| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00813/и |
| Дугаар | 825 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 825
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-60 айлын 04-39 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ84080462, Тайжид овогт Элдэв-Очирын Мөнхтуяа,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-60 айлын 04-39 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, регистрийн дугаар ИЭ81081973, Сартуул овогт Батжаргалын Будсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.236.827.95 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 2.254.827,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Элдэв-очир овогтой Мөнхтуяа нь тус банкнаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1250022127 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг 365 хоногт 29,4 хувийн хүүтэйгээр, өрхийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 9-р баг, 700 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй /ГД:0405969/ газар, Увс, Улаангом сум, 9-р багт байрлах 8 ханатай гэр зэрэг хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч 1250022127 тоот зээлийн эргэн төлөлтөө 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү Гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Э.Мөнхтуяа болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Будсүрэн нарын төлөх ёстой 1250022127 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 2.013.888,92 төгрөг, зээлийн хүү 220.321,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.617,81 төгрөг, нийт 2.236.827,95 төгрөг төлөх үүрэгтэй байгаа ба мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 18.000 төгрөг зарцуулсан тул нийт 2.254.827,95 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.236.827.95 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 2.254.827,95 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.236.827.95 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 2.254.827,95 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.236.827.95 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 2.254.827,95 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.027 төгрөгийн тал хувь болох 25.514 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 25.514 төгрөг, хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нараас 25.514 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.236.827.95 /хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга найман зуун хорин долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 18.000 /арван найман мянга/ төгрөг, нийт 2.254.827,95 /хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун хорин долоон төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 25.514 /хорин таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөг, хариуцагч Э.Мөнхтуяа, Б.Будсүрэн нараас 25.514 /хорин таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 25.514 /хорин таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ