Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 01541

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр                        Дугаар 142/ШШ2016/01540                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-7-22 тоотод оршин суух, Боржигон овгийн Баттулгын Батмөнхийн /регистрийн дугаар ФБ65011018/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гэрч Д.Баатаржав, Г.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол ажилчдын нэгдсэн захиргааны АТК-д 3 жил 9 сар 22 хоног маз маркын технологийн зориулалтай хүнд даацын автомашины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3 жил 24 хоног “Совинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалтай хүнд даацын автомашины жолоочоор, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 жил 1 сар 23 хоног “Стройинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалтай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажилласан ба нийт 10 жил 9 хоног МАНЗ, “Совинвест” ХХК, “Стройинвест” ХХК-нд тус тус маз маркын технологийн зориулалтай хүнд даацын автомашины жолоочоор ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд АТК-д маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Совинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Стройинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардла гагаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1987 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 549327 дугаар хөдөлмөрийн дэвтэрт “1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр авто тээврийн комбинатад жолоочоор авч ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол ажилчдын захиргаа татан буугдсан тул Совинвест”-ийн мэдэлд шилжүүлэв, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Совинвест компанид жолоочоор авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэрийн бичлтийг дуусгавар болгон нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэжээ

2.Нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Совинвест-2 компанид жолоочоор” гэжээ.

3.Монгол барилга нэгдлийн харьяа Монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар ажилд авах тухай тушаалд “Баттулгын Батмөнхийг АТК-д жолоочоор томилсугай”

4.Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/326 дугаар тушаалд “...1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Монгол ажилчдын захиргааг татан буулгав, тус байгууллагад бүртгэлтэй нийт ажилдчыг Совинвест 1-ийн мэдэлд шилжүүлсүгэй, уг тушаалын хавсралтын 35 дугаарт Б.Батмөнх” гэжээ.

5.МАНЗ-ын илгээлтийн эзэд анхдагч ахмад барилгачдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн Баатар холбооны тодорхойлолтод “Б.Батмөнх нь Эрдэнэт хот Монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 тоот тушаалаар авто тээврийн коибинад 20 тн-ын хүнд даацын, дизель хөдөлгүүртэй, маз шаланз машины жолоочоор 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тасралтгүй ажилласан бөгөөд уг компани татан буугдаж нэршил өөрчлөгдсөн Совинвест 2 компанид 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүнд даацын машины жолоочоор ажиллаж байсан нв үнэн болно” гэжээ.

6.Стройинвест ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтонд “Тус компанийн Автотээвэр хүнд механизмын хэсэгт 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 06 жил тасралтгүй хугацаанд хүнд даацын машин механизмын /20 тн хүнд даацын машин, МаЗ-шланз, траллер г.м / жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно. Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах НХХСайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 тушаалын 4 дүгээр жхгийн 4.11 дэхь заалтын дагуу хөдөлмөрийн хүнд нөхцлийн ажлыг ажлын цагийнхаа үргэлжлэх хугацаанд гүйцэтгэж байсныг тодорхойлов.Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаа / МАНЗ /1991 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс татан буугдснаар 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөос монгол-оросын амтарсан барилгын “Совинвест-2“ ХХК үүсэн байгуулагдсан ба компанийн бүтцийн зохион байгуулалтаар 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс барилга-угсралтын “Стройинвест" ХХК болон нэрээ өөрчилсөн” гэжээ.

3.Гэрч Г.Цогтбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “1986-1991 оны хооронд МАНЗ-нд Батмөнхтэй хамт ажиллаж байсан. Батмөнх тэр үед 20 тн-ын хүнд даацын МАЗ КРАЗ КАМАЗ зэрэг машин барьдаг байсан” гэжээ.

4.Гэрч Г.Цогтбаатар хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол ажилчдын захиргааны авто тээврийн комбинатад жолоочоор авч ажиллуулав” гэжээ.

5.Гэрч Д.Баатаржав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Миний бие 1986-1991 оны хооронд МАНЗ-нд Батмөнхтэй хамт ажиллаж байсан. Батмөнх тэр үед 20 тн-ын хүнд даацын МАЗ КРАЗ КАМАЗ зэрэг машин барьдаг байсан” гэв.

6.Гэрч Д.Баатаржавын хөдөлмөрийн дэвтэрт “1980 оны 08 дугаар сарын 29-ний өдө АТК-д жолоочоор ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд АТК-д маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Совинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Стройинвест" ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 549327 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, Монгол барилга нэгдлийн харьяа Монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар ажилд авах тухай тушаал, Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/326 дугаар тушаал, МАНЗ-ын илгээлтийн эзэд анхдагч ахмад барилгачдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн Баатар холбооны тодорхойлолт, Стройинвест ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт гэрч Г.Цогтбаатар, Д.Баатаржав нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Цогтбаатар, Д.Баатаржав нарыг гэрчээр асуусан ба гэрч Г.Цогтбаатар, Д.Баатаржав нар 1980-1992 он хүртэл, Б.Батмөнхтэй хамт Монгол ажилчдын нэгдсэн захиргаа, “Совинвест” ХХК-нд тус тус ажиллаж байсан нь гэрч нарын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаарзүйлүүдэдзаасныгудирдлагаболгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Баттулгын Батмөнхийг 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд АТК-д маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Совинвест” ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Стройинвест" ХХК-нд маз маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Батмөнхөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА