| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00507/и |
| Дугаар | 829 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 829
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-12-7 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар БА81033012, Жадик овогт Семсерханы Жанибекийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-12-7 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар МХ78100400, Казбек овогт Катубайгийн Назигүльд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Жанибек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Жанибек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Катубай овогт Назигүльтэй 2004 оны 2 дугаар сард гэр бүл болсон. 2004 оны 6 дугаар сард хүү Ж.Азомат, 2012 оны 4 дүгээр сард хүү Ж.Руслан нар гарсан. К.Назигүль бид хоёр 12 жил амьдрахад гэр бүл дотор хэрүүл тэмцэл маргаантай байсан. Сүүлийн 3 жилд бид хоёрын маргаан улам ихсэж нэг нэгийгээ хэл амаар доромжилдог болсон. Гэвч К.Назигүль бид хоёр шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч К.Назигуль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд С.Жанибекийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.Жанибектэй миний бие 2004 оны 1 дүгээр сарын 29-нд хуримаа хийж гэр бүл болсон. Бид хоёрын дундаас Ж.Азамат, Ж.Руслан нар нь төрсөн ба С.Назигуль би айл гэрийн эзэгтэйн үүргийг сайн гүйцэтгэж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангид холбооны техникчээр ажиллаж өөрийн бие сэтгэл, ажил хөдөлмөрөө энэхүү гэр бүлд сэтгэл хоёргүй зориулж ирсэн. Надаас шалтгаалж гэр бүл салж сарних ямарваа асуудал өнөөдрийг хүртэл гаргаж ирсэнгүй. Гэвч С.Жанибек бид хоёр шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жанибек нь хариуцагч С.Назигүльд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба уг ажиллагааны явцад гэрлэгчид нь эвлэрсэн болох нь С.Жанибек, К.Назигүль нарын шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Назигүлиэс 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Жанибект олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К.Жанибек, хариуцагч К.Назигүль нар нь эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Назигүлиэс 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Жанибект олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ