| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00682/и |
| Дугаар | 811 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 811
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9 хаягт байрлах, 9011041082 улсын бүртгэлийн дугаартай, 5055873 регистрийн дугаартай, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух, 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ91053111, Баавшууд овогт Цэрэнжавын Энхбаярт холбогдох,
Дугаар ашигласны төлбөр 76.732,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэрэнжав овогтой Энхбаяр нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 98112349 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм. Хэрэглэгч Ц.Энхбаяр нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 101.154,81 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Уг төлбөрөөс барьцаа 50.000 төгрөгийг хасаж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.16-д зааснаар “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу 301 хоногийн алданги болох 25.577,41 төгрөгийн хамт нийт 76.732,22 төгрөгийг хэрэглэгч Ц.Энхбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “”Жи Мобайл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ц.Энхбаяраас дугаар ашигласны төлбөр 76.732,22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Энхбаяр нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох дугаар ашигласны төлбөр 76.732,22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Ц.Энхбаярын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ц.Энхбаяр нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг, хариуцагч Ц.Энхбаяраас 2.275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дугаар ашигласны төлбөр 76.732,22 /далан зургаан мянга долоон зуун гучин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Энхбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч Ц.Энхбаяраас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож, 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ