| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00755/И |
| Дугаар | 855 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 855
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Цалгар багт оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ73031802, Чонодолоо овогт Буянтөрийн Амарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 965.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Малчин сумын Засаг дарга Б.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Нямдорж нь 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 2.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Зээл авсан хугацаанаас хойш нийт төрийн сангийн дансанд 1.226.250 төгрөгийг төлсөн. Иргэн М.Нямдорж нь гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болох 893.750 төгрөг, зээлийн хүү 35.750 төгрөг, алданги 35.750 төгрөг, нийт 965.250 төгрөгийг төрийн сангийн 150755401 тоот дансанд хийхийг шаардсан. Иргэн М.Нямдорж нь нас барсан тул эхнэр Б.Амарт удаа дараа төлж барагдуулахыг сануулсан боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Б.Амараас зээл болон зээлийн хүү нийт 965.250 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Амар шүүхэд гаргасан тайлбартаа: “Малчин сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Амараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 965.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амар нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 965.250 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Амар нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Амар нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 965.250 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 965.250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27.716 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Б.Амараас 13.858 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 965.250 /есөн зуун жаран таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Амар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Амараас улсын тэмдэгтийн хураамж 13.858 /арван гурван мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Амар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ