Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 670

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Э.Энхтуяагийн  нэхэмжлэлтэй “Л.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  нар  оролцов.

                                                          Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Өлөнт гудамжны 14  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй 

Боржигон  овгийн Энхээгийн Энхтуяа /регистрийн  дугаар /МТ- 80062009/  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

... Би Энхээ овогтой Энхтуяа нь Лувсандорж овогтой Пүрэвсүрэнтэй 2004 оны 7 сард танилцаж, 2005 оны 05 сард хамтран амьдарч эхлэсэн. Уг амьдарч байх хугацаандаа газар хагалж, самар, жимс түүж, гадуур засаг захиргаанд хог түүж амьдардаг байсан.

2009 онд “Бүрэндулаан” ХХК-ий захирал Эрдэнэбаярын гражинд манаачаар ажиллаж байх хугацаандаа охин Мөнгөнцэцэгийг төрүүлсэн. 2010 онд  хайгуулын  раммд айлын ногоо манаж байх хугацаандаа охин Мөнгөнчимэгийг төрүүлсэн. Тэр цагаас хойш  бид хоёр нэг гэрт  хамтран амьдарч байгаад нөхөр  Л.Пүрэвсүрэн нь хүнд өвчний улмаас бөөрний дутагдалд орж их хэмжээгээр цус алдаж Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр  нас барсан.

Уг амьдарч байх хугацаандаа нөхрийнхөө биеийн байдлын улмаас гэрлэлтээ батлуулах тухай ярилцаж байсан. Охин Мөнгөнцэцэг, Мөнгөнчимэг нарт тэжээгчээ  алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2004 оны 07 сараас 2016 оны 08 сарын 26-ныг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү! гэжээ                    

                     Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                           Үндэслэх нь:

Э.Энхтуяа нь Л.Пүрэвсүрэнтэй 2004 оны 07 сараас 2016 оны 08 сар хүртэл хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ хуулийн дагуу батлуулаагүй, байснаар 2016 оны 08 дугаар сард нөхөр нь нас барсан тул  хамтын амьдралтай байсныг тогтоолохооор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.      

Э.Энхтуяа нь нөхөр Л.Пүрэвсүрэнтэй 2004 оны 7 сард танилцан улмаар хамтран амьдарч байгаад нөхөр нь  2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан, хамтын амьдралтай байсан ба энэ хугацаанд 2009 онд охин Мөнгөнцэцэг, 2010 онд бага охин Мөнгөнчимэг нар төрсөн  болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны захирагчийн албаны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1177 тоот “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвд оршин сууж байсан Лувсандорж овогтой Пүрэвсүрэн нь МТ- 60030816 регистртэй, Энхээ овогтой Энхтуяатай  2005 оноос 2016 оны 08 дугаар сарын 25-ны хүртэл хамт амьдарч, охин Энхтуяа овогтой Мөнгөнцэцэг 2009, Энхтуяа овогтой Мөнгөнчимэг 2010 онд төрсөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлот,  мөн охидыг төрөхөд тусламж үзүүлж байсан эмч Т.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан “Иргэн Лувсандорж овогтой Пүрэвсүрэн, Энхээ овогтой Энхтуяа нар нь  2005 оноос хойш хамтран амьдарч 2009 онд охин Мөнгөнцэцэгийг гражид төрсөн байхад нь дуудлагаар очиж авчран эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн 2010 онд бага охин Мөнгөнчимэгийг ээжийндээ төрүүлсэн байхад нь эмнэлэгт авчран тусламж үзүүлж байсан. Энэ хоёр хүний хамтын амьдралтай байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын бүртгэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 21 дугаарт бүртгэж олгосон № 0000137975 дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар зэрэг бичгийн баримтууд, мөн Д.Долгор, Б.Оюунгэрэл, Д.Эрдэнэбулган нарын “2005 оноос хойш хамт амьдарч байгаа, 2009 онд  охин Мөнгөнцэцэг, 2010 онд охин Мөнгөнчимэг нар төрсөн, охин Мөнгөнцэцэгийг Эрдэнбаярын гражид манаач хийж байхдаа гражид төрүүлсэн байсан. Нөхөр нь хогны тэрэгний хог ачигчаар ажиллаж байсан, бид айл хөрш 10 гаруй жил хамт байсны хувьд энэ хоёр хүний хамтын амьдралтай байсныг гэрчилнэ...” гэх тодорхойлолтууд,  дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг  баримтуудаар   нотлогдож  байна.   

Иймд Боржигон  овгийн Энхээгийн Энхтуяа, Монгол овгийн Лувсандоржийн Пүрэвсүрэн нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Энхтуяагийн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгончимэг нь шүүхэд “ Э.Отгончимэг миний бие  эгч Э.Энхтуяагийн шүүх хуралд оролцох боломжгүй байна...Энэ байдлыг харгалзан үзэж намайг байлцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд татгалзахгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.