| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01769/И |
| Дугаар | 01593 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 01593
2016 оны 12 сарын 20 өдөр Дугаар 142/ШШ2016/01593 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Төвд буянт” ХХК-нд холбогдох 1 670 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Төвд буянт” ХХК нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хамтран гэрээ байгуулж 2050000 төгрөгний үнэ бүхий гар утас зээлээр худалдан авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. “Төвд буянт” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлэн үлдэгдэл 1 666 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Төвд буянт” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл болох 1 666 000 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 1 670 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Төвд буянт” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 1 670 500 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч “Төвд буянт” ХХК-нд холбогдуулан 1 670 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 44642 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 22321 төгрөг, хариуцагч “Төвд буянт” ХХК-иас 22321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 670 500 төгрөгийг хариуцагч “Төвд буянт” ХХК төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44642 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 22321 төгрөг, хариуцагч “Төвд буянт” ХХК-иас 22321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА