Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 541

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Г.Бат-Эрдэнэд холбогдох “485.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

 

                                                Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч “Ган зам СӨХ” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              Нэхэмжлэлийн шаардлага: Тус СӨХ-ний оршин суугч Г.Бат-Эрдэнэ нь байрны хөлсөө 2015 оны 11-12 сар, 2016 оны 1-7 дугаар сар хүртэл бүгд 8.5 сар төлөөгүй Сууц эзэмгигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 485.000 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

 

              Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг, хариуцагч Г.Бат-Эрдэнэ нар нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

        ...”Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Г.Бат-Эрдэнэд холбогдох  485.000  төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн дээр дараах байдлаар эвлэрлээ. 6 хаалганы самбар хийх, 4-8-н айлын 2 дугаар орцны салхивч янзлуулж,  уг мөнгийг бэлэн бусаар Г.Бат-Эрдэнэ дээрх ажлыг СӨХ-д хийж гүйцэтгэсний хөлсөнд тооцож төлж барагдуулсанд тооцохоор эвлэрлээ 2016 орны 10 сард багтааж хийж дуусгана.

 

                                                              Эвлэрлсэн:

 

            “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг,      хариуцагч Г.Бат-Эрдэнэ  гэжээ.

 

                                                                  Үндэслэх нь:

              Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь Г.Бат-Эрдэнэд холбогдуулан “485.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 485.000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд  гаргасан хүсэлтээр  нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15.200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 6100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6100   төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгох нь зүйтэй.    

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ган зам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Г.Бат-Эрдэнэд холбогдох “485.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15.200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 6100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6100   төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                     ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ