| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00752/И |
| Дугаар | 853 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 853
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-20 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОН78111576, Багууд овогт Бат-Очирын Бат-Эрдэнэ,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-20 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ76122869, Хар сарлагт овогт Бадарчийн Пүрэвсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.653.749 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 13.672.249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Бат-Эрдэнэ нь тус банкнаас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250023875 тоот зээлийн гэрээг байгуулан 12.600.000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээ зориулалтаар 365 хоногт 27,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 10-р баг 8-15 тоотод байрлах 947,5 м.кв талбайтай газар өмчлөх эрх /Г-1520000442/, Увс, Улаангом сум, 10-р баг 8-15 тоотод байрлах 28 м.кв талбайтай хувийн сууц /Ү-1520004513/, Увс, Улаангом сум, 1-р баг 24-14 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээ /Г-1520003259/, 58-69 УВХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн 1995 онд үйлдвэрлэгдсэн Аксент маркийн суудлын автомашин, 2000 онд барьсан битүү шалтай, давхар бүрээстэй, 6 ханатай монгол гэр зэрэг барьцаа хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 1 дүгээр сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Б.Бат-Эрдэнэ болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсүрэн нарын төлөх 1250023875 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 12.599.915,07 төгрөг, зээлийн хүү 1.053.833,44 төгрөг, нийт 13.653.748,51 төгрөг, мөн нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 13.672.249 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.653.749 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 13.672.249 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.653.749 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 13.672.249 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.653.749 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 13.672.249 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.311 төгрөгийн тал хувь болох 113.156 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 113.156 төгрөг, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нараас 113.156 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 13.653.749 /арван гурван сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун дөчин ес/ төгрөг, нотариатын зардал 18.500 /арван найман мянга таван зуу/ төгрөг, нийт 13.672.249 /арван гурван сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 113.156 /нэг зуун арван гурван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвсүрэн нараас 113.156 /нэг зуун арван гурван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 113.156 /нэг зуун арван гурван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ