Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0078

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           21                                       2020/ШЦТ/78

 

 

 

                                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч М.С-түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас З овогт М- С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905023031062 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо ......... хотхоны ...  дүгээр байр ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, З овогт М- С-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.С-нь 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байрлуулж тавьсан байсан Ж.Ц-ын эзэмшилийн ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн  орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 8.500.000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23В байрны 123 тоотод оршин суух Е.Е-гийн хүн байнга амьдрах зориулалтай өрөөнд нэвтэрч Samsung S8 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.С-мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1. Шүүгдэгч М.С-нь 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байрлуулж тавьсан байсан Ж.Ц-ын эзэмшилийн ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 8.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Эд зүйл түр хураан авсан тухай “... ..... УНИ улсын дугаартай Prius 20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний дэвтэр, жолоочийн хариуцлагын Монгол даатгалын дэвтэр, Авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээний дэвтэр, хар өнгийн смарт түлхүүрийг 01 цаг 35 минутанд эд зүйл хураан авах ажиллагааг дуусгаж хөндлөнгийн гэрч нарт танилцуулав” тэмдэглэл. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Саарал өнгийн ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашин байх бөгөөд уг автомашинд үзлэг хийхэд автомашины урд талын гупер хэсэг бүрэн бүтэн, баруун  зүүн талын булан хэсэгтээ мөр дүрс буюу зурагдсан байдалтай, урд гупер хэсэгт байрлах ..... УНИ улсын дугаар хэлбэрээ алдсан, ...Автомашины зүүн хэсэгт үзлэг хийхэд зүүн талын хоёр дугуй бүрэн бүтэн, 2 хаалга түүнд байрлах бариул, цонхны шил, борооны хаалт, толь бүрэн бүтэн байдалтай, шинээр үүссэн эвдрэл гэмтэлгүй байв. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 31-33 дугаар хуудас/

 

Хохирогч Ж.Ц-ын гэрч, хохирогчоор өгсөн “2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо Гантын байрны 40-60 тоотод оройн 17 цагийн үед хамаатны ах Ганбат, манай аав бид гурав том шар айраг уучихаад Ганбат ахын хөл нь шархтай байсан болохоор боолгох гээд бид гурав ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа унаад Монос эмийн сангийн хажууд харуулын байрны хажууд автомашинаа үлдээгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв орж боолгосон. Ганбат ах хөлөө боолгочихоод гарч иртэл манай аав Жамбалдорж төөрөөд алга болчихсон байсныг ах бид хоёр машин дээрээ ирээд мэдээд буцаад гарч аавыг хайхаар явсан. Явахдаа түлхүүрээ машиндаа үлдээгээд онгорхой асаалттай орхичихсон. Буцаж орж Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор аавыгаа хайж байгаад олоод буцаад иртэл машин алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудтал цагдаа намайг согтуу байна гээд эрүүлжүүлсэн.Өглөө 08 цагт Батжаргал мөрдөгч намайг ирж аваад бид хоёр тэр хавийн бүх хяналтын камерыг шүүтэл миний машин харагдаагүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7 дугаар хуудас/

“...Анхны гэрчээр өгсөн мэдүүлэгтэй адилхан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Э.М-ын “2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болох Б.Д- бид хоёр орой хамт таксинд явж байгаад би өөрийн facebook-ээс автомашины  зар харсан. Яг аль группээс гэдгийг нь одоо сайн мэдэхгүй байна. Нэг группэд 2004, 2014 оны Toyota Prius 20 маркийн автомашин 5.300.000-аас хямдхан зарна гээд 94115092 гэсэн дугаартай зар байсныг би хараад нөхрийн 88065092 дугаараар холбогдоод байрны гадаа уулзтал нэг эрэгтэй гарч ирээд уг ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг очиж үзсэн. Үзэж байгаад бид гурав үнэ тохиролцоод нилээн ярилцаж байгаад 23 цагийн үед тэр автомашин 400.000 төгрөгний торгуультай байсан болохоор 4.600.000 төгрөгөөр авахаар болоод тохиролцож манай нөхөр өөрийн Хаан банкны интернэт банкаар тэр залуугийн  Хаан банкны 5040177134 Я- гэсэн нэртэй данс руу мөнгөө шилжүүлсэн. Нөхөр бид хоёр нэрээ хэзээ шилжүүлэх вэ гэтэл тэр залуу маргааш өглөө 09 цагийн шилжүүлж өгье манай эгч Солонгос руу 5.000.000 төгрөг байршуулаад явсан тэр мөнгөө хүнээс зээлээд тэр хүн нь  надаас нэхээд мөнгийг нь өгөхийн тулд эгчийн машинг зарж байна бас манай ах Автотээвэрт ажилладаг, маргааш шилжүүлээд өгье гэж хэлсэн. Маргааш нь уг дугаар луу нэрээ шилжүүлэхээр  залгатал очиж байна гэж манай нөхөртэй яриад тэрнээс хойш утас нь холбогдохоо байсан. Уг автомашинг хэрэглэж байгаад манай нөхөр ажлын газрынхаа хүний хүүхдэд дахиад өөр Toyota Prius 20 маркийн автомашинаар тулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны Toyota Prius 20 маркийн ..... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашин техникийн үнэлгээний тайлан. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Октябрь овогтой Я-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 50 дугаар хуудас/

 

Гэрч О.Я-гийн “2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орой 19 цагийн үед найзуудтайгаа Энхтайваны гүүрний доод талын Петровис шатахуун түгээх станцын хажуу талд сагсны шийдэн дээр сагс тоглож байтал манай найз Т- С- ирж байна, уулзах уу гэхээр нь би тухайн үед аавын 42-69 УБЗ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашинтайгаа  С-ын байгаа газар болох Алтай хотхонд уулзахад С- Нарны хороололд хүн ирж байна, машин авах гээд үзүүлчихээд ирье гээд Балжаа, Сүхээ, Т-, С- бид нар Нарны хорооллын байрны буланд Toyota Prius 20 маркийн автомашин дээр очсон. Очиход нэг ах, эгч хоёр ирчихсэн С-ын зарах гэж байгаа Toyota Prius 20 маркийн автомашиныг гадна талаас нь үзээд дотор нь Т-, С-, би авах гээд ирсэн ах, эгч хоёр бид 5 суугаад С- зөвхөн тэр ахтай яриад зарахаар болсон.

... би С-т өөрийн 5040177134 дугаарын данстай Хаан банкны картаа өгсөн. Удалгүй С- мөнгөө хар гялгар уутанд хийж гарч ирээд миний картыг буцааж өгсөн.

... Би хулгайн автомашин гэдгийг огт мэдээгүй. Анх унаж ирэхдээ миний автомашин гэж хэлсэн. Тухайн үед надаас өөр Хаан банкны карттай хүн байгаагүй. Мөнгө оруулаад авчихъя гэж надаа хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дүгээр хуудас/

 

Гэрч А.Т-ийн “... Тэгээд чаталж байгаад бид хоёр 12 цагийн үед Алтай хотхоны баруун талд Car wash угаалгын газар С-тай уулзсан. Уулзахад надаа  манай ахын Prius 20 маркийн автомашин байна, энийг зармаар байна, манай ах зараад өгчих гэсэн. Би дундаас нь мөнгө авна гэж надаа хэлсэн. Би тухайн үед хажуу талд нь PC тоглож байсан болохоор орлоо гээд ороод өгсөн. С- гадаа зарах гээд байсан автомашиндаа үлдсэн. Би тэндээ тоглож байгаад Я- болон найзуудтайгаа уулзаж сагс тоглож байгаад 19-20 цагийн үед над руу 9411-5092 дугаараас С- залгаад хүрээд ирээч хүн машин үзнэ гэхээр нь Я-, Сүхээ, Балжаа бид дөрөв Я-гийн автомашинд сууж С-ын байгаа газар очтол Нарны хороололд нэг ах, эгч хоёр ирээд авах гээд тухайн автомашиныг үзэж байсан. Үзэж байгаад тэр машиныг авахаар болоод Я-гаас С- картыг  нь аваад Я-гийн данс руу мөнгө хийлгээд АТМ-нээс бүх мөнгөө хар уутанд хийгээд гараад ирсэн. Дараа нь бид нарыг С- KFC-д хоолонд оруулсан. Хоолонд орж байхдаа С- машин авна гээд зарын сайтуудаас машин хайж байгаад Зайсангаас нэг машин авна гээд Я-г машинтай хүргээд өг гэж гуйгаад С-, Я- бид гурав Зайсан яваад замдаа Балжаа, Сүхээ хоёр буусан. Зайсан дээр шөнийн 01 цагийн үед очоод нэг эмэгтэй хүнээс саарал өнгийн Verosso маркийн автомашин худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54 дүгээр хуудас/

 

М.С-ын яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 20-21 цагийн хооронд найз Билгүүнтэй Гэмтлийн арын цагаан өндөр байрнууд дунд очиж уулзаж сууж байгаад Билгүүнээгээс яг хэдэн цагт салсанаа одоо санахгүй байна. Ямар ч байсан нилээн орой болчихсон байсан. Тэгээд би Билгүүнээгээс салаад Гэмтлийн эмнэлгийн машин орж гардаг хэсгийн зүүн талд хашааны гадна талд тамхи татаад ганцаараа зогсож байтал саар өнгийн Toyota Prius 20 маркийн ..... УНИ улсын дугаартай автомашин миний зогсож байсан газрын хажуухан талд ирж зогсоод жолооч нь эмэгтэй хүн байсан. Ингээд машинаас 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн буугаад дотогшоо Гэмтэл рүү орох гээд явсан. Тэгэхээр нь араас нь харж байтал тэр гурав гурвуулаа согтуу байдалтай, хоёр эрэгтэй нэг нэгнийгээ түшээд, машины эзэн эмэгтэй араас нь дагаад явсан. Ингэхдээ машинаас буухдаа машинаа түгжилгүй, машинаа асаалттай чигээр нь түлхүүрээ зоож үлдээгээд явчихсан. Тэгэхээр нь автомашиныг унаж явъя гэж бодоод шууд машинд суугаад хөдлөөд явсан. Ингээд машинтай Гэмтлийн эмнэлгийн хашаанаас гараад хүний машин хулгайлчихсан учраас цагдаад баригдахгүйн тулд Хорооллын замаар яваад 32 тойргоор хойшоо 7 буудлын тийшээ хүний хөлнөөс хол очсон. Тэгээд машинд тэр шөнөө унтаж амраад өглөө нь босоод хулгайлсан машинаа унаад Нарны гүүр даваад 19 хорооллын орчимд байрлах нэрийг нь мэдэхгүй авто угаалгын гадаа очиж зогссон. Ингээд уг газар луу очих гээд явж байхдаа замдаа уг машиныг унаж явахаар цагдаад  баригдана, машины бичиг баримт байгаа учраас хүнд зараад мөнгө болгоё гэж шийдсэн юм. Ингээд би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөө гадуур явж байгаад найз Т-, Я- нартай уулзаж унаж байгаа саарал өнгийн Prius 20 маркийн автомашинаа манай хамаатны эгчийн машин байгаа юмаа гэж худлаа хэлээд би уг машиныг заръя гэж хэлсэн. Ингээд би өөрийнхөө  facebook-ийнхээ хаягнаас болон Unegui.mn дээр машин зарна гэж зар байршуулсан. Би ямар хаягнаас тавьснаа одоо санахгүй байна. Тухайн үед facebook-ийнхээ нэрийг сольж байгаад тавьж байсан. Ингээд зар тавьсаны дагуу хүмүүс утсаар холбогдож байсан бөгөөд одоо нэрийг нь мэддэг болсон М-, Д- гэсэн нэртэй эхнэр нөхөр гэх хоёр хүнтэй уулзаж ярилцаж байгаад автомашиныг 4.600.000 төгрөгөөр зарсан. Ингэхдээ машиныг Нарны хороолол дотор байрны тоотыг мэдэхгүй, хороолол дотор уулзаж байгаад машиныг өгсөн бөгөөд 4.600.000 төгрөгийг надад өөрт ямарч банкны данс байдаггүй учраас найз Я-гийн дансаар мөнгийг шилжүүлж авч байгаад Я-гийн данснаас мөнгийг бэлнээр авсан юм.

          ... Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байнаа. Надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-87 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23В байрны 123 тоотод оршин суух Е.Е-гийн хүн байнга амьдрах зориулалтай өрөөнд нэвтэрч Samsung S8 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Е.Е-гийн “Би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23в байрны 4 давхар 123 тоотод хажуу өрөө 3 хоногийн өмнөөс амьдарч байгаа. Манай эгч тус өрөөг 2019 оны 08 дугаар сарын 20-ноос хойш түрээслэж байгаа юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ өөрийн гар утсаа хөргөгчин дээр цэнэглээд үлдээгээд усанд ороод гараад ирсэн чинь миний гар утас алга болчихсон, хайгаад олохгүй байхаар нь утас руугаа залгаж үзэхэд 3 удаа авсан ба цаана нь дуу сонсогдоод хүн хариулахгүй, машин дотор  байгаа байдалтай, сигналын дуу сонсогдоод байсан. Samsung S8 plus маркийн гар утас хар өнгөтэй, 2019 оны 09 дүгээр сарын эхээр 660.000 төгрөгөөр Tedy худалдааны төвөөс худалдаж авч байсан.

... С- гэх залууг сэжиглэж байгаа. Намайг усанд орж байх үед С- манай өрөө рүү орсоныг Айтолхын, Т- нар харсан байна лээ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 98-100 дугаар хуудас/

“... Өөрт учирсан хохирол болох 430.000 төгрөгөөр барагдуулж авмаар байна. Өөр гаргах гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх, шалгуулах зүйл байхгүй болно. С-ын хийсэн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие хохирлоо барагдуулаад авчих юм бол гомдол санал гээд байх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. / хэргийн 140-141 дүгээр хуудас/

 

Гэрч А.А-ын “2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд түрээслэж байгаа байр буюу Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23в байрны 123 тоотод өөрийн өрөөндөө байж байх үед бид нартай хамтран хажуу өрөө түрээслэдэг С- гэдэг залуу орж ирээд гадагшаа гарах гэж байна гээд үсээ гельдэж байгаад гарсан. Араас нь би коридор руу юм гаргах гээд гарсан чинь Е-гийн өрөөнд С- орж байсан. Тухайн үед Е-гийн өрөөнд Е-г байгаа гэж бодоод асуугаагүй юм. Тэгээд С- Е-гийн өрөөнөөс удаачгүй шууд орц руу гарахдаа нэг найзтайгаа хамт гарсан. С-ыг гарсаны дараа 30-аад минутын дараа Е- манай өрөөнд орж ирээд миний утас байхгүй байна, залгаад үзээч гэхээр нь миний өрөөнд хамтран түрээслэгч Т-ын 99345455 дугаарын утаснаас Е-гийн 99412296 дугаар руу эхний удаа залгахад эрэгтэй хүн авсан гэсэн. Цаана нь автобус болох автомашины чимээ, гадуур явж байгаа чимээ сонсогдсон. Дараа нь 2 удаа залгахад  утсыг нь аваад чагнаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 104 дүгээр хуудас/

 

Гэрч А.Т-ын “... С- Е-г усанд орох гэж байхад ванны өрөөний үүдэнд таараад чи усанд орох гэж байгаа юмуу, тэгвэл би дараа нь оръё гэсэн ба Е-гийн өрөөнд хүн байхгүйг мөн түгжээгүй байсныг С- л мэдэж байх ёстой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 106 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны Samsung S8 plus гар утсыг 430.000 төгрөгөөр үнэлсэн  ТХҮ-719/293 дугаартай үнэлгээний дүгнэлт. /хэргийн 113-115 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн146-151 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.А-ийн “Би Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Итгэлт ломбардыг 2019 оны 05 дугаар сараас хойш ажиллуулж байгаа ба 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байхад үл таних хүүхэд орж ирээд хар өнгийн Samsung S8 plus загварын гар утсыг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай гар утас талаар асуухад өөрийн гар утас байгаа юм, мөнгөний хэрэг байна гэхээр нь гар утсыг барьцаанд авахаар болсон. Ингээд би гар утсыг үзэж харж байгаад кодоо хийж өгч байсан учраас гар утсыг 280.000  төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаанд авсан. Ингээд уг гар утасны хугацаа дуусч хураагдах болсон учир барьцаанд тавьсан хүний өгсөн 88820269 дугаарын утсаар ярьж хураагдах гэж байгаа, утсаа авах, төлбөрөө төлөх талаар мэдэгдэхэд манай найз утсаа тавьсан би найздаа хэлье гээд таг болсон учраас гар утас хураагдсан. Ингээд гар утсыг зарж мөнгөө гаргаж авахын тулд 10 гаруй хоногийн өмнө гар утас авъя гэж хү ирэхээр нь үзүүлж байгаад 310.000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 152-153 дугаар хуудас/

           

          М.С-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд гарахдаа нөгөө өрөөг түрээслэдэг Е- гэх охины өрөө рүү харахад өрөөнд нь хүн байхгүй байсан. Тэгээд би усанд орж байхыг нь мэдээд Очирсүхийг чи гарч бай гээд гаргачихаад Е-гийн орных нь цаана цэнэглээстэй байсан Samsung S8 plus маркийн гар утсыг авсан. Тэгээд утсыг нь авч гараад Очирсүхээс байрны гаднаас салаад би доошоо Модны 2-луу уруудаад ломбард хайж байгаад Модны хоёрын голын замаар яваад байдаг нэрийг нь сайн санахгүй байна. Гэхдээ ямарч байсан Модны 2-ын зам дагуу байсан ломбарданд ороод Е-гийн гар утсыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 119-120 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч  М.С-нь Ж.Ц-ын эзэмшилийн ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн  орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 8.500.000 төгрөгний хохирол учруулсан, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23В байрны 123 тоотод оршин суух Е.Е-гийн хүн байнга амьдрах зориулалтай өрөөнд нэвтэрч Samsung S8 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ц-д ..... УНИ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг үнэлгээгээр тогтоогдсон 8.500.000 төгрөгний хохирол учиржээ.

 Уг автомашиныг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр /хэргийн 188-189 дүгээр хуудас/ тогтоогдсон, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 560.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 80.000 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд гарган өгчээ.

Хэрэгт хохирогч Е.Е-гийн “... одоо санал хүсэлт гомдолгүй байна. ...” гэсэн хүсэлт, /хэргийн 187 дугаар хуудас/ иргэний нэхэмжлэгч Э.М-аас “... М.С-ын аав Д.Мөнхсайханаас хохирлын 4.600.000 төгрөгийг гаргуулж авсан болно. Иймд надад цаашид гаргах, гомдол санал хүсэлт шалгуулах зүйл, байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 185 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч М.С-нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  2019/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ.

Тэрээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдлээгүй болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2779 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.С-ын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл  баривчлагдсан, цагдан хоригдсон 106 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх шүүгдэгч М.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт М- С-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.С-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан М.С-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  2019/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  М.С-т оногдуулсан 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.С-ын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 106 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.С-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар М.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол  М.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ