Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1969 оны 08 дугаар сараас Даланзадгад сумын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1971 оны 07 дугаар сарын 23-нд цэрэгт татагдан явах болсон учир багшийн ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн 1971-07-21-ний 37-р тушаал байгаа боловч багшаар анх орсон тушаал нь олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тушаалаа 1985 онд нөхөж бичүүлсэн учир хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.

Иймд миний 1969 оны 08 дугаар сарын 12-оос 1971 оны 07 дугаар сарын 21-ийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Баримт бичгээ бүрэн бүрдүүлсэн гэж үзэж нэмэлт тодорхойлолт шаардлагагүй гэж үзэж байгаа тул өөрийн биеэр суух шаардлагагүй хүсэлтийг шийдэж болох юм байна гэж ойлголоо. Намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1969 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бага сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар

2.Д.*******д Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсээс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

3.Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1971 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар тушаалын хуулбар

4.Гэрч Л.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт

5.Гэрч Л.******* шүүхэд өгсөн “Миний бие 1967-1979 оны 8 сар хүртэл Даланзадгад сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан, дээрх хугацаанд Д.******* нь 1969 онд 10-р анги төгсөөд Даланзадгад сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаад 1971 оны 7-р сард цэргийн албанд тэнцэн явсныг сайн мэднэ.” гэх мэдүүлэг

6.Гэрч Л.******* шүүхэд өгсөн “Би 1967-1970 оны 8-р сарын 10 хүртэл Даланзадгад сумын дунд сургуульд багшилж байхад*******гийн ******* нь 1969 онд 10-р анги төгсөөд Даланзадгад сумын дунд сургуульд 4-р анги даан авч улмаар 1971 оны 7-р сард цэргийн албанд явсан.” гэх мэдүүлэг

Нэхэмжлэгч Д.******* нь1969 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бага сургуульд багшаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус сургуульд багшаар ажиллаж байсан гэрч Л.*******, Л.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Д.*******д Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсээс 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1971 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1969 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бага сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн*******гийн ******* 1969 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бага сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР