| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00726/И |
| Дугаар | 858 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 858
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Бодьцамхаг, Бодь-Интернешнл ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001014, регистрийн 2075377 дугаартай, Голомт банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-3 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОД80010418, Шангас овогт Ядамын Болдбаатар,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-3 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО81101008, Борлууд овогт Намдагийн Нандинцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.560.570,30 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 16.575.570,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал Л.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ6205100341 тоот зээлийн гэрээ болон БГ/6205100341 тоот барьцааны гэрээ байгуулан нийт 20.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.30 хувь, жилийн 27.60 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлөөгүй 353 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ба банк удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, зээлдэгч тухай бүр зээлээ төлнө гэж мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй хэвээр байна. Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 14.046.346,38 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.251.689,40 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 262.534,52 төгрөг, зээлийн нийт өр төлбөр 16.560.570,30 төгрөг байна. Зээлдэгч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Монгол Улсын Иргэний хууль, зээлдэгчтэй байгуулсан ЗГ6205100341 тоот зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16.560.570,30 төгрөг, нотариатын зардал 15.000.00 төгрөг, нийт 16.575.570,30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд БГ/6205100341 тоот ипотекийн гэрээнд заасан зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-1520002703 дугаартай Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг 7-3 тоот, 1256 м.кв газар, Улсын бүртгэлийн Ү-1520003824 дугаартай Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг 7-3 тоот, 110 м.кв, 60 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө болон бусад орлогоор нь үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Я.Болдбаатарын хамт 2.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 16.575.570 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлөх талаар банктай ярилцаж тохирсон байгаа. Иймд шүүх хурал хийхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.560.570,30 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 16.575.570,30 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.560.570,30 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 16.575.570,30 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.560.570,30 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 16.575.570,30 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.828 төгрөгийн тал хувь болох 120.414 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 120.414 төгрөг, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас 120.414 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.560.570,30 /арван зургаан сая таван зуун жаран мянга таван зуун далан төгрөг гучин мөнгө/ төгрөг, нотариатын зардал 15.000 /арван таван мянга/ төгрөг, нийт 16.575.570,30 /арван зургаан сая таван зуун далан таван мянга таван зуун далан төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 120.414 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг, хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас 120.414 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, 120.414 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ