Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 01597

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01597                                    Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1982 онд төрсөн, 34 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоотод оршин суух Лхагвын Галсансайханхувьтад /регистрийн дугаар ФА82060414/ холбогдох 118 381 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Галсансайнхувьт нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 09 сарын 11 -ны өдөр дараа төлбөрт РозфаЫ ОРЕN(400) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91117471 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Л.Галсансайнхувьт нь гэрээний үүргээ үл биелүүлж 91117471 дугаарын 2015 оны 06 сарын байдлаарх төлбөр 164381 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Л.Галсансайнхувьт-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Л.Галсансайнхувьт-с төлбөрийн үлдэгдэл болох 164381 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 114381 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 118 381 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Л.Галсансайнхувьт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 118 381 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Л.Галсансайнхувьтад холбогдуулан 118 381 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 118 381 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 2275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Галсансайнхувьтад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 118 381 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА