Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 433

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэгч “Т” ХХК-ний нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл 101 157 817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663 739 төгрөгийн тал хувь 331 869 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс, тал хувь 331 869 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ