| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00461/И |
| Дугаар | 650 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 650
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар С.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй Н.Цэндсүрэнд холбогдох “3147.479 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1976 онд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 10 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, Олон улсын тээвэр жуучлалын “Монгол экспресс” ХХК-ний Сэлэнгэ салбарын төлөөлөгч ажилтай
Харчин овгийн Сундуйн Оюундэлгэр
регистрийн дугаар: ЧП- 76121368
Нэхэмжлэгчийн өмгөөлөг: А.Отгонбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Нэхэмжлэлийн шаардлага: Н.Цэндсүрэн нь нөхөр Э.Чингэсийн хамт миний зарах гэж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмөр замын 60 айлын 2 өрөө орон сууцыг маань “авна” гэж бидэнд итгүүлэн гэрээ хийж 3 сар гаруй байранд маань амьдран биднийг хохироолоо.
Тэдний гэр бүл 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 2016 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл манай байранд амьдарсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөр, байрны цахилгаан, дулаан, СӨХ, кабелийн телевиз зэргийг огт төлөөгүй, мөн бидний зарах гэж засвар хийсэн сайхан байрыг маань бохирдуулж сүйтгэсэн. Тиймээс уг байранд дахин засвар хийсэн хөлс зардлаа нэхэмжилнэ.
Түрээсийн төлбөрт 2 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн ханшаар 1 сарын хөлс 350.000 төгрөг, 3 сар болоход 1050.000 төгрөг, амьдарсан хугацаандаа огт төлөөгүй цахилгааны төлбөр 373.611 төгрөг, СӨХ-ийн хөлс 51.000 төгрөг, кабель 16500 төгрөг, дулааны хөлс 75586 төгрөг нийт 1566.698 төгрөг, үүн дээр байранд дахин засвар хийсний зардал зардалд: Дарханы захаас паркет 325.000 төгрөг, Дарханы “Болор талст” дэлгүүрээс обой, цавуу 170.500 төгрөг, эмульс, лак 161.000 төгрөг, Б.Болд-Эрдэнэ, Д.Алтантулга нараас засвар хийлгэсний хөлс 800.000 төгрөг, мөн засварын материалын тээврийн зардалд 60.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.281 төгрөг нийт 3147.479 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Н.Цэндсүрэн 2016 оны 10 дугаар сарын 27-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...С.Оюундэлгэрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 3147.479 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай гэр бүлийн хүн Чингис бид хоёр С.Оюундэлгэр, З.Баярсайхан нараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмөр замын 1 дүгээр 60 айлын 02 тоот хаяг дахь 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиолцож, Төрийн банкаар ипотекийн зээл судлуулсан. Төрийн банкнаас зээл хөөцөлдөхөд бүрдүүлэх материалд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэрэгтэй гэж хэлсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээг байгуулсан. Ингээд Төрийн банкны эдийн засагч “ипотекйн зээл олгох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Ингээд уг байрыг авахаа больж орон сууцыг түрээслэхээр тохиролцсон. Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй учир ашиглалтын явцад гарсан элэгдэлийг хариуцахгүй. Харин 3 сарын орон сууцны түрээсийн мөнгө 1.050.000 төгрөг, цахилгааны төлбөр 373611 төгрөг, СӨХ-ийн хөлс 51.000 төгрөг, кабелийн 10.500 төгрөг, дулааны хөлс 75.586 төгрөг нийт 1566.698 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Уг байрыг тодорхой үнэ хөлсөөр тохирч түрээслүүлэхэд бид нараас шалтгаалахгүйгээр үүссэн зүйлүүдийг засварлахад гарсан зардлуудыг надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! ...гэжээ.
. Нэхэмжлэгч С.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний хувьд өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынТөмөр замын 60-н айлын 2 өрөө байрыг зарахаар болоод Н.Цэндсүрэн түүний нөхөр Чингис гэх хоёр хүнд байраа зарахаар болоод энэ хоёр хүнийг байрандаа оруулсан. Гэтэл энэ хоёр хүн нь миний “байрыг авна” гэж хэлээд манай байранд 3 сар гаран амьдарсан.
Би тухайн үед байрныхаа ордерийг шилжүүлье гэж Цэндсүрэнд хэлсэн боловч Цэндсүрэн нь “би банкнаас 0.8 хувийн хөнгөлөлтөд хамрагдаад зээл авах гэж байна, та хүлээж байгаарай” гэж хэлээд алга болсон. Түүнээс хойш цагаан сарын дараа би Н.Цэндсүрэнрүү удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Тэгэхээр нь би Төрийн банкны захирал дээр ороод “танай ажилтан Баттөрийн дүү гэх Цэндсүрэн гэх хүн миний байрыг авна гээд танай банкнаас зээл авна гэж байсан яасан юм бол” гэж асуутал “манайд энэ хүнтэй байгуулсан зээлийн гэрээ байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Н.Цэндсүрэнгийн нөхөр Чингисийн ажлын газар очоод “танайх байрны зээл банкнаас хөөцөлдөж зээл аваагүй юм байна, байраа суллаж өгөөд бид нарыг хохиролгүй болго, эсвэл байрныхаа төлбөрийг өгөөд хоёр талдаа тохиролцъё” гэж хэлсэн. Н.Цэндсүрэн түүний нөхөр хоёр бидний бүрэн засвар хийсэн байранд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай байранд амьдарсан. Ингээд манай нөхөр Цэндсүрэнгийн нөхөртэй нь аман тохиролцоо хийсэн. Н.Цэндсүрэн нь нөхөртэйгээ бидний засвар хийсэн сайхан байранд амьдраад засвар хийсэн байрны минь обойг нь хуулж зурсан байсан. Тиймээс би байрны түрээсийн төлбөрт 2 өрөө сууцны өнөөгийн зах зээлийн ханшаар 1 сарын хөлс 350.000 төгрөгөөр тооцож 1050.000 төгрөг, байранд байх хугацаандаа огт төлөөгүй цахилгааны төлбөр 373.611 төгрөг, СӨХ-ийн хөлс 51.000 төгрөг, кабель 16.000 төгрөг, дулааны хөлс 75.586 төгрөг нийт 1.566.698 төгрөг болсон. Дарханы захаас паркет 325.000 төгрөг, Дарханы “Болор талст” дэлгүүрээс обой, цавуу 170.500 төгрөг, эмульс, лак 161.000 төгрөг, Б.Болд-Эрдэнэ, Д.Алтантулга нараас засвар хийлгэсний хөлс 800.000 төгрөг, мөн засварын материалын тээврийн зардалд 60.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.281 төгрөг нийт 3147.479 төгрөгийг Мөн би нөхөртэйгээ дахиж байраа зарахын тулд засвар хийсэн хөлс болох 800.000 төгрөг, замын зардал 60.000 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж 64.281 төгрөг нийт 3.147.479 төгрөгийг хариуцагч Н.Цэндсүрэнгээс гаргуулах хүсэлтэй байна... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь :
Нэхэмжлэгч С.Оюундэлгэр нь Н.Цэндсүрэнд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-нд хариуцагч болон түүний нөхөр Э.Чингэс нартай харилцан тохиролцож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмөр замын 60 айлын 2 өрөө орон сууцыг “худалдаж авна” гэсний үндсэн дээр тус байранд 3 сар гаруй амьдран суусан ба уг байранд байх хугацаандаа хэрэглэсэн цахилгаан, ус, халаалт, кабелийн телевизийн хураамж, байрны хөлс зэргийг төлөөгүй, мөн уг байрны засвар үйлчилгээг хэвийн хэмжээнээс эрс муутгаснаас шалтгаалан засвар үйлчилгээ хийсний хөлс бүгд 3147.479 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Н.Цэндсүрэн түүний нөхөр Э.Чингэс нар нь С.Оюундэлгэр болон түүний нөхөр З.Баярсайхан нартай харилцан тохиролцож нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болж, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд уг орон сууцанд орж, орон сууцанд амьдарч байх хугацаандаа байр худадан авах талаар зээл хөөцөлдөөд зээл бүтээгүй гэх шалтгаанаар уг орон сууцанд 3 сар гаруй хугацаанд амьдарсан байна.
Орон сууцны зээл бүтэхгүй болсны улмаас нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч харилцан тохиролцож, тухайн орон сууцыг хөлсөлж амьдрахаар аман хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн шүүхэд гаргасан “...Ингээд уг байрыг авахаа больж орон сууцыг түрээслэхээр тохиролцсон...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байгаа ба хуулинд “Орон сууц хөлслөх” гэрээ бичгээр байгуулах гэсэн хэлбэрийг шаардаагүй байх тул зохигчдын хооронд дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Цэндсүрэн нь шүүхэд “...Харин 3 сарын орон сууцны түрээсийн мөнгө 1.050.000 төгрөг, цахилгааны төлбөр 373611 төгрөг, СӨХ-ийн хөлс 51.000 төгрөг, кабелийн 10.500 төгрөг, дулааны хөлс 75.586 төгрөг нийт 1566.698 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1566.698 төгрөгийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
С.Оюундэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 05-нд Н.Цэндсүрэнд холбогдуулан холбогдуулан дээрх нэхэмжлэл гаргасан ба шүүх 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүссэн, нэхэмжлэлийн хувийг 9 дүгээр сарын 14-нд гардуулан, нэхэмжлэлд хариу тайлбар өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч 10 дугаар сарын 27-нд шүүхэд гаргасан тайлбартаа “...Уг байрыг тодорхой үнэ хөлсөөр тохирч түрээслүүлэхэд бид нараас шалтгаалахгүйгээр үүссэн зүйлүүдийг засварлахад гарсан зардлуудыг надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагын “...Байрандаа дахин засвар хийсний зардал зардалд: Дарханы захаас паркет 325.000 төгрөг, Дарханы “Болор талст” дэлгүүрээс обой, цавуу 170.500 төгрөг, эмульс, лак 161.000 төгрөг, Б.Болд-Эрдэнэ, Д.Алтантулга нараас засвар хийлгэсний хөлс 800.000 төгрөг, мөн засварын материалын тээврийн зардалд 60.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.281 төгрөг...” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн боловч Иргэний хуулинд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлслөгч нь “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” үүргийг биелүүлсэн эсэхээ нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзалаа нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.Оюундэлгэрийн байрны хөлс 1050.000 төгрөг, цахилгааны төлбөр 373.611 төгрөг, СӨХ-ийн хөлс 51.000 төгрөг, кабель 16.500 төгрөг, дулааны хөлс 75.586 төгрөг нийт 1.566.697 төгрөг, засварын материал паркет 325.000 төгрөг, обой, цавуу 170.500 төгрөг, эмульс, лак, өнхрүүш багс 161.000 төгрөг, засвар хийлгэсний хөлс 800.000 төгрөг, засварын материалын тээврийн зардалд 60.000 төгрөг нийт 3083.198 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хамт тооцон ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.281 төгрөгийгИргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 64.281 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
С.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй Н.Цэндсүрэнд холбогдох 3147.479 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааны товыг шүүхийн 70362384 дугаарын утсаар хариуцагч Н.Цэндсүрэнд 2016 оны 11 дүгээр сарын 28-нд мэдэгдэхээр 99749658 дугаарын утсанд удаа дараа дуудсан боловч утсаа аваагүй, 11 дүгээр сарын 30-нд хуралдааны товыг мэдэгдэхэд Хурлын товыг мэдсэн, би өвчтэй байна, УБ хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.” гэсэн хариу өгсөн, “хуралд оролцох эсэхийг тодруулахад хариу өгөөгүй, мөн шүүх хуралд оролцох боломжийг хангаж, онлайнаар шүүх хуралд оролцох эсэх, шаардлагатай бол хүсэлтээ явуулах” эсэхийг асуухад “онлайнаар оролцоно, ямар хүсэлт явуулахаа эргээд хэлнэ” гэсэн боловч дахин утсаа аваагүй, эмнэлэгт хэвтсэн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, холбогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн талаас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөх талаар ”Н.Цэндсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирсэнгүй. Иймд шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шүүх хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр хийх боломжтой гэж үзэж байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан үзэж шүүх хуралдааныг хариуцагчгүйгээр явуулж өгнө үү! гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.