Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 3-р баг, *******од оршин суух ******* овгийн *******ын /РД:/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч А., нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.той 2001 онд танилцаж 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2004 оны 02 дугаар сарын 28-ний өдөр охин , 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү , 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү нар төрсөн. Одоо охин 13 настай, хүү 7 настай, хүү 6 настай. А. нь архи ихээр ууж, гэр бүлд хэрүүл маргаан тасрахгүй, тайван амьдрах нөхцөл бүрдэхгүй байсны улмаас 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа тул А.оос 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. А. бид 2 эд хөрөнгийн маргаангүй тул 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, А.оос 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ж.******* нь гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор ту шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Дуламждоржтой ярилцан тохиролцож бага хүү од хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулж 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага болгон өөрчилж байна. Бид 2 хоорондын маргаангүй болсон тул яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А.Дуламждорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А. нь Ж.*******гийн гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоорондоо ярилцаж бага хүү од тэтгэлэг тогтоолгохоос татгалзахаар болов. Миний хувьд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Хариуцагч А.Дуламждорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин , хүү , нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.ид холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Ж.******* нь бага хүү од хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А. нь гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч А. нар нь 2001 онд гэр бүл болж, 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2004 оны 02 дугаар сарын 28-ний өдөр охин , 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү , 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Өнө-орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.******* нь 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү од тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч А. нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд А.оос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 28-ний өдөр охин , 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч А.Дуламждорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү од тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 3-р баг, *******од оршин суух ******* овгийн *******ын /РД:/-оос 2004 оны 02 дугаар сарын 28-ний өдөр охин г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр, 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.А. нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ж.*******, А. нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.оос 62,268 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР