Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0088

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           24                                       2020/ШЦТ/88

 

      

     

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.У- түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

шүүгдэгч Б.Б-, Ц.А- тэдгээрийн өмгөөлөгч Г.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Д-ныУ-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б овогт Б-ынБ-, И овогт Ц-ын А- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905036381188 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .......... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн У-.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ...... дүүргийн ...  дугаар хороо ........ гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгйин хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Б-ын Б-.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр ..... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ....... дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Ц-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Ч.З-тай маргалдан улмаар түүний нүүр хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж улмаар хананд толгой хэсгээрээ цохигдон эрүүл мэндэд нь “биед баруун зулай ясны хугарал, баруун зулай, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-тэй бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- мэдүүлэхдээ: “Сиди бичлэг дээр бичигдсэн зүйл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А- мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины шилээр бусдыг хохироосон үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Д.У- мэдүүлэхдээ: “Тухайн үед караокед найзтайгаа уулзаад сууж байсан. Тооцоогоо хийх гээд зогсож байтал өөр өрөөнөөс 2, 3 эмэгтэй гарч ирээд гуйлгачингууд тооцоогоо хий гээд маргаан үүсгэсэн. Тухайн үед намайг 3, 4 хүн зодсон. Шатнаас чирэгдэж яваад үүдний хэсэгт зодуулсан. Хэнд зодуулснаа хараагүй. А- намайг архины шилээр цохисон. Б- намайг дээшээ үсдэж чирч байхад цээж рүү өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй. 500.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан” гэв.

 

Шүүгдэгч Д.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Ч.З-тай маргалдан улмаар түүний нүүр хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж улмаар хананд толгой хэсгээрээ цохигдон эрүүл мэндэд нь “биед баруун зулай ясны хугарал, баруун зулай, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.З-ын “2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө гэртээ унтах гээд хэвтэж байхад манай эхнэр О- хороололд караокед байна ирээд авчих гэсэн. Тэгээд Г- гэрийн гадаа машинтай ирсэн байна гэхээр нь Нар хүүхдийн дэлгүүрийн доор байрлах  караокед очоод тамхи татчихаад Г-ын араас уг караоке руу ороход текны хажууд манай хэд хүмүүстэй маргаж байсан. Би эрээн майктай залуу дээр очоод одоо больцгоо маргалдаад байх шаардлагагүй гэсэн. Уг эрээн майктай залуугийн толгой нь хагарсан толгойноос нь  цус гарч байсан. Тэгэхээр нь би уг эрээн  майктай залууд тайвшир маргалдах шаардлагагүй, цагдаа дууд гэхэд уг эрээн майктай залуу гайгүй миний үгэнд орж байсан. Тэгээд манай эхнэр О- намайг дуудаад маргаанд битгий оролц яах гэсэн юм гэсэн. Би текний хажууд зогсож байсан. Тэгэхэд хоорондоо маргалдаж байгаад уг эрээн майктай залуу намайг хоёр удаа цохисон. Тэгээд би манараад юм налаад байж байгаад гайгүй болоод нүд хавдсан байхаар нь би уурлаад уг залууг заамдаад цагдаад өгнө гээд чирэхэд гараагүй. Шатан дээр хэвтчихээд гарахгүй байсан. Эхнэр О- чи яахаараа зүгээр байсан хүн зоддог юм гээд хөл рүү нь өшиглөөд бос гэсэн. Тэгээд миний толгой сонин болоод уначих гээд байхаар нь би гадаа гараад суусан. Такси бариад О-тэй хамт Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтэх шаардлагатай гээд хэвтэн эмчлүүлсэн.

... Би уг залуутай маргалдаагүй, хүмүүстэй маргаж байгаад намайг хоёр удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Г-ын “ ... Ямар ч байсан надтай цуг явж байсан Зоригоо ахын зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед тэр залуучууд бид нарыг доромжилсон болохоор  маргаан үүсэж сүүлдээ зодооны асуудал үүссэн. Тэрнээс бол ямар нэгэн асуудалгүй салчих байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Д.О-ийн “... Тухайн өдөр бид дөрөв караокены цагийг нэг цаг сунгаад нэг шил архи, таван шил ус аваад  уг архиа уугаад дуулж байгаад гарах болоод нөхөр З-ыг ирээд авчих гээд дуудсан. Манай нөхөр гэрт унтаж байна гэсэн. Нөхөр З-, Г- хоёр хамт ирсэн. Цагаа дуусгаад 03 цагийн орчимд гарах гээд текэн дээр очоод тооцоогоо хийх гэхэд саарал малгайтай цамцтай өндөр биеэрхүү залуу, нэг нь цэнхэр эрээн майктай залуу хоёр зөөгч бармен хоёрыг янхан, гичий гээд хараагаад байсан. Бид нар та нар болоогүй бол бид нар тооцоогоо хийгээд гаръя гэхэд халтар гичийнүүд минь бид нарыг тооцоогоо хийхээр та нар тооцоогоо хий гээд хэл амаар доромжлоод байсан. Би ууж идсэн юм бол мөнгөө төл, бид нар мөнгөө төлмөөр байна гэхэд цэнхэр эрээн майктай залуу хэл амаар доромжилсон. Тэгээд О-ийн хүзүүнээс зулгаагаад миний хөл рүү өшиглөсөн. Б- уурлаад уг  цэнхэр эрээн майктай залуутай барилцаж аваад О-, Г- нар салгасан. Цэнхэр эрээн майктай залууг харахад толгойноос нь цус гарсан байсан. Б- малгайтай саарал цамцтай залуутай маргалдаад зууралдаад салж байгаа харагдсан. Гаднаас манай нөхөр З- явъя гээд ороод ирээд бид нар маргалдаж байхад одоо бид нар явъя уучлаарай гэсэн.  Уг цэнхэр майктай залуу манай нөхөр рүү очоод толгойноос цус гарчихсан гэж байсан. Манай нөхөр З- чи битгий надад хүрээд бай хувцас цус болчихлоо гэсэн. Уг залуу манай нөхрийг халтаруудтай чинь алга болгоно гээд дайраад байсан. Цэнхэр майктай залуу гүйж очоод манай нөхөр З-ын нүүр лүү хоёр гурав цохиод манай нөхрийн толгойг хана руу хавсраад цохиход газар уначихаад босч ирэхэд баруун нүд нь хавдчихсан толгойгоо бариад чамайг цагдаад аваачиж өгнө гээд уг цэнхэр мактай залууг чирсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/

 

Гэрч Б.О-ийн “...Гаднаас З- ах орж ирээд юу болсон бэ, яасан бэ гээд цэнхэр майктай залуугийн малгай нь газар унасан байхаар нь авч өмсгөсөн. Тэгээд одоо миний дүү тайвшир юу болсон бэ гэхэд уг залуу танай хэдийг бүгдийг нь ална би рекит хийж явахдаа ч ингэж байгаагүй гэсэн. З- ах бид нарыг ямар уддаг юм гэхэд наад залуу чинь явуулахгүй байна гэхэд З- ах уг цэнхэр майктай залууд “уучлаарай, би эхнэрээ аваад явчих уу дүү” гэхэд тэр залуу чи ч явахгүй гэсэн. З- ах чи юу гээд байгаа юм гэхээр нь О- эгч бид хоёр З- ахыг татаад ардаа гаргасан. Тэгэхэд З-  ахын толгойг ханатай хавсраад хоёроос гурван удаа нүүр рүү нь цохисон. Бид нар уг залууг тэврээд салгасан. Уг залуу миний хүзүүнээс гараараа базаад улайлгасан. Тэгээд З- ах газар уначихсан.Тэгээд З- ах хана түшээд босоод ирэхэд нүд нь хавдсан байсан. З- ах тэр залууг цагдаад өгнө гээд чирээд тэр залуу шатанд бүдрээд уначихсан. З- ах толгойгоо бариад сонин болоод газар суучихсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-44 дүгээр хуудас/

 

Гэрч А.Б-ийн “Тэгээд зогсож маргалдаж байгаад эрээн футволктой толгой нь хагарсан байсан ах сүүлд ирсэн хөгшин ахыг хоёр гурван удаа цохиод авах шиг болсон. Тэр хүмүүс эрээн цамцтай ах руу дайраад би яктай туранхай ах, эрээн футволктой ахтай хамт явж байсан. Цохиулсан хөгшин ах хамт явж байсан махлаг ах хоёр чирээд махлаг ах эрээн футболктой ахыг хэд хэд цохиод өшиглөөд байсан. ... Хөгшин ахын нүд нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-52 дугаар хуудас/

 

Гэрч Э.Х-гийн “...Тэгээд гаднаас яктай залуу, хөгшин ах хоёр орж ирсэн. Хөгшин ах толгой нь хагарсан байсан залууг салгаад хүүхнүүдээ бас салгасан. Тэгээд байж байхад эрээн майктай залуу дайраад цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №10993 дугаартай:

1. Ч.З-ын биед баруун зулай ясны хугарал, баруун зулай, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид  баруун нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Баруун зулай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт, бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 61 дүгээр хуудас/

 

Бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн “... У-ын үснээс нь татаж тонгойлгон цаанаас З- ирнэ. З-, Б- хоёр Уугаанбаатарыг татаж ухран З-ын баруун нүд нь хавдсан байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 77-80 дугаар хуудас/

 

Д.У-ын яллагдагчаар өгсөн “Би толгойгоо хагалуулсан байсан. Тэгээд уурандаа цохисон байх. Тухайн үед хэзээ цохисоноо сайн санахгүй байна. Уг ахад гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-91 дүгээр хуудас/  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.У-ын “2019 оны 09 дүгээр сарын 08-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Нар хүүхдийн дэлгүүрийн доор байрлах караокед ажлын хүний төрсөн өдөр болсон гээд арав гаран хүн орсон. Таихгүй хүмүүс байсан. Уг караокед төрсөн өдөр тэмдэглээд 4 шил архи авч байсан хүмүүс хувааж уусан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цагийн орчимд Чулуунбаатар бид хоёр уг караокед үлдээд бусад хүмүүс гараад явчихсан. Чулуунбаатар бид хоёр караокены өрөөнд бараг 30 минут болсон. Тэгээд гарах гэхэд тооцоо нэхсэн. Бид нар караокед авсан бүх юмныхаа тооцоог хийсэн байсан. Уг караокены ажилтантай үлдэгдэл тооцоо байхгүй гээд ярилцаж маргалдсан. Тэгээд бид нартай хамт байсан хүн архи авч гарсан гээд караокены текний хажууд караокены ажилчидтай тооцоогоо яриад зогсож байтал хажууд хоёр гурван эмэгтэй ирээд гуйлгачингууд тооцоогоо хийж чадахгүй гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь Чулуунбаатар бид хоёр уг хүмүүст та нарт хамаа байхгүй гээд маргалдсан. Нэг эмэгтэй нь намайг түлхээд бид нар нэг нэгнээ түлхэлцэж зууралдсан. Хаанаас ч юм мэдэхгүй хоёр гурван эрэгтэй нэмж гарч ирээд хоорондоо зодолдоод муудалцаж байхад нэг эмэгтэй текэн дээрээс архины шил над руу шидээд миний толгой оносон. Миний толгой хагараад цус гарсан. Тухайн үед маргалдаж хэрэлдээд уурандаа цаана байсан нэг эрэгтэйг хоёр гурав цохисон. Би нүүрээ дараад хэвтсэн. Тэгээд аллаа ш дээ гэхэд нэг эрэгтэй алчих гээд байсан. Хэсэг зодож байгаад явсан. Миний паск, цүнх куртик алга болсон байсан.

... Би гэмтлийн эмнэлэгт очиж толгойндоо хоёр оёдол тавиулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан.Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нэг эмэгтэй нь миний толгойг архины шилээр цохиж хагалсан.

... Би зодуулаад нүүрээ дарсан байсан. Хэн хаашаа цохисоныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Г-ын “...Бид нар зүгээр гарах гэж байхад тэр залуучууд хэл амаар доромжлоод маргаан эхэлсэн. Цэнхэр эрээн майктай залуу нь хэл амаар доромжлоод байсан. Б- ах юу гээд байгаа юм бэ гээд уг цэнхэр эрээн майктай залуу Б- ахын нүүрэн тус газар нь цохисон. Б- ах заамдалцаад авахаар нь өндөр саарал малгайтай цамцтай залуу бид хоёр  салгахад тэр цэнхэр майктай залуу руу манай эхнэр А- араас нь юм шидээд толгойг нь хагалаад, тэр цэнхэр эрээн майктай залуугийн толгойноос цус гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-38 дугаар хуудас/

Гэрч Б.О-ийн “... 2019 оны 09 дүгээр сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад А- караокед байна хүрээд ир гэхээр нь нөхөр Б-ын хамт очсон.  Тэгээд караокед дуулаад нэг шил архи задалсан байсан. Хувааж уусан. Тэгээд А-, О-  эгч хоёр нөхрөө дуудаад хүргүүлээд явъя гэсэн. Тэгээд тооцоогоо хийх гээд текэн дээр очиход хоёр залуу зөөгч, бармен хоёр луу дайраад байсан. Тэгээд тооцоо хэд болсон гээд асуухад уг цэнхэр майктай өндөр залуу хоёр бид нар луу халтар гичийнүүд минь бид нар эхлээд тооцоогоо хийнэ гээд хэл амаар доромжилсон. Тэгэхэд О- эгч уусан идсэн юм бол тооцоогоо хийчих, бид нар явах гээд яараад байна, та нарыг хүлээж чадахгүй гэсэн. Тэгээд маргалдаад байж байхад цэнхэр эрээн майктай залуу ойртсон хүнийг зодчих гээд байсан.

... А- текэн дээр байсан тооны машиныг аваад цэнхэр эрээн майктай залуу руу шидэж толгойг нь оноход толгойноос нь цус гарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-44 дүгээр хуудас/

 

Гэрч А.Б-ийн “2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Рояалти карокед бармен хийж байсан. Караокены 3 номерын өрөөний хүмүүс ихэнх нь гараад явсан. Хоёр ах үлдсэн явах гэсэн тооцооны 45.000 төгрөг үлдсэн байсанг хэлсэн. Тэгэхэд мөнгөө бүгдийг нь өгсөн гээд байж байхад 4 номерын өрөөнд үйлчлүүлж байсан 3 эмэгтэй, 1 эрэгтэй гарч ирээд тооцоо хийх гэж байсан. Манай менежер Х-тай тооцоо хийх гээд ярьж байсан 3 номерын 2 эрэгтэй  мөнгө өгөхгүй юм, авсан хүнээс нь ав өгөхгүй гээд байсан. 4 номерын өрөөнөөс гарч ирсэн хүмүүс хоорондоо маргалдсан. Эрээн футволктой ах та нар юу ч биш, та нарыг бүгдийг чинь ална гээд тэр эмэгтэйчүүд рүү дайраад байсан. Тэгэхэд найз нь салгах гэхэд дийлэхгүй байсан. Тэгээд хоорондоо маргалдаад жинсэн яактай туранхай эгч архины шилээр эрээн футволктой ахын толгойг цохиод хагалсан.  Тэгээд би архины шилийг аваад текний араар тавьсан. Маргаан болоод бужигналдаад толгой нь хагарсан ахын толгойноос цус гарч байсан. Тэгээд хөгшин ах, туранхай ах салгаж  байсан.

...Яактай туранхай эмэгтэй эрээн фудволктой ахын толгойг нь архины шилээр цохиж хагалсан.

...Эрээн цамцтай ахын толгой хагарсан.Цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-52 дугаар хуудас/

 

Гэрч Э. Х-гийн “... 4 номерын өрөөний үйлчлүүлж байсан 3 эмэгтэй 1эрэгтэй гарч ирээд тооцоо хийх гэж байсан яактай туранхай эмэгтэй согтсон байсан. Хамт явж байсан махлаг залуу уг хоёр залууг мөнгө өгчихөөч гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад яактай байсан махлаг эмэгтэй нь уг эрээн майктай залуугийн толгойг нь архины шилээр хагалсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн №10952 дугаартай:

1. Д.У-ын биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 62 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Ундармаагийн “Тархи доргилт дангаараа  хөнгөн зэрэг. Дух ба зүүн чихний дэлбэнгийн шарх хөнгөн зэрэгт, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэг, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73 дугаар хуудас/

 

Бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн “...Чулуунбаатар голоор нь салган Г- цаанаас татаж бөөгнөрөн зууралдаж байхад А- архины шил текэн дээрээс авч У-ын толгойг нь цохино. Зууралдаад таталцахад У-ын гадуур хувцас тайлагдана. Эрээн майктай байна.

... Газар байсан малгайг З- авч Уугаанбаатарт өмсгөж өгнө. У- толгойгоо дарсан цус гарсан байдалтай байна” гэсэн тэмдэглэл /хэргийн  77-80 дугаар хуудас/

 

Ц.А-ийн яллагдагчаар өгсөн “Би У-ын биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байна. Хохирлыг барагдуулах талаар ярихад хохирол 300.000 гаран төгрөг болсон гэсэн. Барагдуулах талаар ярихад З- ахыг харж байж болно гэсэн. Гарч байхдаа текэн дээр тооцооноос болж маргалдаад тэгээд архины шил шидээд толгойг нь хагалсан. Гэм буруугаа ухаарч байна. Би хохирлыг бүрэн барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 147-150 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.У-ын “...Би нүүрээ дараад хэвтсэн. Тэгээд аллаа ш дээ гэхэд нэг эрэгтэй алчих гээд байсан. ... Би зодуулаад нүүрээ дарсан байсан. Хэн хаашаа цохисоныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-18 дугаар хуудас/

 

Гэрч А.Б-ийн “...Тэгээд цохиулсан хөгшин ах  бас хамт байсан махлаг ах хоёр чирээд махлаг ах эрээн фудволктой ахыг хэд хэд цохиод өшиглөөд байсан. Тэгээд чирээд гарсан.  ...Хамт байсан махлаг ах бас цохиж өшиглөөд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-52 дугаар хуудас/

 

Гэрч Э.Х-гийн “...Тэгээд малгайтай цамцтай махлаг эмэгтэйчүүдтэй хамт явж байсан залуу уг толгой нь хагарсан залууг цохиод өшиглөөд чирээд гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн №10952 дугаартай:

1. Д.У-ын биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 62 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Ундармаагийн “Тархи доргилт дангаараа  хөнгөн зэрэг. Дух ба зүүн чихний дэлбэнгийн шарх хөнгөн зэрэгт, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэг, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73 дугаар хуудас/

 

Бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн “...Б- У-ын нүүр лүү нь гараараа цохино. Бие рүү нь өшиглөж дахин араас нь гараараа цохино. У- газар унана. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 77-80 дугаар хуудас/

 

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “Гарч байхдаа текэн дээр тооцооноос болж маргалдаад тэгээд намайг цохисон. Тэгээд би цохисон. Гэм буруугаа ухаарч байна. Би хохирлыг нь бүрэн барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 117-120 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос шүүгдэгч Ц.А-, Б.Б- нарыг бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүрийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роялти” караокед иргэн Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, дух, зүүн чихний дэлбэнгийн шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алим, хүзүү, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, баруун, зүүн шуу, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Ц.А-, Б.Б- нар нь хохирогч Д.У-ын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг тухайн нөхцөл байдал тус тусдаа үйлдсэн бөгөөд тэдгээр нь Д.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдээгүй тул тэдгээрийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч Ц.А-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэв.

 

Хохирогч Д.У- прокурорт гаргасан хүсэлтэдээ “... А-, Б- нараас эмчилгээний зардал 500.000 төгрөг авсан болно. Одоо гомдол, саналгүй болно” гэжээ. /хэргийн 167 дугаар хуудас/

Хохирогч Ч.З- прокурорт гаргасан хүсэлтэдээ “ ... Д.У- гэгчээс эмчилгээний зардал болох 3.500.000 төгрөгийг бэлэн авсан болно. Одоо гомдол, саналгүй” гэжээ. /хэргийн 168 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Д.У-, Ц.А-, Б.Б- нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Ч.З- нь цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.У-, Б.Б-, Ц.А- нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх, шүүгдэгч Д.У- нь хохирогч Ч.З-т хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Б-, Ц.А- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан торгох оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Д-ныУ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Б-ынБ-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд

И овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Ц.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-, Ц.А- нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд,  Д.У-ыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У-, Б.Б-, Ц.А- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.У-, Б.Б-, Ц.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ч.З- нь цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У-, Б.Б-, Ц.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ