Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 574

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, *******ы 3-32 тоотод оршин суух ******* овгийн *******ы *******  /РД:*******/,

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, А.*******-Очир,

“Toyota land cruiser-80” маркийн автомашиныг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оросоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, А.*******-Очир, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.******* шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Өмнөговь аймагт автоломбард ажиллуулдаг бөгөөд иргэн Ж. нь 8730 ӨМӨ улсын дугаартай, Toyota Landcruiser-80 автомашиныг барьцаалж, 3 сая төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний хугацаа дуусч, улмаар миний бие гэрээний дагуу захиран зарцуулах эрхтэй болсон юм. Одоо энэхүү автомашины эзэмшил миний нэр дээр байгаа болно.

Гэтэл тус аймгийн *******наас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уг автомашиныг урьд нь эзэмшиж байсан Н., Ж. нарын бусдад төлөх төлбөрийг барагдуулах зорилгоор хураан авч, миний хууль ёсны эзэмших эрхэнд халдсан. Энэ талаар тухайн байгууллагад гомдол гаргахад миний эзэмшилд шилжсэн хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн барьцааны зүйл гэж тайлбарлан, тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхтэй гэсэн тайлбар өгсөн.

Иймд Өмнөговь аймаг дахь *******наас албадан хураасан 8730 ӨМӨ улсын дугаартай, Toyota Landcruiser-80 автомашиныг хууль ёсны эзэмшигч Ч.*******д буцаан олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, А.*******-Очир нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжаар овогт ын -//-аас 41,800,000 төгрөг гаргуулж овогтой т олгохоор шийдвэрлэгдсэн байна.

Төлбөр төлөгч Н.т холбогдох гүйцэтгэх баримт бичигг төлбөр төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд Н.ийн гэр бүлийн хүн болох Ж.ын эзэмшилд байсан Ланд круйзер-80 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 38/11 дугаар эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38/40 дугаартай эд хөрөнгө хураах актаар хурааж, Өмнөговь аймаг дахь *******ны хашаанд тавьсан болно.

Ж. нь Н.ийн гэр бүлийн хүн бөгөөд уг автомашиныг эзэмшиж, унаж. ашиглаж байсан мөн уг автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ нь Ч.*******гийн нэр дээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр шилжсэн боловч албан татварыг Ж. нь 2015 оныг дуустал төлсөн бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэхь хэсэгт зааснаар Ж., Н. нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох учраас Н., Ж. нарын эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийж дээрх автомашиныг хураан авсан болно.

Мөн төлбөр авагч нь уг автомашиныг Ж., Н. нарын өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг гэрчилдэг бөгөөд татвар төлсөн баримт, тээврийн хэрэгсэлийн үзлэг оншилгоонд оруулсан зэргээс үзэхэд уг автомашин нь төлбөртөлөгчийн гэр бүлийн хүний өмч хөрөнгө мөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн №ЗГ31/2015 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр зээлдэгч тал болох Ч.*******гээс 3.000.000 төгрөг зээлж зээлдүүлэгчийн нэр дээр уг автомашины бичиг баримтыг зээлийн барьцаа болгож шилжүүлсэн боловч Н., Ж. нар нь унаж ашиглаж эзэмшиж байсан болно.

2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгний зээлийн барьцаанд автомашиныг Ч.*******гийн нэр дээр шилжүүлж зээл авсан байна. Тухайн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан боловч Ж. нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй учир Ч.******* нь Ж.аас 3,000,000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй болов уу.

Харин уг автомашин нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр 6,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь Барьцаат зээлийн гэрээний мөнгөн дүнгээс давсан байгаа тул тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Дуудпага худалдаагаар тухайн эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй байгаа болно. Уг автомашиний үнэлгээнээс харахад Ж., Н. нарын барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн хэмжээнээс илүү үнэлгээтэй байгаа бөгөөд тухайн төлбөрийн шаардлагаас илүү үнээр зарагдах нь тодорхой байгаа юм.” гэжээ.

Ж. нь зээл авахдаа Ч.*******гийн нэр дээр гэрчилгээг шилжүүлэн өгч 3,000,000 төгрөг авсан бөгөөд эд хөрөнгийг барьцаалагч Барьцаалан зээлдүүлэх газар буюу Ч.******* нь уг автомашины үнэлэгдсэн үнийн зөрүүг тус албанд төлсөн тохиолдолд автомашиныг чөлөөлж өгөх боломжтой байгаа юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оросоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .....................................................................

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, А.*******-Очир нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .....................................................................

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч.*******, Ж. нарын хооронд байгуулсан ЗГ31/2015 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, 8730 ӨМӨ улсын дугаартай, Toyota Landcruiser-80 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ж.ын зээл хүссэн өргөдлийн хуулбар, зээл хүсэгчийн анкетийн хуулбар, Өмнөговь аймаг дахь *******наас *******, А.*******-Очир нарт олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, нэхэмжлэгч Ч.*******гээс Ш.Оросоод олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР