| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01186/И |
| Дугаар | 01569 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 01569
2016 оны 12 сарын 15 өдөр Дугаар 142/ШШ2016/01569 Орхон аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-35 тоотод оршин суух Боржигон овгийн Цогоогийн Моломжамцад холбогдох 2 115 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөх тэнгэр заяа ХХК-аас Ц.Моломжамц нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 30.000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 13 өдрийн зээлийн төлөлт 390.000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 1.410.000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5% алданги бодхоор тохиролцсон байх тул гэрээг 2015.12.15-аас 2016.02.14-ний хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 177 хоног, өдрийн алданги 7050 төгрөг нийт 177*7050=1.247.850 төгрөг болж байна. гэвч Иргэний хуулийн 232.4-т заасныг удирдлага болгон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 1.410.000-ын 50% болох 705.000 төгрөг болгон алдангийг тооцлоо. Иймд Моломжамцаас зээлийн үндсэн үүрэг 1.410.000 төгрөг, алданги 705.000 төгрөг нийт 2.115.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 705 000 төгрөгнөөс татгалзаж, 2 115 000 төгрөг болгож бууруулсныг, хариуцагч Ц.Моломжамц төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК нь хариуцагч Ц.Моломжамцад холбогдуулан 2 115 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.
“Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 705 000 төгрөгнөөс татгалзаж, 2 115 000 төгрөг болгож бууруулсныг, хариуцагч Ц.Моломжамц төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашиг тнийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 37510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Моломжамцад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 705 000 төгрөгнөөс татгалзаж, 1 405 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Моломжамцаас 37510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-нд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА