| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00607/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай сумын төрөх тасагт иргэн *******гийн *******, *******ын ******* нарын гэр бүлд 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. 1968-1972 онд Баяндалай сумын сургуульд суралцаад 4-р анги төгсөж хөдөө гарч эцэг, эхтэйгээ мал малласан. 1980-1983 онд цэргийн алба хааж, 1983-1989 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдэлд мал маллаж байсан. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1983-1989 онд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо аав Ц.*******ы нэрээр овоглосон бөгөөд жинхэнэ овог маань ээж ******* байгаа тул зөрчилдөж байна. Мөн цэргийн үүрэгтний үнэмлэх овгийн зөрчилтэй байгаа болно. Иймд бүртгэлийн мэдээллийн зөрчлийг арилгаж өгнө үү.” гэжээ. .
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Ажил явдал гарсан тул намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Шийдвэрлүүлэхэд татглзах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
2.Нэхэмжлэгч Ц.*******ийн иргэний үнэмлэх, багийн Засаг даргын тодорхойлолт
3.Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 676 тоот *******ы ******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурван сайхан нэгдлийн Төхөм бригадад1983-1983 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа
5.Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хуульд заасан нотлох баримтын шаарлага хангахгүй/
6.Гэрч Ч.*******ын шүүхэд өгсөн: “Ц.*******ийг багаас нь сайн мэднэ, манай гэрүүд саахалт байдаг байсан. Ээж нь Х.*******, аав нь Ц.******* гэдэг байсан, сургуульд байхдаа л ер нь ******* гэдэг овогтой явдаг байсан. Одоо Даланзадгад суманд холбоотой амьдардаг. Тиймээс энэ хүнийг сайн мэднэ” гэсэн мэдүүлэг
7.Гэрч Д.*******ийн шүүхэд өгсөн: “1968 онд Ц.******* бид 2 нэг ангид орж 1972 онд 4-р ангиа төгсөөд манай хүн хөдөө гарсан, тэр үед *******гийн ******* гэдэг байсан, аавыг нь Ц.******* гэдэг байсан. Бид 2 найзууд байсан, одоо ч байнга уулздаг, Ц.*******ийг сайн мэднэ.” гэсэн мэдүүлэг
8.Гэрч Ч.*******ын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
9.Гэрч Д.*******ийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
Нэхэмжлэгч Ц.*******т Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт нэхэмжлэгчийн нэрийг *******ы ******* гэж бичсэн байх бөгөөд Ц.******* нь тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.*******д Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн А.*******ийн хөдөлмөрлөсөн түүх нь *******гийн ******* мөн болох талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч Ч.*******, Д.******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүд нь *******ы ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр нь ******* овогтой *******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг нь гэрчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Иймээс Ц.*******д Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон *******ы ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр нь *******гийн *******д олгосон хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Баянзүрх овгийн *******гийн ******* /РД:КА60102977/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР