| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01703/И |
| Дугаар | 01540 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01540
2016 оны 12 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2016/01541 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 57 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 19 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Шоохой овгийн Баатарын Оюунцэцэгийн /регистрийн дугаар ЧТ61102000/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гэрч Д.Энхтуяа, С.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюунцэцэг би 1979-1981 онд Улаанбаатар хотын Авто засварын заводод тоо бүртгэгчээр ажилласан, 1989-1995 онд “Эрдэнэт Хивс”-ний уйлдвэрт холих цехэд операторчингоор тус тус ажилласан юм. Энэ хугацаа нь хөдөлмөрийн дэвтэрт сүүлд бичсэн, хөдөлмөрийн дэвтрийн хаалт хийсэн Хивсний үйлдвэрийн тушаал архивт байхгүй шалтгаанаар дээрх хугацаа НДШимтгэл төлсөн жилд тооцогдохгүй тул шүүхээр ажилласан байдлаа сэргээн тогтоолгохоор холбогдох баримтуудаа бүрдүүлэн ирлээ. “Энэ хугацааг шүүхээр тогтоолго ...” гэж НДХэлтсээс зөвлөсний дагуу ажилласан байдлаа сэргээн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б.Оюунцэцэг миний 1979-09-15 наас 1981-03-15-ны өдрийг хүртэл 1 жил 6 сар Улаанбаатар хотын Авто Засварын Заводод тоо бүртгэгчээр, 1989-10-02 ны өдрөөс 1992-07-06 ныг хүртэл Хивсний үйлдвэрт, хувьчлагдаж, ХК болсон учир 1992-07-06 наас 1995-01-01 ний өдөр хүртэл “Эрдэнэт Хивс” ХК-д тус тус 5 жил 02 сар 29 хоног операторчингоор, нийт 6 жил 08 сар 29 хоног ажилласан ба холбогдох баримтуудыг гурдүүлэн ирсэн тул ИХШХШТХ-ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Авто засварын заводод тоо бүртгэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хивс ХК-нд операторчиноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардла гагаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 438856 дугаар хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс засварын үйлдвэрт тоо бүртгэгчээр,1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тоо бүртгэгчийн ажлаас чөлөөлөв, ....” гэжээ.
1.Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай тушаалд “...Баатарын Оюунцэцэгийг ХҮЯ-ны ажилд шилжүүлэн 101 дүгээр мэдэгдлийг үндэслэн 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс цувималын цехийн холих тасагт оператороор томилж, цалинг хийснээр олгосугай” гэжээ.
2.Эрдэнэт хивс ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаар лавлагаанд “Эрдэнэт хивс ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн холих цехэд оператор ажилтай Баатарын Оюунцэцэгийн цалингийн түүвэрт 1989 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал бичигдсэн байна”
3.Гэрч Б.Лида шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1968 оноос 1979 онд Улаанбаатар хотын авто засварын заводод токорьчин, өнгөлгөөчинөөр ажиллаж байхад Б.Оюунцэцэг тус заводын их засварын цехэд тоо бүртгэгчээр ажиллаж байсан”гэжээ.
4.Гэрч Б.Лидагийн хөдөлмөрийн дэвтэрт “авто засварын заводын даргын 1978 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол 110-150 хувиар биелүүлж ажиллаж байгаад МАХН-ын илгээлтээр Эрдэнэт комбинатад шилжсэн тул хүндэт үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
4.Гэрч С.Нямхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие С.Нямхүү 1973 оноос 1981 он хүртэл Улаанбаатар хотын авто засварын заводод ажиллаж байсан. Б.Оюунцэцэгтэй 1979-1981 он хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан үнэн” гэжээ.
5.Гэрч С.Нямхүүгийн хөдөлмөрийн дэвтэрт “1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс цутгуурын цехэд бэлтгэгчээр авч ажиллуулав, 1981оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөлж Эрдэнэтийн засвар механикийн заводын болоювсон хүчний мэдэлд шилжүүлэв” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Авто засварын заводод тоо бүртгэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хивс ХК-нд операторчиноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 438856 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай тушаал, гэрч Д.Энхтуяа, С.Нямхүү нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Энхтуяа, С.Нямхүү нарыг гэрчээр асуусан ба гэрч С.Нямхүү 1979-1981 он хүртэл Б.Оюунцэцэгтэй хамт Улаанбаатар хотын Авто засварын заводод, гэрч Д.Энхтуяа 1982-1995 онд Эрдэнэт хотын Хивсний комбинат, Эрдэнэт хивс ХК-нд ажиллаж байсан нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаарзүйлүүдэдзаасныгудирдлагаболгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шоохой овгийн Баатарын Оюунцэцэгийн 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Авто засварын заводод тоо бүртгэгчээр,
-1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хивс ХК-нд операторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Оюунцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА