| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00843/И |
| Дугаар | 589 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 589
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-5 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ65082870, Шавь нар овогт Охидоогийн Даваасамбуу,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-5 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН71111766, Өлзийт овогт Оюунчимэгийн Бадамсүрэн нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.759.288,04 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 45.782.788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Чандмань тооцооны төвийн эрхлэгч М.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Увс салбараас 10559 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 70.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 36.729.424,42 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 34.941.652,2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 742.163,09 төгрөг, нийт 72.413.239,71 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 697 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч хашаа байшингийн зээлийн гэрээний 4.2.8, өрхийн хэрэглээний зээлийн гэрээний 4.2.11-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас зээл төлүүлэхээр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 32.360.125,37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.873.992,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.525.170,64 төгрөг, нийт 45.759.288,04 төгрөг мөн нотариатын төлбөр 23.500 төгрөг, нийт 45.782.788 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Анх Хаан банкнаас 70.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо банкнаас нэхэмжилж байгаа 45.782.788 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.759.288,04 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 45.782.788 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.759.288,04 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 45.782.788 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.759.288,04 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 45.782.788 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.864 төгрөгийн тал хувь болох 193.432 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 193.432 төгрөг, хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нараас 193.432 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 45.759.288,04 /дөчин таван сая долоон зуун тавин есөн мянга хоёр зуун наян найман төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 23.500 /хорин гурван мянга таван зуу/ төгрөг, нийт 45.782.788 /дөчин таван сая долоон зуун наян хоёр мянга долоон зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 193.432 /нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг, хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нараас 193.432 /нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 193.432 /нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Даваасамбуу, О.Бадамсүрэн нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ