| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00679/и |
| Дугаар | 810 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 810
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 15-6А тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ82011015, Долоон овогт Дүгэрийн Мандал,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 15-6А тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ82110600, Салдан овогт Дүгэржавын Наранцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.943.209,35 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 22.964.709,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Мандал нь тус банкнаас 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1250018712 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг мал худалдан авах зориулалтаар 365 хоногт 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, мөн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1250024012 тоот зээлийн гэрээг байгуулан 3.200.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27,0 хувийн хүүтэйгээр газар тариалан эрхлэх зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээ авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 6-р баг 15-6А тоотод байрлалтай 4*6, 6*4 м.кв талбайтай хувийн орон сууц /Ү-1520003523/, 2800,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар /ГД-0405839/, 53-94 УВХ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн Киа пронтер ачааны автомашин, 24-43 УВХ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн Toyota Duet ачааны автомашин барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр нь хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнессийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Д.Мандал болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Наранцэцэг нарын төлөх ёстой бичил бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл 18.563.295,18 төгрөг, зээлийн хүү 1.018.949,78 төгрөг, бичил зээлийн үндсэн үлдэгдэл нь 3.200.000 төгрөг, зээлийн хүү 160.964,39 төгрөг, нийт 22.943.709,35 төгрөг, мөн нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 22.964.709,35 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.943.209,35 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 22.964.709,35 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мандал, Д.Наранцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.943.209,35 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 22.964.709,35 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.943.209,35 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 22.964.709,35 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.774 төгрөгийн тал хувь болох 136.387 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 136.387 төгрөг, хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нараас 136.387 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.943.209,35 /хорин хоёр сая есөн зуун дөчин гурван мянга хоёр зуун есөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 21.500 /хорин нэгэн мянга таван зуу/ төгрөг, нийт 22.964.709,35 /хорин хоёр сая есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун есөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 136.387 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөг, хариуцагч Д.Мандал, Д.Наранцэцэг нараас 136.387 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 136.387 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ