Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 857

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 12-16 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ81022460, Харагчууд овогт Цэвээний Батсүрэн,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 12-16 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ78110279, Харагчууд овогт Цэвээний Даваасүрэн нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.253.810 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 37.271.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Батсүрэн нь тус банкнаас 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1660000392 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай, сарын 1,44 хувийн хүүтэйгээр, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1250023745 тоот зээлийн гэрээг байгуулан 13.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,25 хувийн хүүтэй бараа татах зориулалтаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 7 дугаар баг 12-16 тоотод орших 2006 оны 6 ханатай гэр, шарах шүүгээ, 21 инчийн Sony зурагт, 2008 оны Зил хөргөгч, 20-10 УВХ дугаартай УАЗ-3909 маркийн саарал өнгөтэй, Х0022472 арлын дугаартай орос суудлын автомашин, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46-5 тоотод орших 16 м.кв 1 өрөө орон сууц барьцаалсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхдөө сар бүр хугацаа хожимдуулан төлж, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Зээл төлөх талаар зээлдэгчтэй удаа дараа уулзаж байсан. Хашаагаа зарж зээлээ төлнө, хүнээс авлагаа авч зээлээ төлнө, өөрөө орон сууцаа зарж зээлээ төлнө гэх зэргээр хугацаа хожиж зээлийн төлбөр төлөхгүй байгаа юм. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-д заасан “Зээлийг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс Барьцат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нарын төлөх ёстой 1660000392 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 22.039.560 төгрөг, зээлийн хүү 776.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 323 төгрөг, 1250023745 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 1.432.249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4921 төгрөг, нийт 37.253.810 төгрөг төлөх үүрэгтэй байгаа болно. Мөн зээлийн гэрээ, хавсралтууд нотариатаар баталгаажуулсны зардал 18.000 төгрөг зарцуулсан тул нийт 37.271.810 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 37.271.810 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.253.810 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 37.271.810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.253.810 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 37.271.810 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.253.810 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 37.271.810 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.309 төгрөгийн тал хувь болох 172.155 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.155 төгрөг, хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нараас 172.155 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Хас банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй 37.253.810 /гучин долоон сая хоёр зуун тавин гурван мянга найман зуун арав/ төгрөг, нотариатын зардал 18.000 /арван найман мянга/ төгрөг, нийт 37.271.810 /гучин долоон сая хоёр зуун далан нэгэн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.155 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун тавин тав/ төгрөг, хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нараас 172.155 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун тавин тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 172.155 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

         3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Батсүрэн, Ц.Даваасүрэн нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ