмнөх үйлдлээ бүрэн санахгүй байгаа юм. Би их хэмжээгээр архи уусан үедээ үйлдлээ бүрэн санахгүй ухаан санаа орж гараад байдаг юм. Тухайн хэрэг болох үед их согтсон байсан. Д ах надтай уулзахдаа согтуу байсан ба архи нэмж уугаад нэлээн согтсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 723 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 103-105 дугаар хуудас/,
2. Шүүгдэгч С.Б, О.А нар нь бусадтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна автомашины зогсоолд байсан иргэн О.А-гийн өмчлөлийн ** улсын дугаартай Hyundai Mayti загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:
- Иргэн О.А-гээс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Хоёр ширхэг аккумлятор алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хх-ийн 198-200 дугаар хуудас/,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн К-74 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 225--226 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр Хх-ийн 216-217 дугаар хуудас/,
- Гэрч О.Б-оор дүрсний бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр Хх-ийн 227-229 дүгээр хуудас/,
- Хохирогч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Майты” маркийн ачааны автомашиныг байрныхаа гадаа зогсоол буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд шөнө нь эргэж тойроогүй бөгөөд 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед гэрийнхээ цонхоор машин руугаа харсан чинь аккумлятор даруулдаг төмөр нь доошоо унжсан байхаар нь гэрээсээ гараад машин дээрээ очоод хартал хоёр ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 246-247 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан хоёр ширхэг аккумляторыг 144.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХ3-255 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цамбагаравын арын 9 давхар бор байрны орчмоор ачаатай машин хайсан чинь уг 9 давхар байрны хажуугийн цагаан 9 давхар байрны урд талын зогсоол дээр цагаан өнгийн портер машин байсан. Тэгээд машины наад талын зогсоол руу шахаж зогсоосон бөгөөд Б би эхлээд очоод харчхаад ирье гээд машин луу явсан. Б очоод машины ачааны доор суугаад аккумляторыг нь тайлаад өргөөд наашаа ирэхээр нь би машинаас гараад Бын урдаас нь тосож очоод тайлаад авчирсан 2 аккумляторынх нь нэгийг өргөөд машины арын хаалгаар оруулаад шалан дээр тавьсан...”, “...Хоёр ширхэг аккумляторыг А, Б нартай бүлэглэн А ахын СМ5 машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 34-36, 58-59 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би А, Б нарын хамт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, тухайн үед миний Самсунг СМ5 загварын машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 65-67 дугаар хуудас/,
3. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод оршин суух Э.А-ийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн BSB загварын зурагт, хоёр ширхэг монет бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Г.Таас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 85 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2 дугаар хх-ийн 86-89 дүгээр хуудас/,
- Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нийг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод байх байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “Sony” нэртэй зурагт алдагдсан. Уг алдагдсан зурагтыг 2017 оны 07 дугаар сард “BSB” төвөөс 850,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо анх худалдаж авсан үнээрээ үнэлж байна...”, “...Хоёр ширхэг монет бөгж алдагдсан талаар би мэдээгүй байтал хүргэн ах Түвшинжаргал хоёр ширхэг монет бөгж алдагдсан гэдгийг мэдэж мэдүүлэг өгсөн байсан. Манай гэрээс BSB брэндийн зурагт 1 ширхэг, 2 ширхэг монет бөгж алдагдсан...” гэсэн мэдүүлгүүд /2 дугаар хх-ийн 95-98 дугаар хуудас/,
- Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр баз дүү Г.П ажлынхаа газрын хүмүүстэй зугаалгаар явсан юм. Би хамт явсан. Тэгээд орой гэрт нь ирэхэд байшингийн хаалга хаалттай байсан бөгөөд дотор ороход эд зүйл онгичсон хулгай орсон байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. 42 инчийн зурагт, хоёр ширхэг монет бөгж зэрэг эд зүйлүүд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 770.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 356 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орой харанхуй болчихсон байхад 21 цагийн үед Нарангийн гол руу найзындаа очих гээд явж байхад замд Улаан өнгийн тоосгон байшин эзэнгүй харагдсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод байшингийн вакум цонхыг нь түлхээд 42 инчийн хар өнгийн зурагт том өрөөний зурагтын тавиур дээр байхаар нь аваад цонхоороо буцаж гараад зам хүртэл зурагтаа барьж явж байгаад зам дээрээс такси бариад 3, 4 дүгээр хороолол руу явсан. Тэгээд жолоочид манай шинэ жил болж байгаа юмаа та тавиад өгөөч надад бичиг баримт байхгүй гэж хэлж тавиулаад 250,000 төгрөг авсан. Тэгээд таксины ахад 20,000 төгрөг өгөөд би тэндээсээ
гэмтлийн эмнэлэгт байх нийтийн байр луугаа идэж уух юм аваад орсон. Тэгээд маргааш нь шинж жилийн торт, бууз зэрэг эд зүйлс авсан. Би тухайн үед эрүүл архи дарс хэрэглээгүй бөгөөд монет эдлэл бол аваагүй...”, “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 120-121, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
4. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын ** тоотод оршин суух иргэн Б.Ц-гийн байнга амьдрах байшинд нэвтэрч, Nikon D5000 загварын гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 959,940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.Ц-гээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн “Гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 129-130 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2 дугаар хх-ийн 137-140 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан Nikon D-5000 загварын гэрэл зургийн аппаратыг О.У-гаас хураан авч, хохирогч Б.Ц-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 143-145 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан Nikon D-5000 загварын гэрэл зургийн аппаратыг яллагдагч Б.А-ийн нэрээр “Андууд” ломбардад 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг нотолсон зээлийн 0005002 дугаартай баримт /2 дугаар хх-ийн 146 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын 3-25 тоотод байрлах байшингийн хаалга үүдийг цоожлоод явчхаад 19 цагийн үед гэртээ ирсэн чинь байшингийн жижиг өрөөний цонх онгорхой байсан тэгээд байшингийн хаалгыг онгойлгоод орсон чинь байшингийн жижиг өрөөний цонх онгорхой байсан тэгээд байшингийн хаалгыг онгойлгоод орсон чинь том өрөөний бурхны эд зүйлийг онгичсон байсан. Тэгээд хулгай орсон болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийсэн. Алдсан зургийн аппаратаа 2011 онд Япон улсаас 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 5,000,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 151-152 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч О.У-гийн: “....Баянгол дүүргийн 17 дугаар хороо, модны хоёрын автобусны буудлын орчимд 36 дугаар байрны 4 тоотын өргөтгөлийн подвалд барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа явуулдаг, тэгээд манай ломбардад 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ломбардад Батаа овогтой А /ЧВ70052119/ гэдэг эрэгтэй хүн Nikon D-5000 гэрэл зургийн аппаратыг ногоон даавуун цүнхний хамт 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцааны хугацаа дууссаны дараа сунгуулаагүй, ломбардын гэрээн дээр байсан утасны дугаар луу залгасан боловч ирж аваагүй. Тухайн гэрэл зургийн аппаратыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 157 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан Nikon D-5000 гэрэл зургийн аппаратыг 959,940 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХ3-18-99 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 163-164 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн сэжигтнээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Дэнжийн гэр хороололд байдаг хашаандаа явдаггүй хоёр машинтай айлын хашааг нь давж ороод вакум цонхыг түлхэж онгойлгож, би ороод ногоон даавуун жижиг цүнхтэй хар өнгийн зургийн аппарат авсан, тухайн үед А ахтай хамт явсан. СМ5 маркийн машинтай явж байсан, зургийн аппаратыг модны хоёрын андууд гэдэг нэртэй ломбардад А ахын бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавиад одоо болтол авч чадаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 171-172 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн сэжигтнээр өгсөн: “...Би тухайн ломбардад тавьсан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн үед өөрийн 28-67 УНН улсын дугаартай СМ5 маркийн машинтай Эийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард талд байдаг гэр хорооллоор явж байгаад Э энд зогсоодох гээд ногоон төмөр хаалгатай гудамжны буланд байрласан айлын хашааны гадна зогсоод Э дотогшоо ороод ногоон жижиг цүнхтэй зургийн аппарат бариад гарч ирсэн. Тэгээд би өөрийн бичиг баримтаар 200.000 төгрөгөөр ломбардад тавьсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 177-178 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн ** тоотод оршин суух иргэн Р.Г-ын байнга амьдрах байшингийн цонхны хамгаалалт төмрийг лоомоор эвдэн, нэвтэрч их гарын мөнгөн аяга, эмэгтэй монет гинж, эмэгтэй монет бөгж, эрэгтэй монет бөгж, ган халбагатай алтан нуухтай,Чүнчүгноров хөөрөг, торгон дайлан, гар хийцийн дайлан, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж кулон, 48 инчийн LG загварын зурагт эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.831.840 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Л.А-аас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 203-204 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2 дугаар хх-ийн 205-212 дугаар хуудас/,
- Хохирогч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 3А-17 тоотод байрлах гэрээсээ өглөө 08 цагийн үед гарсан манай эхнэр гэрт үлдсэн, эхнэр Алимаа 14 цагийн үед гэрийнхээ цонх, хаалгаа түгжээд гарсан байсан тэгээд шөнийн 02 цагийн үед эхнэр А бид хоёр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга түгжээгүй гаднаас түлхүүр хийлгүй онгойсон байсан. Тэгээд гэртээ орсон чинь хамаг юм сандаачсан хойд талын өрөөний цонх онгорхой байсан, тэгээд хулгай орсон болохыг мэдээд, цагдаад гомдол гаргасан, цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийсэн. Өглөө нь би эртхэн 07 цаг 30 минутын үед босоод дэлгүүрийн камерт хулгайч бичигдсэн байж магадгүй гээд урагш явсан. Манай эхнэр А хашааны хойд талаар тойрч явж байгаад лоом олсон, тэгээд хажууд нь манай зурагт газар байсан. Тэгээд зурагтаа олж авсан, одоо манай гэрт тэр хулгайчийн үлдээсэн лоом байгаа, зурагтыг гэртээ оруулаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд зурагтаас гарын мөр авсан. Манай гэрээс хуучин цагийн сэврээ хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, цулгуй аяга байсан, эмэгтэй хүний монет гинж 1 ширхэг, монет бөгж 1 ширхэг, өлзий хээтэй хар чулуутай бөгжний хээний эсрэг талд буюу ар хэсэгтээ гагнаастай, эрэгтэй хүний монет бөгж 1 ширхэг, ган халбагатай алтан нуухтай, Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, бор өнгийн торгон дайлан, тод ногоон өнгийн дөрвөн хүчтэнтэй, гар хийцийн дайлан, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж кулонтой, 48 инчийн LG брэндийн 3D дэлгэцтэй зурагт 1 ширхэг гэх эд зүйлсээ алдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 226-227 дугаар хуудас/,
Хохирогч Р.Г-ын хууль ёсны төлөөлөгч Г.Х-ын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 234 дүгээр хуудас/, Алдагдсан эд зүйлсийг 3.831.840 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХ3-18-103, СХ3-18-248 тоот дүгнэлтүүд /3 дугаар хх-ийн 1-6 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад хорооллын эцэс дээрээс А ахтай утсаар яриад “мөнгөний хэрэг байна аа, хоёулаа хулгай хийх үү, та машинаараа яваад өгөөч” гэсэн чинь А ах “чи хаана байгаа юм бэ гэхээр нь Хорооллын эцэс дээр байна гэсэн чинь одоо яваад очъё гэж хэлсэн.Тэгээд удалгүй 20-иод минутын дараа А ах өөрийнхөө SM-5 машинтай хүрч ирсэн. Тэгээд бид хоёр хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн харалдаа баруун талын дэнж рүү гараад эзэнгүй айл хайж яваад урдуураа блок хашаатай, араараа банзан хашааны хаалга нь ногоон өнгөтэй айлын хашааны гадаа зогссон. Тэгээд би А ахыг “та машиндаа байж бай би энэ айл руу орчхоод ирье” гээд машинаас буусан. Тэгээд хашааг нь давж ороход хүн байхгүй шинжтэй байсан ба хашаанд нь нэг машиныг бүтээлгээр бүтээчихсэн байсан. Тэгээд би хашаа руу ороод байшингийн урдуур гарахад 3 цонх нь гурвуулаа сараалжин төмөртэй байхаар нь буцаж хашааг нь давж гараад А ахын машин дээр нь очоод лоом авсан ба А ахыг “та машинаа асаагаад цаана очоод зогсож бай, хүн амьтан хүрээд ирж магадгүй гэж хэлээд буцаад хашаа руу ороод байшингийн эхний цонхны сараалжин төмрийг хөшиж ороод цонхны салхивчийг түлхэж орсон. Байшинд ороход унтлагын жижиг өрөө байсан ба жижиг өрөөний тавиур дээр байсан хар өнгийн Samsung загварын LCD зурагтыг аваад цонхоор гарах гэхэд цонхоор нь багтахгүй байхаар нь уг зурагтыг буцаагаад газар тавьсан. Тэгээд том өрөө лүү нь ороход хананд лсд зурагт өлгөөстэй байхаар нь уг зурагтыг аваад жижиг өрөөний цонхон дээр тавиад гэрт нь байсан шүүгээ савыг онгойлгон өөр үнэ бүхий эд зүйлс хайж яваад шургуулгаас нь гадуураа даалинтай хөөрөг байхаар нь аваад, зурагтын хамт авч гарсан. Тэгээд хашааг нь даваад арынх нь нарийн гудамжны буланд зурагтыг тавиад, А ах дээр очоод машинаа асаагаад бид хоёр зурагт тавьсан нарийн гудамжны үзүүр дээр очиход миний хулгай хийсэн айлын арын хашааны айлын залуу гарч ирээд зурагтын хажууд зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр гай болж баригдана гээд шууд цаашаа явсан. Тэгээд би А ахаар гэртээ хүргүүлсэн. А ах гэр лүүгээ харина гээд явсан. Тэгээд би маргааш нь тэр айлаас хулгайлж авсан хөөргөө Хархорин зах дээр явуулын хүнд 10,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө тамхи аваад, идэж уух юм авч идээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Өөрийн *** УНН улсын дугаартай SM-5 маркийн машинаараа Москва хороололд халтуур хийгээд явж байсан чинь Э гээд А-ын найз нь залгахаар нь ах нь нэгдүгээр хорооллын энд явж байна гэсэн чинь “та юманд яваад өгөөч, мөнгөний хэрэг гараад байна, би танд таксины мөнгийг чинь өгнө өө, би хорооллын эцэс дээр байна” гэсэн. Тэгэхээр нь би шууд хорооллын эцэс дээр явж очоод Этой уулзсан чинь “айлаас нэг юм аваадахъя, гэхээр нь би хулгай хийх гэж байгаа юм байхдаа гэж ойлгосон. Тэгээд Э надад зам заагаад Гэмтлийн эмнэлгийн харалдаа дэнж рүү гараад блок хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна намайг энд зогсчих , энэ айл эзэнгүй юм шиг байна, та тэр цаана жалганд очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би Эийг тэр айлын хашааны гадна буулгаад цаана жалганд дэлгүүрийн хажууд машинтайгаа зогсоод хүлээж байсан. Тэгсэн чинь удалгүй Э над руу утсаар яриад “та хаана байна, буцаад хүрээд ир гэхээр нь машинаа асаагаад айлын хашааны гадна очсон чинь харанхуй нарийн гудамжнаас Э гүйж гарч ирээд за яваарай гэж хэлсэн. Яг тэр үед цаана нь нэг хүн гудамжны үзүүрт зогсож харагдсан. Э машинд орж ирээд машинаа хөдөлгөөд явсан ба замдаа Э ярихдаа “зурагтыг нь аваад цонхоор нь гарах гэсэн чинь цонхоор нь багтдаггүй гэх ухааны юм яриад арын хашаанаас нь хүн гараад ирлээ” тэгэхээр нь би зугтаачихлаа гэж хэлсэн. Э гэмтлийн эмнэлгийн харалдаа зам дээр буугаад үлдсэн. Тэгээд би цаашаа халтууртаа явсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 18-02 тоотод оршин суух иргэн Ж.Ц-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, эрэгтэй мөнгөн бүс, манан хөөрөг, хурган дотортой дээл, 20 шил 0.75 литрийн архи, 10 кг бууз, 10 кг хонины мах, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.302.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ж.Ц-гаас 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3 дугаар хх-ийн 62-65 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд манай гэр эзэнгүй байсан бөгөөд тэр хугацаанд манайхаас мөнгөн бүс, 10 кг бууз, 10 кг хонины мах, 20 шил архи, бэлнээр 50,000 төгрөг, манан хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 76-80 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 2,252,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦ-18-225 тоот дүгнэлт /3 дугаар хх-ийн 87-88 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед би А гээд танил ахтайгаа утсаар яриад 3 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзахаар ярьсан. Тэгээд намайг 3 дугаар хорооллын автобусны буудал дээр ганцаараа байж байхад А ах 28-67 УНН улсын дугаартай Samsung 5 маркийн саарал өнгийн автомашинтайгаа ганцаараа ирсэн. Би А ахтай уулзаад бид хоёр гадуур таксинд явъя гэж ярилцаад хамт явсан. Тэгээд хорооллын эцсээс такси барьсан хүнийг 5 шард хүргэж өгсөн. 5 шард хүнээ хүргэж өгөөд байж байтал автобусны буудал дээр байсан хүмүүс 361 гарам руу явах уу нэг хүний 1000 төгрөгөөр явъя гэхээр нь А ах бид хоёр тэндээс гурван хүн аваад 361 гарам явсан. 361 гарам дээр очоод төв замаасаа салаад Жаргалант тосгон явах замаар гэр хорооллын гудамжинд ороод хүмүүсээ буулгасан. Тэгээд бид хоёр буцаад хот руу явах гэсэн чинь уулын орой дээр улаан тоосгон байшин харагдсан. Тэгэхээр нь би А ахад хандаж “та эндээ зогсож байх уу, би буугаад юм үзээд ирье” гэж хэлээд машинаас буугаад улаан тоосгон эзэнгүй айлын хашаа руу явсан. Уг айлын хашааны гадаа ирээд нохой байхгүй болохоор нь баруун урд талын хэсгээр даваад хашаанд орсон. Хашааны хойд талд байх улаан тоосгон байшингийн зүүн талын вакум салхивчийг бээлийтэй гараараа түлхсэн. Тэгсэн цонхны салхивч нээгдэхээр нь байшинд салхивчаар орсон. Би байшинд ороод том өрөөнд байх шүүгээний дээд талд байсан бурхны урд тавьсан байсан биет 40,000 төгрөг, мөн авдрын тагийг нээгээд 0.5 грамм Экс архи 1 шил, 0.5 грамм Хар Чингис 1 шил, Соёмбо архи 0.5 грамм 1 шил, Шар чингис 0.5 граммын архи 2 шил, 0.75 граммын Хараа архи 1 шил, Бохем архи 0.5 граммаар 1 шил, мөн эмэгтэй хүний зэсэн тоногтой бүс, авдрын доод хэсэгт хар өнгийн дан дээл байхаар нь аваад архийг боосон. Дараа нь гал тогооны өрөөнд хөргөгчид байсан буузыг аваад орсон цонхоороо гараад А ах дээр ирсэн. А ах бид хоёр замдаа дэлгүүрээс гялгар тор аваад хулгайлсан архи торондоо хийсэн. Улаанбаатар хот руу явах замдаа би айлаас авсан дээл, бүс хоёрыг овоон дээр үлдээгээд явсан. Тэгээд хотод орж ирээд Энхжин худалдааны төвийн ойролцоо зогсоод айлаас авсан 9-10 шил архийг бөөнд нь 30,000 төгрөгөөр зараад А ахад 10,000 төгрөг өгч бензин хийгээрэй гэж хэлээд хорооллын эцэст түрээсэлж байсан нийтийн байрандаа хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Уулын задгай тоотод оршин суух иргэн Л.Э-гийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн Sony загварын зурагт, даваа толгойтой зэс халбагатай манан хөөрөг, улаан хүрэн өнгийн торгон хөөргөний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Л.Э-гаас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлын хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 120 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 122-125 дугаар хуудас/,
- Хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарамд оршин суудаг, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд манайх эзэнгүй байсан ба гэрийн хаалга эвдэж манай гэрээс зурагт, манан хөөрөг, даалин алдагдсан. Зурагтыг 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан үнээрээ үнэлнэ. Хөөрөг даалин хоёр үе дамжиж ирсэн. 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Гомдолтой байна, алдагдсан эд зүйлээ олж авмаар байна....”, “...Манай нөхрийн ааваас өв дамжиж ирсэн дунд гарын даваа толгойтой зэс халбагатай манан хөөргийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Улаан хүрэн өнгийн торгон материалтай хөөргөний даалинг 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2017 оны 08 дугаар сард BSB дэлгүүрээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан 32 инчийн Sony маркийн зурагт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 134-136 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 759.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦГ-19-21 тоот дүгнэлт /3 дугаар хх-ийн 142-143 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын эцэст байх “Говь” сауны урд талд байх ягаан өнгийн нийтийн байрандаа ганцаараа байж байсан. Орой 16 цагийн үед гэрээсээ 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирсэн. Тэндээсээ автобусанд суугаад 5 шарын автобусны буудал дээр ирээд 361 гарам явах суудлын автомашинд суусан. Би 361 гарам дээр ирээд Жаргалант тосгон салах замын уулзвар дээр буусан. Би машинаас буугаад 121 дүгээр сургуулийн зүгт алхсан. Сургуулийн баруун талд шинэ модон хашаатай урд талдаа цэнхэр өнгийн төмөр хашаатай айл байсан. Би хашаанд шууд орсон хашаанд нохой байхгүй байдалтай байсан. Хашааны дотор зүүн хойд талын хэсэгт үүдэндээ модон амбаартай гэр харагдсан. Тэгээд гэрийн хажууд ирэхэд амбаарын хаалга цоожгүй нээгдсэн байсан. Тэгээд би амбаарт орсон яваад ороход Монгол гэрийн хаалга нь саарал өнгийн зүүдэг цоожтой байхаар нь амбаарын хажууд урт төмөр байхаар нь хаалганы цоожны цүүцийг эвдээд гэрт орсон. Гэрийн хойд талын тавиурт цагаан өнгийн Samsung гэсэн бичигтэй цагаан өнгийн 32 инчийн Led зурагт байхаар нь гэрт байсан ор хөнжлийн даавуунд ороогоод зурагтыг гэрээс нь аваад гарсан. Би гэрээс нь гараад зам дагуу зогсоод жижиг суудлын автомашинд 1000 төгрөг өгөөд 5 шард хүргүүлсэн. Би таван шар дээр буугаад 3, 4 дүгээр хороолол явах автобусанд Өргөө кино театрын ард талд байх барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө овог, нэрээр 150.000 төгрөгөөр барьцаалсан. Тэндээсээ хөлсөлж байсан нийтийн байрандаа ирсэн. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн...”, “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. Харин 8 удаагийн хэргийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 149-151, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-20 тоотод оршин суух иргэн Д.М-ын байнга амьдрах байшингийн нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагт, Samsung G-5 загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Д.М-аас 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 180 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3 дугаар хх-ийн 181-187 дугаар хуудас/,
- Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоотод 2017 оны 11 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аавынхаа гэр лүү очиж хэсэг амьдрахаар 13 цагийн орчим гэрээсээ гарсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байх аав Ддаржаагийнд 2 хоноод 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө хүү Төгс-Үйлсийн хамт гэртээ очин гар утас авахаар аавын гэрээс гарсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 72-20 тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн хойморт байсан зурагт болон очиж авах гэж байсан тавилгын шургуулгад байсан Жи-5 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 203-204 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 500’000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 323 тоот дүгнэлт /3 дугаар хх-ийн 213-215 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед гэж санаж байна. Хулгай хийж мөнгөтэй болох санаа зорилготой явж байхад улаан өнгийн хашаа нь нурчихсан, цэнхэр өнгийн дээвэртэй байшин эзэнгүй харагдахаар нь хашааны хаалгаар ороод байшингийн баруун талын цонхоор түлхэж ороод байшингийн баруун талын цонхоор нь түлхэж дотогш том өрөөний тавиур дээр байсан зурагтыг авч, жижиг өрөөний шкафт байсан J-5 маркийн Samsung гар утас байхаар нь аваад зам хүртэл тэвэрч яваад замаас таксинд суугаад нефтийн ойролцоо байх ломбардын үүдэнд очоод таксины жолооч ахаар надад бичиг баримт байхгүй, та тавиад өг гэж хэлээд 150’000 төгрөгөөр тавиулсан. Тэгээд жолоочид 20’000 төгрөг өгөөд би тэндээсээ автобусанд суугаад гэртээ харьсан. Мөнгөөр нь өөртөө хэрэглээний зүйл аваад дуусгасан байгаа. Гар утсыг нь хорооллын тэнд байх гар утас худалдааны төвд шатсан байна гэхээр нь 20’000 төгрөгөөр зарсан.”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. Харин 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар Хх-ийн 224-225, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Их Эмээлтийн дэнжийн 1-36 тоотод оршин суух иргэн Д.Э-ийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 42 инчийн Samsung загварын зурагт, 32 инчийн Samsung загварын зурагт, 1,5 граммын монет ээмэг, 1,5 граммын монет бөгж 1 ширхэг, 2,5 граммын монет бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 802,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Т.Б-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хх-ийн 234 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 235-239 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 1-36 тоотод байх Монгол гэрт 07 цагаас 21 цагийн хооронд хулгай орж 42 инчийн “Samsung” маркийн LCD зурагт, 32 инчийн “Samsung” маркийн LCD зурагт, 1,5 граммын монет ээмэг, 1,5 граммын монет бөгж 1 ширхэг, 2,5 граммын монет бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 802,500 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 455 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 14-17 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед хулгай хийх зорилготой ганцаараа эмээлт орчмоор явган явж байсан. Тэгэхэд эмээлтийн нэг дэлгүүрийн ар талаар явсан гудамжаар чигээрээ дээшээ явахад ногоон өнгийн хашааны хаалгатай хашаа нь онгорхой айл байхаар нь би дотогш ороход хашааны гол хэсэгт үүдэндээ амбаартай нэг гэр байсан бөгөөд үүдний амбаарын цоожийг нь эвдлээд ороход гэрийнхэн хаалга онгорхой байсан. Тэгээд дотогш ороод хоймор дээр нь нэг зурагт, орон дээр нь 1 зурагт байхаар нь би хоёр зурагтыг нь аваад зам хүртэл тэвэрч явж байгаад замаасаа замын машинд дайгдаж суусан. Тэгээд таван шар дээр буугаад Хархорин хүртэл такси бариад Хархорины тэнд байх зурагт засвар дээр орон дээр байсан жижиг зурагтыг нь 20,000 төгрөгөөр өгсөн. 42 инчийн том зурагтыг нь явуулын хүнд 150,000 төгрөгөөр өгөөд явуулсан. Тэгээд мөнгөөр нь хувцас хунар аваад нийтийн байрны мөнгө төгрөгөө өгөөд дуусгасан байгаа....”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 24-26, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/
10. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 86-16 тоотод оршин суух иргэн Ж.Н-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, TCL загварын 32 инчийн зурагт, LG загварын гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ж.Н-ээс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /4 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 42-47 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 86-16 тоот гэрээсээ оройны 17 цагийн орчим гараад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонхоор хулгайч орж гэрийн эд зүйлс алдагдсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс 32 инчийн TCL загварын хар өнгийн зурагт, LG загварын жижиг гар утас, нэг шил Архангай нэртэй архи, зэрэг эд зүйлс алдсан... Архийг бол үнэлэхгүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 430.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 410 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би дээрх айлд хулгайгаар орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна..”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр Хх-ийн 80-81, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
11. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний ** тоотод оршин суух иргэн Г.А байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, манан хөөрөг, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь 2 ширхэг, бэлэн 60.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Н.Э-аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, /4 дүгээр хх-ийн 92-96 дугаар хуудас/, “Хос Хангай” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 108-111 дүгээр хуудас/,
- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ оройн 19 цагийн орчим гэрээсээ гарсан бөгөөд тухайн оройн шөнийн 00 цагийн орчим гэртэй иртэл гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед манайхнаас тархи манан, чүнчүгноров толгойтой, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай хөөрөг нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, дээр үеийн мөнгөн тоногтой 6 үе дамжсан хэт хутга, мөнгөн бөгжтэй 3 үе дамжсан гаанс нэг ширхэг, бөөгийн мөнгөн толь хоёр ширхэг, бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн 2016 онд Хархорин захаас 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд чүнчүгноров толгойтой, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай, халбага нь хулган сийлсэн байгаа. Тухайн хөөргөө тухайн үнээрээ үнэлнэ. Дунд гарын мөнгөн аягийг хүн бэлэглэсэн учир үнэлж мэдэхгүй байна. Аяганы ёроолд эвтэй дөрвөн амьтантай байгаа. Хэт хутгийг үнэлж мэдэхгүй байна. Хуйны хэсэгт мөнгөн бүслүүртэй бөгөөд тухайн хэсэгтэй мөнгө нь хуйларчихсан, тамхи асаадаг бусад хэрэглэл зэрэг нь бүгд байсан. Гаанс маань урд хэсэгтээ гуулин оруулгатай, хойноо хоёр ширхэг мөнгөн бөгжтэй байгаа. Хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Бөөгийн мөнгөн толио томыг нь 100,000 төгрөг, жижгийг нь 70,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 3,350,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 423 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 131-134 дүгээр хуудас/, Хулгайд алдагдсан эд зүйлсийг 65,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦГ-19-46 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх айлаас найз А-ын хамт хулгайлсан..гинжтэй гэртэй хэт хутгыг төв гандангийн баруун гудамжинд байх эртний эдлэл худалдаж авна гэсэн дэлгүүрт оруулж 120.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг мөнгийг нь хуулаад Хархорин зах дээр алт мөнгөний ченжид 50.000 төгрөгөөр зарсан, мөнгөн толийг нь зарах гэтэл хүмүүс полюс гээд худалдаж авахгүй болохоор гандангийн ойролцоо баригдаж байсан барилгын хажууд шороонд булж орхисон...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ гэмт хэргийг Э-той бүлэглэн үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоотод оршин суух иргэн Г.Т-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 40 инчийн зурагт, Sharp загварын 40 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Г.Т-аас 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 174 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 175-180 дугаар хуудас/,
- Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн гэрээсээ ажилдаа гарсан ба тухайн үедээ байшингийнхаа хаалгыг түгжээд гарсан. Тэгээд тухайн өдөр манай дүү Х манай гэрт байж байгаад гарсан бөгөөд би тэр өдрөө дүүгийндээ очиж, хоноод маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим гэртэй ирэх үед байшингийн хаалга түгжээтэй, байшингийн ард талын хүүхдийн өрөөний жижиг цонх онгорхой байсан юм. Тэгээд гэрийн эд зүйлсээ бүртгэж үзтэл манай том өрөөний 40 инчийн LCD зурагт, жижиг өрөөний шкаф нь дээр байсан 40 инчийн LCD зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хүүхдийн мөнгөн ээмэг зэрэг алга болсон байхаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм....” гэсэн мэдүүлгүүд /4 дүгээр хх-ийн 190-19 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.515.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 419 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 201-203 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад Орбитын тойрог руу найзтайгаа уулзах гээд явсан. Тэгээд очоод залгатал манай найз Очироогийн /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ утас нь унтарчихсан байсан. Тэгэхээр нь Хилчний Алтай худалдааны төвийн ард талын гудамжаар алхаад явж байхад гадна цэнхэр өнгийн хашаатай, улаан өнгийн тоосгон байшин байсан. Уг айл нь гэрэлгүй хүнгүй юм шиг харагдахаар нь би урагшаа харсан цонхоор нь ороод том өрөө болон жижиг өрөөнд байсан хар өнгийн 40 инчийн хоёр ширхэг зурагтыг давхраар нь тэвэрч гарсан. Аягыг нь болохоор халаасандаа хийсэн. Тэгээд зам руу гараад такси бариад зурагтыг нь гудамжинд явж байсан танихгүй хүнд 1 ширхгийг нь 150.000 төгрөгөөр зарсан, мөнгөн аягыг нь маргааш зах дээр гараад нэг танихгүй ченжид 50.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөрөө архи уугаад, шоудаад дуусгасан байгаа...”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг А-ийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр Хх-ийн 212-213, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
13. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын ** тоотод оршин суух иргэн Д.Д-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн суварга, жижиг мөнгөн толь, том мөнгөн толь, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, алтан гагнуур архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.095.569 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Д.Д-аас 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /4 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 223-226 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ** тоот гэрээсээ 06 цагийн орчим гараад явж байгаад орой 21 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдэлж ороод гэр доторх зүйл эмх замбараагүй байдалтай болсон байсан. Манай гэрээс 9 лан мөнгөөр бүтээсэн цул мөнгөн суварга, жижиг том мөнгөн толь, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, алтан гагнуур архи 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.095.569 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 450 тоот дүгнэлт /4 дүгээр хх-ийн 243-246 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед хулгай хийх зорилготой тахилт орчмоор явган явж байсан. Тэгэхэд ногоон өнгийн хаалгатай хашаандаа ганц гэртэй хашаа байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод хаалганы цоожийг нь хөшиж онгойлгоод ороход бөөгийн зан үйл хийдэг айл байсан. Тэгээд хойд авдар дээр нь байсан бөөгийн мөнгөн толь, мөнгөн суварга, мөнгөн хээтэй зүйл, 1 шил архи зэрэг эд зүйлс хулгайлж авсан. Мөнгөн аяга бол аваагүй, мөнгөн аяга байгаагүй. Тэгээд тэдгээрийг аваад автобусанд суугаад Хархорин зах орж танихгүй ченж гэх алт мөнгөний дарханд нийт 83000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Тэгээд маргааш нь хүн хутгалаад хэрэгт холбогдоод цагдаад баригдсан...”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар Хх-ийн 3-5, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
14. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-25б тоотод оршин суух иргэн Ч.М-ын байшингийн цонхоор нэвтэрч, 46 инчийн Samsung загварын зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, IPhone 4 загварын гар утас, иргэний үнэмлэх, түрүүвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ч.М-аас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хх-ийн 15-20 дугаар хуудас/,
- Хохирогч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 08 цагт би ажил руугаа явахад гэрт манай хүүг хардаг С манай 4 настай хүү Б нар гэрт үлдсэн. Тэгээд би ажил руугаа явж 19 цагт ажлаасаа гараад нисэхэд байх өөрийн төрсөн эгч А-ын гэрт очсон. Тэгээд миний араас 21 цагт С манай хүү хоёр ирсэн. Манай нөхөр У нь хөдөө ажилладаг болохоор тухайн үед байгаагүй. Эгчийндээ хоночхоод маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга дотроосоо цоожтой байхаар нь хашааны том хаалгыг онгойлгон ороход ямар нэг зүйл ажиглагдаагүй байшингийн хаалга цоожтой байсан. Тэгээд байшингийн хаалгыг түлхүүрээрээ онгойлгон ортол манай гэрийн зурагт болон хоёр ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд жижиг өрөөний цонхоор хулгайч түлхэн нэвтэрч гараашны хаалгаар гарсан байна гэж хэлсэн. Манай гэрээс зурагт, хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Харин хэрэг болсон явдлаас хойш 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Ууганбаатар хөдөөгөөс ирж IPhone-4 маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэхийн хамт алдагдсан байсныг мэдсэн юм....Аав, ээжийн бэлэглэсэн мөнгөн аяганд “У-т аав, ээжээс нь дурсгав..” гэсэн бичигтэй. Бусад эд зүйлст онцлог, содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 28-30 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.160.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 447 тоот дүгнэлт /5 дугаар хх-ийн 33-36 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед Нарангийн голын автобусанд суугаад цэнхэр дэлгүүр дээр айлынд очих гэж байсан. Тэгээд явж байх замд Нарангийн гол руу эргэдэг зам дээр нэг цагаан өнгийн байшин эзэнгүй харагдсан. Тэгэхээр нь алхаж очоод хашааг нь давж ороод урагшаа харсан вакум онгорхой байсан цонхоор дотогш ороод зурагтын тавиур дээр нь 46 инчийн зурагт байсан, үүний хажууд нь шилэн шургуулга дотор 1 ширхэг мөнгөн аяга, гал тогооны тавиур дээр нь байсан 1 ширхэг мөнгөн аяга, IPhone-4 маркийн гар утас байсан аваад цонхоороо буцаж гараад зам дээрээс такси бариад такситайгаа байшингийн үүдэнд ирээд зурагтаа ачаад юмнуудаа аваад 10 дугаар хороолол орсон. Тэнд очоод нэрийг нь мэдэхгүй нэг ломбардад очоод таксины жолоочоор 250,000 төгрөгт тавиулаад жолоочид 20,000 төгрөг өгөөд явсан ба мөнгөн аягыг нь маргааш нь Хархорин зах руу орж мөнгийг нь хуулж байгаад ченжид 80,000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөө өөртөө зарцуулаад дуусгасан...”, “...Би урд өгсөн мэдүүлэгтээ Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч ганцаараа үйлдсэн гэж мэдүүлэсэн 8 удаагийн үйлдэлтэй хэргүүдийг Аийн хамт машинтай үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 42-45, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
15. Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын тоотод оршин суух иргэн Х.А-ийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Sharp загварын 2 инчийн зурагт, мэлхий бэлэг дурсгалын зүйл, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 210.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Х.А-ээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хх-ийн 52-53 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /5 дугаар хх-ийн 54-58 дугаар хуудас/,
- Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 40 минутын орчимд ажилдаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд гэрт манай хоёр хүүхэд болон нөхөр Д.Д нар үлдсэн. Тэр үед бага хүү Д.Г хичээлдээ яваад, том хүү А болон нөхөр Д.Д нар хөдөө явах гээд 13 цаг 30 минутын үед тус тус гэрээсээ гарч, байшингийнхаа хаалгыг цоожлоод явцгаасан. Тэгээд би 17 цаг 30 минутын орчимд ажлаа тараад 20 цагийн орчимд гэртээ ирэх үед хашааны хаалга хаалттай боловч түгжээ нь нээлттэй байхаар нь гайхаад хашаа руугаа ороод ертөнцийн зүгээр баруун талын вакум цонх онгорхой байхаар нь гаднаас нь харахад шил нь хагарсан гэж харагдаагүй, зүгээр байсан. Тэгэхээр нь янз бүрийн зүйл бодолгүй, манай нөхөр, хүүхдүүд, цонхоо онгорхой орхисон байх гэж бодоод гэр лүүгээ явж ороод гэрлээ асаатал том өрөөний хойморт байсан телевизор байхгүй байхаар нь сандраад гэрт хулгай орсон байна гэж ойлгоод Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэр лүүгээ орох үед хойморт байсан телевизор, телевизорын удирдлага болон шилэн хаалттай шүүгээн дотор байсан бэлэг дурсгалын мэлхий тус тус байхгүй байсан. Цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд үзлэг, шалгалт хийгээд явсны дараа гэрийнхээ эд зүйлсийг шалгахад онгорхой цонхны ойролцоо байрлах орон дэвссэн байсан ноосон материалтай бүтээлэг бас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 74-75 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 210.900 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХ3-18-634 тоот дүгнэлт /5 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ханын материалын дэнжээс доошоо уруудаж явахдаа 1 дүгээр хорооллын арын дэнжээс 21 дүгээр хороолол руу явдаг замын харанхуй нэг гудамж руу ороод бие засаад зогсож байтал эзэнгүй айл харагдсан. Ертөнцийн зүгээр зүүн талаар тэр айлын модон хашааг нь давж ороход “Г” хэлбэрийн нийлсэн, цагаан өнгийн байшин, шар өнгийн байшин хоёр байсан ба хойд талын буланд байсан тавиур дээр байсан 32 инчийн зурагтыг орны бүтээлэгт боож аваад орж ирсэн цонхоор буцаад гарсан. Авч гараад доошоо уруудаж яваад, 32-ын ар талын гүүрэн дээрээс 500 төгрөгөөр, дээшээ дэнж рүү явдаг таксины жолоочид 150.000 төгрөгөөр зарж мөнгийг нь хэрэглэж дууссан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 108-109 дүгээр хуудас/,
16. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Түрүү ** тоотод оршин суух иргэн М.Н-ийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 40 инчийн Sony загварын зурагт, халаалтын тень, хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн М.Н-с 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /17 хх-ийн 205 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17 дугаар хх-ийн 206-209 дүгээр хуудас/,
- Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун түрүү ** тоотод ээж М-ийн хамт оршин суудаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 цагт гэрээсээ гараад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалганы баруун талын цонхны төмөр хаалт эвдэрсэн, цонх онгорхой байдалтай байсан. Тэгээд гэртээ орж үзэхэд гэр доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай, байшингийн баруун талын хана дагуу байх авдар дээр байсан Sony загварын 40 инчийн LCD зурагт, өрөөний гол хэсэгт байсан цагаан өнгийн халаалтын тень, гал тогооны өрөөнд байх хөргөгчид байсан 18 кг хонины мах алдагдсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирж үзлэг хийгээд мэдүүлэг аваад явсан ба 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр гэртээ ирэхэд Хан-Уул дүүргийн цагдаагаас ирээд явлаа энэ дугаар луу залгаарай гээд ***, *** гэсэн дугаарыг бичиж хаалганы завсар хавчуулж үлдээсэн байсан. Тэгээд би тухайн дугаараар нь холбогдоход танайхаас хулгай хийсэн хүмүүс баригдсан одоо шалгагдаж байгаа, чи дуудсан цагт ирээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /17 дугаар хх-ийн 219-221 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 268 тоот дүгнэлт /17 дугаар хх-ийн 223-225 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би 10 дугаар хороололд гэртээ байж байгаад А ах руу утсаар яриад дуудахад удалгүй ирээд хоёулаа ярилцаж байгаад хулгай хийхээр болоод А ахын машинтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү гэдэг газарт 20 цагийн үед ирсэн, тэгээд А ахыг машин дотор нь үлдээгээд өөрөө гудамжаар эзэнгүй айл хайж яваад саарал цементэн хашаатай дотроо тоосгон байшин гэрэлгүй эзэнгүй харагдахаар нь урагшаа харсан вакум цонхны хамгаалалтын төмөр /решотик/-ийг хашаан дотроос авсан төмрөөр хөшиж онгойлгоод вакум цонхыг нь цааш нь хөлөөрөө жийж онгойлгоод цаад талын өрөөний авдар дээр байсан 40 инчийн хар өнгийн зурагт байхаар нь аваад эргээд цонхоор гараад А ахын машинд сууж хотын төв орж бид хоёр гэртээ орсон, тухайн үед нэг гэрт амьдарч байсан, тэгээд маргааш нь гараад хулгайлсан зурагтаа Хархорин зах дээр явуулын хүнд 100.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /17 дугаар хх-ийн 248-249 дүгээр хуудас/,
17. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нуурын ** тоотод оршин суух иргэн Ц.А-ийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн бүс, гар утас, монет бөгж, гоо сайхны хэрэгсэл, иргэний үнэмлэх, манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 5.385.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ц.А-с 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Хулгай орж, эд зүйлс алдагдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /18 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 16-20 дугаар хуудас/,
- Хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын ** тоотод оршин суудаг бөгөөд 2018 оны 11 дүгээр 01-ний өдөр 15 цагт нөхөр бид гэрээсээ идэш хийх гээд Баруунтуруун луу явчхаад 21 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай, цоожийг цохиж, эвдэлсэн байдалтай байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгоод гэрт ортол гэрт байсан эд зүйлсийг сандаачаад энд тэнд, эмх цэгцгүй болгосон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа нарыг ирэхээр нь гэрийн эд зүйлсээ шалгахад гэрийн авдар дотор байсан эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, бурхан байдаг шүүгээнээс даваа толгойтой дунд үеийн халтар манан хөөрөг, хувцасны шкаф дээрээс хар өнгийн товчлууртай гар утас 1 ширхэг, манай охин Хоролсүрэнгийн гар цүнхнээс монет бөгж 1 ширэг, шинэ гоо сайхны хэрэгслүүд, иргэний үнэлэх зэрэг эд зүйлс алдагдсан...”, “...Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд танай гэрт хулгай орсон уу гэж асуугаад байсан...” гэсэн мэдүүлэг /18 дугаар хх-ийн 30-32, 35-36 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 5.385.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 269, 270 тоот дүгнэлтүүд /18 дугаар хх-ийн 37-39, 43-45 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 10 дугаар хороололд гэрийнхэнтэйгээ байж байгаад А ах руу би залгаад манай гэрт хүрээд ир гэс эн чинь за гээд манай гэрт А ах 16 цагийн үед ганцаараа ирсэн, тэгээд би ахыг хоёулаа юманд яваад ирье гэж хэлсэн, яг юунд явах гэж байгаа талаараа хэлээгүй, тэгээд бид хоёр А ахын дугаарыг нь мэдэхгүй Аксент маркийн машинаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн граммын тэр хавьд явж байгаад зам дагуу нэг хашаанд монгол гэрийн хаалгыг бариулаас нь хүчтэй татаж, цоожийг эвдэж ороод хөргөгчийн хажууд байх шкаф дотроос эмэгтэй хүний гар цүнх аваад хоёр ширхэг нүүрний тос аваад уг цүнхэнд хийгээд авдрыг нь ухахад дотроос нь дээл хувцаснаас өөр юм байхгүй болохоор нь тэндээс юм аваагүй, тэгээд хаанаас нь авснаа санахгүй байна монет бөгж аваад, эргэж хаалгаар нь гараад машиндаа суугаад цүнхийг нь үзэхэд авах юм байхгүй болохоор нь буцаагаад хашаа руу нь шидчихсэн, тэгээд тэндээсээ хөдлөөд хотын төв ороод авсан бөгжөө хаана гэдгийг нь санахгүй байна ломбардад 70-80.000 төгрөгт А ахын бичиг баримтаар өөрөөр нь барьцаанд тавиулаад мөнгийг нь хувааж авсан...” гэсэн мэдүүлэг /18 дугаар хх-ийн 65-67 дугаар хуудас/,
18. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны ** тоотод оршин суух иргэн С.Б-гийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 48 инчийн Samsung загварын зурагт, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн С.Б-гаас 2018 оны 11 дүгээр 04-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Хулгай орж, эд зүйлс алдагдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /18 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18 дугаар хх-ийн 84-89 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Б-гаас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт гэрээс гараад хотын төв рүү орж эгч М-ын гэрт очиж хоноод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, гэр доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан ба гэртээ ороод үзэхэд гэрийн хоймор хэсэгт бор өнгийн суурьтай хар өнгийн тавцантай мөлхөө тавилга дээрээс 48 инчийн зурагт болон гэрийн зүүн урд хэсэгт байсан бор өнгийн шүүгээн дээрээс будаа агшаагч алдагдсан...”, “...Манай гэрт хулгай орсноос хойш 2018 оны 12 дугаар сарын дундуур гэртээ байхад хашааны хаалга тогшихоор нь нөхөр Д гарч уулзахад Хан-Уул дүүргийн цагдаагаас ирж уулзаад манай хулгайчийг олчихсон, дуудахаар ирж уулзаарай гэж байна гээд орж ирж байсан...” гэсэн мэдүүлэг /18 дугаар хх-ийн 97-100 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.085.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 265 тоот дүгнэлт /18 дугаар хх-ийн 107-109 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрийнхээ ойролцоо ганцаараа гадуур явж байгаад А ах руу залгаад хаана явж байна гэхэд ах нь гадуур халтуурт явж байна гэхээр нь хамт юманд яваад ирье /Хулгай хийх/ гэж хэлэхэд за за чи гэрийнхээ ойролцоо байж бай ах нь удахгүй яваад очно гэсэн. Тэгээд удалгүй ах ганцаараа өөрийн Hyundai Accent маркийн машинтай ирээд бид хоёр хамт жоохон Сонгинохайрхан дүүргийн нутгаар таксинд явж байгаад ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Баруунтуруун гэдэг газар луу хулгай хийхээр явсан. Тухайн үед цаг 18 цаг болж байсан санагдаж байна, тэгээд бид хоёр нэг гудамжинд машинтай явж байгаад нэг банзан хашаа дотроо Монгол гэртэй бас шавран цагаан байшинтай хашаа байхаар нь би буугаад А ахыг цаанаа байж бай гэж хэлээд би хашааны хаалгаар нь ороход дотор байсан монгол гэр цоожтой байхаар нь хаалгыг нь хүчтэй татаж цоожийг нь эвдээд орж гэрийн хоймор хэсгээс 48 инчийн зурагтыг нь аваад эргээд хаалгаар гараад А-ийн машинд суугаад бид хоёр хотын төв орж гэрийнхээ гадаа хоёулаа энийг маргааш мөнгө болгоё гээд салсан, тухайн зурагт А ахын машин дотор үлдсэн, маргааш нь ах надад 60.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /18 дугаар хх-ийн 128-130 дугаар хуудас/,
19. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн тоотод оршин суух иргэн Ш.Д-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 37 нэр төрлийн эд зүйлс, бэлэн 560.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 41.560.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Д.Д-с 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан тухай” гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дугаар хх-ийн 121-123 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хх-ийн 124-127 дугаар хуудас/,
- Хохирогч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед нөхөр Даринчулууны хамт Дорнод аймаг руу явсан. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай том охин Дуламсүрэн “ээжээ танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 06 дугаар 12-ны өдөр Дорнодоос Улаанбаатарт ирсэн. Манай гэрийг их тухтай ухсан байдалтай байсан гэсэн. Манай гэрээс их олон эд зүйл алдагдсан. 1 ширхэг алтан бөгж /бөмбөрцөг хэлбэртэй шигтгээтэй, 999 сорьцтой, 5 грамм/, 1 хос 2 ширхэг алтан ээмэг /бөмбөрцөг хэлбэртэй шигтгээтэй, 99 сорьцтой/, 1 ширхэг алтан эмэгтэй бугуйвч /1 см өргөнтэй, 20 см урттай, бөөрөнхий оруулгатай, 99 сорьцтой/, 1 хос алтан ээмэг /дундаа нүхтэй, жижиг цагариг хэлбэртэй алтан/, 1 ширхэг алтан хүзүүний зүүлт / кулоны хамт/, 1 хос 2 ширхэг алтан ээмэг /бөөрөнхий хэлбэртэй, 99 сорьцтой, ягаан чулуун шигтгээтэй, 1 хос 2 ширхэг алтан ээмэг /гар хийцийн оюу шигтгээтэй, дугуй хэлбэртэй, ногоон/, 1 грамм 999 сорьцтой цул алт /хэлбэргүй/, 2 ширхэг оюу чулуу, 1 хос 2 ширхэг ээмэг /сваровский брендийн, шар ногоон чулуун шигтгээтэй ээмэг/, 1 ширхэг гинж /сваровский брендийн, шар ногоон чулуун шигтгээтэй кулонтой/, мөнгөн бүс /эмэгтэй 4 см өргөнтэй, урт нь 1.10 см/, мөнгөн бугуйвч /гар хийцийн, хоёр шүрэн мөнгөн шигтгээтэй/, 2 ширхэг мөнгөн бөгж /гар хийцийн, ягаан шүрэн шигтгээтэй/, мөнгөн гинж /гар хийцийн, ягаан шүрэн шигтгээтэй/, мөнгөн аяга /бага гарын, орчин цагийн/, мөнгөн аяга /дунд гарын хуучны/, 2 ширхэг мөнгөн цөгц /хуучны, хээгүй, жижиг/, хөөрөг /дунд гарын, дээр үеийн хийцийн хоёр талдаа мөртэй, халтар манан хөөрөг, даваа шүрэн толгойтой, ногоон номин нуухтай, яасан халбагатай/, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, зургийн аппарат /2012 оны дижитал/, зөөврийн компьютер /Фүжинү брендийн/, ногоон арьсан түрүүвч, мөнгөн зүүлт /шинэ Тайланд мөнгө/, дээлийн мөнгөн товч 9 ширхэг, /дээр үеийн хөндий цохолттой, хээтэй/, 2 ширхэг ээмэг /турк хийцтэй/, 1 ширхэг бөгж /хээтэй, турк хийцийн/ зэрэг эд зүйл алдагдсан...”, “....бас урьд өгсөн мэдүүлэг дээр дутуу дурдсан зүйлүүд байгаа дээр үеийн хийцийн 3 ширхэг мөнгөн товч нийт 30 грамм, цагаан будаа шиг хэмжээтэй 5 ширхэг шүр, мөнгөн гинж Турк 35 граммтай, манан чулуун бугуйвч, сувдан зүүлт, биет 565.000 төгрөг зүйлс байгаа...”, “...37 нэр төрлийн эд зүйлээ алдсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцахад 37 эд зүйлсийг маань 41.560.300 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээтэй санал нэг байна. үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй....” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 131-140 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан 37 нэр төрлийн эд зүйлсийг 41.560.300 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦ-18-193 тоот дүгнэлт /5 дугаар хх-ийн 162-164 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 06 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна “Монгол шилтгээн”-д Хурд хамтлагийн тоглолтыг үзэж байгаад Ү.Э бид хоёр гудамж руу явж бие засчхаад буцаж явах замдаа блок хашаатай улаан тоосгон байшин харанхуй байсныг хараад, уг айл руу ертөнцийн зүгээр зүүн талаар нь хашааг нь давж ороод байшингийн зүүн талын цонхыг хагалж ороод өрөөний хаалганы хажуу онгорхой сейф байсан. Сейф дотор нь алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, монет бугуйвч 1 ширхгийг авсан, том өрөөнөөс нь зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлсан...”, “...Би дээрх хэргийг А ахын хамт үйлдсэн. Анх мэдүүлэг өгөхийн өмнө Э, А ах хоёр хоорондоо яриад А ах намайг Этой хамт үйлдсэн гэж мэдүүлээрэй гэж хэлсний дагуу анх мэдүүлэг өгөхдөө Этой хамт үйлдсэн гэж мэдүүлсэн. Тэр мэдүүлгээс хойш Этой хамт үйлдсэн талаараа дахин мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 193-195, 18 дугаар хх-ийн 149-152 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг ** тоотод оршин суух иргэн П.Б-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Х.Э-с 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хх-ийн 207-208 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хх-ийн 209-210 дугаар хуудас/,
- Хохирогч: П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *** тоот гэрээсээ гараад 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед гэртээ манай аав, ээж хоёр түрүүлж ирээд гэрт хулгай орж зурагт алдагдсаныг мэдсэн. 2013 онд BSB худалдааны төвөөс 4,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн ямар нэгэн сэв зураасгүй 55 инчийн зурагт байгаа...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 212-213 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 535.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний БЗ3-18-118 тоот дүгнэлт /5 дугаар хх-ийн 222-223 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө ах А-ийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн СМ-5 машинаар нь гадуур шөнө халтуур хийж явж байгаад Баянзүрх дүүргийн товчооны замын урд талд очсон юм. Ингээд би гудамжинд буугаад гудамжаар алхаад айлын хашаагаар шагайж хартал эзэнгүй бололтой хоёр давхар байшин байгаа харагдсан. Би ганцаараа дотогш орж байшингийн баруун талын булангийн вакум цонхыг түлхэн дотогш орж тавиур дээр байсан 55 инчийн том Led зурагт байсныг нь авсан. Нэрийг нь би сайн санахгүй байна, хар өнгийн зурагт байсан. Би зурагтаа аваад буцаад нөгөө цонхоор гарсан. Хашааны гүйдэг хаалгаар нь гарч улмаар ах Аийн машинтайгаа хүлээгээд зогсож байсан газарт нь очсон. Машины арын суудал дээр тавиад хотын төв рүү хөдөлж улмаар 4 дүгээр дэлгүүрийн ойр байх ломбардад А ахын бичиг баримтаар нь тавьсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 230-231, 241-243 дугаар, хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад дүү А-гийн гэрт цай уугаад машинаа угаачхаад халтуурт гарах гэж байтал дүү А залгаад хаана байна гэхээр дүүгийндээ цай ууж байна гэж хэлтэл хүрээд очих уу гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн юм. Удалгүй А хүрч ирээд надтай цуг миний машиныг угааж дуусаад гадуур цуг оройжин халтуур хийж явсан. Ингээд явж байгаад Баянзүрхийн товчооны орчимд очсон. А нь урд талын гудамжаар ороодох уу гэхээр нь гудамжаар орсон тэгээд А машинаас буугаад цаашаа явж бай гэж хэлсэн. Би цааш явж удалгүй зогсоод бие засаад, тамхи татаад байж байтал А нэг том зурагт аваад ирсэн. Энэ үед би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй. А хүнтэй уулзаад авсан гэж байсан. Ингээд зурагтыг нь би гэрийнх нь ойролцоо хороололд хүргэж өгөөд явсан. Маргааш нь би ажилтай байсан юм....” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 234-235, 247-249 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/
21. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 12-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ** тоотод оршин суух Ц.Ц-гийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 40 инчийн Sharp загварын LCD зурагт, эмэгтэй хүний түрүүтэй гутал, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 701.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ц.Ц-гээс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Өвлийн сууцанд хулгай орж, эд зүйлс алдагдсан тухай” гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /6 дугаар хх-ийн 7-8 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хх-ийн 9-16 дугаар хуудас/,
- Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагаас өнөөдрийн 11 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны 72 тоотод орших манай өвлийн сууцны вакум цонхоор хулгайч орж, 40 инчийн LCD Sharp зурагт, авдар дотор байсан бичиг баримттай саарал үүргэвч, унтлагын өрөөнөөс хавар намрын хар өнгийн эмэгтэй хүний түрүүтэй гутал, ноолууран хувцаснууд байсан, хар өнгийн жижиг чемодан, жижиг савтай гоо сайхны хэрэгслүүд, бурхны өмнө байсан 30.000 төгрөг одоогоор алдагдсан зүйлүүд гэвэл энэ байна...”, “...Уг ноолууран эмэгтэй хүний улаан хүрэн өнгийн цамц, банзал, өмд гэсэн хослол маань гэрт байсан болохоор тухайн үед байцаагчтай хэлээд үнэлгээ хийлгээгүй. Манай гэрээс алдагдсан зурагт болон гутлын үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 21, 24-25, 26 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 671.400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний БЗЗ-18-298 тоот тайлан /6 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, А бид гурав тухайн хэрэг гардаг өдрийн орой уулзаж, хоорондоо ярилцаж байгаад Гачууртын эцсээс хойшоо яваад мухар гудамж руу ороод нэг эзэнгүй байшингийн хашааны хаалгаар орж, вакум цонхыг түлхэн орж дотогш Э бид хоёр орж, гадаа ** улсын дугаартай Samsung SM-5 загварын машиндаа үлдээд хүлээж байсан...”, “...Энэ гэмт хэргийг найз Ү.Э, ах А нарын хамт үйлдсэн. Уг гэмт хэргийг үйлдэхдээ А ахын Samsung SМ-5 загварын машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 46-47, 64-65 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би дээрх айлд хулгайгаар орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. 40 инчийн LCD Sharp зурагт, бэлэн 30.000 төгрөг эд зүйл хулгайлсан. Би энэ гэмт хэргийг А, А нартай бүлэглэн үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын орчим байсан байх, А, Э нарын хамтаар бид гурав Гачууртын эцсийн хойно байх модон хашаатай айлын гадаа тэр хоёр буусан. Би тэр айлаас би 200 метрийн цаана хүлээж байтал 20-30 минутын дараа А, Э нар хар өнгийн зурагт, ууттай эд зүйлс бариад миний Samsung SM-5 загварын машинд суусан. Тэгээд хотын төв рүү хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/,
22. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн ** тоотод оршин суух иргэн Ж.Ц-гийн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч, 42 инчийн LG загварын зурагт, зөөврийн компьютер, шинэ гутал, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.415.992 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ж.Ц-гийн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг, /6 дугаар хх-ийн 79-84 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ хулгай орсныг мэдээд дуудлага өгсөн ба дуудлагын дагуу цагдаа нар ирээд надаас хурууны хээ болон гэрчийн мэдүүлэг авсан юм, ингээд тухайн үедээ би алдагдсан эд зүйлүүдийг хэлж мэдүүлэгтээ бичүүлсэн байна. Манай гэрээс 42 инчийн LG загварын тухайн жилийн зун худалдан авсан байсан зурагт болон зөөврийн компьютер, шинэ гутал, хөргөгчид байсан 10 орчим кг мах зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг, /6 дугаар хх-ийн 90-93 дугаар хуудас/,
- Гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт өглөө 08.00 цагийн үед гарч яваад орой 20 цаг 30 минутын үед гэртээ иртэл ээж Цэнгэлмаа нь гэрт хулгай орсон байна гээд байж байгаад өрөөнд ороод үзтэл ширээн дээр байсан зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 96 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.415.992 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн шинжээчийн НЦГ-19-36, НЦГ-19-37, НЦГ-19-38 дугаартай дүгнэлтүүд /6 дугаар хх-ийн 111-120 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард шиг санаж байна, А ах А бид хоёрыг бүрэнхий болж байхад гэрээс дуудаж гаргаж ирээд хүнтэй явж уулзъя гээд зүүн тийшээ Хужир булан руу явсан юм аа. Тэгээд явж байгаад А нөгөө хүнтэйгээ утсаар ярих гэтэл утас нь холбогдох боломжгүй байна гэхээр нь А бид хоёр энд нэг өртэй хүнээс мөнгө авах ёстой, та хүргээд өгөөч гээд А ахыг гуйгаад Хужир булангийн гэр хорооллын дунд ороод А бид машинаас буугаад Аийг үлдээгээд эзэнгүй айл хайж явж байгаад гэрэл нь унтраастай, дүнзэн байшинтай эзэнгүй айл хараад хоёулаа хашааг нь давж ороод баруун талынх нь вакум цонхны салхивчийг түлхээд 42 инчийн LED хар өнгийн зурагт, хар өнгийн зөөврийн компьютер зэргийг аваад буцаад гараад шууд машин дээрээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 139-141 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....А ах, Э бид гурав утсаар ярьж холбогдоод хулгай хийхээр явж байгаад Баянзүрх дүүргийн Хужир булан орох замаас салж явж байгаад 1 давхар дүнзэн байшинтай айлын цонхоор Э бид хоёр ороод А ах гадаа нь машиндаа хүлээж байсан, уг байшинтай айлын урд зүгт харсан цонхоор нь Э бид хоёр ороод зурагтыг нь ханан дээрээс нь авсан, зөөврийн компьютерыг нь авсан газраа санахгүй байна, гарахдаа орсон цонхоороо гарсан нохойтой айл байсан болохоор хөргөгчөөс нь мах аваад нохойд нь өгөөд хашааных нь хаалгаар гарч явсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн153-154 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын орчим орой 20 цаг өнгөрч байсан байх А, Э нарын хамт бид гурав Хар-Усан тохойд явж байхдаа нэг мухар гудамжинд намайг А “энд зогсоод хүлээж бай” гэсэн, тэгээд би Гачууртын төв зам руу очоод зогсож байтал 30-аад минутын дараа А “нөгөө гудамжиндаа хүрээд ир” гэхээр нь би тэр гудамжинд очиход А, Э хоёр хар өнгийн зурагт 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхгийг хулгайлаад хүлээж байсан. Тэр хулгайлсан эд зүйлсээ аваад миний Samsung SМ-5 машинтай бид гурав хотын төв рүү орсон...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/,
23. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн ** тоотод оршин суух иргэн Ц.Д-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч Lenovo загварын зөөврийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сэлэм, сувдан ээмэг 2 хос, сувдан бөгж 2 ширхэг, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж, хар өнгийн хайрцагтай өрмийн иж бүрдэл 1 хайрцаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.765.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Э.М-аас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хх-ийн 172-173 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хх-ийн 174-177 дугаар хуудас/,
- Хохирогч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн ** тоотод эхнэрийн хамт амьдардаг. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө байшингийнхаа хаалгыг түгжээд гэрээсээ гараад айлд хоночхоод 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 16 цагийн үед гэртээ ирээд байшиндаа ортол том өрөөний вакум цонхны салхивч онгорхой гэрт байх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байдалтай гэрт хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дуудлага өгсөн. Манай гэрээс хар өнгөтэй Lenovo загварын зөөврийн компьютер /цүнх, цэнэглэг, хулганын хамт/, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэг дурсгалд авч байсан урт сэлэм 1 ширэг, эхнэрийн сувдан ээмэг 2 хос, сувдан бөгж 2 ширхэг, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж, хар өнгийн хайрцагтай өрмийн иж бүрдэл 1 хайрцаг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 186-187 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 2.765.000 төгрөгөөр үнэлсэн “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 18/ЦХ-42 тоот дүгнэлт /6 дугаар хх-ийн 201-203 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. манай төрсөн эгчийн том хүү А болон түүний найз Э над руу утсаар яриад ах хүү хаагуур явна гэхээр нь халтуур хийгээд явж байна гэсэн чинь та завтай юу гэсэн, тэгэхээр нь завтай байна гэсэн. Тэгээд А, Э хоёртой 21 цагийн үед хороолол хавьцаа уулзсан. Тэгсэн А, Э хоёр ийшээ Хужир булан орчхоод ирье гэсэн, тэгэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь хүнтэй уулзах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь хамт Хужир булан орж ирээд нэг хашааны үүдэнд очиж, зогсоод А, Э хоёр энд зогсож бай гээд 25-30 орчим минутын дараа зурагт болон тортой баахан юмнууд аваад гараад ирсэн. Тэгээд хотын төв рүү ороод зурагтыг нь барьцаанд тавиад өгөөч гэхээр нь хороолол хавьцаа ломбардад тавьсан. Тэгсэн надад түлш хийгээрэй гээд 70.000 төгрөг өгсөн тэгээд би салсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 216-217, 246-247 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр А, Э бид гурав хороолол утсаар ярьж байгаад уулзаад А ахын машинтай Хужир булан руу явъя гэсэн. Тэгээд Э л хүнтэй уулзана гэсэн. Тэгээд Хужир буланд нэг айлын хашааны гадаа явж байгаад машинаа зогсоогоод нэг айлын хойд талын хашааг нь Э бид хоёр давж ороод цонхыг нь түлхэж ороод дотроос нь сэлэм, зөөврийн компьютер, мөнгөн эдлэл, мөнгөн аяга, өрмийн иж бүрдэл зэргийг авсан. Тэгээд машиндаа суугаад хотод ирээд маргааш нь мөнгөн эдлэлүүдийг 100.000 төгрөгөөр сонины зарын дагуу утсаар холбогдож байгаад өгсөн. Сэлмийг нь Хархорин зах дээр явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Зөөврийн компьютер нь хуучин болохоор хүн авахгүй байсан, тэгээд гэрт байж байгаад нэг мэдэхэд алга болчихсон байсан...” мэдүүлэг /6 дугаар хх-ийн 221-222, 239-240 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард шөнийн 22 цагийн орчим А, А ах бид гурав Хужир булангийн орчим хулгай хийхээр явж байгаад торон хашаатай улаан тоосгон хоёр давхар байшингийн жижиг өрөөний цонхоор А бид хоёр түлхэж ороод жижиг өрөөнөөс зөөврийн компьютерыг нь бүрэн эдлэлээр нь авсан. Том өрөөнийх нь ханан дээр байсан сэлэм, жижиг өрөөнийх нь эмэгтэй хүний гоо сайхны шүүгээнд байсан ээмэг, бөгжнүүдийг нь авсан. А ах тухайн үед гадаа машинд хүлээгээд байж байсан...Энэ гэмт хэргийг А, А нартай бүлэглэн үйлдэхдээ А ахын Samsung SМ-5 загварын машинтай явсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 231-233 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
24. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн ** тоотод оршин суух иргэн Л.Ц-ийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн зурагт, сахлын машин, Ken загварын гар өрөм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 333.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
- Хохирогч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-аас хойш манай гэр эзэнгүй байсан. Өнөөдөр 14 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж, хулгай орж 42 инчийн зурагт, сахлын машин алдагдсан байсан. “Кен” маркийн улаан эрээн гар өрөм, “Кен” маркийн цахилгаан таслагч алдагдсан байсан...” /7 дугаар хх-ийн 12-16 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 333.600 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний БЗЗ-18-308 тоот дүгнэлт /7 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээжийн дүү болох А нь тухайн хэрэг гардаг өдөр өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай саарал өнгийн СМ-5 маркийн солонгос тэрэгтэйгээ манайд ирээд бид хоёр гарч халтуур хийх санаатай явж байгаад ботаникийн тэнд мухар гудамжинд явж байгаад саарал өнгийн гүйдэг хаалгатай дотор ганц монгол гэр байсан ба цоожийг нь эвдэн дотогш орж 42 инчийн зурагт, гар өрөм зэрэг эд зүйлийг хулгайлан авахад гадаа машиндаа А хүлээгээд хүн хараад сууж байсан. Тэгээд тэндээсээ гараад бид хоёр Сансарын тэнд байх сайн санахгүй байна Аийн бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавиад А-д 60.000 төгрөгийн өгөөд үлдсэнийг нь би авсан. Олсон мөнгөөрөө ууж идээд үрэн таран хийгээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 32-34, 40-41 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 01 дүгээр сар орчимд А бид хоёр миний Samsung SМ-5 загварын машинтай халтуурт явж байгаад такси барьсан нэг хүнийг Улиастай хүргэж өгчхөөд блок хашаатай гүйдэг хаалгатай Монгол гэртэй айлын хажууд зогссон. А тэр айл руу ороод 20-30 минутын дараа зурагт 1 ширхэг, өрөм 1 ширхгийг авч гарч ирсэн...” мэдүүлэг /7 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/,
25. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн ** тоотод иргэн Н.А-гийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Sky board загварын 42 инчийн зурагт, дунд гарын хөөрөг, доллар нэртэй ус үнэртэй ус, бахь, үсний машин, 1.7 литрийн виски, 0.7 литрийн 2 шил вино, халивын иж бүрдэл, бэлэн 6.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 691.060 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Н.А-аас 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
- Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.Б нь эмнэлэгт хэвтэж байгаа. Би өөрөө хүүхдүүдийн хамт хотод байсан. Тэгээд хамгийн сүүлд 2018 он 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ирж гэрээ шалгаж нохойгоо хооллоод явсан. Өнөөдөр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ 09 цаг өнгөрч байхад иртэл манай сууцны хоёр цонхны салхивч онгорхой, хаалгаар яваад ортол доторх эд зүйлс эмх цэгцгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. 43 инчийн Sky board загварын LED, 3D хар өнгөтэй зурагт, шинэ цагийн чулуун хөөрөг, 1.7 литрийн нэрийг нь мэдэхгүй хавтгай шилтэй виски 1 ширхэг, 2 шил 0.7 литрийн улаан вино зэрэг эд зүйлс алдагдсан...”, “...Дүгнэлттэй танилцлаа. Вино хоёр ширхэг байсан нэгийг нь үнэлүүлээгүй байна. зурагтыг хэтэрхий бага үнэлгээгээр үнэлсэн байна. Иймд дахин үнэлгээ хийж өгнө үү. Тухайн өдөр манай гэрээс дараах эд зүйл алдагдсан. 1. Sky board загварын 42 инчийн 3D, LED зурагтыг 2015 оны Arina дэлгүүрээс 769.000 төгрөгөөр авсан, 2. Дунд гарын байгалийн чулуун хөөрөг, даваа толгойтой, зэс нуухтай, энгийн халбагатай хөөрөг 2000 онд Нарантуул захаас 200.000 төгрөгөөр авсан, 3. Доллар нэртэй үнэртэй ус 5.000 төгрөгөөр авсан, 4. Бахь 1.000 төгрөгөөр авсан, 5. Үсний машин цахилгаан 10 жилийн өмнө авч байсан 15.000 төгрөг, 6. 1.7 литрийн нэрийг нь мэдэхгүй Солонгосоос худалдаж авч байсан 450.000 төгрөгийн үнэтэй, 7. 0.7 литрийн 2 шил вино нийт 44.000 төгрөгөөр үнэлж байна. 8. Халивын иж бүрдэл БНХАУ-аас ирэхдээ монгол мөнгөөр 70.000 төгрөгөөр авч байсан, 9. Бэлэн 6.000 төгрөг алдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /7 дугаар хх-ийн 62-63, 64-66 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2018 оны 01 дүгээр сард би эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан, манай эхнэр хотын төвд байрандаа байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө хашаа байшиндаа ирэхэд манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 691.060 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн НЦГ-19-47, НЦГ-19-52 дугаартай дүгнэлтүүд /7 дугаар хх-ийн 79-84 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Ү.Э-той утсаар холбогдоод Ү.Эийн түрээсийн байрны өмнө ирээд Э-ийг аваад цугтай халтуур хийж яваад Улиастайн тэр хавьд нэг айлын хашааны өмнө зогс гээд би зогссон, Э би эргээд залгая та жаахан доошоо явж бай гээд буусан. Тухайн өдөр Ү.Э-ийг харанхуй болсон учир би тухайн байшинг сайн хараагүй. Би бараг Ү.Э-ийг нэлээн удаан хүлээсэн. Ойролцоогоор 45-50 орчим минут хүлээсэн би машин дотроо унтсан байсан. Ингээд Ү.Э өөрийнхөө *** дугаараас миний дугаар луу залгаад хаана байна гэхээр нь нь би нэлээн доор байна би унтчихсан байна гэсэн чинь “Та түрүүний буулгасан хашааны ойролцоо хүрээд ир” гэхээр нь гуу жалгатай газар яваад очсон. Э та гэрлээ унтраа гэж хэлчхээд эргээд яваад удалгүй нэг зурагт тэвэрсэн орж ирсэн юм. Ингээд явъя гээд өнөөдөр оройтчихлоо гээд миний автомашинд буюу 28-67 УНН улсын дугаартай Samsung SМ-5 гэсэн маркийн машинд хонуулсан...” мэдүүлэг /7 дугаар хх-ийн 91-92, 107-108 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард 19 цагийн орчим А ахтай таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн Улиастай орчим шар өнгийн 1 давхар байшинтай айлын хашааг давж ороод байшингийнх нь үүдний амбаарын арын цонхоор түлхэн орж, том өрөөнийх нь ширээн дээр байсан 42 инчийн зурагт, жижиг өрөөнийх нь авдар дотроос дарс, виски, халивын иж бүрдэл, бэлэн 6,000 төгрөг, доллар нэртэй үнэртэй ус хулгайлж аваад хаалгаар нь гарч явсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
26. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын ** тоотод оршин суух Н.М-ийн байнга амьдрах сууцны вакум цонхоор нэвтэрч, Haier загварын 48 инчийн зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, 5.9 граммтай эрэгтэй хүний хуримын монет бөгж, мөнгөн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.391.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Н.М-с 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7 дугаар хх-ийн 126 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 127-133 дугаар хуудас/,
- Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын ** тоотод байрлах өөрийн гэртээ ирсэн тэгэхэд манай гэрийн урагш харсан гурван цонхны баруун талын салхивч онгорхой байсан. Тэгээд хулгай орсон гэж бодоогүй хаалгаа онгойлгоод гэртээ орсон тэгэхэд гэрийн эд зүйлийг ухаж, том өрөөнд тавиур дээр байсан зурагт, авдрын таг онгойлгож мөнгөн аяга, унтлагын өрөөнд байх эхнэрийн гар цүнх дотор байсан монет ээмэг, гинж зүүлт зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай гэр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эзэнгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5 дахь өдөр гэртээ очиход гэр зүгээр байсан байгаа юм. Тэгээд манай найз Хүрэлбаатар 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уулзаад танай гэрэл асаалттай байсан гэрлээ унтраасан юм уу гэж асуусан. Тэгэхэд ээж гэрлээ унтраасан байх гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед нэг их тоогоогүй орхисон. Тэгээд өнөөдөр ирэхэд ийм зүйл болсон байсан. Манайх 1.200.000 төгрөгөөр өнгөрсөн зун 7 сард зурагтаа авч байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй дэлгэцийн гялгар наалттайгаа шинээр байсан. 6-8 хэмжээтэй 6 ширхэг мөнгөн аяга байсан, түүний нэгэн дээр нь дэслэгч Н.М-д Улаанбаатар хотын цагдаагийн газрын хулгайн хэлтсээс дурсгав гэсэн бичигтэй аяга байгаа, бусад нь цулгуй шиг санагдаж байна..Эхнэрийн ээмэг, зүүлт хоёрын грамм болон үнийн дүнг мэдэхгүй байна. Миний өөрийн бөгж бол 5.9 грамм хуримын бөгж байсан, эрэгтэй хүний мөнгөн гинж алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 137-138 дугаар хуудас/,
- Хохирогч Н.М-ийн өмчлөлийн хулгайд алдсан гэх 48 инчийн Haier загварын зурагтыг “Арвин” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /7 дугаар хх-ийн 139-142 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан 48 инчийн Haier загварын зурагтыг “Арвин” барьцаалан зээлдүүлэх газарт яллагдагч Б.Аийн нэрээр барьцаанд тавьсан болохыг нотолсон барьцаат зээлийн №Е4650 дугаартай гэрээ /7 дугаар хх-ийн 143 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай ажилтан М.Б нь Батаагийн А гэх хүнээс Haier загварын 48 инчийн LED зурагт 7 хоногийн хугацаатай 420.000 төгрөгөөр барьцаалан бэлэн мөнгө зээлдүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 154-155 дугаар хуудас/,
- Гэрч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ гэрийн эзэн нь найз М гэдэг хүн байдаг юм. Эд нар хотод байранд байдаг бөгөөд би өдрийн цагаар хааяа эргэж, тойрдог бөгөөд Мөнх-Эрдэнийн ээж 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим ирсэн гэж нэг ярьж байсан. Би 1 дүгээр сарын 26-ны орой би энэ хавиар явж байхдаа харахад гэрэл нь асаалттай байсан. Тэгээд би ирчихсэн юм байх гэж бодсон. Тэгээд маргааш нь уулзаад танай гэрийн гарал асаалттай байсан та нар байсан уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд тоогоогүй орхисон байсан, тэгээд өнөөдөр гэртээ ирцгээхэд гэрт нь хулгай орсон байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/,
- Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагаас холбогдож танайх 48 инчийн Haier зурагт 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр авсан уу гэхэд нь бид системээс шалгаж өгч, манайх тухайн хайж явсан зурагтыг нь 500.000 төгрөгөөр барьцаалж авч байсан тэгээд хулгайн зурагт гэдгийг мэдсэн. Тухайн зурагтыг манай ажилтан Б барьцаалж авсан байдаг ба 14 хоногийн хугацаатай 0.8 хувийн хүүтэйгээр барьцаалж авсан байдаг, тухайн барьцаалсан хүн нь авах хоногоо 7 хоног хэтрүүлбэл манай ломбард зарах журамтай байдаг тул манайх тухайн зурагтыг хугацаа дууссанаас хойш 20 хоногийн дараа 650.000 төгрөгөөр зарсан. Тухайн зурагтыг манайхаар байнга үйлчлүүлдэг барилгын засал хийдэг ах эгч хоёр гэртээ авсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 157-158 дугаар хуудас/,
- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Арвин нэртэй барьцаат зээлийн газарт ажилладаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50 орчим насны эрэгтэй хүн 48 инчийн Haier маркийн LED зурагт манайд 420.000 төгрөгөөр хоногийн хугацаатай барьцаалсан ба 3 дугаар сарын дунд үед тэр ах нэг цагдаагийн хамтаар барьцаалсан зурагтаа сураглаж ирсэн ба тухайн зурагт хулгайн зурагт болохыг цагдаа хэлсэн. Тухайн зурагтыг зараад бараг сар болсон байсан учир нь тухайн хүн зурагтаа 7 хоногийн хугацаатай барьцаалсан бас сунгалт хийлгээгүй. Бид зурагтыг зарахаас өмнө барьцаалсан хүний гар утасны дугаарт анхааруулж, зурвас илгээдэг ба бидэнд хариу ирээгүй..”, “...Урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд 48 инчийн Haier загварын LED зурагтыг манай барьцаалан зээлдүүлэх газраас 650.000 төгрөгөөр *** регистрийн дугаартай Д.Б гэж хүн худалдан авсан. Д.Б-т би зарсан зурагтыг хулгайн эд зүйл байна, цагдаа нар асууж байна гэж хэлэхэд Д.Б зурагтыг надад авч ирж өгөөд мөнгөө буцаагаад аваад явчихсан. Одоо уг зурагт манай барьцаалан зээлдүүлэх газарт хадгалагдаж байгаа болно...” гэсэн мэдүүлэг, /7 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/,
- Гэрч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн бөгжийг манай ломбардад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр овогтой А гэх хүн 300.000 төгрөгөөр барьцаалсан байсан ба уг бөгж нь 5,9 грамм хэмжээтэй байсан нь манай байгууллагын баримтад тусгагдсан байгаа. Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж мэдүүлэг өгсний дараа ажил дээрээ очин хураагдсан эд зүйлсээс хайхад байхгүй байсан. Ченжүүдэд зарагдсан гэж бодож байна учир нь бид хураагдсан эд зүйлээ зарахдаа ямар нэгэн тэмдэглэл баримт үйлддэггүй байгаа эд зүйлсээ ирсэн ченжүүдэд тухайн үеийн ханшаар борлуулдаг...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 165 дугаар хуудас/,
- 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.А-ийн нэрээр хулгайд алдагдсан гэх 5.9 грамм монет эрэгтэй бөгжийг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг нотолсон барьцаат газрын зээлийн гэрээний хуулбар, /7 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлийг 2.391.400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦГ-18-317 тоот дүгнэлт /7 дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр А ахтай халтуурт явахаар уулзаж хамт халтуур хийж явж байгаад 17 цаг өнгөрч бүрэнхий болсон байхад Баянзүрх дүүрэгт байрлах цайз захаас хойш эргэж гэр хороолол дунд хүн хүргэж өгчхөөд буцаад явж байхад машин мөсөн дээр хий эргээд байхаар нь би айлаас үнс гуйгаад ирье гээд эсрэг талын гудамж руу ороход цагаан блок хашаатай улаан тоосгон байшин гэрэлгүй эзэнгүй харагдахаар нь би хашааг нь давж ороод урагш харсан 3 вакум цонхныхон баруун баруун талын цонхны салхивчийг гараараа чанга түлхэж онгойлгож дотогш орж том өрөөнөөс 48 инчийн хар өнгийн зурагт, зурагтын тавиурын баруун талд байсан авдрын цүүг нь гараараа эвдэж онгойлгон дотроос нь 6 ширхэг мөнгөн аяга аваад, авдрын хажууд байсан хар өнгийн даавуун уутанд хийчхээд гарах замдаа бурхны тавиурын доод жижиг шаргал модон шүүгээнээс мөнгөн гинжинд холбосон 1 ширхэг эрэгтэй монет бөгж байсныг авч халаасандаа хийж орсон цонхоороо буцаж гараад зурагтыг хашааны дотор талд үүдэнд тавьж А ах дээр буцаж очиход машинаа гаргачхаад намайг хүлээж байхаар нь сая авлагатай найзындаа ороод ирлээ хашаанаас нь очоод юм аваадахъя гэж тухайн хашааг зааж очоод би зурагтыг машинд нь авч хийж бид хоёр Монелийн замаар доош уруудаж 21 дүгээр хороолол руу явсан. Би тухайн үед А ахын нэр дээр зурагтыг ломбардад барьцаалуулахыг хүсэж тэр орой нь ломбардад 420,000 төгрөгөөр барьцаалсан. Мөнгөн аягуудыг маргааш нь зар сонин дээрээс алт, мөнгө авна гэсэн хүнд 300,000 төгрөгөөр хороололд байх ломбардад барьцаалсан гинжийг нь би өөрөө зүүж байгаад хар хорин зах дээр 20,000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 186-188, 200-201 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ямар хэрэгт яллагдсан болохоо ойлгосон, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр мөнгөлөг саарал өнгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн Эс-Эм 5 маркийн автомашин байсан, улсын дугаар нь дугаартай байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 208-209 дүгээр хуудас/,
27. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-аас 07-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 дугаар хэсэг *** тоотод оршин суух Д.Дгийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, эрэгтэй савхин хүрэм, 47 инчийн Sky board загварын LCD зурагт, 9 ширхэг эрэгтэй мөнгөн товч, Swarovski шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.У-с 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 88-89 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 90-93 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх гэр бүлийн хамтаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 дугаар хэсэг ** тоотод оршин суудаг юмаа. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр У, хүүхдүүдийн хамтаар 11 цагийн үед ээжийндээ очицгоосон бөгөөд ээжийнд хоёр хоноод 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ирсэн чинь байшингийн вакум цонхны салхивч нь онгорхой, хаалга ямар нэгэн эвдрэлгүй байхаар нь хаалгаараа нөхрийнхөө хамтаар орсон чинь том өрөөний хойд талын зурагт байдаг хэсэгт 47 инчийн Sky board маркийн LCD зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд дараах эд зүйлүүд алдсан байсан. Үүнийг үнэлгээний хамтаар хэлье: Эрэгтэй нэхий дотортой, үнэгэн захтай савхин куртик 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр авсан 650.000 төгрөг, 47 инчийн LCD Sky board маркийн зурагт 1 жил орчим хэрэглэж байсан хар өнгийн 1.000.000 төгрөг, 9 ширхэг эрэгтэй мөнгөн товч /Ембүүтэй/ 230.000 төгрөг, Сваровский шигтгээтэй мөнгөн бөгж 90.000 төгрөг, Мөнгөн хослол /Ээмэг, бөгж, кулон, гинж/ 160.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 99-104 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.905.000 төгрөгөөр үнэлсэн “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 18/Ц-2 дугаартай дүгнэлт /8 дугаар хх-ийн 113-115 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө А, А ах бид гурав Баянзүрх дүүргийн Хужир булангийн орчим блок 1 давхар байшинтай алын хашааны гүйдэг хаалгыг нь онгойлгож А бид хоёр ороод байшингийн урд зүгт харсан вакум цонхыг түлхэн орж зурагтын тавиур дээр байсан 47 инчийн зурагт, зурагтын тавиурын шүүгээн дотроос мөнгөн бөгж, гинж авсан. Цонхны хажуу талын шкафаас савхин куртик, 9 ширхэг мөнгөн товч хулгайлан аваад орсон цонхоороо гарсан. Тухайн үед А ах машиндаа хүлээж байсан. Зурагтыг нь А ах 9 хайрцаг хэвийн боовоор сольчихлоо гээд ирж байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ гэмт хэргийг Ү.Э, Б.А нартай хамт үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/,
28. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн ** тоотод оршин суух Э.Э-н байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн Monel загварын зурагт, 14 инчийн Acer загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 642.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Э.Э-гаас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр Саранзул 10 цаг 50 минутад гэрээсээ гараад, сая 22 цаг 30 минутад гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой, хулгай орж, 42 инчийн Monel загварын зурагт, 14 инчийн Acer загварын хар өнгийн зөөврийн компьютер алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 28-29, 30-31 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 642.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн БЗ3-18-296 тоот хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /8 дугаар хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр халтуур хийгээд явж байтал дүү А нь утсаар холбогдоод намайг хаана явж байна гэхээр нь би халтуур хийж байна, Улиастайн шар дэлгүүр орж хүнээс машины сэлбэг авна гэж хэлтэл тантай уулзъя гэсэн тэгэхээр нь цуг яваад машины сэлбэг өргөлцөөд өг гэж хэлээд бид гурав хороолол орчимд уулзалдан Улиастай явсан. Улиастайд ирээд залгатал сэлбэг өгнө гэж байсан хүний утас холбогдохгүй утсаа аваагүй тул уулзаж чадаагүй юм....Ингээд Эхзориг нь Хужир булан ороод өгөөч гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд найзуудтайгаа уулзаадахъя гэхээр нь би ойрхон ирсэн юм чинь гээд Хужир булан орсон. Тэгээд намайг гудамжны үзүүрт байх Хүнсний дэлгүүр өнгөрөөгөөд зогсоосон тэр хоёр буугаад хүлээж бай гээд явсан. Ингээд хагас цаг орчмын дараа машиндаа унтаад байж байтал гаднаас зурагт болон зөөврийн компьютер зэргийг аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 53-54, 79-80 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард цагаан сар болчихсон шинийн 5,6-ны өдрүүдэд билүү сайн санахгүй байна ямар ч байсан А, А ах бид гурав Баянзүрх дүүргийн Хужир буланд хулгай хийхээр явж байгаад блок хашаатай хашаандаа хоёр байшинтай 1 байшин нь баригдаж дуусаагүй байшин байсан. Жижиг байшингийн урд зүгт харсан цонхоор нь ороход гал тогооны өрөөнд нь орсон, тэгээд том өрөөнийх нь хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагт, жижиг шкафын шургуулгад байсан зөөврийн компьютерыг нь аваад орсон цонхоороо гарсан. Гадаа А ах А бид хоёрыг хүлээгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/
29. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 5 дугаар хэсгийн задгай тоотод оршин суух иргэн Ц.Б байнга амьдрах монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Samsung загварын зурагт, хоёр ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ц.Б-гээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7 дугаар хх-ийн 216-217, 8 дугаар хх-ийн 1-17 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 218-221 дүгээр хуудас/,
- Хохирогч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдийн хооронд манайх эзэнгүй байж байгаад гэртээ иртэл, манай хашаанд байх монгол гэрийн цоожийг эвдэж, хулгай орсон байсан. Ингээд гэртээ ороод эд зүйлсээ үзтэл хувцасны шүүгээний шургуулга онгорхой байдалтай эд зүйлс ундуй, сундуй болсон. Мөн манай 42 инчийн зурагт алдагдсан байхаар нь 102 дуудлага өгч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 225-226 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Цацралтуяа өвчний улмаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Хулгай орсон өдрийг санаж байна хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би ээж Ц-тай хоёулаа амьдардаг байсан юм. Тухайн өдөр ээж Ц бид хоёр шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож болон гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрээс 42 инчийн Samsung загварын LCD зурагт хулгайд алдсан байсан. Гэрт эвдэрхий 2 ширхэг Nokia загварын гар утас байсан алдагдсан эсэх талаар мэдэхгүй байна. Тэр 2 гар утсыг алдсан ч үнэлүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 227-230 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 408.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн БЗ3-18-297 тоот хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /7 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард А ахтай халтуурт явж байгаад Баянзүрх дүүрэг дэх хар усан тохойн тэнд монгол гэртэй айлын хаалганы цоожийг гараараа татсан чинь онгойчихсон, тэгээд би гэрийнх нь хойморт байсан 42 инчийн Samsung загварын хар шар өнгийн зурагт болон орон дээр байсан хоёр ширхэг гар Nokia гар утсыг хулгайлж аваад, зурагтыг нь Хан-Уул дүүргийн үйлдвэр комбинатын орчимд байх ломбардад 180.000 төгрөгөөр барьцаалж, мөнгийг нь А ахад 20.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь би өөрөө хэрэглээд дуусгасан. Хоёр ширхэг гар утсыг нь өөрөө барьж байгаад алга болгосон...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э тар айлаас авч гарч ирсэн. Тухайн үед миний Samsung SМ-5 загварын машинтай цуг явсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 16-17 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/,
30. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн ** тоотод оршин суух иргэн Ё.Т-ын байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, мөнгөн бурхан 3 ширхэг, зурмал бурхан, мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ё.Т-аас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8 дугаар хх-ийн 158-159 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 160-166 дугаар хуудас/,
- Хохирогч Ё.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч явсан юм. Ингээд гадуур ажилтай явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэр хашааныхаа хаалгыг онгойлгож чадахгүй байхаар нь би хашаагаа давж ороод хаалга онгойлгоод гарааш дотор машинаа тавиад байж байтал эхнэр маань гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ орж хартал жижиг өрөөнд байсан бурхан тахилгын эд зүйлсийг аваад тэр өрөөнийхөө цонхоор гараад явсан байхаар нь 102 дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээрээс алдагдсан эд зүйлсээ олж авсан....Мөнгөн сахиулсан бурхан 3 ширхэг алдагдсан. Гадна тал нь мөнгөн гуу дотор тал нь шавар бурхан байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 169-172 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 3.380.000 төгрөгөөр үнэлсэн “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 18/ЦХ-7 тоот дүгнэлт /8 дугаар хх-ийн 178-180 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх айлд хулгайгаар орж, эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна....тухайн хэрэг болсон өдөр он сарыг нь сайн санахгүй байна. А ах бид хоёр таксинд явж байгаад хулгай хийхээр болоод эзэнгүй мансардтай тоосгон байшинтай айлын цонхоор би орж А ах машиндаа хүлээж байсан. Би тэр айлын авдар дээрээс болон авдар дотроос мөнгөн бурхан 3 ширхэг, зурмал бурхан, мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж аваад А ах бид хоёр 3, 4 дүгээр хорооллын эцэст нийтийн байрандаа очоод байж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар барьж дээрх айлаас хулгайлсан бүх эд зүйлийг хураан авсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 200-202 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед над руу утсаар яриад намайг хаагуур явж байгааг асуугаад намайг гэмтлийн эмнэлгийн хажууд байх гэртээ дуудахаар нь яваад очсон. Тэгсэн чинь А надтай цуг халтуурт явж байгаад офицерын тийшээ хүн хүргэж өгчхөөд Амгалан вокзалын буудал дээрээс хүн аваад Налайх орчихвол гайгүй хэдэн төгрөг хийчих байх гээд тэнд очсон чинь хүн байхгүй байхаар нь Гачуурт орж хүн ачаад Улаанбаатар оръё гэж ярилцаад Хужир булангийн хажууд явж байгаад гэр хороолол дундуур оръё гэж хэлэхээр нь зөвшөөрөөд явж байтал мухар гудамж руу орсон чинь А цаашаагаа би буугаад зам үзээд ирье гээд яваад өгсөн. Тэгээд би бие засаад 15 минут орчим Аыг хүлээсэн чинь А гартаа юм барьчихсан байсан бөгөөд машинд суугаад тэрийгээ задалтал мөнгөн бурхан, мөнгөн эдлэлүүд харагдаж байсан бөгөөд А айлаас ороод юм авчихлаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 194-196, 208-209 дүгээр хуудас/,
31. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ** тоотод оршин суух иргэн Б.А-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн 70.000 төгрөг, 3 ширхэг гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 314.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.А-гаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8 дугаар хх-ийн 226 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 232-237 дугаар хуудас/,
- Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны орой охиноо цэцэрлэгээс аваад 19 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд манай охины өрөөний цонх нээлттэй байсан бөгөөд гэр орны эд зүйл замбараагүй болсон байсан. Хулгайч манай охины өрөөний цонхны хамгаалалтыг эвдэж орсон. Би цагдаа дуудаж дуудлага өгсөн. Шинэ жилийн модон дээр байсан 60,000 төгрөг, мөнгө хадгалдаг гахайнд байсан 10,000 төгрөг, миний өөрийн өмсдөг хоёр ширхэг хар кет, шинэ жилээр авсан хар ботинк, хөргөгчид байсан идэх уух зүйл, хонины шулсан мах зэргийг авч явсан байсан...”, “...Манайд 2015 онд нэг удаа, 2016 онд хоёр удаа, 2017 оны 12 дугаар сарын 25-нд хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед 3 ширхэг гутал, бэлэн 70.000 төгрөг алдагдсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манайд дахиад хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирээд юу болсон талаар тодруулахад тухайн үед дуудлагаар ирсэн цагдаад манайхаас эд зүйл алдагдаагүй байна гээд явуулсан. Маргааш өөрийнхөө Sorel загварын хагас түрийтэй гутал алга болсон байсныг мэдсэн. Өөр зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 240-246 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 244.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦГ-19-45 тоот дүгнэлт /9 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх айлд хулгайгаар орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...Гутлын тавиур дээр байсан Nike загварын 2 пүүз, 1 ботинк нийт 3 гутал хулгайлж авсан. Уг гэмт хэргийг найз О.Аын хамт үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ** тоотод байрлах айл эзэнгүй байсан учраас найз Эийн хамт хашаа руу нь орох гэтэл нохойтой байсан. Тэгээд хажуу айлын хашааны завсраар хүн байгаа эсэхийг харахад гэрэлгүй, хашаан дотор орсон цасан дээр ямар нэгэн мөр байхгүй байсан учраас эзэнгүй байна гэж бодоод уг хашаанд ороод анх харсан ХГ-906б тоот айлын баруун талын хашааг давж ороод гал тогооны өрөөний цонхны хамгаалалтын төмрийг нь Э бид хоёр хамт татаж салгаад би цагаан өнгийн вакум цонхны жижиг цонхоор түрүүлж ороод миний араас Э орж ирсэн. Бид хоёр уг айлын шкаф, саванд болон бусад газарт бэлэн мөнгө олчихоор зүйл хайсан боловч байхгүй байсан. Тэгэхээр нь гутлын тавиур дээр байсан бор өнгийн арьсан гутал, “Nike” гэсэн бичигтэй хар өнгийн кет 1 ширхэг, бас нэг хар өнгийн пүүз байхаар нь авсан. Мөн хөргөгчөөс нь мах авсан учир нь ХГ-906б тоот айл нь нохойтой байсан учраас гарахдаа нохойг нь саатуулах гэж мах авсан. Э бид хоёр буцаад орж ирсэн цонхоороо гарахад нохой нь өөдөөс хуцаад дайраад байсан. Тухайн үед нохой нь гүйдэг уяатай байсан учраас хөргөгчөөс авсан махаа шидэж өгөөд тухайн айлын хашаагаар хажуу айлын хашаагаар даваад хаалгаар нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 41-43, 57-58 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
32. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 4-610 тоотод оршин суух иргэн Л.Г-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хөөрөг, дугуй хийлдэг автомат насос, 1 литрийн абсолют архи, мөнгөн ээмэг, зөөврийн цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Л.Гээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /9 дүгээр хх-ийн 75-78 дугаар хуудас/,
- Хохирогч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай охин Нямдулам 15 цаг 40 минутын орчимд гэрээ цоожилж, гадуур гараад манай гэр бүлийнхэн 21 цаг орчимд гэртээ ирээд ороход манай байшингийн урагшаа харсан цонхны салхивч онгорхой хулгай орсон байдалтай байсан. Манай нөхрийн мөнгөн хөөрөг 1 ширхэг, дугуй хийлдэг автомат насос 1 ширхэг, 1 литрийн абсолют архи 1 ширхэг, эмэгтэй хүний хоролтой мөнгөн ээмэг 1 хос, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...”, “...гар утасны зөөврийн цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 87-92 дугаар хуудас/,
- Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн урд талын вакум цонхны салхивчийг түлхэн хулгай орсон байдалтай байхаар нь гэртээ ороход гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон, гэрээс мөнгөн хөөрөг, абсолют архи хоёр ширхэг, дугуй хийлэгч нэг ширхэг, цүнхэнд байсан 200.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 96-98 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 550.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн НЦГ-19-80 тоот дүгнэлт /9 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим найз О.Аын хамт байж байхад Э.А ах руу О.А ярьж хорооллын эцэст дуудсан юм, удаагүй Э.А ах өөрийнхөө *** улсын дугаартай Samsung SМ-5 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. Тухайн үед О.А ах бид хоёрт нийтийн байрны түрээсийн мөнгө 20.000-30.000 төгрөг дутчихсан байсан юм. Тэгээд А ахыг дуудаж хулгай хийх талаар ярилцаж байгаад тохиролцоод Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо руу яваад нэг гудамж руу орсон. Уг гудамж нь Зүрх-Уулын 4 дүгээр гудамж байсан бөгөөд явж байгаад А ахыг бид хоёр зогс гэж хэлээд машинаас буусан, А бид хоёр 610 тоот хашааны гадаа очиж хашаан дотор байх байшинг хартал харанхуй гэрэлгүй байхаар нь А ахыг хашааны гадаа машинтай нь үлдээж, би Аын хамт хашааны хаалгаар орж хашаан дотор байх улаан хүрэн өнгийн дээвэртэй ногоон өнгийн өвлийн нэг давхар байшингийн урд талын вакум цонхны салхивчийг түлхэн орж байшингаас эд зүйл хулгайлан авсан. А бид хоёр хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар ярилцаад А ахыг дуудаж хийсэн. 0.75 литрийн абсолют архи 1 шил, нэрийг нь мэдэхгүй дөрвөлжин шилтэй орос архи 1 шил, машины дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж авсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 142-143, 167-169 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э-ийн хамт хорооллын эцэст нийтийн байр түрээслэн ажилладаг юм, тэгээд бид хоёрт түрээсийн мөнгө өгөх гээд 20.000-30.000 төгрөг дутчихсан байсан болохоор бид хоёрт мөнгөний хэрэг гарсан, тэгээд бид хоёр ярилцаж байгаад А ахыг дуудсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим найз Э, А ахын хамт *** улсын дугаартай Samsung SМ-5 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо руу явахаар болсон. 17 дугаар хороо дээр ирчхээд нэг гудамж руу орсон ба гудамжны үзүүр хэсэгтээ Зүрх-Уул 4 дүгээр гудамж гэсэн байсан, гудамжаар нэлээн явж байгаад А ахыг машинаа зогсоо гэж хэлээд Э бид хоёр машинаас буугаад 610 тоот дугаартай хашааны гадаа очоод байшинд хүн байгаа эсэх талаар харахад харанхуй байхаар нь хашаа руу орсон. Хашааны хойд хэсэгт нэг давхар ногоон өнгийн улаан хүрэн өнгийн дээвэртэй байшин байсан, уг байшингийн үүдний амбаарын хүн ордоггүй талын цонхыг нь Э бид хоёр зэрэг түлхэж салхивчийг нь онгойлгосон. Байшин руу бид хоёр ороод абсолют архи 1 шил, нэр нь мэдэгдэхгүй нэг дөрвөлжин шилтэй архи 1 шил, машины дугуй хийлэгч зэрэг эд зүйлс авсан...” мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
33. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн тоотод оршин суух иргэн Ю.Э-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Grundig загварын 40 инчийн зурагт, хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 711.441 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ю.Э-аас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дүгээр хх-ийн 195-199 дүгээр хуудас/,
- Хохирогч Ю.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн ** тоотод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 07 цагт ажилдаа явсан юм. Тухайн өдрийн өглөө манай эхнэр охиноо аваад ажил руугаа өглөө эрт 07 цаг 40 минут гээд явсан байсан. Тухайн өдрийн оройны 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоож бүтэн зүгээр байсан. Хаалгаа онгойлгоод дотогш ороход манай гэрийн доторх эд зүйлийг бусниулчихсан байсан. Гэрийн том өрөөний хананд байрлуулсан байсан /GRUNDING/ загвартай 40 инчийн LCD зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн манай гэрээс модны жижиг градустай хятад суурин хөрөө алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 207-210 дугаар хуудас/,
- Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Нарантуул захад худалдаа эрхэлдэг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байсан. Манай гэрээс Э-ын гэрээр ямар хүмүүс орж гарч байгаа нь харагддаг юм. Би гэртээ байх хугацаандаа байнга Эын хашаа руу хардаг бөгөөд өнөөдөр өглөө 08 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд 09 цагт гэртээ ирсэн. Тэгэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. 11 цагт өнгөрч байх үед Драгон руу яваад 14 цагийн орчимд ирээд 15 цагийн үед бөмбөгөр ороод 16 цаг өнгөрч гэртээ ирээд 17 цаг өнгөрч байхад хүүгээ очиж авсан. Гэртээ ирэх болгондоо л Э-ын хашаа руу харж байсан бөгөөд ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Манайд хэдийд нь хулгай орсныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 213 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 711.441 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ** тоот дүгнэлт /9 дүгээр хх-ийн 226-227 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын сүүлээр би найз А-той Өргөө-1 кино театрын автобусны буудал дээр уулзаад дэнжийн мянгаас О гэх залуугаас пүүз авах гэж очсон боловч тэр залуу гэртээ байгаагүй. Тухайн үед гадаа харанхуй 18 цаг өнгөрч байсан бөгөөд бид хоёрт автобусны мөнгө байхгүй байсан. Бид хоёр хулгай хийж мөнгөтэй болох гээд эзэнгүй нэг айл байхаар нь орсон. Уг хашаан дотор нэг байшин нэг монгол гэр харагдаж байсан бөгөөд бид хоёр хоёуланд нь очоод үзэхэд эзэнгүй гэрэл нь унтраастай байхаар нь би бээлийтэй гараараа вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод би байшин руу орсон. Араас А орж ирсэн. Тэгээд зочны өрөөнд байсан авдрын дээд хэсэгт хананд өлгөсөн байдалтай хар өнгийн 40 инчийн зурагтыг авч жижиг өрөөний ширээний доод хэсгээс улаан өнгийн модны хөрөөг аваад байшингаас гарахаар болоод А цонхоор эхэлж гараад цонхны салхивчаар би модны хөрөө болон зурагтыг өгч А авснаар би цонхоор эргэж гарсан. Тухайн үед уг байшингийн авдар болон хувцасны шкаф зэргийг ухаж үзсэн боловч олигтой эд зүйл байхгүй болохоор нь гарсан. А бид хоёр эд зүйлээ бариад төв зам руу орж такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүр ороод таксины жолооч ахыг гуйгаад зурагтаа 200,000 төгрөгт тавиулсан. Харин хөрөөг нь маргааш нь Хархорин захын орчим явж байгаад явуулын хүнд 20,000 төгрөгөөр зарсан. Бид уг олж авсан мөнгөөрөө хоол унд авч, үсээ засуулж зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 242-243, 10 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын сүүлээр шиг санаж байна найз Эийн хамт дэнжийн 1000-аас найзаасаа пүүз авахаар явсан. Пүүз авах ёстой хүн маань байхгүй байсан. Э бид хоёр хамт нийтийн байр түрээсэлж амьдардаг бөгөөд байрны мөнгө, автобус унааны мөнгө байхгүй болчихоор хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болсон. Тэр хавиар явж байгаад хашаандаа нэг давхар байшинтай байшингийн урд хэсэгт Монгол гэртэй эзэнгүй айл байхаар нь бид хоёр орохоор болсон. Хашаа руу ороход ямар нэг нохой байхгүй Монгол гэр болон байшингийн хаалгыг харахад түгжээтэй байсан. Тэгээд бид хоёр байшин руу орохоор болсон. Э байшингийн хаалганы дэргэд вакум цонхны салхивчийг түлхээд бид хоёр дотогш орсон. Би зочны өрөөнд байх авдрыг ухаж үзсэн боловч олигтой эд зүйл гараагүй болохоор дээд хэсэгт байсан хананд байсан хар өнгийн 40 инчийн зурагтыг авсан. Харин Э болохоор уг байшингийн жижиг өрөөний эд зүйлүүдийг үзээд модны цахилгаан хөрөөг авсан. Бид хоёр өөр эд зүйл аваагүй. Цонхоор би эхэлж гараад гаднаас зурагт цахилгаан хөрөө зэргийг авсан. Бид хоёр тэгээд тэр байшингаас гараад шууд такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүр ороод таксины жолоочийг гуйгаад ломбардад 200,000 төгрөгөөр тавьсан. Э бид хоёрт бичиг баримт байхгүй болохоор таксины жолоочийг гуйж тавиулаад таксины мөнгө болон нэмж 20,000 төгрөг өгсөн. Одоо тэр таксины жолоочийг хараад танихгүй машины маркийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр шууд нийтийн байр луу явж амарсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 1-2, 17-18 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
34. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ддаржаагийн 33 дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Б.О-ы байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Panasonic загварын LCD зурагт, их, дунд, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, 1 шил дарс, 1 шил дарс, Samsung загварын 14 инчийн зөөврийн компьютер, иж бүрдлийн хамт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.948.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.О-оос 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 32-37 дугаар хуудас/,
- Хохирогч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө хамгийн сүүлд 08 цаг 20 минутад гэрээ цоожлоод гарсан юм. Гэр өдөржин эзэнгүй байж байгаад орой 20 цаг 45 минутад гэртээ орж ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 42 инчийн “Panasonic” маркийн LCD зурагт алдагдсан. Мөн их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, вино нэг шил тус тус алдагдсан...”, “...Манай 1 дүгээр давхрын хананд өлгөөстэй байсан 42 инчийн Panasonic маркийн LCD зурагт алга болсон. Уг зурагт нь хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй бөгөөд 2016 онд 800.000 төгрөгөөр хорооллын дэлгүүрээс авч байсан...Гал тогооны шүүгээн дотор байсан 3 ширхэг мөнгөн аялга алга болсон. Үүний нэг нь их гарын мөнгөн аяга 5 жилийн өмнө 300.000 төгрөгөөр авч байсан, дунд гарын мөнгөн аяга 4 жилийн өмнө 200.000 төгрөгөөр авч байсан, бага гарын мөнгөн аяга хуучны өвөөгөөс өвлөж ирсэн тул 300.000 төгрөгөөр үнэлж байна. Бага гарын мөнгөн аяганы гадна хэсэгт “…Цогт сум 100-н жил...” гэсэн бичигтэй. Гал тогооны шүүгээнд байсан 1 шил вино бас алга болсон. Уг виноны нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн хэмжээтэй байсан санагдаж байна. 15.000 төгрөгөөр үнэлж байна. Үүнээс гадна 2 давхрын өрөөнд байсан Samsung маркийн 14 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг алга болсон. Уг зөөврийн компьютер нь саарал өнгөтэй бөгөөд 2014 онд 1.200.000 төгрөгөөр компьютер ланд төвөөс авч байсан. Зөөврийн компьютерыг цүнх, цэнэглэгч гээд бүх иж бүрдлийн хамт авч явсан байсан. Манай хашаан дотор хоёр давхар хоёр улаан байшин байдаг. Нэгэнд нь манайх амьдардаг, нөгөөг нь манай дүүгийнх барьж байгаа боловч бүрэн дуусаагүй тул дотор нь хүн амьдардаггүй юм. Өөр айл байхгүй...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 38-45 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.948.400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ2-18-1170 тоот дүгнэлт /10 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 сарын эхээр А бид хоёр Ддаржаад хүнтэй уулзах гээд явж байсан. Тэгээд нөгөө уулзах гэж байгаа хүн утсаа унтраагаад алга болчихсон. Нэлээн орой болж харанхуй болох үед Ддаржаагийн гүүрний доогуур буугаад нэг гудамжаар дээшээ өгссөн. Тэгээд хашааных нь хаалганы өнгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан дотроо улаан тоосгон хоёр байшинтай байсан. Тэгэхээр хашааны зүүн талын хоёр давхар улаан тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж орсон. Тэгээд би уг байшин руу ороод хоёр давхрын өрөөнөөс “Samsung” гэсэн бичигтэй notebook-ийг бүх юмтай нь авсан. Доошоо нэг давхар луу бууж бага гарын мөнгөн аяга нэг ширхгийг авсан. Хоёр давхрын өрөөнөөс нэг шил дарс авсан. Мөн хаалганы хажуу талд байсан өрөм нэг ширхгийг авсан. А болохоор нэг давхрын хананд өлгөсөн байсан хар өнгийн “Panasonic” маркийн зурагтыг нь авсан. Тэгээд бид хоёр орсон цонхоороо буцаж гараад засмал зам руу гарч тэндээс такси бариад гэмтлийн эмнэлгийн тэнд буусан. Тэнд нийтийн байр түрээсэлдэг байсан тул тэндээ аваачсан. Тэгээд маргааш нь мөнгөн аяга, өрөм зэргийг Хархорин зах дээр явуулын хүнд мөнгөн аягыг 20,000 төгрөгөөр, өрмийг 50,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь үрж дуусгасан. А болохоор зөөврийн компьютер, зурагт хоёрыг аваад явсан бөгөөд өдөр нь ирж уулзахдаа 200,000 төгрөгтэй ирсэн. Дарсыг нь хуваагаад уучихсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 64-66, 75-77 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. Ямар ч байсан тэр өдөр Э-той цуг явж байгаад Ддаржаагийн гүүрний хойно хоёр давхар улаан тоосгон байшингийн цонхоор орсон. Тэр айлаас би 1 давхрын өрөөнөөс “Panasonic” маркийн 42 инчийн LCD зурагт, их гарын мөнгөн аяга нэг ширхэг, тал шил вино, нэг notebook зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Өөр зүйл сайн санахгүй байна. Тэгээд орсон цонхоороо буцаж гараад Э бид хоёр гэмтлийн эмнэлгийн тэнд байдаг нийтийн байранд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө би Panasonic зурагт, Samsung-ийн notebook хоёрыг хороолол хавьцаа нэг ломбардад 210,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо тэр ломбардыг хаана байгааг нь зааж өгч мэдэхгүй байна. Жилийн өмнө болсон асуудал учраас санахгүй байна. хоёр ширхэг мөнгөн аягыг нь Э авч яваад Хархорин зах дээр явуулын хүнд зарсан гэсэн. Тэгээд мөнгийг нь бид хоёр байрны мөнгө, хоол ундандаа үрж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 68-69, 83-85 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
35. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ддаржаагийн ** тоотод оршин суух иргэн Б.Э-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 68 ширхэг хүүхдийн живх, Acer загварын суурин компьютер, OMO угаалгын нунтаг, савхин куртик, 23 кг хонины мах, оёдлын машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 685.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.ээс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 108-112 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед гэр бүлээрээ “Их Засаг” Их сургуулийн ойролцоо байх Б ахынд очиж хоноод 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж 68 ширхэг ТОДИ хүүхдийн живх, суурин Acer нэртэй компьютер, 3кг OMO угаалгын нунтаг, эрэгтэй савхин куртик, 23 кг хонины мах зэрэг эд зүйл алдагдсан...”, “...Дүгнэлттэй танилцлаа СБ-2-18-1304 дугаартай дүгнэлтэд тусгагдсан оёдлын машиныг алдсан байсныг сүүлд мэдээд байцаагчид хэлэхдээ үнэлгээ хийлгэсэн. Уг оёдлын машиныг би гараашиндаа байгаа байх гэж бодож байтал гэрт байсан юм билээ. Түүнийг жилийн өмнө 300.000 төгрөгөөр авч байсан, энэ үнээр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 117-122 дугаар хуудас/,
Хулгайд алдагдсан эд зүйлийг 685.100 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ2-18-133, СБ2-18-1304 тоот дүгнэлтүүд /10 дугаар хх-ийн 131-132, 135-136 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх айлд хулгайгаар орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Acer маркийн суурин компьютер, савхин куртик, оёдлын машин зэрэг эд зүйлсийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...”, “....Сүхбаатар дүүргийн Ддаржаагийн голын хажуугийн айлаас иж бүрэн компьютер, оёдлын машин, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлахад А-тэй хамт явсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 153-154, 18 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
36. Шүүгдэгч Ү.Э нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Ддаржаагийн 69-605 тоотод оршин суух иргэн Ж.Д-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн зурагт, мөнгөн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.375.120 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ж.Д-гаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10 дугаар хх-ийн 162-163 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 164-169 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө манай хоёр охин бид нар 08 цаг өнгөрөөд гэрээс гарсан. Өдөр 12 цагийн үед манай эхнэрийн дүү П ирж гэрээс хүүхдийн хувцас аваад явсан гэсэн. Би 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол манай зурагт байхгүй байсан. Нэг жилийн өмнө 50 инчийн зурагтыг 1 сая гаруй төгрөгөөр авсан...”, “...Манай гэрийн шкаф дотор байсан миний дунд гарын манан хөөрөг байсан. Тэр хөөрөг хулгайд алдагдсан байсныг би дараа мэдсэн. Манай аав 1992 онд надад өвлүүлж үлдээсэн хөөрөг байсан. Толгой нь мөнгөөр хийсэн дунд гарын манан хөөрөг байсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 170-176 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.375.120 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ2-18-576, СБ2-18-992 тоот дүгнэлтүүд /10 дугаар хх-ийн 184-185, 187-188 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50 инчийн зурагт, мөнгөн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Зурагтыг зарын дагуу 400.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Хөөргөний мөнгөн толгойг граммаар нь ченжид өгөөд хөөргийг нь Хархорин захын үргэлжилсэн цайны газруудын дээвэр лүү шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 204-205 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан хөөргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /18 дугаар хх-ийн 236-238 дугаар хуудас/, Хөөргийг хохирогч Ж.Д-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /18 дугаар хх-ийн 239 дүгээр хуудас/,
- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/,
37. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн ** тоотод оршин суух иргэн Г.М-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Sharp загварын зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, шармал өнгийн ээмэгний төмөр бэлдцүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 806.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Г.М-с 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10 дугаар хх-ийн 222 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 223-226 дугаар хуудас/,
- Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлаг ** тоотод байрлах байшиндаа байж байгаад 15 цагийн орчим Улаанбаатар хот руу ажлаар явчхаад яг 21 цаг гэхэд ирсэн чинь манай байшингийн вакум цонх онгойчихсон байхаар нь гэртээ оролгүй шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрээсээ гарахдаа гэрлээ унтраагаад цонх юмаа сайн хааж түгжээд явсан, цагдаа нар ирэхэд нь алдагдсан эд зүйлээ шалгахад зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, гар аргаар хийдэг шармал өнгийн ээмэгний төмөр бэлдцүүд зэрэг эд зүйлс алдагдсан байсан. 42 инчийн хар өнгийн “Sharp” маркийн хавтгай дэлгэцтэй телевизор, худалдаж аваад 3 жил болж байна, ашигласан хугацаагаа бодоод 700.000 төгрөгөөр үнэлнэ. 7 размерын 1 ширхэг мөнгөн аяга, /180.000 төгрөг/, 5.5 размерын 1 ширхэг мөнгөн аяга /120.000 төгрөг/, 5 размерын 3 ширхэг мөнгөн аяга /90.000 төгрөг/, 3 размерын 1 ширхэг мөнгөн аяга /58.000 төгрөг/ нийт 6 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Мөн манай эхнэрийн гар урлал хийдэг гар аргаар хийдэг шармал өнгийн ээмэгний төмөр бэлдцүүд алдагдсан, уг бэлдэц нь 100.000 төгрөгийн үнэтэй. 5 размерын мөнгөн аяган дээр “Даахь үргээхэд өвөө, эмээгээс нь дурсгав” гэсэн утгатай бичигтэй, 3 размерын мөнгөн аяган дээр “Оргилын гэр бүлээс дурсгав” гэсэн утгатай бичигтэй аяганууд байсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 227-230 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 806.000төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НА-79 тоот дүгнэлт /10 дугаар хх-ийн 239-240 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үеийн он сарыг сайн санахгүй байна 2017 онд хүйтэн болж байх үед 11 сард байхаа Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү явж манай нагац ах А хүнтэй уулзана гээд би хамт Налайх дүүрэг рүү явсан юм. Улаанбаатар хотоос гараад Налайх дүүрэг рүү явж байх үедээ А ах уулзах гэж байсан хүнтэйгээ утсаар ярьж байсан Налайх дүүрэгт ирээд Хорго гээд худалдааны төв байгаа тэнд ирээд залга гэж байсан тэгээд Налайх дүүрэгт ирээд залгасан нөгөө хүний утас холбогдохгүй байсан А ах утас нь холбогдохгүй байна яах уу явах уу гэж яриад за за явъя гээд буцаад хот руу явж байсан тухайн үед харанхуй болж байсан барагцаагаар 18-19 цагийн үед байх бид хоёр гэр хорооллын гудамжаар яваад нэг далан дээгүүр явж байтал миний эд зүйл хулгайлсан гэх айл гэрэлгүй байсан, би А ахыг та ингэс гээд зогсож бай би энд нэг хүнтэй уулзана гэж хэлээд хашааны буланд зогсоож байгаад тухайн айлын хашааг давж ороод байшингийн урд цонхыг түлхэж ороод тавиур дээр байсан 42 инчийн зурагт аваад хоолны шүүгээн дотроос 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг нь жижиг, 1 ширхэг нь дунд, 2 ширхэг нь том аяга байсан. Ширээг нь цонх руу ойртуулж байгаад ширээн дээр нь зурагтыг нь тавиад өөрөө цонхоор нь гарч ширээн дээрээс зурагтыг нь авч гарсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 7-8, 20-22 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А хулгай хийгээд гарч ирсэн, би тухайн үед машиндаа хүлээгээд байж байсан. Тухайн үед миний Samsung SМ-5 загварын машинтай явсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/,
38. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17-20 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн ** тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн Samsung загварын 42 инчийн зурагт, мөнгөн тоногтой эмээл, 3 ширхэг мөнгөн аяга, Samsung загварын 2 ширхэг гар утас, G-shock загварын цаг, Casio загварын бугуйн цаг, эмэгтэй цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.531.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн О.О-с 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /11 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 дүгээр хх-ийн 42-46 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед уурхай руу нүүрс ачихаар явсан. Тэгээд уурхай орчхоод 17 цаг 20 минутын үед гэртээ ирээд галдаа нүүрс хийсэн. Тэр үед гэр зүгээр байсан. Тэгээд би хот руу яваад манай эхнэр 19 цагийн үед хүүхдүүдээ аваад гэрт ирсэн чинь хулгай орсон байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. Гэрт анх ирэхэд хашааны хаалга онгорхой хаалганд ямар нэгэн эвдэрсэн зүйлгүй зочны өрөөний цонх онгорхой байсан. Би бодохдоо цонхоор л орсон байх гэж бодсон. 42 инчийн зурагт хуучны модоор хийсэн шинэ цагийн мөнгөн тоногтой эмээл, мөнгөн аяга 3 ширхэг, Samsung galaxy trend /дэлгэц нь хагарсан ажилладаг/ цагаан өнгийн С-2 маркийн гар утас, G-shock гэсэн цаг нэг ширхэг, Casio брэндийн төмөр бугуйн цаг, бүдүүн арьсан оосортой эмэгтэй цаг, японоос авч байсан...42 инчийн Samsung зурагт, хуучны модоор хийсэн шинэ цагийн мөнгөн тоногтой эмээл, Samsung galaxy trend загварын гар утас, цагаан өнгийн Эс-2 загварын гар утас зэргийг үнэлсэн байна. Гэхдээ манай байшингаас 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан боловч нэгийг нь л үнэлсэн байна. Нөгөө хоёр мөнгөн аягийг нь үнэлээгүй байх тул үнэлгээг дахин хийлгэх саналтай байна. Мөн энэ үнэлгээ нь дээр санал нийлэхгүй байгаа бөгөөд 42 инчийн Samsung зурагтыг зах зээлийн ханшнаас хамаагүй доогуур үнэлсэн байна. Сүүлд нь цагаа зүүх гээд харсан чинь 3 цаг маань байхгүй байсан. Энэ цагнууд нь G-shock брэндийн хар өнгийн, Casio брэндийн төмөр оосортой цаг, нэрийг нь мэдэхгүй цайвар ягаан шилэн нүүртэй, өргөн арьсан оосортой цаг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 48-50 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 2.531.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НА-113, НА-18-68 тоот дүгнэлтүүд /11 дүгээр Хх-ийн 61-62, 68-69 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ хэргийг өөрийн нагац ах А-тэй үйлдсэн. Тухайн эд зүйлсээс би зурагтыг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд ломбардад тавьсан. Өөр зарж борлуулахаар эд зүйл байгаагүй. Мөнгөн тоногтой гээд байгаа эмээл нь мөнгөн тоногтой биш полюс гэж байсан. Тэгээд тэр эмээлийг Нарантуул зах дээр явуулын хөдөөгийн бололтой нэг ах 30.000 төгрөг байна гээд 30.000 төгрөгөөр авсан. 42 инчийн зурагт, G-shock цаг бас төмөр оосортой цаг нь ажиллахгүй эвдэрсэн байсан. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. А ах тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан, хулгайн зурагтыг ломбардад тавьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 80-82 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дээрх тогтоолд дурдагдсан зүйлсийг А хулгайлан авч гарч ирсэн. Би тухайн үед машиндаа хүлээгээд байж байсан. Тухайн үед миний Samsung SМ5 загварын машинтай цуг явсан. Би энэ гэмт хэргийг Атой хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/,
39. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Нисэх”-ийн тоотод оршин суух Э.Б-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө болон хазаар, ташуур, чөдөр, мөнгөн аяга, цүнх, хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Э.А-оос 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /11 дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 дүгээр хх-ийн 162-165 дугаар хуудас/,
- Хохирогч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт найз Б-д байж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн том өрөөний цонх нээлттэй байхаар нь гайхаад байшин руу яваад ортол том өрөөний хананд өлгөөтэй байсан хазаар, ташуур, чөдөр байхгүй байсан. Жижиг өрөөнд хүүхдийн чемоданаас эрэгтэй хүүхдийн хоёр ширхэг жийнс өмд, нэг ширхэг даавуун өмд, хичээлийн саарал цүнх, орон доор байсан хайрцагтай өрмийн багаж, орон дээр байсан цаасан хайрцаг дотор байсан 40,000 төгрөг гал тогооны өрөөний шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гал тогооны шүүгээнд байсан миний түрүүвчнээс 170,000 төгрөг тус тус хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 476.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НА-18-110 тоот дүгнэлт /11 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүрэг рүү А ах ажлын талаар хүнтэй уулзах хэрэг байна хамт яваад ирье гээд А бид хоёр хамт яваад Налайхад очтол уулзах гэсэн хүнийх нь утас холбогдохгүй уулзаж чадаагүй хүлээж байтал харанхуй болсон байсан. Бид гурав буцах гээд Налайх дүүргийн гэр хороолол дунд явж байтал хашааны хаалга нь ногоон билүү цэнхэр өнгийн хаалгатай хашаан дотор гэрэл нь унтраастай байшин байсан. Тэгээд А бид хоёр гүйдэг хаалга онгойлгон дотогш ортол улаан тоосгон байшин байсан, баруун талын вакум цонхыг түлхэн дотогш ортол 3 өрөөтэй байв. Би том өрөөн дотор зурагтын хажуу талд цаасан хайрцаг байсныг аваад сэгсэртэл дотор нь мөнгө байгаа мэт дуу гараад байхаар нь урж дотор нь байсан 12,000 төгрөг, гал тогооноос нэг жижиг мөнгөн аяга, жижиг өрөөнөөс хар өнгийн хайрцагтай цахилгаан өрөм, өмд, хүүхдийн цүнх зэрэг эд зүйл авсан. А 110,000 төгрөг том өрөөний хананд өлгөсөн байсан хазаар, ташуур, зэрэг эд зүйл аваад бид хоёр орсон цонхоороо буцаж гарсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 201-202, 227-229 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт би өөрийн хамаатны ах А, найз Э нарын хамтаар Налайх дүүрэгт А ахын утсаар холбогдсон хүнтэй уулзаж уурхайд ажилд орох гэж явсан. Бид гурав Налайх дүүрэгт очоод утсаар залгатал нөгөө хүний утас холбогдохгүй байсан.Тэр хүнийг хүлээгээд уулзаж чадаагүй. Тэгээд бид гурав буцаж явах гэсээр байтал орой 18 цаг болж харанхуй болсон байсан. Буцаад явж байхад бидний орж хулгай хийсэн гэх айл гэрэлгүй байсан. А ах жолоо барьж явж байсан. Би А ахад зогс энэ айл энэ айл гэрэлгүй байна ороод гаръя гэж хэлээд А ах зогсож Э бид хоёр хашааны гүйдэг хаалгыг онгойлгож ортол хашаан дотор цэнхэр өнгийн портер маркийн машин зогсож байсан. Э бид хоёр шууд байшин руу ойртож очоод вакум цонхыг нь түлхэж дотор ороод Э цүнх, өмд, цахилгаан өрөм, мөнгө цуглуулдаг бололтой хайрцгаас 12,000 төгрөг авсан. Би байшин руу ороод шууд ханан дээр байсан чөдөр, ташуур, хазаар, гал тогооны өрөөнд байсан түрийвч дотроос 110,000 төгрөг, жижиг мөнгөн аяга зэргийг аваад буцаж цонхоороо гарч явсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 208-210, 221-222 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Зар дээр Налайх дүүргийн Уурхайд хүн ажилд авна, өдрийн цалин 40,000 төгрөг гэж байсан. Тэгээд би утсаар нь холбогдоод очиж уулзахаар болсон би өөрийн хамаатан дүү А-ыг ажил хийх үү гэж асуухад А тэгье гэж хэлээд Э гэх найзын хамтаар ирээд бид нар Налайх руу явж очиход нөгөө хүнтэйгээ ярьсан чинь Нисэх гэх газарт нэг дэлгүүрийн нэр хэлээд байсан би одоо дэлгүүрийн нэрийг сайн мэдэхгүй байна. Налайхад ирээд нөгөө хүн рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэндээ хүлээж байгаад орой болохоор нь одоо явъя гэж бодоод гарах замаа олохгүй төөрч явж байгаад хунгар цасанд суусан чинь А, Э нар айлаас очоод багаж гуйгаад ирье ингэж зовж байхаар гээд явсан. Би машинаа хараад үлдээд дугуйн түлхүүрээр цасаа ухаад байж байтал нэг портер ирсэн би гар өргөж зогсоогоод цасанд суучихлаа ах татаад гаргаад өгөөч гэж гуйхад нөгөө ах миний машиныг татаж гаргаж өгөөд явсан. Би машинаа цаснаас гаргаад удаагүй байж байтал нөгөө хоёр гартаа хайрцаг савтай эд зүйл бариад ирсэн юу бариад ирэв гэж асуухад олсон юмаа гэж байсан. Тэгээд бид гурав буцаад хот руу явсан. А Налайхаас гараад явж байсан чинь надад 20,000 төгрөг өгөөд энд газ хий гэж өгсөн. Би мөнгөөр нь газ хийгээд А, Э нарыг хорооллын эцэст буулгаж өгөөд цаашаа гэр лүүгээ явах замдаа ганц нэг хүн аваад халтуур хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 213-215, 235-236 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 225-235 дугаар хуудас/,
40. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн ** тоотод оршин суух иргэн Р.Ггийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Toshiba загварын 43 инчийн зурагт, эрэгтэй савхин куртик, өвлийн гутал, Сэнгүр нэртэй цүнх, эрэгтэй бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 887.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Р.Г-гаас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /12 дугаар hх-ийн 4-5 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 hх-ийн 6-8 дугаар хуудас/,
- Хохирогч Р.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай гэрийнхэн гэрээс гарсан. Гэрт хэн ч үлдээгүй, хаалгаа цоожлоод явсан. Орой 20 цагийн үед нөхөр, охин бид гурав хамт гэртээ орж ирэхэд хаалга цоожтой, гэрийн цонх онгорхой байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ ороод харсан чинь том өрөөний хойморт байсан 2016 онд 999.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан хар өнгөтэй Toshiba загварын 43 инчийн LCD зурагт, 2017 оны намар 160.000 төгрөгийн үнэтэй 23 настай хүүхдийн хар өнгийн савхин куртик, 2017 оны 12 дугаар сард 150.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан 42 размерын өвлийн түрүүтэй гутал, 2015 онд 480.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан хар өнгийн лаакан 15 см нарийн өсгийтэй гутал, 2017 оны намар 25.000 төгрөгийн үнэтэй Сэнгүр нэртэй хар өнгийн цүнх, 2017 оны 12 дугаар сард 15.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан шаргал өнгөтэй эрэгтэй бүс хулгайлаад аваад явсан байсан. Алдагдсан эд зүйлүүдэд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /12 дугаар hх-ийн 15-17 дугаар хуудас/,
- Гэрч Р.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Шархад руу ажилтай явж байхад төрсөн эгч Г над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь эгчийнхээ гэрт шууд ирсэн...” гэсэн мэдүүлэг /12 Хх-ийн 20 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 887.940 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний БГ2-18-183 тоот дүгнэлт /12 дугаар хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.А ахын *** гэсэн утас руу өөрийнхөө *** гэсэн дугаараас залгаад та хаана байна гэж асуутал хороолол хавьд халтуурт явж байна гэж хэлэхээр нь та хорооллын эцэст хүрээд ирээд хоёулаа хамт халтуурт явъя гэж хэлсэн. Тэгтэл А ах удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр хамт явж байгаад хорооллын эцсээс хоёр хүн аваад Усан сангийн тэр хавь руу хоёр хүн буулгаад гэр хороолол руу гудамж руу орсон. Гэр хорооллын гудамж руу ороод дэлгүүрийн үүдэнд зогсож бай энд эзэнгүй айл байна би ороод ирье гэж хэлээд машинаас буугаад ганцаараа явсан, харин А ах машиндаа намайг хүлээгээд сууж байсан. Хажуудаа нарийн гудамжтай цементэн цахилгааны том шонтой ногоон өнгийн төмөр хаалгатай улаан банзан хашаатай мөн хашааны жижиг хаалга нь онгорхой дотроо улаан тоосгон байшин байсан. Би тэр байшингийн зүүн талдаа хоёр цонхтой байсан ба хоёр цонхны зүүн захын цонхоор нь орж байшингаас зурагтыг удирдлагатай нь хамт аваад гарсан. Тухайн үед айл ямар ч хүн байгаагүй, хашаанд нь машины мөр гарсан байсан цасан дээр машины мөр зөндөө харагдаж байсан. Айлаас хулгайлсан зурагтыг аваад А ахын машинд хийгээд бид хоёр хамт Сансарын туннел орж тэнд ломбардад 300.000 төгрөгт тавьсан, А ах бид хоёр 300.000 төгрөгийг хувааж авсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 41-42, 53-55 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 28-67 УНН улсын дугаартай Samsung SM-5 маркийн суудлын автомашиныг Энхболд гэж хүнээс авч түрээслэн барьдаг байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай дүүгийн найз болох Ү.Э над руу утсаар залгаж та хаана явж байна гэж асуухаар нь “ах нь хороололд халтуур хийгээд явж байна” гэж хэлтэл Э “та хорооллын эцэст хавьд хүрээд ирээч” гэж хэлэхээр нь яваад очсон. Тэгээд хамт халтуурт явах болж Э надтай хамт явж байгаад бид хоёр хорооллын эцэст буцаж ирээд хорооллын эцсээс хоёр хүн аваад ус сангийн тэр хавь руу хоёр хүнээ буулгаад буцаад явж байгаад дэлгүүрээс тамхи авахаар дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэгтэл Э ийшээ айлд очоод ирье гээд буугаад явсан. Би дэлгүүрээс тамхи аваад Эийг хүлээгээд байж байтал 20-30 минутын дараа Э ирэхдээ нэг зурагт удирдлагын хамт аваад хүрээд нь юун зурагт бэ гэж асуутал Э хүнээс авах байсан юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 47-48, 60-62 дугаар хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ү.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
41. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн тоотод оршин суух иргэн С.Н-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, TCL загварын 55 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.559.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Н.Шүрэнцэцэгээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /12 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 дугаар хх-ийн 77-82 дугаар хуудас/,
- Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил, 21-112 тоот өргөтгөлд үйл ажиллагаа явуулах “Бадрах-Арвижих” ХХК-ийн “Очир” ломбардаас хулгайд алдагдсан гэх “TCL” загварын 55 инчийн зурагтыг хойшлуулшгүй тохиолдолд хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /12 дугаар хх-ийн 94-95 дугаар хуудас/, “Бадрах-Арвижих” ХХК-ийн “Очир” барьцаалан зээлдүүлэх газрын 01658 дугаартай зээлийн баримт /12 дугаар хх-ийн 93 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан “TCL” загварын 55 инчийн зурагтыг С.Н-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /12 дугаар хх-ийн 98 дугаар хуудас/,
- Хохирогч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр Баяраатай цуг 10 цаг гээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн тоотод байрлах байшингаа цоожлоод Улаанбаатар хот руу явсан. Тэгээд уг өдрийн орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд том өрөөнд байсан 55 инчийн TCL маркийн зурагт, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний ширмэл бүс зэрэг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 101-102 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би уг зурагтыг шалгаж, үзэж авсан. Зурагтыг худалдаж авсан бичиг баримтыг үзээгүй. Би О.Ц-ний ямар яриа өгүүлэмжтэй байсныг санахгүй байна. 450.000 төгрөгөөр үнэлсэн зурагтыг авахаар болоход гуйгаад 500.000 төгрөгт тавьсан. Нэг эрэгтэй хүнтэй цуг оруулж ирсэн санагдаж байна..” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 106-107 дугаар хуудас/,
- Гэрч О.Ц-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сард шиг санагдаж байна, яг сайн өдрийг нь сайн санахгүй байна. Хорооллын эцсийн тэнд байх нийтийн байранд байх түрээсийн гэртээ байж байхад өдрийн цагаар төрсөн ах А хавтгай дэлгэцтэй хар зурагт бариад орж ирсэн, тухайн зурагтын маркийг нь мартчихжээ. Тэгээд энэ зурагтыг А ахын машины түрээсийн хугацаа болчихлоо, ломбардад тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй байна, намайг бичиг баримтаар тавиад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд цуг гараад Өргөөгийн хойд талын зам буюу Э-ын замаар дээшээ өгсөөд замын хажуу талын ломбардад аваачиж 500.000 төгрөгөөр тавьсан юм аа. Энэ зурагт нь LED дэлгэцтэй байсан болохоор ийм өндөр үнэ хүрсэн байх гэж бодож байна.Тэгээд мөнгийг А ах аваад явчихсан. Би мөнгө төгрөг аваагүй. Тухайн үедээ хаанаас авч ирсэн зурагт гэдгийг асуугаагүй юм аа...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 113 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,559,910 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний №139 тоот дүгнэлт /12 дугаар хх-ийн 120 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргээс хаяг байршлыг нь мэдэхгүй гэр хорооллын байшингаас найз Эийн хамт TCL маркийн 55 инчийн хар өнгийн LED зурагт, хоёр мөнгөн аяга авсан. Зурагтыг Э-ын замд байрлах ломбардад тавьсан. Мөнгөн аягануудын мөнгийг нь хуулж аваад ченж нарт зарсан. Зурагтыг нь 500,000 төгрөгийн барьцаанд, аяганы мөнгө 40.000 төгрөг болсон. Мөнгөөр нь байрны түрээс, хоол унданд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн133-134 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын эхээр найз Аын хамт Нарантуул захаас жижиг машинд сууж Багануур дүүрэг рүү танил Э гэх залуутай уулзахаар явсан. Э-тай Хэнтий аймгийн Бор-Өндөрт жоншны уурхайд ажилладаг байсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Би утасны дугаарыг нь цээжээр мэдэхгүй байна. Утсаа төв аймагт хураалгасан байгаа, түүн дээр дугаар нь байгаа. Би Э-тай, Багануур дүүрэгт очиж гэр хорооллын эцэст очсон. Хашаандаа хоёр монгол гэртэй хашаа байсан. Э-тай жоншны үйлдвэрийн ажил хийхээр ажлыг нь судалсан. Ингээд явахаар болж А бид хоёрыг цуг гарган өгөөд буцаж орсон. Бид хоёр Эгийн урд талын гудамжаар орж байгаад хашааны булангийн байшин байсан хашааг харахад гэрэлгүй, хүнгүй юм шиг болохоор нь хоорондоо ярилцаж байгаад тэр айл руу орохоор болж хашааны хаалгаар нь орж том жижиг байшин байсны том байшингийн булангийн цонхыг түлхэж ороод шкафаас хоёр мөнгөн аяга, том өрөөнөөс 55 инчийн LED хар өнгийн зурагтын удирдлагатай нь цуг аваад бусад тавиур шүүгээг нь үзээд юм байхгүй болохоор нь зурагт мөнгөн аяга аваад буцаж цонхоор гарч зурагтаа хашааны булангаас цаасан хайрцагт боож дэлгүүрээс скоч авч байрны гол руу орж саарал өнгийн жижиг машин барьж хот руу явна гэхээр нь сууж Нарантуулын ойролцоо буусан. Зурагтыг А бид хоёрын түрээсэлж байсан байр луу авч явсан. Нэг хоногийн дараа А-ын эмэгтэй дүүгийн нэрээр 500.000 төгрөгт барьцаанд тавьсан, мөнгөн аягыг хуулж сониноос харж байгаад зарын дагуу мөнгийг 40.000 төгрөгөөр зарж борлуулсан. Мөнгө байр хоолны мөнгөнд зарцуулсан. Би ажил хийж байгаад хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/,
42. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Хөтлийн ** тоотод оршин суух иргэн Д.О-ийн байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Д.О-ээс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /12 дугаар хх-ийн 157 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 дугаар хх-ийн 158-160 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан Samsung загварын зурагтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /12 дугаар хх-ийн 164-167 дугаар хуудас/, Хулгайд алдагдсан зурагтыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /12 дугаар хх-ийн 175 дугаар хуудас/, Хулгайд алдагдсан зурагтыг хохирогч Д.Од хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /12 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/,
- 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.А-ийн нэрээр хулгайд алдагдсан Samsung загварын 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг нотолсон “Андууд 3” барьцаат газрын зээлийн 0004177 дугаартай гэрээний хуулбар /12 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/,
- Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Хөтлийн ** тоотоос гэрээсээ хоёр хүүхэдтэйгээ гэрээ цоожлоод Улаанбаатар хот руу яваад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн гадаах үүдний амбаарын хаалга онгорхой гэрийн хаалганы хатавч нь сөхөөтэй хаалгыг онгойлгох гэж оролдсон бололтой хаалгаар орж чадаагүй гэрийн тооноор хүн орсон юм шиг тоононы гэх салхивчийг нь аваад гэр дээр тавьчихсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд Цагдаагийн газарт дуудлага өгч үзүүлэхэд манай гэрийн хойморт байсан “Samsung” маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Бусад эд зүйлсийг онгичоод эмх замбараагүй болгочихсон байсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 178-180 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б овогтой А гэх хүнээс Samsung загварын 32 инчийн LED зурагтыг 10 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр барьцаалан бэлэн мөнгө зээлдүүлсэн байсан. Тухайн зурагтыг хулгайн зурагт гэдгийг цагдаагийн байгууллагаас ирж уулзах үед мэдсэн. Би 150.000 төгрөгөө нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 360.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /12 дугаар хх-ийн 193-195 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед би А ах руу залгахад Төв аймаг явах гээд 2, 3-н хүн авчихсан байна гэхээр нь би Төв аймаг очих хэрэг байна намайг аваад явчих гэхэд А ах Драгон дээр хүлээж байя гээд би Драгон дээр очиход А ах машиндаа гурван хүн суулгасан байсан. Тэгээд би суугаад Төв аймаг явсан. Төв аймагт ирээд хүмүүсээ буулгаад би эгчийндээ очоод зурагт авна, зурагт өгч явуулна гэсэн гээд засмалаас гараад шороон зам руу ороод та энд зогсож бай би эгчийнд очоод ирье гээд би ганцаараа явган яваад нэг гудмаар орж дээшээ өгсөөд уулан дээр блок хашаатай гэр байсан. Гэрэл нь унтраалттай байхаар хашаан дээр очоод урд талаас хашаа нь даваад амбаарын үүдэн дээр очоод хаалганы цоожийг мулт татан, гэр лүү орох гэхэд гэр цоожтой байсан тэгэхээр нь амбаарын буланд сүх байхаар нь гэрийн хаалгыг хөшихөд онгойхгүй байхаар нь гэрийн тооноор дотогш орж хойморт байсан 32 инчийн “Samsung” маркийн хоёр хөлтэй зурагт байхаар нь аваад зуухан дээр нь сандал тавиад тооноор зурагтаа гаргаад би араас нь гараад зурагтаа аваад машин дээрээ ирсэн. Машин дээр ирээд эгчээсээ зурагтаа авчихлаа одоо явах уу гээд зам заагаад хулгай хийсэн айлынхаа арын гудмаар өгсөөд уулын замаар явахад уулан дээр монгол гэр байсан гэрийн хойгуур явахад гэрээс цагдаа нар гарч ирээд араас шүгэлдээд дуудсан эргэж гэр дээр очоод А ах машинаасаа буусан бичиг баримтаа үзүүлээд байж байгаад ирээд энд малын өвчин гарсан буцаад яв гэнээ гээд бид хоёр шууд явсан. Ингээд Улаанбаатар хотод орж ирээд би А ахаас гуйсан. Энэ зурагтыг ломбардад тавиад өгчих дүүд нь бичиг баримт байхгүй гэхэд А үгүй үгүй эгчийнх чинь юм чинь гэхээр нь би зүгээрээ эгч угаасаа намайг ломбардад тавьчих гэсэн юм гэж хэлээд зурагтаа хорооллын модны хоёрын буудлын ард байрлах ломбардад 150,000 төгрөгөөр тавиулсан. Би 150,000 төгрөгийг аваад А ахад газ хийгээрэй гээд 20,000 төгрөг өгөөд би 130,000 төгрөгийг нь аваад тэндээсээ салаад явсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 205-206 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би *** дугаарын Samsung SM-5 маркийн машинаараа халтуур хийгээд таксинд явж байхад Э надтай утсаар яриад та хаана явж байна гэхээр нь 3-р эмнэлгийн ойролцоо явж байна гэж хэлэхэд Э би бас 3-р эмнэлгийн буудал дээр байна гээд бид хоёр уулзсан. Уулзаад юм ярилцаж байгаад би Эт Драгон дээр орон нутгийн автобуснууд ирж байгаа байх тэгүүл такси авах хүн олдох байх гээд бид хоёр Драгон явсан. Драгон дээр ирэхэд баруун аймгаас ирдэг автобуснууд ирчихсэн хүнгүй болсон байсан. Ингээд тамхи татаад зогсож байхад Төв аймаг явах нэлээн хэдэн хүн байхаар нь Э-т Төв аймаг явлаа гэхэд Э та Төв аймаг явах гэж байгаа бол би цуг явъя гээд бид хоёр гурван том хүн нэг хүүхэдтэй аваад явсан. Төв аймагт ирээд гурван хүнээ Баянхошуу гэх газар луу буулгаад эргээд явж байхад ах энд түр зогсож байгаач гэхэд Э тийшээ айлд очоод ирье гээд буугаад явсан. Би энэ хооронд машины тосоо үзээд шилээ арчаад зогсож байхад Э 32 инчийн “Samsung” билүү нэрийг нь сайн санахгүй байна зурагт аваад ирсэн тэгээд за ах явъя гээд ийшээ даваад явчих гээд заасан замаар нь уул руу өгсөхөд уулын орой дээр гэр байсан. Гэрийн араар ороод явахад гэрээс хүмүүс гарч ирээд шүгэлдсэн тэгэхээр нь би яасан юм бол гээд гэр дээр буцаж очиход малын шүлхий өвчин гарсан ийшээ явахгүй буцаад ирсэн замаараа яв гэж хэлсэн тэгээд буцаж уруудаж яваад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод орж ирээд явж байхад Э ах би сая энэ зурагтыг эзгүй айлаас авчихсан юм гэж хэлсэн. Би юун зурагт юм гэхэд Э би тэр айлын эзнийг нь таньдаг юм болохоор зурагтыг нь аваад гараад ирлээ надад бичиг баримт байхгүй та ломбардад тавиад өгөөч гэхээр нь сүүлд нь асуудал үүсэх юм биш биз гэхэд зүгээрээ гэхээр нь би хорооллын модны хоёрын Андууд-3 ломбардад зурагтыг 150.000 төгрөгөөр тавьж өгсөн. Мөнгийг нь Эт өгөхөд ах хэдийг нь авах уу гэхэд би өөрөө мэдээд өгчих гэсэн тэгэхэд Э надад 20.000 төгрөг өгөөд машиндаа газ хийчих гэж өгөхөөр би тухайн мөнгийг нь авсан. Ингээд бид хоёр тэндээсээ салаад явсан...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 212-213 дугаар хуудас/,
43. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны ** тоотод оршин суух Ц.Л-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн Funai загварын зурагт, 0.75 граммын хар чингис архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 166.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн З.О-с 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /12 дугаар хх-ийн 236-237 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 дугаар хх-ийн 238-242 дугаар хуудас/,
- Хохирогч Ц.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод нөхөр бид хоёр хүүхдүүдээ өвөөд кино үзэх гээд 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ** тоот хашаанд байх байшингаа цоожлоод явсан. Тэгээд 21 цагийн орчимд нөхөр бид хоёр гал түлэх гээд ирээд байшингаа онгойлгоод ороод манай байшингийн цонх онгорхой, салхи орсон байхаар нь бид нар хулгай орсон юм байна гэж мэдсэн. Манайхаас 2010 онд Смарт дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдан авсан 32 инчийн хар өнгийн Funai загварын зурагт 1 ширхэг, задалсан байсан 750 граммтай архи 1 шил тус тус алдагдсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 1-2 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 166.800 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-467 тоот дүгнэлт /13 дугаар хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард би СМ5 загварын суудлын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр гадуур таксинд явж байтал манай нагац дүү А над руу залгаад та хаана байна, би гэртээ байна та хүрээд ирээч хамт явъя гэхээр нь би гэр лүү нь явж очоод Атой хамт нийтийн нэршлээр таван шарын автобусны буудлаас 4 хүн аваад яармагийн дэнж дээр буулгасан. Буулгаад эргээд явж байтал А намайг та машинаа эргүүлж бай би буучхаад ирье гэж хэлээд машинаас буугаад 30 орчим минутын дараа хар өнгийн 32 инчийн зурагт бариад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 26-27, 44-45 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх айлд хулгайгаар орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. 32 инчийн Funai загварын зурагт, 075 граммын хар чингис архи зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Тухайн үед А ах бид хоёр А ахын Samsung SМ-5 загварын машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/,
44. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ** тоотод оршин суух иргэн С.Д-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, Toshiba загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 772.740 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн С.Д-аас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /13 дугаар хх-ийн 59-60 дугаар хуудас/,
- Хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр хөдөө яваад би ээжийнд очиж хоноод 13-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн ** тоотод ирэхэд манай хашааны хаалга онгорхой байшингийн цонхны төмөр хаалт газар унаж цонх онгойсон байсан. Тэгээд би гэрт ороход гэрт байсан 49 инчийн зурагт алга болсон байсан. Өөр эд зүйл алга болоогүй байсан. Тухайн үед би хөдөө явах яаралтай хэрэгтэй болоод цагдаад хандаагүй юм..... 2017 оны 04 дүгээр сард манай хадам ээж 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 68-70, 71-72 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 772,740 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-264 тоот дүгнэлт /13 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур гадуур машинаараа таксинд явж байтал А над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь таксинд явж байна гэж хэлсэн чинь би хийсэн зүйлгүй гэртээ байна та хүрээд ирээч хоёулаа хамт явъя гэхээр нь би явж очоод гэрээс нь аваад хоёулаа гараад шууд таван шар ороод тэндээс яармагийн дэнж рүү явна гээд 4 хүн аваад дэнж дээр ирж буулгасан. Суусан 4 хүнээс таних хүн байгаагүй дандаа танихгүй хүмүүс байсан. Тэгээд А намайг машинаа эргүүлж бай гэж хэлээд машинаас буугаад яваад өгсөн. Буухдаа хаашаа яах гэж явж байгаагаа хэлээгүй. Хэсэг хүлээж байсан чинь 49 инчийн хар өнгийн зурагт барьж ирээд суусан. Ямар нэртэй зурагт байсныг санахгүй байна. тэгээд шууд хотын төв яваад сансар ороод ломбардад миний бичиг баримтаар 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. А машинаас буухдаа хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй харин буцаад ирэхдээ айлаас хулгайлчихлаа гэж хэлсэн. Хулгай хийсэн айл руу би хамт ороогүй машиндаа байсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 104-105, 116-119 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Toshiba загварын 49 инчийн зурагтыг хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед А ах бид хоёр явж байсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 111-112 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 234-242 дугаар хуудас/,
45. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Дэнжийн ** тоотод оршин суух иргэн Т.У-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, TCL загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13 дугаар хх-ийн 130-137 дугаар хуудас/,
- Хохирогч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 02 дугаар сарын эхээр Эрдэнэт аймагт томилолтоор ажиллаж байхад манай бага охин А над руу залгаад аав гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь миний охин эд зүйлдээ хүрч болохгүй шүү, би цагдаа дуудчихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай охин 2 цагийн дараа залгаад цагдаа ирээд үзлэг хийгээд явсан манай гэрээс зурагт хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Манай гэрээс 42 инчийн TLG маркийн зурагт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 154-155 дугаар хуудас/,
- Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим манай ажилтан У Эрдэнэт хотоос *** дугаараас залгаж, манай охин гэртээ ороход гэрт хулгай орсон байна гэж хэллээ, эд зүйлс авч явсан, цонх эвдсэн байна гэж ярьж хэлсэн. Тэгээд би танайд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Төрөө гэх ажилтнаа аваад Москва хорооллоос шууд Өлзийтөд ирсэн. Урд нь ирж байгаагүй, Уын охин А-тай ** дугаараар холбогдож гэрийг нь тодорхой заалгаж ирсэн. Хашааны хаалгаар ороход байшинг гадна талаас харахад ертөнцийн зүгээр зүүн талын цонхны төмөр сараалжин торыг мултлан авч, байшингийн хажуу талыг түшүүлэн тавьсан байгаа байдал харагдсан, гэрт ороход А ганцаараа байсан, болсон явдлыг асуухад А өдөр гэртээ ирээд, гэрт ороход гэр орон ундуй, сундуу замбараагүй байхаар нь гайхаад эвхэж хураагаад янзалж эхэлсэн, гэтэл гал тогооны цонх онгорхой байгааг харсан, тэгээд хулгай орж гэж бодоод юмнуудаа шалгахад 48 инчийн TLG маркийн зурагт нь байхгүйг хараад өөрийн аав У-ын *** дугаар луу залгаж энэ талаар хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан 42 инчийн TLG загварын зурагтыг 252.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-415 тоот дүгнэлт /13 дугаар хх-ийн 167-168 дугаар хуудас/, Хулгайн гэмт хэргийн улмаас гэмтсэн гэх цонхны хаалт төмрийг 48.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-19-034 тоот дүгнэлт /13 дугаар хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд хулгай хийхээр найз О.А-ын хамт явахаар болсон бөгөөд тэгээд машины хэрэг гараад таньдаг ах Б.А-ийг машинтай нь дуудаж та хүрээд ирээч Өлзийт хороолол айлаас мөнгө авах авлагатай юм гэж хэлж хамт явсан. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд Өлзийт хорооллын замаар явж замаасаа хойш салж гудмуудаар явж гэрэлгүй эзэнгүй айл хайж явсан юм. Тэгээд нэлээн хойшоо явж байгаад худагтай гудамжинд блок хашаатай нэг айлыг харахад гэрэлгүй байхаар нь эзэнгүй юм байна гэж мэдээд Б.А ахыг худгийн урд байрлах гудамжны үзүүр дээр зогсоогоод машиныг нь үлдээгээд тухайн айл руу О.А бид хоёр тухайн айлын хашааг давж орсон, тэгээд тухайн айлын цонхон дээр очиж үзэхэд хаалт төмөртэй байсан бөгөөд унтлагын өрөөний баганан дээр зурагт харагдаж байсан, тэгээд уг айлын зүүн урд хэсэгт хаалгагүй амбаар байсан, тухайн амбаар дотор нүүрс, мод хагалах зориулалттай төмөр сүх байхаар нь авч тухайн төмөр хаалтыг эвдэхэд ашигласан юм. Тэгээд төмрийг нь эвдэж аваад байшингийн зүүн талд нь тавьчхаад, цонхоор нь орсон уг цонх нь модон цонх байсан юм. Тэгээд тухайн айлд ороход нэлээн архи үнэртэж байсан. Тэгээд шууд унтлагын өрөө рүү орж зурагтыг нь удирдлагын хамт авч, өөр үнэ хүрэх зүйл байгаа эсэхийг хайхад олдоогүй юм. Тэгээд цонхоор гарч зурагтаа тэврээд Б.А ах дээр очоод хотын төв рүү явсан юм. Тэгээд шууд сансрын туннелийн орчимд нэг ломбардад тавьсан, тухайн ломбардаа би зааж мэдэхгүй байна, орой болсон учир сайн анзаараагүй юм. Тухайн үед О.А бид хоёр Б.А ахаас гуйж байгаад бичиг баримтаар нь тавиулж байсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 197-198, 203-205 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр он сарыг нь сайн санахгүй байна А ах хороололд Э бид хоёр дээр ирээд гурвуулаа хулгай хийхээр Өлзийт хороолол орсон. Өлзийт хороололд шөнийн цагаар харанхуй үед очсон болохоор газар нутгийн нь сайн санахгүй байна, блок хашаатай айлын хашааг Э бид хоёр давж ороод вакум цонхыг нь түлхэж ороод Э бид хоёр хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагтыг аваад Э түрүүлж гараад би хойноос нь цонхоор зурагтыг гаргаж өгөөд авсан...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 211-212 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард яг өдрийг нь яг сайн санахгүй байна. А, Э бид гурав хулгай хийхээр Өлзийт хороололд очиход харанхуй болсон байсан, яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна, А, Э бид гурав гэрэлгүй, эзэнгүй айл хайж яваад блок хашаатай нэг айлын хажууд зогсоод би хүлээж байсан. А, Э нар тэр айл руу ороод 20-30 минут болсны дараа хар өнгийн 1 ширхэг зурагт авч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Баянзүрх дүүргийн Улиастайд би хүнсний дэлгүүр ажиллуулдаг байхад А гэж “талх, чихэр”-т ажилладаг борлуулагч залуу одоогийн түрээслүүлэн ажиллуулж байгаа “Мон-Аварга” хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхад дээрх хэмжээг нь мэдэхгүй TCL зурагтыг надад 2018 оны цагаан сарын өмнөх нь манай дүү гэртээ хоёр зурагттай нэг зурагтыг нь хямд зарах гээд байна та зурагт худалдаж авах уу, мэдээ үзээд амар юм биш үү, манай дүү 600.000 төгрөгөөр зарах гэсэн юм гэж хэлэхээр нь би 550.000 төгрөгөөр өгөх үү гэхэд тэгье гэж хэлэхээр нь би чамайг таньдаг болохоор авлаа шүү гээд худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /19 дүгээр хх-ийн 1-2 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан зурагтыг Б.С-с хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /18 дугаар хх-ийн 243-246 дугаар хуудас/, Хулгайд алдагдсан зурагтыг хохирогч Т.У-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /18 дугаар хх-ийн 247 дугаар хуудас/,
- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/,
46. Шүүгдэгч Ү.Э, О.А нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын ** тоотод оршин суух иргэн П.Б-ын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Sharp загварын 40 инчийн зурагт, Sharp загварын зөөврийн компьютер, алтан бөгж, монет бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 809.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн П.Б-оос 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13 дугаар хх-ийн 237-241 дүгээр хуудас/,
- Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын ** тоотод оршин суудаг юм. Энэ хаяг дээрээ 2006 оноос хойш амьдарч байгаа ба 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өглөө 06:30 минутын үед гэрээс гараад ажилдаа явчхаад 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы далд цоожийг эвдэлсэн , хаалга нь онгорхой байхаар нь гэртээ ороод эд зүйлээ үзтэл манай зурагт байхгүй, мөн зөөврийн компьютер алга болчихсон байсан юм. Манай алдсан зурагт маань Sharp загварын 40 инчийн 2015 онд худалдаж авч байсан. Зөөврийн компьютер нь бас Sharp маркийн саарал өнгөтэй байсан санагдаж байна. Мөн гадна талаараа улаан шигтгээтэй, голоороо цагаан өнгийн шигтгээтэй монет бөгж граммыг нь мэдэхгүй эмэгтэй бөгж байсан ба алтан цагариг дээр нь хээ цохичихсон арзгар юм шиг санагдаж байна, эмэгтэй бөгж граммыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 247-248 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 809.400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-131 тоот дүгнэлт /14 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А бид хоёр 2018 оны 02 дугаар сард цагаан сарын дараа А ах руу яриад нисэх рүү айл руу очиж, хүнтэй уулзах гэсэн юм хүрээд ирээч гэж хэлтэл ах хүрээд ирсэн. Тэгээд нисэх оръё гэтэл А ах тэгвэл замдаа таван шарын автобусны буудлаас ганц хоёр хүн аваад нисэх дээр буулгачихъя гэж хэлээд автобусны буудалд хэсэг зогстол хүнгүй байхаар нь яваад өгсөн. Тэгээд нисэхийн эцэс рүү очоод бүр хойшоо гэр хорооллын гудмаар хэсэг эзэнгүй айл хайгаад явсан. Тэгтэл мухар гудамжинд ногоон хаалгатай айл байхаар нь А ахыг та машиндаа байж бай эндээс жаахан холдоорой гэж хэлээд А бид хоёр машинаас буугаад тэр айлын хашааг даваад орсон. Давж ороход хашаан дотор дутуу баригдсан хоёр давхар юм уу эсхүл дээвэртэй ч билүү тийм байшин байсан, тэрний хойд талд монгол гэр байхаар нь хаалгыг нь хүчтэй татаж онгойлгоод гэрийн хоймроос одоо миний санаж байгаагаар 40 орчим инчийн Sharp нэртэй зурагт, мөн дэргэд нь байсан хар өнгөтэй Sharp нэртэй зөөврийн компьютер байсныг авсан. Тэгээд орны гудсан доор 1 ширхэг алтан бөгж 1 ширхэг монет бөгж байсныг аваад буцаад гарсан. Хашаагаар гарахдаа хаалгаар нь гарсан. А ах СМ-5 загварын машинтай байсан, улсны дугаар нь серийг нь санахгүй байна ** гэсэн дугаартай байсан байх. Тэгээд шууд модны хоёр ороод зурагтыг А ахын бичиг баримтаар 200.000 төгрөгөөр, зөөврийн компьютерыг 24 цаг караоке гэсэн бичигтэй ломбардад Аын бичиг баримтаар 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин хоёр ширхэг бөгжийг Хархорин захын үүдэнд явуулын хүнд нийлүүлээд 180.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 28-29, 46-48 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед А ах, Э бид гурав А ахын Samsung SМ-5 загварын машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 54-56 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, А хулгайлан авч гарч ирсэн би тухайн үед машиндаа хүлээгээд байж байсан. Тухайн үед миний Samsung SМ-5 загварын машинтай явсан. Би энэ гэмт хэргийг Э, А нартай хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 198-224 дүгээр хуудас/,
47. Шүүгдэгч Ү.Э нь бусадтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын ** тоотод оршин суух иргэн Б.Баяраагийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 60 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.194.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Б.Э-гээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн “Гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /14 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14 дүгээр хх-ийн 81-85 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өглөө 07 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2-212 тоот хашаанд байдаг манай ах Б над руу залгаад ахын ар талын хашаанд байдаг манай зуслангийн байшингийн цонх онгорхой байна, хулгай орсон юм шиг байна. ирээд хаалгаа онгойлгоод ороод үз цонхоор харахад зурагт байхгүй болсон харагдаж байна гэсэн учраас би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын ** тоот хашаанд очоод гэрт ороод үзэхэд манай гэрийн хойд хананд байдаг зурагт алдагдсан байсан. Манай байшингаас 60 инчийн Samsung загварын LED зурагт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 102-103 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын ** тоотод оршин суух хаягтай бөгөөд миний хаяг одоогоор ч тэндээ байгаа. Тухайн хаяг нь дээр зун 7-14 хоног очиж байдаг юм. Намайг Өмнөговь аймагт явж байхад манай гэрт хулгай орсон талаар том охин Б.Эрдэнэчимэг надад хэлж дуулгасан, тэр үед би хол байсан учир охин маань хохирогчоор явж байсан юм. Тухайн үед охин маань хэлэхдээ цонхоор хулгайч орж, 60 инчийн LED зурагт хулгайд алдагдсан байна. Өөр эд зүйл алдагдаагүй гэж байсан. Охин Б.Э маань 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улс руу 3 жилийн хугацаатай явсан учир би уг хэрэгт хохирогчоор оролцох болно. Тухайн үед байшингийн цонхыг хагалж хулгайч орсон байсан. Цонхны эвдрэл гэмтлийг нэхэмжлэх шаардлага байхгүй, нэхэмжлэхгүй. Харин Дамно ХХК-ийн үнэлгээгээр гарсан 60 инчийн LED зурагтын үнэлгээ болох 1.194.000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын эхээр буюу одоогоос арваад хоногийн өмнө ирж, хашаанд байх модыг усалчхаад явахад зүгээр байсан бөгөөд ахтай уулзчихаад явсан. Гэтэл өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 07 цагийн орчим байсан болов уу даа эхнэр Э рүү Б ах утсаар яриад “Гэрт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр ажлаа зохицуулаад шууд хэргийн газарт ирсэн...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 114115 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр босоод хашаагаа цэвэрлэж байхад хойд хашааны байшингийн цонх нь онгорхой харагдсан, тэгэхээр нь дөхөөд хартал цонх нь хагарсан байхаар нь охин Эрдэнэчимэг энэ хэргийн талаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан 60 инчийн Samsung загварын зурагтыг 1.194.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-797 тоот дүгнэлт /14 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/, Хулгайн гэмт хэргийн улмаас хагарч, гэмтсэн вакум цонхыг 40,260 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-19-032 тоот дүгнэлт /14 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 05 дугаар сарын дундуур Өлзийт хороолол руу хулгай хийх зорилгоор Номын сангийн автобусанд суусан юм. Тэгээд Өлзийт хорооллын хорооны буудалд буугаад ертөнцийн зүгээр хойшоо явсан. Тэгээд нэлээд явж байгаад ертөнцийн зүгээр хойшоо харсан хар өнгийн гүйдэг төмөр хаалгатай, блок хашаатай айл байсан. Тухайн айлын хар өнгийн төмөр гүйдэг хаалганы гадна талд цоожтой байсан учир эзэнгүй гэдгийг мэдээд блок хашааг нь давж ороод шар өнгийн 1 давхар байшин байсан. Уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхыг түлхэж ороод үнэ хүрэх зүйл хайсан, тухайн өрөөнд хайрцагтай баахан ном байсан, өөр хананд хөдөө нутгийн зураг, морьтой сийлбэр зэрэг зүйлс байсан. Тухайн өрөөнд ганц байсан зүйл нь ханад өлгөөтэй байсан шаргал хүрээтэй зурагт байхаар нь уг зурагтыг хоёр талаас барьж байгаад хоёр тийш нь гүйлгэж боолтыг нь сулруулж уг зурагтыг авсан. Тэгээд орж ирсэн цонхоороо гарах гэтэл тухайн зурагт нь том зурагт байсан учир багтахгүй байсан юм. Тэгэхээр нь уг байшингийн ертөнцийн зүгээр урд байрлах хаалганы хажуу талын цонхны дотор талын хэсгийн жийргэвчийг хар иштэй хутгаар хэрчиж, шилийг аваад гадна талын шил нь дотогш хагараад уначихсан юм. Тэгээд зурагтаа тэвэрч гараад 14 дүгээр хорооны хажуу талын дэлгүүрийн үүднээс хот руу явдаг такси аваад 10 дугаар хороолол руу явсан юм. Тухайн үед би 10 дугаар хороололд 14 дүгээр байрны подвал түрээсэлдэг байсан учир тухайн подвалдоо аваачиж тавиад маргааш нь зар сонин харж байгаад зарын дагуу нэг 40 орчим насны эрэгтэйд зарчихсан. Би одоо дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед 400.000 төгрөгөөр зараад өөрийн хувийн хэрэгцээнд дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 141-143 дугаар хуудас/,
48. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын Б тоотод оршин суух иргэн Г.Э-ын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 3 метр орчим цахилгааны утас, Led гэрэл 2 ширхэг, туузан хөшиг 1 ширхэг, гэрлийн унтраалга 5 ширхэг, 5 литрийн багтаамжтай Monel загварын ус буцалгагч 1 ширхэг, паркет шалны хөрөө 1 ширхэг, гар таслагч 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 337.090 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Г.Э-аас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “2018 оны 09 дүгээр сард манай гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/,
- Хохирогч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын *** тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. Болсон асуудлын талаар гэвэл манай байшинд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед байшингийн вакум цонхыг түлхэн хулгай орж дараах эд зүйл алдагдсан байсан. Үүнд: 3 метр орчим урттай, дотор монтаж хийхэд ашигладаг цахилгааны утас, LED гэрэл 2 ширхэг, 1,3х1,5 метр хэмжээтэй туузан хөшиг 1 ширхэг, гэрлийн унтраалга 5 ширхэг, 5 литрийн савлагаатай Monel загварын ус буцалгагч 1 ширхэг, паркет шалны хөрөө 1 ширхэг, жижиг хэмжээтэй гар таслагч багаж 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэг байсан. Манай байшин баригдаж дууссан байсан бөгөөд ямар ч гэсэн хаалга үүдийг нь хийгээд битүүлээд авчихсан байсан. Хаалга үүд бүх юм цоожтой байсан юм. Доторх тохижилтын ажлуудыг хийж байсан юм. Тухайн үед хүүхдийн сургууль соёл эхлээд манайх хот руу нүүчихсэн байсан юм. Хэд хоноод гэрээ нэг эргэчхээд байдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сүүлээр шалгаад буцаад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны ирэх үед хулгай орчихсон байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 337.090 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-19-042 тоот дүгнэлт /14 дүгээр хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед А ахын саарал өнгийн Accent загварын машинтай хулгай хийхээр Өлзийт хороолол орсон. Бид хоёр тухайн үед ямар ч мөнгөгүй болчихсон байсан учраас хулгай хийгээд хэдэн төгрөг олъё гэж бодсон юм. Тэгээд Өлзийт хорооллоор хэсэг явж байгаад эзэнгүй айл байхаар нь машинаас бууж А ахыг хорооллоор хэсэг явж байгаад эзэнгүй айл байхаар нь машинаас бууж А ахыг наанаа байж бай гэж хэлчхээд байшингийн вакум цонхыг түлхээд орсон. Тийш нь ороход шинээр засвар хийсэн юм уу эсхүл барьсан юм уу гэмээр дотор нь баахан барилгын материал байсан. Би авах юм харж байгаад дотроос нь хүүхдийн цүнх 1 ширхэг, цахилгаан монтажны утас, хэдэн метр байсан эсэхийг санахгүй байна. Мөн 1 ширхэг модны хөрөө, 1 ширхэг Monel загварын ус буцалгагч, хэдэн ширхэг гэрэл аваад орсон цонхоороо гарсан. Байшинд өөр авчихаар зүйл байгаагүй. Тэгээд дээрээс наймаа эрхэлдэг хүмүүсийн дэргэд машиныхаа багажийг сөхөөд тэнд авсан юмнуудаа тавьсан. Хэсэг байж байтал хөдөөгийн гэмээр нэлээд ахмад настай хүн ирж харж байгаад үнэ асуухаар нь эхлээд 120,000 төгрөг гэж хэлсэн чинь арай үнэтэй байна гэхээр нь ярьж байгаад 80,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уугаад дуусгасан. Уг хэрэг дээр Э яваагүй. А бид хоёр явсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 182-183, 193-195 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны үед байсан байх А бид хоёр миний *** улсын дугаартай саарал өнгийн Accent загварын машинтай явж байгаад яармагийн товчоогоор гараад Өлзийт хороолол руу ирсэн. Тэнд эзэнгүй айл хайгаад явж байтал улаан өнгийн дээвэртэй айлын гадаа очиж зогсоод би машиндаа үлдээд А машинаас буусан. Би арай зайтай газар очоод зогсож байтал А гартаа зөндөө их барилгын материал бариад гарч ирсэн. Тэрийг гялс тээшинд хийчхээд хөдлөөд явж байхад А засвар хийсэн юм уу шинээр баригдсан байшин юм шиг байна, дотор нь их хэмжээний барилгын материалын эд зүйл байна гэж хэлсэн. Бид хоёр шууд Хархорин зах руу очиход цаг нэлээд орой болсон байсан учир зах хаачихсан байсан. Харин үүд хавиар нь гар дээрээс бараа зарж байсан хүмүүс их байсан. Бид хоёр машины тээшинд хулгайлсан эд зүйлээ дэлгэж тавьсан. Миний санаж байгаагаар хүүхдийн цүнх нэг ширхэг паркет шалны цахилгаан хөрөө, LED гэрэл 2-3 ширхэг, гэрлийн унтраалга 5 ширхэг, жижиг хэмжээтэй гар таслагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйлүүд байсан. Настайвтар хөдөөгийн гэмээр байдалтай ах хараад асууж сонирхоод байхаар нь нийлүүлээд 80,000 төгрөгөөр зарсан. Уг нь А бид хоёр 120,000 төгрөгөөр зарна гэсэн боловч авахгүй гэхээр нь 80,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бид хоёр хувааж авсан. Уг хулгай хийсэн айлаа эрүүгийн мөрдөгчтэй хамт яваад зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 186-187, 201-203 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар Хх-ийн 234-242 дугаар хуудас/,
49. Шүүгдэгч О.А, С.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 18-317 тоотод оршин суух иргэн Ч.Д-гийн байнга байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, даваа толгойтой хөөрөг, мөнгөн хазаар, хоёр ширхэг гав, төмөр сейф, ПМ загварын гар буу, сум зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.617.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн Ч.Д-гаас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /14 дүгээр хх-ийн 209-210 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14 дүгээр хх-ийн 212-221 дүгээр хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаатар У.Раас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 нэр төрлийн эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14 дүгээр хх-ийн 230-235 дугаар хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Е хохирогч Ч.Дд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /14 дүгээр хх-ийн 236 дугаар хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Өлзийбаярын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14 дүгээр хх-ийн 237-247 дугаар хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Е 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр О.Ц-ний Баянгол дүүргийн 6 дугаар хороо 43-р байр В1 давхар 15 тоот гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /15 дугаар хх-ийн 25-33 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.617.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-736 тоот дүгнэлт /15 дугаар Хх-ийн 66-67 дугаар хуудас/,
- Хохирогч Ч.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *** тоотод эхнэрийн хамт амьдардаг. Өнөөдөр өглөө 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд оршин суух хүү Төмөрийн гэрт хоёр хүүхдийг нь харж байгаад орой 17 цагийн орчимд зээ охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэхээр гэр бүлээрээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Shangri-La ресторанд хоол идэж баяр тэмдэглэж байгаад орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Гэрийнхээ хашаанд орж ирээд хартал манай байшингийн хоёр давхрын цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод ортол үүдний өрөөний зүйлс эмх цэгцгүй хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан. Гэрт орж ирэхэд үүдний зочны өрөөний эд зүйлс эмх замбараагүй байдалтай хоёр давхрын вакум цонхны салхивч онгойсон байсан, өглөө гарахдаа би цонхоо түгжээд гарсан юм. Манай гэрээс нэг давхрын зочны өрөөнд байсан жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн нуухтай даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, хоёр давхрын өрөөнд байсан 30х40 хэмжээтэй төмөр сейф, сейф дотор 4-5 хайрцаг тоз-8 бууны сум, винтов бууны сум 20-30 ширхэг, эхнэр бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспорт, мөн гар буу сумтайгаа байж магадгүй. Мөнгөн аяганууд бол бэлэг дурсгалаар хүнээс авч байсан. Ундрам хөөргийг 1995 онд Бээжин хотоос худалдаж авч байсан, одоо 1 сая төгрөгөөр үнэлж байна. Алдсан мөнгөн хазаарыг 250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Б гэх хүнтэй 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл хорих 0421 дүгээр ангид хамт хоригдож байсан юм. Би 2016 оны 07 дугаар сард хорихоос чөлөөлөгдөөд тэрнээс хойш С.Бтай ерөөсөө тааралдаагүй. Тэгээд 11 дүгээр сарын эхээр С.Б ерөөсөө тааралдаагүй байж байгаад Саппорогийн “Tse” гэх газрын гадаа С.Б-тай тааралдаад хоорондоо мэндлээд хоол унд идье гэтэл би тухайн үед зав муутай явж байсан. Тэгээд С.Б-тай салаад явах гэтэл Б утасныхаа дугаарыг өгчхөөч гэхээр нь би *** гэсэн дугаарын утсаа өгсөн юм. Тэгээд тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа С.Б над руу залгаад ах нэг уулзъя үзүүлэх юм байна гээд намайг Саппоро дээр дуудаж уулзаад юм ярилцаад машин дотор сууж байтал Б би танд юм үзүүлээдэхье гэж хэлээд машинаас гарч яваад удалгүй орж ирэхдээ ууттай зүйл аваад орж ирсэн ба ууттай зүйлийг үзэхэд буу сум хөөрөг байсан тэгтэл Б энэ ямар буу байна гэхээр нь би наадах чинь байлдааны галт зэвсэг байна хүнд нь буцааж өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би ярилцаад сууж байтал эхнэр залгаад би явах болоод С.Б машинаас буугаад явахдаа ууттай буугаа машинд хаяад буучихсан юм шиг байна лээ тэр өдрөөс хойш би хоёр хоногийн дараа мэдсэн юм. Тэгээд мэдчихээд эргүүлээд өгөх гэтэл Бын утас холбогдохгүй эсвэл утсаа авахгүй байсан юм. Тэгээд би аргагүй алга болчих гээд байхаар нь гэртээ хадгалж байсан юм...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Аын гэрт хоноод маргааш өглөө нь 12 цагийн орчим босоод гар нүүрээ угаагаад байж байтал гаднаас А ах ирсэн. А ахыг хэн нэгэн дуудаагүй өөрөө ирсэн. А, А ах бид 3 гадаа тамхи татаад зогсож байхад А ах гурвуулаа Өлзийт хороолол орж хулгай хийх үү гэхээр нь А бид хоёр тэгье гэж хэлээд гурвуулаа хамт А ахын машинтай Өлзийт хороолол руу явсан. Тэнд замынхаа хойд талаар нэлээд явж байгаад нэг эзэнгүй байшин байхаар нь урд гудамжаар нь явж харчхаад тойроод хойд талын гудамж руу нь орж зогссон. А ах энэ байшин хүнгүй байх шиг байна ийшээ ороод үз гэхээр нь А бид 2 машинаас буугаад хойд талын хашааг нь даваад орсон. А гадаа хүн харж үлдээд би урд талын вакум цонхыг нь түлхсэн. Уг цонх нь зочны өрөөний цонх байсан бөгөөд сервантнаас улаан хүрэн өнгөтэй даалинтай хөөрөг 1 ширхэг, дунд гарын байх 3 ширхэг мөнгөн аяга авсан. тэгээд дээшээ хоёрдугаар давхар руу гараад зүүн гар тийш эргэхэд унтлагын өрөө байсан бөгөөд уг өрөөнд төмөр сейф байсан. Доод талын цонхоор багтахааргүй байхаар нь 2 давхрын цонхоор нь шидсэн. Уг цонх нь дотогшоо онгойдог нэлээд том цонх байсан. Би сейфийг өргөж цонхоор шидэх үед Аыг дуудаж оруулж ирээд хоёулаа хамт шидсэн. Тэгээд гараад сейфээ өргөж хашаа давуулаад А ахын машины ард талын суудалд тавьсан. Тээшинд багтахгүй байсан. Тэгээд шууд ирсэн замаараа буцаж яваад ганц худгийн тэнд овгор шороон дээр сейфээ буулгаад А ахын машинаас бор өнгийн дугуйн лапатк төмөр аваад хөшиж сейфийн хаалгыг нь онгойлгосон. Дотор нь хүн авахаар эд зүйл байгаагүй бөгөөд баахан ажлын үнэмлэх, ойн медаль, тэмдэглэлийн дэвтэр, гав байсан. Харин бор өнгийн гэртэй гар буу байсан бөгөөд магазин нь дүүрэн сумтай байсан. Бууг нь тэр хавьд бургасны завсраар нууж үлдээгээд хөөргийг нь би аваад явсан. Нөгөө хоёр бол юм хум аваагүй. Сейфийг А бид хоёр эвдэлсэн бөгөөд А ах машинаа зайтай газар тавьчхаад ирье гэж хэлээд яваад буцаад ирэх хооронд бид хоёр сейфээ эвдэлчихсэн. Тэгээд хотын төв ороод салж яваад би хуучин хорих ангид хамт ял эдэлж байсан Р-тай уулзаад буруу гараар хөөрөг оллоо гараад өгөөч гэж хэлээд хөөргөө даалинтай нь хамт өгсөн. Тэгэхдээ нэг буу байсан нуучихсан гэсэн чинь буугаа надад өгчих гээд гуйгаад байхаар нь маргааш очоод аваад өгье гэж хэлээд маргааш өдөр нь нуусан газраасаа аваад өгсөн. Хазаар авсан 1 давхрын эмээл дээр тохоод тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 77-79, 93-95 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр он сарыг нь сайн санахгүй байна 10 дугаар хороололд Б, А ах бид гурав утсаар ярьж байгаад уулзаад хулгай хийхээр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол руу явсан. Тэнд эзэнгүй айл хайж байгаад блок хашаатай гүйдэг төмөр хаалгатай хашаандаа хоёр давхар байшин, 1 монгол гэртэй хашаанд Б бид хоёр хашааг давж ороод хоёр давхар байшингийн хашааны хаалга уруугаа харсан цонхны төмөр торыг нь гараараа татахад сугараад гараад ирсэн, тэгээд тэр цонхоор ороод 1 давхарт юм байхгүй байсан тэгтэл Б намайг дуудаад энд сейф байна гээд бид хоёр, хоёр давхрын цонхоор нь сейфийг нь унагаагаад хашааных хойд талаар давуулж унагаагаад гаргасан, тэгээд А ахыг дуудаад машинд нь хийгээд 4 дүгээр цахилгаан станцын ойролцоо тал дээр сейфийг лоом шиг төмрөөр хөшиж эвдээд онгойлгоход сейф дотроос гар буу, сумтайгаа, мөн том бууны сумнууд, одон медаль, төрсний гэрчилгээ бичиг баримтууд гарч ирсэн, тэгээд гар буу, сумнуудыг тухайн үедээ Б авад явсан. Мөнгөн хазаар авсан тэр хазаарыг 3, 4 дүгээр хороололд нэг хүнд Б зарсан...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 85-87 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очоод би сейфээс юу гарсан талаар асуухад Б, А нар “Олигтой юм байхгүй байна, Нэг гар буу, баахан бууны сумнууд л байна. бэлэн 15.000 төгрөг байна та 5.000 төгрөгийг нь та ав” гээд өгснийг нь аваад би тэр хоёрт буу юм бол буцааж хашааных нь хажууд хаях уу гэж хэлэхэд тэр хоёр “одоо яах юм бэ, гар буугаа тэр жалганы хажууд нуусан” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 101-104 дүгээр хуудас/,
50. Шүүгдэгч С.Б нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн ** тоотод оршин суух иргэн М.Ц-ын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 12 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 635.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Иргэн М.Ц-оос 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн “манай гэрт хулгай -орж, эд зүйлс алдагдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /15 дугаар хх-ийн 121-122 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 123-127 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан гэх 12 нэр төрлийн эд зүйлсийг иргэн Б.Л-оос хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15 дугаар хх-ийн 137-138 дугаар хуудас/, Б.Л-оос хураан авсан эд зүйлсийг хохирогч М.Цд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /15 дугаар хх-ийн 139-141 дүгээр хуудас/,
- Хохирогч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 8-115 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр ажилтай байсан бөгөөд манай охин хөдөө агаарт гарахаар явсан, харин хүргэн маань хотын төвд байрлаж ажил хийж байгаа юм. Би гэртээ ганцаараа байсан болохоор нисэхэд Анар хотхонд гэр нь байдаг хүүгийндээ очиж хонохоор 20 цагийн үед байшингийн хаалга үүдээ түгжээд гараад явсан. Хүүгийндээ хоночхоод өглөө 08 цагт гэртээ иртэл хаалганы цоож, цонх бүгд бүрэн бүтэн байсан. Би хаалгаа түлхүүрээр онгойлгож ортол гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь гайхаад гэр доторх эд зүйлээ хартал манай байшингийн баруун талд модон хаалга байдаг бөгөөд тэрийг хөшиж онгойлгоод орсон байсан. Гэрээс дараах эд зүйл алдагдсан байсан. Үүнд: 10 см өндөртэй 6 см өргөнтэй улаан өнгийн толгойтой саарал өнгийн төмөр хийцтэй нуухтай ногоон саарал алаг өнгийн хөөрөг 1 ширхэг, улаан өнгөтэй шар өнгийн төмөр хийцтэй нуухтай хөөргөний толгой 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй бөгж 1 ширхэг, хар өнгийн том шигтгээтэй sigal гэсэн бичигтэй алаг өнгийн бөгж 1 ширхэг, ягаан өнгийн шилэн шигтгээтэй sigal гэсэн бичиглэлтэй бөгж 1 ширхэг, бор өнгийн шигтгээтэй шар бор алагласан өнгөтэй sigal гэсэн бичигтэй бөгж, кулоны хамт 1, 1 ширхэг, бор өнгөтэй хөндлөн судалтай ээмэгний хос, хар өнгөтэй хажуу талдаа хар бор шар өнгийн олон жижиг шигтгээнүүдтэй кулон 1 ширхэг, саарал өнгийн төмөр хийцтэй, мөн саарал өнгийн олон шигтгээтэй мэт хэлбэртэй ээмэг 1 хос, цэцгэн хэлбэртэй дээрээ 5 ширхэг шилэн шигтгээтэй саарал өнгийн төмөр хийцтэй бөгж 1 ширхэг, улаан өнгийн шилэн шигтгээтэй ээмэг 1 хос, саарал өнийн шилэн шигтгээтэй саарал өнгийн төмөр хийцтэй өрөөсөн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...”, “...10 см өндөртэй 6 см өргөнтэй улаан өнгийн толгойтой саарал өнгийн төмөр хийцтэй нуухтай ногоон саарал алаг өнгийн хөөрөг 1 ширхэг, Улаан өнгөтэй шар өнгийн төмөр хийцтэй нуухтай хөөргөний толгой 1 ширхэг, Цэнхэр өнгийн шигтгээтэй бөгж 1 ширхэг, Хар өнгийн том шигтгээтэй sigal гэсэн бичигтэй алаг өнгийн бөгж 1 ширхэг, Ягаан өнгийн шилэн шигтгээтэй sigal гэсэн бичиглэлтэй бөгж 1 ширхэг, Бор өнгийн шигтгээтэй шар бор алагласан өнгөтэй sigal гэсэн бичигтэй бөгж, кулоны хамт 1, 1 ширхэг, Бор өнгөтэй хөндлөн судалтай ээмэгний хос, Хар өнгөтэй хажуу талдаа хар бор шар өнгийн олон жижиг шигтгээнүүдтэй кулон 1 ширхэг, Саарал өнгийн төмөр хийцтэй, мөн саарал өнгийн олон шигтгээтэй мэт хэлбэртэй ээмэг 1 хос, Цэцгэн хэлбэртэй дээрээ 5 ширхэг шилэн шигтгээтэй саарал өнгийн төмөр хийцтэй бөгж 1 ширхэг, Улаан өнгийн шилэн шигтгээтэй ээмэг 1 хос, Саарал өнийн шилэн шигтгээтэй саарал өнгийн төмөр хийцтэй өрөөсөн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 156-158 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 635.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний НЦГ-19-50, НЦГ-19-61 тоот дүгнэлт /15 дугаар хх-ийн 174-175, 178-179 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Намайг алт мөнгөний дарханд ажлаа хийж байтал нэг эрэгтэй хүн ирж зарсан. Тэр хүний цариа төрх, содон шинж тэмдгийг санахгүй байна. Тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад хулгайн эд зүйл биш гэж хэлж байсан санагдаж байна. Жижиг мөнгөн эдлэлүүдийг нь граммлаж бодоод 200.000 төгрөгөөр, хөөрөг нь цэнхэр өнгийн мана чулуун хөөрөг байсан байх сайн санахгүй байна 600.000-700.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь ярилцаж байгаад 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Нээх олон хоног өнгөрөөгүй байхад цагдаагаас ирээд дээрх эд зүйлсийг аваад надаар гарын үсэг зуруулаад явсан...Би 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /18 дугаар хх-ийн 164-166 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гадуур дэмий тэнэж явж байгаад нисэх ороод 9 давхар 3 барилгын баруун талаар нь яваад гэр хорооллын гудамжаар эзэнгүй айл хайж явж байгаад одоо миний санаж байгаагаар урагш харсан хашааны хаалгатай байсан ба урд талаар нь хашаа давж орсон. Ороход тэр хавьд бие засах газар байсан бөгөөд хашааны хойд талд 1 давхар улаан өнгийн тоосгон байшин байсан. Байшингийн хажууд ланд 80 загварын машин байсан. Тэгээд байшинд хүнгүй гэрэл унтраалттай байхаар нь эргэж тойрч харж байгаад баруун талд жижиг хаалгатай байхаар нь хөшиж ортол үүдний амбаар хэсэг байсан. Байшин руу ороход дахиад нэг хаалга байсан бөгөөд тэрийг түлхэхэд өөрөө онгойсон. Тэгээд дотогшоо ортол үүд хэсэгтээ, түүгээр дамжин том өрөө цаашаа унтлагын өрөөтэй байшин байсан. Том өрөөний зурагтын тавиур дээр улаан толгойтой, цагаан өнгөтэй хөөрөг байхаар нь авсан, хөөрөг байсан тавиурын доод талын тасалгаанаас жижиг цэнхэр өнгийн хайрцагтай, мөнгөн эдлэл авсан, тухайн хайрцаг дотор хар өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, үсний хавчаар, улаан өнгөтэй хөөргөний толгой, ээмэг зүүлт зэрэг эд зүйл байсныг авч гараад автобусанд суугаад 10 дугаар хороололд найз А-ын гэрт очсон. Тэдний гэрт очоод би сая нисэх ороод айлаас юм хулгайлчихлаа гэж хэлээд юмаа үзүүлтэл А үсний хавчаар зэргийг надад өгчих гээд аваад байх шиг байсан, яг юу авсан эсэхийг сайн санахгүй байна. Тэндээ архи ууж хоноод маргааш өдөр нь цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 188-189, 194-196 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 23 дугаартай прокурорын тогтоол (19хх-ийн 161-174)-оор яллагдагч Б.А-д холбогдох 1708 02845 0023 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан байх тул энэ шүүх хуралдаанаар яллагдагч Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээгүй, түүний гэм бурууг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Л.Батаа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Зарим эд зүйлийг аваагүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ярьсан. Дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг тайлбарлаж хэлэх ёстой. Б-ыг алтан бөгж байсан. Би граммын мэдэхгүй гэж байна. 170.000 төгрөг болоод байгааг адил төрлийн ээмэгний граммаар ч юм уу, аргаа нарийн бичээгүй байгаа. Хулгай хийсэнтэй маргаагүй боловч хохирол дээр маргаж байна. 1.500.000 төгрөгөөр үнэлсэн эх сурвалж тод бус бусад гэрчийн мэдүүлэг хэдэн онд яаж авсан нь тодорхой бус байна. Хамт амьдарч байсан хохирогчийн мөнгө, эмээлийн асуудал яригддаг. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө нотлох үүрэг хүлээхгүй. Энэ нь дангаараа нотлох баримт болохгүй. Эийн мэдүүлгээр ч аваагүй гэдэг нь харагддаг. Шүүгдэгч Аын мэдүүлэг нь 18-ны өдөр өгсөн яллагдагчийн мэдүүлгээс зөрөөгүй байгаа. Тэрээр 20 үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч зарим эд зүйлсийг аваагүй, зарим эд зүйлсийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ү.Э-ийн өмгөөлөгч А.Очбадрал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хулгайлах гэмт хэргийн хувьд хохирогч Г, Э, А, Д, Г, О, Г, Б нарын хувьд авсан аваагүй гэх асуудал яригддаг. Улсын яллагч хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийг шинжлэн судалдаг. Нөгөө талаас шүүгдэгч нар аваагүй гэх мэдүүлгийг өгсөн. Улсын яллагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг хийж яллахыг оролдож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Ү.Эийн хүн хутгалсан хэрэг нь хүн алахыг завдсан хэрэг биш тул хүнд гэмтэл учруулснаар зүйлчилж өгөхийг хүсэж байна. Хохирогч хүнд гэмтэл авсан, бие нь өдрөөс өдөрт дээрдэж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Хохирогч Дын эрүүл мэндийн зардал нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тус 1,094,000 төгрөгийн зардлыг хасуулах саналтай байна. Харин хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр: “...Шүүгдэгч С.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Харин хохирол төлбөрийн тооцоо буруу гарсан байна гэж хэлдэг. А, А нартай бүлэглэж үйлдсэн хэргийн 261.000 төгрөгийг шүүгдэгч С.Баас хасаж, 810.000 төгрөгийг гаргуулахаар тогтоож өгнө үү...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 49 удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийн нэр төрөл, шинж байдал, тоо, хохирлын хэр хэмжээ хөдөлбөргүй тогтоогдсон хэмээн шүүх дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч нарын маргаж буй хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нараас хуульд заасан журмын дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргуулан, худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үр дагаврыг танилцуулан гарын үсэг зуруулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байх бөгөөд тэдгээр хохирогч нар хулгайд алдагдсан зүйлсийнхээ нэр төрөл, тоо хэмжээ, шинж байдал, эх сурвалжийг тодорхой заан мэдүүлцгээжээ.
Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний тухайд тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу, үнэлгээ хийх аргачлал, стандартын дагуу бодитой үнэлгээ тогтоосон байх тул хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй байна. Тухайлбал, өмгөөлөгч Л.Батаа дүгнэлтдээ “грамм нь тодорхойгүй байхад алтан бөгжийг яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна” гэсний дагуу түүний шинжлэн судалсан хөрөнгийн үнэлгээний тайлан (13 хх-ийн 249)-г нягталж үзвэл хөрөнгийн үнэлгээний байгууллага нэгэнт алга болсон, биет байдлаараа үнэлэгдэх боломжгүй болсон эмэгтэй хүний алтан бөгжийг үнэлэхдээ үнэлгээний дундчилах аргыг ашиглаж үнэ тогтоосныг буруутгах аргагүй юм.
Шүүгдэгч Ү.Э нь хохирогч О.Д-ын цээжний зүүн дээд хэсэг рүү 4 удаа хутгалсан үйлдлийг хүн алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл гэж үзэх бөгөөд тэрээр тухайн цаг мөчид хүн алчихсан хэмээн төсөөлж байсныг гэрч Ч.Д “...нарийн гудамжинд Э би хүн алчихлаа гээд утсаар яриад, уйлаад сууж байсан...” хэмээн гэрчлэн мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, үүнийг эрүүгийн эрх зүйн онолд төгссөн завдалт гэж тодорхойлдог бөгөөд гэмт этгээдийн үйлдэл гадаад хүчин зүйлээр таслан зогсоогдоогүй, харин гэмт хор уршиг учруулсан гэж тооцсон боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлаар гэмт хор уршиг бий болоогүй байх тохиолдлыг хэлдэг. Мөн чанар нь гэмт этгээд хүн алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийгээд, гэмт хор уршиг учруулсан гэж бодоод, хохирогчийг орхиж явсан, эсхүл үйлдлээ зогсоосон боловч хохирогч эмнэлгийн тусламж авч, амь аврагдсан бол хүн алахыг завдсан гэж үзнэ.
Харин төгсөөгүй завдалтын хувьд гэмт этгээдийн үйлдэл бусдын нөлөөгөөр таслан зогсоогдсон байдаг бөгөөд тэрээр хүссэн хор уршгаа учруулж чадаагүй гэдгээ ухамсарлан ойлгосон байдаг ялгаатай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй...” гэсэн нь бусдын нөлөөгөөр таслан зогсоогдсон төгсөөгүй завдалт болон гэмт этгээд хор уршиг учруулчихсан гэж тооцсон боловч бусад хүчин зүйлийн улмаас хүссэн хор уршиг нь бий болоогүй төгссөн завдалтыг аль алийг багтаах ойлголт юм.
Иймд шүүгдэгч Ү.Э-ийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, харин прокурорын зүйлчлэл хууль ёсны, үндэслэлтэй болсон хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ү.Э-ийн хүн алахаар завдсан болон хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон 33 удаагийн үйлдэл нь бүхэлдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.
Шүүгдэгч О.А-ын хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон 28 удаагийн үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.
Шүүгдэгч С.Б-ын хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн 4 удаагийн үйлдэл нь бүхэлдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.
Шүүгдэгч нарын үйлдлүүд нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгч Ү.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд холбогдох зүйл, хэсэг, заалтаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн анхан шатны шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ү.Эийн үйлдсэн хүн алахаар завдсан гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д-д учирсан хохирлын хэр хэмжээг шийдвэрлэхэд өмгөөлөгч А.О-ын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 142-162 дугаар хуудсанд авагдсан бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан хохирогч Э.Дын өвчний түүхийн баталгаажуулсан хуулбарт тусгасан эмчилгээний төлбөр болох 621,513 (зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун арван гурав) төгрөгийг шүүгдэгч Ү.Эоос гаргуулан хохирогчид олгож, хохирогч Э.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч О.А, С.Б нарын бусадтай бүлэглэж хохирогч Ч.Дгийн байшинд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийн зарим болох ПМ загварын 1 ширхэг гар буу, 4 ширхэг дайз, 17 ширхэг сумыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 384,000 төгрөгөөр үнэлсэн, мөн хэрэгт хураан авсан байх боловч хохирогчид буцаан олгох үндэслэлгүй байх тул үнийг гурван хүнд хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч О.А, С.Б нараас тус бүр 128,000 (нэг зуун хорин найман мянга) төгрөгийг нэмж гаргуулан хохирогч Ч.Дд олгох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх бусад тоо хэмжээ, шүүгдэгч нарын хариуцах дүн, төлбөр авах хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хэрэгт авагдсан хохирлын тооцоогоор хэвээр үлдээсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-оос 17,992,619 төгрөг, О.А-оос 34,654,713 төгрөг, С.Б-аас 1,200,567 төгрөг тус бүр гаргуулан энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ү.Э, О.А, С.Б нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсон тул тус зүйл ангид зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ү.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 20 жилийн хугацаагаар тогтоож, хорин жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ү.Э нь 1 жил 3 сар 12 хоног цагдан хоригдсон. Тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцох саналтай байна. Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч О.А нь 11 сар 12 хоног цагдан хоригдсон. цагдан хоригдсон. Тус цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцох саналтай байна. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 11 сар 9 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутга, нэг ширхэг түлхүүр, нэг ширхэг хадаасны лоом, гар буу, дөрвөн дайз, 17 ширхэг сум зэрэг эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн А-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Аксент загварын тээврийн хэрэгслийн түлхүүр нэг ширхэг, нэг ширхэг гэрчилгээ, 700.000 төгрөгийн үнэ бүхий Аксент загварын тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч, зарж борлуулан бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах саналтай байна. 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 2867 УНН улсын дугаартай Р.Энхболдын эзэмшлийн Samsung SМ-5 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон эзэмшигчид буцаан олгож, харин үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.000.000 төгрөг гаргуулан хохиролд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Л.Батаа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч О.А-ыг богино хугацаанд нийгмээс тусгаарлан тус зүйл ангид заасан доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ү.Э-ийн өмгөөлөгч А.О эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.Э-т улсын яллагч 20 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь өөрөө 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгч Ү.Э-ийг хүн алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн гаргасан санал бол төгссөн гэмт хэргийн хорих ялаас илүү байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд ялын доод хэмжээ заагаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү... Шүүгдэгч Ү.Э нь урьд 3 удаа ял шийтгэл эдэлж байсан гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага эдэлж дууссан нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Улсын яллагч их хэмжээний хохирол учирсан гэж байна. Их хэмжээний хохирол гэж 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирлыг хэлдэг. Шүүхээс 50.000.000 төгрөгөөс доош хохирол төлбөртэй гэж тогтоосон тул их хэмжээний хохирол учирсан зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төгссөн гэмт хэргээс илүү ялын санал гаргаж байна. Завдалт бол төгссөн гэмт хэргээс илүү гарах хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирогчид хүнд гэмтэл учирсан. Хүнийг алах гэмт хэрэг төгс гараагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээнээс доогуур буюу 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б-д улсын зүгээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Б нь хохирол төлбөрөө төлөхөөр удаа дараа илэрхийлж байсан. Иргэний бичиг баримт байхгүй оршин суугаа хаяг тодорхой бус гэдгээр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж чадаагүй, 11 сар цагдан хоригдсон байгаа. Урьд ял шийтгэгдэж байсан боловч 2014 оноос хойш гэмт хэрэг үйлдээгүй. Тус гэмт хэрэгт холбогдохоос өмнө кузов засварт ажиллаж байсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа. Учруулсан хохирол төлбөрийг төлөхөө удаа дараа илэрхийлж байсан зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... Шүүгдэгч С.Б урьд 2 удаа ял шийтгэлтэй гэж байна. 2014 онд шүүхээр орж хорих ял шийтгэгдээд хорих ял эдэлж дуусахад 1 сарын хугацаа үлдсэн байхад 2009 оны хэрэг нь гарч ирээд нийт 7 жилийн хугацаатай хорих ял эдэлсэн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч С.Б-д анхаардаггүй. Ар гэрийн хүмүүстэй нь очиж уулзаад хохирол төлбөрийг төлчих юм бол эрүүгийн хариуцлага хөнгөрнө. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах боломжтой гэж хэлэхээр ар гэр нь тоодоггүй. Иймд шүүгдэгч С.Бын хувийн байдал, үйлдлийн тоог харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч тус бүрд ялгамжтайгаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоов.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Э-т мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг арван дөрвөн жилээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э, О.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтлоо.
Шүүгдэгч Ү.Э нь энэ хэрэгт нийт 1 жил 3 сар 12 хоног, шүүгдэгч О.А нь энэ хэрэгт нийт 11 сар 12 хоног, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт нийт 11 сар 9 хоног цагдан хоригдсон байх тул энэхүү хугацааг тэдний эдлэх хорих ялд тус бүр оруулан тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм болох *** улсын дугаартай Samsung SM-5 загварын тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх байх тул түүний үнэ болох 3,000,000 төгрөгийг үйлдэл оролцоог харгалзан шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Б 2 удаа ашигласан тул 80,000 төгрөг, шүүгдэгч О.А 19 удаа ашигласан тул 1,100,000 төгрөг, шүүгдэгч Ү.Э 25 удаа ашигласан тул 1,820,000 төгрөг тус тус гаргуулж, харин 97-83 УБО улсын дугаартай Hyundai Accent загварын тээврийн хэрэгслийг зарж борлуулан хохирол нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар 1 ширхэг хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ПМ загварын буу, 4 ширхэг дайз, 17 ширхэг сум, 1 ширхэг 10-ын түлхүүр, 1 ширхэг хадаасны лоомыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, харин 1 ширхэг тээврийн хэрэгслийн түлхүүр, 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ү.Э, О.А, С.Б нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ү.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, Б овогт О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, Б овогт С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Ү.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Э-т мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан зургаан жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан найман жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг арван дөрвөн жилээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э, О.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Эийн цагдан хоригдсон 1 (нэг) жил 3 (гурав) сар 12 (арван хоёр) хоногийг, шүүгдэгч О.А-ын цагдан хоригдсон 11 (арван нэг) сар 12 (арван хоёр) хоногийг, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 11 (арван нэг) сар 9 (ес) хоногийг тус бүрд нь тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-оос 17,992,619 (арван долоон сая есөн зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван ес) төгрөг, О.А-оос 34,654,713 (гучин дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван гурав) төгрөг, С.Баас 1,200,567 (нэг сая хоёр зуун мянга таван зуун жаран долоо) төгрөг тус бүр гаргуулан энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг үйлдэл оролцоог харгалзан шүүгдэгч Ү.Э-оос 1,820,000 төгрөг, шүүгдэгч О.А-оос 1,100,000 төгрөг, шүүгдэгч С.Б-аас 80,000 төгрөг тус тус гаргуулан хохиролд тооцох, мөн “Hyundai Accent” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж борлуулан хохирол нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар нэг ширхэг хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ПМ загварын буу, дөрвөн ширхэг дайз, арван долоон ширхэг сум, нэг ширхэг 10-ын түлхүүр, нэг ширхэг хадаасны лоомыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, “Hyundai Accent” загварын ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг ширхэг тээврийн хэрэгслийн түлхүүр, нэг ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9.Шүүгдэгч Ү.Э, О.А, С.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ү.Э, О.А, С.Б нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧИД Л.БААТАР
Г.МӨНХЗУЛ