Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0081

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          01           22                                         2020/ШЦТ/81

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Б- Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805048280010 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай эрэгтэй, дээд боловсролтой, Телевизийн инженер мэргэжилтэй, хувиараа ...  дүгээр хороололд байрлах ....... төвд махны лангууг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...... дүүрэг ... дүгээр хороо ... дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б- Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Э-аас Б дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот гэртээ байхад нь “Bitcoin” /биткойн/ буюу цахим мөнгө зарна гэж тохирч Хаан банкны 5925089653 тоот дансаар 960.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг  нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Э-аас Б дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот гэртээ байхад нь “Bitcoin” /биткойн/ буюу цахим мөнгө зарна гэж хуурч Хаан банкны 5925089653 тоот дансаар 960.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Д-ын Б-гийн эзэмшилийн 5925089653 тоот дансанд үзлэг хийсэн “... Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 2 дугаар байрны 21 тоотод оршин суух хаягтай Д-ын Б-гийн РД:ЧЕ69101002 эзэмшилийн Хаан банкны 5925089653 тоот данс руу иргэн Б.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 34 минутад өөрийн эзэмшилийн 5063119133 тоот данснаас 960.000 төгрөгийг 2 Eth гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5190 дугаартай  албан бичиг, Д-ын Б-гийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 12-14 дүгээр хуудас/

 

Samsung galaxy S8 plus загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Э-ы “Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр биткойн буюу интернэт төлбөр тооцоо хийхэд ашигладаг цахим зоосыг худалдан авахаар зар тавьсан байсан. Тэгтэл .......... гэх facebook хаягнаас надтай холбогдоод биткойн зарна, хэдэн төгрөгөнд худалдан авах вэ гээд надтай чатласан. Тэгээд би 960.000 төгрөгөнд худалдан авахаар болоод түүний өгсөн 5925089653 тоот данс руу 960.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн бөгөөд тэрбээр энэхүү дансаа манай эхнэрийн данс гэж хэлж байсан юм. Тэгтэл тэрбээр биткойн шилжүүлэлгүй утсаа салгаад миний facebook хаягийг блоклоод алга болчихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21-22 дугаар хуудас/

            “... нэг ширхэгийг нь 480.000 төгрөгөөр бодоод 2 ширхэгийг нь 960.000 төгрөгөөр худалдаж авахаар болж байсан юм. Тухайн цахим мөнгөөр эд бараа материал, мөн кино, жүжиг гээд интернэт цахимаас худалдан авдаг юм. Би ер нь цахим мөнгөөр орж ойр зуурын юм авч хэрэглэж байдаг  хүн юм. Тэгсэн тэр үед хүнд залилуулсан байна лээ. Одоо мөнгөө олж авч чадахгүй одоог хүртэл л явж байна. Ээж нь болох Байгал руу залгахаар утсаа авахгүй, утсаа авахаараа манай хүү өөрөө төлнө биз гэж хэлдэг. Тухайн намайг залилсан хүн бол Бат-Эрдэнийн Б- гэх нэртэй 20 гаран насны эрэгтэй хүн байна лээ. Надад тухайн үед Хаан банкны 5925089653 дансаа манай эхнэр Б-ийн  данс гэж хэлж байсан.

            ... Залилуулсан гэх 960.000 төгрөгөөр Б-аас авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Б-ийнгийн “2018 оны өвөл байх намайг ажлын байран дээрээ байж байхад утсаар Э- гэх хүн Б-тай ярих гэсэн юм гээд асуухаар нь өөртэй нь утсаар ярьж гэж хэлж байсан юм. Би яг юу гэж ярьж байснаа одоо мартсан байна, ямар ч байсан миний эзэмшилийн 5925089653 тоот данс руу 960.000 төгрөг орсон гэдгийг Э- гэх хүн утсаар надад хэлэх үед л мэдсэн. Э- таны энэ тоот данс руу 960.000 төгрөг би шилжүүлсэн юм, мөнгөө авмаар байна гээд удалгүй миний утасны дугаар луу Э- өөрийнхөө дансны дугаарыг явуулаад байсныг санаж байна. Би өөрийнхөө дансыг шалга луу яалаа санахгүй байна. Ямарч байсан би өөрийн хүү болох Б- руу тэр дор нь залгаад юун хүн чамаас мөнгө авна гээд байгаан, миний данс руу 960.000 төгрөг шилжүүлсэн барьсан гээд яриад байх юм гэж хэлэхэд Б- би өөрөө мэдэж байгаа гэж  хэлсэн юм. Тухайн үед Б-д миний дансны Хаан банкны карт явж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

            Бямбасүрэнгийн Хулангийн эзэмшилийн 5422155675 тоот дансанд үзлэг хийсэн “... Дорнод аймгийн Хэрлэнгийн 35-7 тоотод оршин суух хаягтай Бямбасүрэнгийн Хулангийн РДЖЮ99011503 эзэмшилийн Хаан банкны 5422155675 тоот данс руу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагт 5925089653 тоот данснаас 700.000 төгрөгийг бэлэн мөнгөний АТМ-с шилжүүлэг хийгдсэн байна. Гүйлгээний утга нь АТМ-ний trf00290413091хх7768 тоот гүйлгээ байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

            Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29/12532 дугаартай албан бичиг, Болормаагийн Хулангийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 36-47 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Х-гийн “2018 онд би 5422155675 тоот дансыг ашиглаж байсан юм. Би тухайн үед цахим тоглоом зардаг байсан. Жишээлбэл дота тоглоомын хэрэгсэл интернэтээр зардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний эзэмшилийн 5422155675 тоот данс руу 700.000 төгрөг 20 цагийн үед 5925089653 тоот данснаас шилжин орж ирсэн юм. Тухайн 700.000 төгрөг миний дансанд  дота тоглоомын хэрэгсэл интернэтээр худалдан авахаар мөнгө шилжүүлж байсан байх. Тухайн 700.000 төгрөгийг шилжүүлсэн хүний би мэднэ, таньдаг Б- гэдэг залуу юм. Манай найз залуу болох Нямдоржийн найз юм. Б- бол дота тоглоом тоглоод явдаг залуу юм. Би тоглоомын хэрэгслүүдээ facebook хуудсан дээрээ тавьж сурталчилан зардаг юм. Б- тухайн үед дота тоглоомын хэрэгсэл худалдаж авна гээд чат бичиж холбогдож байгаад 700.000 төгрөгөнд тааруулаад тоглоомын хэрэгсэл авч байсан юм. Би тоглоомоо монгол мөнгөөр зардаг. Би дансаа тоглоомын хэрэгсэл авах  гэж байгаа хүнд чатаар юм уу утсаар холбогдож байгаад өгдөг. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50-51 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 09 дүгээр сард Э- гэдэг хүнтэй facebook-р танилцсан бөгөөд Etrium гээд цахим мөнгөний нэг төрлийг худалдаж авна гэсэн зар байсан. Тэгээд бид хоёр нэг өдөр чатаар харилцаж эхэлсэн бөгөөд би Э-д надад өөрт биткойн байгаа юм шигээр танилцуулж түүнээс 960.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг. Ингээд авсан мөнгийг би 700.000 төгрөгөөр дота 2 гэдэг тоглоомын баатрын цахим хэрэгсэлийг онлайнаар худалдаж аваад үлдсэн мөнгийг онлайнаар худалдаад шилжүүлсэн юм. Би Э-д учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Э-ы “...1.400.000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр өгөлцөж авалцсан тул одоо гомдолгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгч тусална уу” /хэргийн 67 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б- Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Б.Б- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ