| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01060/И |
| Дугаар | 01011 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01011
2016 оны 07 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2016/01011 Орхон аймаг
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Их гифт финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 03 дугаар гудамжны 206 тоотод оршин суух Сад овгийн Цэндхүүгийн Жамъяншаравд /регистрийн дугаар ГК86031272/ холбогдох 10 390 886 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Их гифт финанс” банк бус санхүүгийн байгууллга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай ‘’Их Гифт Финанс ББСБ’’ ХХК нь 2015 оны 2 сарын 4-ний өдөр Ц.Жамъяаншаравтай 053 дугаартай Барьцаат зээлийн гэрээг 180 хоногийн хугацаатайгаар байгуулан 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болно. Барьцаат зээлийн гэрээгээр GD11105556 арлын дугаартай, 931788 тоот автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн Honda, Fit загварын автомашиныг ззэлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болгон барьцаалуулсан. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 сарын 4-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэг алхам огтоос хийгээгүй байгаа болно. Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ үндсэн төлбөрт 770.000 төгрөг, үндсэн хүүд 1.010.000 төгрөг төлөөд байгаа боловч үлдэгдэл төлбөр болох 4.230.000 төгрөг түүнд ноогдох хүү болох 3.171.640, нэмэгдүүлсэн хүү 2.989.246 төгрөг төлөхгүй манай байгууллагыг өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд Ц.Жамъяаншараваас барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.390.886 гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Жамъяншарав шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Жамъяншарав миний бие нэхэмжлэгчтэй ярьж тохирсоны дагуу 6 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Их гифт финанс” банк бус санхүүгийн байгууллга нь хариуцагч Ц.Жамъяншараваас 10 390 886 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашиг тнийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 181 204 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 59475 төгрөг, хариуцагчаас 59475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Их гифт финанс” банк бус санхүүгийн байгууллгын нэхэмжлэлтэй Ц.Жамьяншаравд холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 204 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жамьяншараваас 59475 төгрөг, төрийн сангаас 59475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА