| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01693/И |
| Дугаар | 01596 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01596
2016 оны 12 сарын 20 өдөр Дугаар 142/ШШ2016/01596 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Цахим кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1989 онд төрсөн, 27 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 48 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Даваасүрэнгийн Ариунжаргалд /регистрийн дугаар РЙ89050106/ холбогдох 420 320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ариунжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдий хүрлээ. Утсаар залгаж, ажлын газар дээр нь очиж уулзсан боловч зээлийн үлдэгдэлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 284 000 төгрөг, 6 сарын хүү 136 320 төгрөг, нийт 420 320 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Цахим кредит” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “хариуцагч Д.Ариунжаргал нь манай компаний нэхэмжилсэн 420 320 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК нь хариуцагч Д.Ариунжаргалд холбогдуулан 420 320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 420320 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13260 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 6630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ариунжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 420 320 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13260 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА