Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

     2019           8           23                                         2019/ШЦТ/914         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908034081188 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух,

урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнссэн, Боржигон овогт Дамбаагийн  /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 10-21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Атай “гар утсаа ломбарданд тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гутлын улаар цохих, цахилгааны утсаар ороолгох зэргээр зодож, биед нь “...зүүн мөр, гуя, шилбэ, ар нурууны цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Эд хөрөнгөтэй холбоотой зүйлээс болж маргалдсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би цахилгааны утсаар ороолгосон. 1.500.000 төгрөг өгсөн” гэв.

 

Эрүүгийн 1908034081188 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Аын: “2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед нөхөр  архи үнэртүүлсэн, гартаа 0.5 литрийн савалгаатай пиво барьж орж ирсэн. Өр зээлээ яанаа гэж ярьж байгаад чи зээлээр худалдаж авсан гар утсаа яасан бэ гэж надаас асуусан. Би мөнгө төгрөг нэхэгдээд байхаар нь гар утсаа 200.000 төгрөгөөр ломбарданд тавьсан гэхэд “чи муу ийм зэвүүн пизда шүү дээ, яах гэж гар утсаа тавьсан юм” гээд миний хөнжлийг хуу татахаар нь би “чи намайг ингэж харааж зүхэж байхаар алчихаач” гээд босоод ирэхэд миний хар өнгийн пүүзийг баруун гараараа бариад бие рүү цохиж нүдсэн. Гутлын улаар хоёр хөлний булчин, ар нуруу руу цохиод баруун гараараа хоолой багалзуурдахаар нь би орилоход гараа аваад гарын алгаараа толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Миний араас хөөгөөд үүдний амбаарт хувцаснаас татаж унагаагаад хувцаснаас чирэх үед зүүн мөр хаалганы босгонд цохигдсон. Цахилгааны утсаар миний баруун мөр, далыг хавсруулж хоёр удаа ороолгосон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-12/,

Гэрч Л.Сийлэгмаагийн: “...2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед хашаанд орж ирэхэд аав гэртээ орилж, хашгираад дуу нь хадаад ээжтэй хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-19/,

Гэрч Д.Янжмаагийн: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед  уйлаад гэрт орж ирсэн. Би юу болсон талаар асуухад “А дахиад 600.000 төгрөгийн гар утас зээлээр авсан, авсан гар утсаа ломбарданд 200.000 төгрөгөнд тавьсан байсан, тэрнээс болж эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж уурандаа гутлаар нь хоёр удаа цохилоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25/,

Гэрч Цэнд-Аюушийн: “...22-ны өдөр дүү Янжмаа утсаар яриад  уйлаад манайд ирлээ гэсэн. ... “уурандаа эхнэр Аыг таавчигны улаар 2-3 удаа цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27/,

Гэрч Д.Эрдэнэхүүгийн: “...би  Аыг зодсон гэхээр нь санаа зовоод...” гэх мэдүүлэг /хх-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.26-ны өдрийн 7980 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Аын биед зүүн мөр, гуя, шилбэ, ар нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  5. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-33/,

Шүүгдэгч Д.гийн яллагдагчаар өгсөн: “...Би  0,5 литрийн нэг пиво авч гэртээ 23 цагийн үед ирсэн. Орон дээр хэвтэж байхад гар утасны хайрцаг байхаар нь “энэ юун утас юм бэ” гэхэд эхнэр 600.000 төгрөгийн зээлээр худалдаж авсан гэж хэлсэн. Гар утас чинь хаана байгаа юм гэхэд охин ломбарданд 200.000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. Би “чи хашаа байшин, машинаа барьцаанд тавьсан өртэй байж гар утас ломбарданд тавьж өр тавилаа” гэж хэлээд уурлаад гартаа гутал барьж байгаад хоёр гуя руу нь цохисон. Цахилгааны утас барьж аваад ороолгох гэхэд надаас зугтаахаар нь би ороолгоогүй больсон. ...Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-42-43/,    

хохирогч Ц.Ааас гомдлын хамт ирүүлсэн гэрэл зургууд /хх-4-7/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-52/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-53/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-70-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-89/, прокурорын 2019.08.22-ны өдрийн 90 дүгээр “Хүсэлтийг хангах тухай” тогтоол /хх-92/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-93/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Харин прокурорын 2019.08.22-ны өдрийн 90 дүгээр “Хүсэлтийг хангах тухай” тогтоол /хх-92/-ын Тогтоох хэсэгт “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яллагдагч Ч.Нарангэрэлээс гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бүрэн хангасугай” гэж, улмаар хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-93/-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ч.Нарангэрэлийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэж тус тус шийдвэрлэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дүгээр бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна гэж шүүх дүгнэн тухайн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д. согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамж, 21 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.Аыг зодож, биед нь зүүн мөр, гуя, шилбэ, ар нурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Аын “... архи үнэртүүлсэн, гартаа 0,5 литрийн пиво барьсан орж ирсэн. ...Миний хар өнгийн пүүзийг баруун гараараа бариад бие рүү цохиж нүдсэн. Гутлын улаар хоёр хөлний булчин, ар нуруу руу цохиод баруун гараараа хоолой багалзуурдахаар нь орилоход гараа аваад гарын алгаараа толгой руу нэг удаа цохисон. Зугтаах үед араас хөөгөөд намайг үүдний амбаарт хувцаснаас татаж унагаагаад хувцаснаас чирэх үед миний зүүн мөр хаалганы босгонд цохигдож...  цахилгааны утсаар баруун мөр, далыг хавсруулж хоёр удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-10-12/, гэрч Л.Сийлэгмаагийн “...аав гэртээ орилж, хашгираад дуу нь хадаад ээжтэй хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Д.Эрдэнэхүүгийн “... Аыг зодсон гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д.Янжмаагийн “... эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж уурандаа гутлаар нь хоёр удаа цохилоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Д.Цэнд-Аюушийн “... хэлэхдээ “уурандаа эхнэр Аыг таавчигны улаар 2-3 удаа цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/,  шүүх эмнэлгийн 7980 дугаар “1.Ц.Аын биед зүүн мөр, гуя, шилбэ, ар нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 2.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжилгээ /хх-33/, шүүгдэгч Д.гийн яллагдагчаар өгсөн “...уурлаад гартаа гутал барьж байгаад хоёр гуя руу нь цохисон. ...Үүдний амбаарт сууж байхаар нь би хоёр гарнаас нь чирээд гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-40-43/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.гийн согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Аыг гутлаар цохих, цахилгааны утсаар ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12/, “Д.д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-89/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хамтран амьдрагчаа согтуугаар зодож, хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, ажил эрхэлдэг, сайн дураараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрх чөлөөнд эд зүйл буюу гутал, цахилгааны утас хэрэглэж халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.500.000 төгрөг өгсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн согтуурсан үедээ хамтран амьдрагчаа гутлаар цохиж, цахилгааны утсаар ороолгож, хувцаснаас нь чирэх зэргээр хүчирхийлэл үйлдэж  гэмтэл учруулсан үйлдэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Д.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д. урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамбаагийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.г 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д. урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР