| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00511/И |
| Дугаар | 573 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух овгийн ийн /РД: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, нарийн бичгийн даргаар Н.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.*******, Б. нар 1999 онд танилцсан 2001 онд хүү ийг төрүүлж, 2001 оны 09 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлээ бүртгүүлэн амьдарч байсан. Миний хүү Б.******* 2005 онд Солонгос улсад ажиллахаар явж түүнээс хойш Б.*******, Б. нар нь тусдаа амьдрах болж энэ хугацаанд бие биенээсээ хөндийрч салсан бөгөөд хүү Б.******* тусдаа амьдарч байгаа тул Б.ээс гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Тэдний дундаас гарсан хүү ээжийн асрамжинд байгаа. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.*******, Б. нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэл гаргагч Б.Бат-Эрдэнийн ээж *******гийн *******ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Гэрлэлт цуцлуулахад маргах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Б.*******эс Н.*******т олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагч Б.ээс Б.Урангоод олгосон итгэмжлэл зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б. нар нь 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Б.*******, Б. нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР