| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0357/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 367
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Т-ын З-д холбогдох эрүүгийн 1908 0046 30346 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Т-ын З Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, 13 настай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.З нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 73 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 05 цагийн үед хажуу өрөөг түрээслэн амьдардаг иргэн Д.Т-ын “амгалан тайван байдал алдагдууллаа” гэж шаардлага тавихад нь маргаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төгөлдөр: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0046 30346 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 27-нд өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 73 тоот өрөөг 2018 оны 10 дугаар сараас хойш түрээслэн амьдарч байгаа. Уг байрны нөгөө өрөөг Э.З мөн түрээслэн амьдардаг болсон ба би өмнө нь Э.З-г зүс мэддэг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой би найзуудтайгаа гадуур явж архи ууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад Нямбаяр гэх найзаараа хүргүүлж ирсэн. Манай найз Нямбаяр намайг гэрт оруулж өгчихөөд явах гэж байсан. Тэгээд бид хоёрыг гэр рүү ортол хажуу өрөөний Э.З эмэгтэй найзтайгаа өрөөндөө пиво уугаад сууж байсан ба өрөөнд ороод ир, хамт ууя гэхээр нь Нямбаяр бид хоёр хамт пиво ууцгаасан. Пиво уугаад дууссаны дараа З-г дахиад архи ууя гээд байхаар нь Нямбаяр, З-гийн найз бид гурав гарч 1 шил архи аваад ууцгааж байгаад 04 цагийн үед архиа ууж дуусгаад юм яриад сууж байхад Нямбаяр дуу аялсан чинь З “дуу аяллаа, тэнэг архичин” гэж хэлээд толгой руу нь алгадсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би Нямбаярыг яв гээд хувцсыг нь өмсгөөд шууд гэрээс гаргасан. Нямбаяр З-тай маргалдаж байхдаа янхан гэж хэлсэн юм байна лээ. Нямбаярыг гаргасны дараа З над руу “танай найз чинь намайг яахаараа янхан гэж хэлдэг юм” гэж хэлэхээр нь “тэгсэн л юм байлгүй дээ, хүн тэгж хэлж байгаа юм чинь” гээд хэлчихсэн. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад манай хоёр дүү өрөөнөөс гарч ирээд больцгоо гээд намайг өрөө рүү оруулаад унтуулсан. Би хэсэг унтчихсан байсан. Нэг мэдэхэд нөгөө өрөөнд эрэгтэй хүмүүс дуугараад байсан. Тэгээд би босоод З-гийн өрөө рүү ороход танихгүй хоёр эрэгтэй хүн ирчихсэн байхаар нь унтаж амармаар байна гэж хэлэхэд нэг залуу нь хүрч ирээд надаас уучлалт гуйж байтал З-гийн найз гэх эмэгтэй “чи ер нь манай найзыг их дээрэлхэж байна” гэснээ миний үснээс зулгаахад би доош унасан. Тэр үед З цай чанадаг хөнгөн цагаан түмпэнгээр миний нүүр рүү цохиход баруун нүд хавдаж, хөхөрсөн. Тэгэхээр нь би өрөөнийхөө гар утаснаас цагдаад дуудлага өгтөл З-гийн найз эмэгтэй нь нөгөө хоёр залуугийн хамт гараад явчихаар нь би цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Гэтэл З бид хоёр дахин маргалдаж хоорондоо зодолдсон юм шиг байна лээ, би бас сайн санахгүй байгаа. Дахиж цагдаад дуудлага өгтөл цагдаа ирээд бид хоёрт сануулчихаад явсан. Тэгээд удалгүй унтаж амраад өглөө ажилдаа явах гээд толинд нүүрээ хартал миний баруун нүд хөхөрч хавдсан байсныг мэдээд ажилдаа явалгүй унтаад өгсөн. Унтаж байтал 10 цагийн үед З над руу залгаад байхаар нь утсаа автал “чи муу янхан, гичий, хүний нүүр самардаж маажсан байна” гэхээр нь дахиад маргалдаж байгаад утсаа тасалчихаад унтсан. Удалгүй З өрөөнд орж ирээд миний үснээс зулгаагаад орноос унагасан. Тэгэхээр нь би зөрүүлж үсдээд харилцан ноцолдож байтал З-гийн охин нь болиочээ гээд байхаар нь бид хоёр болиод дахиж цагдаад дуудлага өгсөн. Намайг үсдүүлээд унасан байхад З хөнгөн цагаан цай чанадаг хувингаар миний нүүр рүү 1 удаа цохиход миний баруун нүд, шанаа хэсгийг оносноос болж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Сүүлд нь З бид хоёрыг ноцолдож байхад миний хөх, баруун шуу, 4 дүгээр хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байх. Би З-г цохиогүй. Харилцан маажсан. Мөн үсдсэн. Миний баруун шанаа жаахан хөндүүртэй, хөх нь сайн арилаагүй, гар хуруунд учирсан зулгаралтуудад сорви тогтсон байгаа. Би бариачид толгойгоо бариулсан. Эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй. Би хөхөнд учирсан сорвио арилгуулмаар байна. Хэдэн төгрөгөөр яаж арилгах талаар тодруулж, сорви арилгах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг[1],
-Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 21-нд дахин өгсөн:
“...Манай найз Нямбаяр согтчихоод дуу аялж байхад нь З “битгий дуу дуулаад бай архичин минь” гэснээс болж Нямбаяр, З хоёр маргалдаж эхэлсэн. Нямбаяр бас агсам зантай болохоор өөдөөс нь агсарчих байх гэж бодоод би Нямбаярыг бушуухан гаргаж явуулсан. Тэгээд би З-тай жаахан маргалдаж байгаад өрөөндөө орж унтсан. Намайг унтаж байхад хажуу өрөөнд хүмүүс дуугараад байхаар нь босоод хартал танихгүй хоёр залуу ирчихсэн гэрт гуталтайгаа явцгааж байхаар нь “харанхуй шөнө болчихсон байхад яахаараа танихгүй хүмүүс ирчихсэн байдаг юм, гарцгаа та нар” гэхэд нэг залуу нь надад хандаж “уучлаарай, одоо гарлаа” гэхээр нь би “ юу яриад байгаа юм бэ, наана чинь жаахан хүүхэд унтаж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл З-гийн найз гэх эмэгтэй “чи ер нь З-г их дээрэлхдэг шинжтэй” гээд миний үснээс зулгаагаад доош дарахад нэг залуу нь салгах гэхэд үснээс тавихгүй байсан. Би хойшоо болж байгаад нэгнийх нь хөлөнд тээглээд уначихсан чинь миний үснээс зулгаахаа болиод тавихад нэг эрэгтэй нь тэр эмэгтэйг аваад цааш явсан. Тэгэхэд З плиткан дээр байсан цай чанадаг хөнгөн цагаан төмрийг миний дээрээс шидэхэд баруун шанааг оносон. Би өөдөөс нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хишигням гэх хүн миний үснээс зулгааснаас өөрөөр гэмтэл учруулаагүй. Хишигням намайг коридорт үсдээд би ухарч байгаад унасан. Манай гэрийн гал тогоо коридорт байдаг ба би хойшоо унахдаа плитканы харалдаа уначихсан байсан. Би тэр эмэгтэй болон хоёр залууг нь харж байгаагүй. З ч өөрөө тэд нарыг танихгүй. Тухайн орой би З-тай хамт сууж байхад “Хишигням гэх охинтой өнөөдөр хамт ажилд орж танилцсан” гэж хэлж байсан. З-гийн дагуулж ирсэн хоёр эрэгтэй болон Хишигнямаас өөр хүн тэнд байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг[2],
2.Гэрч Ц.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 02-нд өгсөн:
“...Би Т-той танилцаад 1 жил гаруй болж байна. Тийм дотно биш ч гэсэн хааяа уулздаг жирийн найзууд. Харин З-г бол танихгүй. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Т- бид хоёр пабад пиво ууж сууж байгаад орой 22 цаг өнгөрч байхад Т-ыг гэрт нь оруулж өгтөл хажуу өрөө хөлсөлдөг гэх З эмэгтэй найзынхаа хамт пиво ууцгааж байсан. Тэгээд Т- бид хоёрыг хамт сууцгаа гэхээр нь өрөөнд нь орж хамт пиво уусан. Ууж байсан пиво дууссан чинь З архи ууя гээд надад мөнгө өгөхөөр нь би өгсөн мөнгөн дээр нь нэмээд Т- бид хоёр гарч дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил архи аваад ууцгасан. Би авч ирсэн архинаас нэг л татсан. Үлдсэнийг нь тэр гурав хувааж уунгаа юм яриад сууж байтал гэнэт З над руу агсам тавиад банди гэх зэргээр дуудаж юм чулуудаад байхаар нь би өөдөөс нь жаахан маргалдаж байгаад гараад явсан. Би Т-ын гэрт нэг их удаан суугаагүй. Намайг гарахад 01, 02 цаг л болж байсан байх. Намайг байхад Т-, З нар хоорондоо маргалдаагүй. З над руу агсраад гартаа таарсан болгоноо авч шидээд байсан. Т- болиоч гэж хэлэхэд тэр хоёр маргалдсан. Тэгээд би гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, дахиж очоогүй. Намайг З цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед Т-, З нарын биед ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. Тэр хоёр хоёулаа л нэлээн согтолттой байсан. Тэнд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Цаад өрөөнд ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг[3],
3.Гэрч Э.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн:
“...Би өнгөрсөн оны намраас эхлэн Т- эгчтэй хамт амьдарч байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байсан. Орой 22 цаг өнгөрч байхад намайг орондоо ороод унтахад манай эгч Т- гэртээ ирээгүй байсан. Тэгээд унтаж байтал коридорт хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд босож хартал Т- эгч, З эгч хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би юу болсныг асуулгүй З эгчийг өрөөнд нь оруулаад, Т- эгчийг өрөөндөө авч орсон. Тэгтэл З эгч манай хаалгыг нүдээд байхаар нь Т- эгчийг гаргалгүй, би өөрөө гарч З эгчийг буцааж өрөөнд нь оруулчихаад би орондоо ороод унтсан. Тэгээд унтаж байтал дахиад орилолдох чимээ гарахаар нь сэрэхэд Т- эгч бас сэрчихсэн гарч байсан. Би хойноос нь гарахад Т- эгч хэрэлдээд байхаар нь би Т- эгчийг өрөөнд оруулахад эгч цагдаад дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирчихээд З эгчийн гэрт ирсэн хүмүүсийг явуулсан байх, тэгээд чимээгүй болоод унтацгаасан. Би өглөө 10 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Намайг хичээлдээ явахын өмнө Т- эгч сэрчихсэн байсан. Удалгүй цагдаа ирээд З-, Т- эгч нарыг аваад явсан. Би яг юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Хүмүүс орилолдоод байхаар нь босч очиход Т- эгч, З эгч хоёр коридорт бие биенийхээ хувцаснаас зулгаачихсан, хоёулангийнх нь үс сэгсийсэн байдалтай байсан. Тухайн үед З эгчийн найз гэх эмэгтэй бас хоёр залуу байсан. Намайг гарч харахад З-гийн найз гэх эмэгтэй зүгээр зогсож байсан. Би эгчийг салгаж аваад өрөөнд дагуулж ороод цагдаа ирэхэд эмэгтэй найз нь болон хоёр эрэгтэй найз нь байхгүй байсан. Намайг очиж салгах үед Т- эгчийн баруун нүдний орчим улайгаад хавдсан байсан...” гэх мэдүүлэг[4],
4.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн:
“...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т-ыг цохисноо санахгүй байна. Би Т-оос “би чамайг цохисон уу” гэж асуухад дуугарахгүй байсан. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай ресторанд түр ажиллаж байгаад гарчихсан Хишигням гэх найзын хамт орой 23 цагийн үед гэртээ ирж бид хоёр пиво ууцгаасан. Тэгээд пиво уугаад сууж байтал хажуу өрөө түрээслэж суудаг Т- шөнө 00 цаг өнгөрч байхад гаднаас нэг залуугийн хамт орж ирсэн. Манай өрөөний хаалга онгорхой байсан болохоор харчихаад “юу хийж суугаа юм бэ” гээд хамт орж ирсэн залуутайгаа манай өрөөнд орж ирээд суусан. Т- тэр залуутайгаа орж ирэхдээ хоёулаа нэлээн согтолттой байсан ба Хишигням бид хоёрын ууж байсан пиво дуусч байсан болохоор тэр хоёрт 1, 1 аяга пиво аягалж өгсөн. Т- “өрөөндөө орох гэхээр дүү Даваасүрэн сэрүүн байна, үргэлжлүүлээд нэг юм ууя” гээд Т- нөгөө залуутайгаа цуг гарч явах гэснээ Хишигнямыг цуг явъя гэсээр байгаад дагуулаад гараад явсан. Мөн намайг хамт гаръя гээд байхаар нь би гараагүй гэртээ үлдсэн. Тэр гурав гарч яваад нэлээн удаж байгаад орж ирэхдээ 0.5 литрийн 1 шил Хараа архи авч орж ирээд Т-ын өрөөнд бид 4 орж ууцгаасан. Хишигням бид хоёрын авч ирсэн архинаас уугаагүй ба би “яагаад ийм муухай архи авч байгаа юм бэ” гэхэд “дэлгүүр олдохгүй, тэгээд ч мөнгө хүрэхгүй болохоор нь Хараа архи авсан” гэж хэлсэн. Бид дөрөв юм яриад сууцгааж байтал Т-той хамт ирсэн Ука гэх залуу бүр согтоод гэрт дуулаад байхаар нь “хүүхдүүд унтаж байгаа, чимээгүй болооч” гэхэд чимээгүй болсон. Тэгснээ жаахан байж байгаад дахиад дуулаад байсан. Тэгэхэд нь би Т-од “энэ чинь мэдрэл муутай юм биш үү” гэхэд “харин тиймээ, дуулаад байх юм, та чимээгүй орчихих” гээд хуруугаараа заагаад байсан. Тэгтэл нөгөө Ука гэх залуу бүр чанга орилоод дуулаад байхаар нь би уурлаад Т-од “чи яах гэж ийм мэдрэл муутай юмтай найзалдаг юм бэ” гэж хэлээд нөгөө залууг нь “яв” гэхэд Ука гэгч нь хувцсаа өмсөөд гарах гэж байхдаа намайг “янхан, банзал, гичий, чамайг хэнтэй явдгийг мэднэ, 8 дугаар байранд байдаг пабын эзэнтэй явдаг” гэх зэргээр хэлэхээр нь би Т-од уурлаж, “энэ яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд Т- өөдөөс “та тэгдэг гээ биздээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж, барьцалдаж авсан. Тэгтэл Т- цагдаад дуудлага өгөхөд бид хоёрыг хажуунаас салгасан Ука бас надтай барьцалдаж авсан. Тэгтэл Т- цагдаад дуудлага өгөөд маргалдаж байхад дуудлагаар цагдаа ирээд “одоо унтаж амарцгаа” гэж хэлчихээд яваад өгсөн. Цагдааг явсны дараа Т- нөгөө Ука гэх залуутайгаа гараад явчихсан. Манай найз Хишигням хөдөөнөөс ирж байгаа найзтайгаа уулзахаар ярьсан байсан ба ирчихсэн байна, яваад орох уу гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд усанд орчихоод гараад ирэхэд Хишигнямын таньдаг хоёр эрэгтэй найз нь ирчихсэн, тэр гурав манай өрөөнд архи ууцгааж байсан. Тэгээд би авч ирсэн архинаас нь хамт уугаад сууцгааж байхад Т- нөгөө өрөөнөөс “чимээгүй байгаач та нар” гэх зэргээр орилж хашгичаад, өдөөд байхаар нь бид дуугархгүй, тоохгүй байсан чинь Т- босч хүрч ирээд өрөөний хаалган дээр зогсчихоод “та нар одоо унтаач, айл амьтан унтаж амарч байна, гудамжнаас хэдэн архичин авч ирээд” гээд хэрүүл өдөөд зогсоод байхад нь Хишигням “түрүүнээс хойш дуугай байхад яасан олон юм ярьдаг юм бэ” гээд очоод Т-той үсдэлцээд зууралдаад байсан. Тэр үед хүүхэд сэрчихсэн болохоор би өрөөнөөсөө гараагүй. Хишигням, Т- хоёр коридорт үсдэлцээд байсан. Хишигнямын хоёр найз нь ч гэсэн тэр хооронд гараад явцгаачихсан. Тэгээд Т- дахиад цагдаа дуудаад цагдаа ирэхэд нөгөө хоёр залуу болон Хишигням ч гэсэн гараад явчихсан. Би өрөөндөө унтаж байсан, Т- ч гэсэн өрөөндөө байсан болохоор цагдаа нар ирчихээд яваад өгсөн. Би өглөө 06 цагт онгоцны буудалд хүн гаргаж өгөх ёстой байсан болохоор 1 цаг ч гэсэн унтах гээд хэвтэхэд Т- өрөөндөө намайг элдвээр хэлээд, амандаа үглээд, тэр яриа нь сонсогдоод би унтаж чадаагүй. Өглөө 6 цагт манай дүү ирэхээр нь би охиноо явуулчихаад өөрөө явалгүй унтаад хоцорсон. Манай охин онгоцны буудал явчихаад 2 цагийн дараа ирэхээр нь сэрэхэд Т- цаад өрөөндөө надад хандаж “чи эрэгтэй хүн авч ирж байж охиноо оролдуулваа” гэх зэргээр хэлээд байхаар нь би Т-ын өрөөнд ороод “чи юу гээд байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо барьцалдаж, бие биенийхээ үснээс зулгаасан. Тэгэхэд Т-ын эмэгтэй дүү нь хүрч ирээд бид хоёрыг салгахаар нь би өрөөндөө ороод унтаж байхад цагдаа орж ирсэн. Хишигням, Т- хоёр хоорондоо зодолдсон. Харин би Т-той барьцалдаж авсан, зууралдсан, маажилцсан, үсдэлцсэн. Шөнө 03 цагийн үед Т- Укатай хамт гарч яваад нэлээн удаж байгаад ганцаараа орж ирсэн. Хишигням манай ажилд ажиллаж байгаад энэ хэрэг болсноос хойш 2-3 хоногийн дараа ажлаасаа гараад хөдөө явна гэж байсан. Тэрнээс хойш би уулзаагүй. Улаанбаатар хотод 10 дугаар хороололд байр түрээслэдэг байсан. Гэрийг нь мэдэхгүй байна. 99947858 дугаартай утас нь ерөөсөө холбогдохгүй байгаа. Т- бид хоёрыг хоорондоо ноцолдож байхад миний биед 2 бугалга, баруун шуу, баруун хөхөнд цус хуралт, дух, хүзүүнд нөсөө бүхий гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг[5],
-Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 25-нд дахин өгсөн:
“...Би Т-ын биед учирсан гэмтэл болон надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ноцолдож байхдаа Т-ын биед гэмтэл учруулсан байх. Сайн мэдэхгүй байна. Тухайн үед Хишигням манай ажилд ороод 7, 8 хонож л байсан санагдаж байна. Би ажилд орсноос хойш Хишигнямыг таньдаг болсон. Өөрийгөө Хишигням л гэж байсан. Улаанбаатар хотод байр түрээслэж амьдардаг, нэг охинтой гэж байсан. Сүүлд ирсэн хоёр залууг би сайн танихгүй, нэр болон хаана, юу хийдэг талаар нь асуугаагүй…”гэх мэдүүлэг[6],
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1495 тоот:
“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд зовхины дотор булан, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Баруун хацрын төвгөрийн урд хэсэгт 0.8х0.2см, 0.5х0.1см, цээжинд баруун хөхний толгойн дээд хэсэгт босоо ташуу байрлалтай 4.7х0.2см, зүүн хөхөнд босоо зэрэгцээ байрласан 3х0.2см-г 3 ширхэг, баруун шууны доод 1/3-ийн ар хэсэгт 2х0.1см, дотор хэсэгт 1.2х0.4см, сарвууны алганы ар хэсэгт 0.7х0.1см, 0.3х0.1см, 4 дүгээр хурууны 1 дүгээр үений ар хэсэгт 0.4х0.2см, 2 дугаар үений ар хэсэгт 0.3х0.1см, зүүн бугуйнд 0.8х0.2см-н 4 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай
Дүгнэлт:
1.Д.Т-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр хөх, баруун шуу, сарвуу, 4-р хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт[7],
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1745 тоот:
“...Хэсэг газрын үзлэг: Баруун бугалганы урд дунд хэсэгт 2х2см, 2х1.5см, баруун шуун дотор дунд хэсэгт 1.5х1.5см, дээд хэсэгт 2х1 см, баруун хөхөнд 3х3.5см, зүүн бугалганы дотор дунд хэсэгт 4х4см шар ногоон өнгийн цус хуралт, духанд 1х0.3см, 2.5х0.1см, 0.5х0.1см, хүзүүний урд дунд хэсэгт 2х0.5 см бор өнгийн нөсөөтэй.
Дүгнэлт:
1.Т.З-гийн биед 2 бугалга, баруун шуу, баруун хөхөнд цус хуралт, дух, хүзүүнд нөсөө тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /шинжээч Т.Номинцэцэг/...” гэх дүгнэлт[8],
7. Шүүгдэгч Т.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас[10], Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа[11], Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[12], Т.З-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа[13], Т.З-гийн нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа[14], хохирогч Д.Т-ын хүсэлт[15], шүүгдэгч Т.З-гийн хүсэлт[16] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Т.З нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.З-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Т.З нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 73 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 05 цагийн үед хажуу өрөөг түрээслэн амьдардаг иргэн Д.Т-ын “амгалан тайван байдал алдагдууллаа” гэж шаардлага тавихад нь маргаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 27-нд өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 73 тоот өрөөг 2018 оны 10 дугаар сараас хойш түрээслэн амьдарч байгаа. Уг байрны нөгөө өрөөг Э.З мөн түрээслэн амьдардаг болсон ба би өмнө нь Э.З-г зүс мэддэг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой би найзуудтайгаа гадуур явж архи ууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад Нямбаяр гэх найзаараа хүргүүлж ирсэн. Манай найз Нямбаяр намайг гэрт оруулж өгчихөөд явах гэж байсан. Тэгээд бид хоёрыг гэр рүү ортол хажуу өрөөний Э.З эмэгтэй найзтайгаа өрөөндөө пиво уугаад сууж байсан ба өрөөнд ороод ир, хамт ууя гэхээр нь Нямбаяр бид хоёр хамт пиво ууцгаасан. Пиво уугаад дууссаны дараа З-г дахиад архи ууя гээд байхаар нь Нямбаяр, З-гийн найз бид гурав гарч 1 шил архи аваад ууцгааж байгаад 04 цагийн үед архиа ууж дуусгаад юм яриад сууж байхад Нямбаяр дуу аялсан чинь З “дуу аяллаа, тэнэг архичин” гэж хэлээд толгой руу нь алгадсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би Нямбаярыг яв гээд хувцсыг нь өмсгөөд шууд гэрээс гаргасан. Нямбаяр З-тай маргалдаж байхдаа янхан гэж хэлсэн юм байна лээ. Нямбаярыг гаргасны дараа З над руу “танай найз чинь намайг яахаараа янхан гэж хэлдэг юм” гэж хэлэхээр нь “тэгсэн л юм байлгүй дээ, хүн тэгж хэлж байгаа юм чинь” гээд хэлчихсэн. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад манай хоёр дүү өрөөнөөс гарч ирээд больцгоо гээд намайг өрөө рүү оруулаад унтуулсан. Би хэсэг унтчихсан байсан. Нэг мэдэхэд нөгөө өрөөнд эрэгтэй хүмүүс дуугараад байсан. Тэгээд би босоод З-гийн өрөө рүү ороход танихгүй хоёр эрэгтэй хүн ирчихсэн байхаар нь унтаж амармаар байна гэж хэлэхэд нэг залуу нь хүрч ирээд надаас уучлалт гуйж байтал З-гийн найз гэх эмэгтэй “чи ер нь манай найзыг их дээрэлхэж байна” гэснээ миний үснээс зулгаахад би доош унасан. Тэр үед З цай чанадаг хөнгөн цагаан түмпэнгээр миний нүүр рүү цохиход баруун нүд хавдаж, хөхөрсөн. Тэгэхээр нь би өрөөнийхөө гар утаснаас цагдаад дуудлага өгтөл З-гийн найз эмэгтэй нь нөгөө хоёр залуугийн хамт гараад явчихаар нь би цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Гэтэл З бид хоёр дахин маргалдаж хоорондоо зодолдсон юм шиг байна лээ, би бас сайн санахгүй байгаа. Дахиж цагдаад дуудлага өгтөл цагдаа ирээд бид хоёрт сануулчихаад явсан. Тэгээд удалгүй унтаж амраад өглөө ажилдаа явах гээд толинд нүүрээ хартал миний баруун нүд хөхөрч хавдсан байсныг мэдээд ажилдаа явалгүй унтаад өгсөн. Унтаж байтал 10 цагийн үед З над руу залгаад байхаар нь утсаа автал “чи муу янхан, гичий, хүний нүүр самардаж маажсан байна” гэхээр нь дахиад маргалдаж байгаад утсаа тасалчихаад унтсан. Удалгүй З өрөөнд орж ирээд миний үснээс зулгаагаад орноос унагасан. Тэгэхээр нь би зөрүүлж үсдээд харилцан ноцолдож байтал З-гийн охин нь болиочээ гээд байхаар нь бид хоёр болиод дахиж цагдаад дуудлага өгсөн. Намайг үсдүүлээд унасан байхад З хөнгөн цагаан цай чанадаг хувингаар миний нүүр рүү 1 удаа цохиход миний баруун нүд, шанаа хэсгийг оносноос болж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Сүүлд нь З бид хоёрыг ноцолдож байхад миний хөх, баруун шуу, 4 дүгээр хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байх. Би З-г цохиогүй. Харилцан маажсан. Мөн үсдсэн. Миний баруун шанаа жаахан хөндүүртэй, хөх нь сайн арилаагүй, гар хуруунд учирсан зулгаралтуудад сорви тогтсон байгаа. Би бариачид толгойгоо бариулсан. Эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй. Би хөхөнд учирсан сорвио арилгуулмаар байна. Хэдэн төгрөгөөр яаж арилгах талаар тодруулж, сорви арилгах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг[17],
-Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 21-нд дахин өгсөн:
“...Манай найз Нямбаяр согтчихоод дуу аялж байхад нь З “битгий дуу дуулаад бай архичин минь” гэснээс болж Нямбаяр, З хоёр маргалдаж эхэлсэн. Нямбаяр бас агсам зантай болохоор өөдөөс нь агсарчих байх гэж бодоод би Нямбаярыг бушуухан гаргаж явуулсан. Тэгээд би З-тай жаахан маргалдаж байгаад өрөөндөө орж унтсан. Намайг унтаж байхад хажуу өрөөнд хүмүүс дуугараад байхаар нь босоод хартал танихгүй хоёр залуу ирчихсэн гэрт гуталтайгаа явцгааж байхаар нь “харанхуй шөнө болчихсон байхад яахаараа танихгүй хүмүүс ирчихсэн байдаг юм, гарцгаа та нар” гэхэд нэг залуу нь надад хандаж “уучлаарай, одоо гарлаа” гэхээр нь би “ юу яриад байгаа юм бэ, наана чинь жаахан хүүхэд унтаж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл З-гийн найз гэх эмэгтэй “чи ер нь З-г их дээрэлхдэг шинжтэй” гээд миний үснээс зулгаагаад доош дарахад нэг залуу нь салгах гэхэд үснээс тавихгүй байсан. Би хойшоо болж байгаад нэгнийх нь хөлөнд тээглээд уначихсан чинь миний үснээс зулгаахаа болиод тавихад нэг эрэгтэй нь тэр эмэгтэйг аваад цааш явсан. Тэгэхэд З плиткан дээр байсан цай чанадаг хөнгөн цагаан төмрийг миний дээрээс шидэхэд баруун шанааг оносон. Би өөдөөс нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хишигням гэх хүн миний үснээс зулгааснаас өөрөөр гэмтэл учруулаагүй. Хишигням намайг коридорт үсдээд би ухарч байгаад унасан. Манай гэрийн гал тогоо коридорт байдаг ба би хойшоо унахдаа плитканы харалдаа уначихсан байсан. Би тэр эмэгтэй болон хоёр залууг нь харж байгаагүй. З ч өөрөө тэд нарыг танихгүй. Тухайн орой би З-тай хамт сууж байхад “Хишигням гэх охинтой өнөөдөр хамт ажилд орж танилцсан” гэж хэлж байсан. З-гийн дагуулж ирсэн хоёр эрэгтэй болон Хишигнямаас өөр хүн тэнд байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг[18],
-Гэрч Ц.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 02-нд өгсөн:
“...Би Т-той танилцаад 1 жил гаруй болж байна. Тийм дотно биш ч гэсэн хааяа уулздаг жирийн найзууд. Харин З-г бол танихгүй. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Т- бид хоёр пабад пиво ууж сууж байгаад орой 22 цаг өнгөрч байхад Т-ыг гэрт нь оруулж өгтөл хажуу өрөө хөлсөлдөг гэх З эмэгтэй найзынхаа хамт пиво ууцгааж байсан. Тэгээд Т- бид хоёрыг хамт сууцгаа гэхээр нь өрөөнд нь орж хамт пиво уусан. Ууж байсан пиво дууссан чинь З архи ууя гээд надад мөнгө өгөхөөр нь би өгсөн мөнгөн дээр нь нэмээд Т- бид хоёр гарч дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил архи аваад ууцгасан. Би авч ирсэн архинаас нэг л татсан. Үлдсэнийг нь тэр гурав хувааж уунгаа юм яриад сууж байтал гэнэт З над руу агсам тавиад банди гэх зэргээр дуудаж юм чулуудаад байхаар нь би өөдөөс нь жаахан маргалдаж байгаад гараад явсан. Би Т-ын гэрт нэг их удаан суугаагүй. Намайг гарахад 01, 02 цаг л болж байсан байх. Намайг байхад Т-, З нар хоорондоо маргалдаагүй. З над руу агсраад гартаа таарсан болгоноо авч шидээд байсан. Т- болиоч гэж хэлэхэд тэр хоёр маргалдсан. Тэгээд би гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, дахиж очоогүй. Намайг З цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед Т-, З нарын биед ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. Тэр хоёр хоёулаа л нэлээн согтолттой байсан. Тэнд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Цаад өрөөнд ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг[19],
-Гэрч Э.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн:
“...Би өнгөрсөн оны намраас эхлэн Т- эгчтэй хамт амьдарч байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байсан. Орой 22 цаг өнгөрч байхад намайг орондоо ороод унтахад манай эгч Т- гэртээ ирээгүй байсан. Тэгээд унтаж байтал коридорт хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд босож хартал Т- эгч, З эгч хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би юу болсныг асуулгүй З эгчийг өрөөнд нь оруулаад, Т- эгчийг өрөөндөө авч орсон. Тэгтэл З эгч манай хаалгыг нүдээд байхаар нь Т- эгчийг гаргалгүй, би өөрөө гарч З эгчийг буцааж өрөөнд нь оруулчихаад би орондоо ороод унтсан. Тэгээд унтаж байтал дахиад орилолдох чимээ гарахаар нь сэрэхэд Т- эгч бас сэрчихсэн гарч байсан. Би хойноос нь гарахад Т- эгч хэрэлдээд байхаар нь би Т- эгчийг өрөөнд оруулахад эгч цагдаад дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирчихээд З эгчийн гэрт ирсэн хүмүүсийг явуулсан байх, тэгээд чимээгүй болоод унтацгаасан. Би өглөө 10 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Намайг хичээлдээ явахын өмнө Т- эгч сэрчихсэн байсан. Удалгүй цагдаа ирээд З-, Т- эгч нарыг аваад явсан. Би яг юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Хүмүүс орилолдоод байхаар нь босч очиход Т- эгч, З эгч хоёр коридорт бие биенийхээ хувцаснаас зулгаачихсан, хоёулангийнх нь үс сэгсийсэн байдалтай байсан. Тухайн үед З эгчийн найз гэх эмэгтэй бас хоёр залуу байсан. Намайг гарч харахад З-гийн найз гэх эмэгтэй зүгээр зогсож байсан. Би эгчийг салгаж аваад өрөөнд дагуулж ороод цагдаа ирэхэд эмэгтэй найз нь болон хоёр эрэгтэй найз нь байхгүй байсан. Намайг очиж салгах үед Т- эгчийн баруун нүдний орчим улайгаад хавдсан байсан...” гэх мэдүүлэг[20],
-Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 20-нд өгсөн:
“...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т-ыг цохисноо санахгүй байна. Би Т-оос “би чамайг цохисон уу” гэж асуухад дуугарахгүй байсан. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай ресторанд түр ажиллаж байгаад гарчихсан Хишигням гэх найзын хамт орой 23 цагийн үед гэртээ ирж бид хоёр пиво ууцгаасан. Тэгээд пиво уугаад сууж байтал хажуу өрөө түрээслэж суудаг Т- шөнө 00 цаг өнгөрч байхад гаднаас нэг залуугийн хамт орж ирсэн. Манай өрөөний хаалга онгорхой байсан болохоор харчихаад “юу хийж суугаа юм бэ” гээд хамт орж ирсэн залуутайгаа манай өрөөнд орж ирээд суусан. Т- тэр залуутайгаа орж ирэхдээ хоёулаа нэлээн согтолттой байсан ба Хишигням бид хоёрын ууж байсан пиво дуусч байсан болохоор тэр хоёрт 1, 1 аяга пиво аягалж өгсөн. Т- “өрөөндөө орох гэхээр дүү Даваасүрэн сэрүүн байна, үргэлжлүүлээд нэг юм ууя” гээд Т- нөгөө залуутайгаа цуг гарч явах гэснээ Хишигнямыг цуг явъя гэсээр байгаад дагуулаад гараад явсан. Мөн намайг хамт гаръя гээд байхаар нь би гараагүй гэртээ үлдсэн. Тэр гурав гарч яваад нэлээн удаж байгаад орж ирэхдээ 0.5 литрийн 1 шил Хараа архи авч орж ирээд Т-ын өрөөнд бид 4 орж ууцгаасан. Хишигням бид хоёрын авч ирсэн архинаас уугаагүй ба би “яагаад ийм муухай архи авч байгаа юм бэ” гэхэд “дэлгүүр олдохгүй, тэгээд ч мөнгө хүрэхгүй болохоор нь Хараа архи авсан” гэж хэлсэн. Бид дөрөв юм яриад сууцгааж байтал Т-той хамт ирсэн Ука гэх залуу бүр согтоод гэрт дуулаад байхаар нь “хүүхдүүд унтаж байгаа, чимээгүй болооч” гэхэд чимээгүй болсон. Тэгснээ жаахан байж байгаад дахиад дуулаад байсан. Тэгэхэд нь би Т-од “энэ чинь мэдрэл муутай юм биш үү” гэхэд “харин тиймээ, дуулаад байх юм, та чимээгүй орчихих” гээд хуруугаараа заагаад байсан. Тэгтэл нөгөө Ука гэх залуу бүр чанга орилоод дуулаад байхаар нь би уурлаад Т-од “чи яах гэж ийм мэдрэл муутай юмтай найзалдаг юм бэ” гэж хэлээд нөгөө залууг нь “яв” гэхэд Ука гэгч нь хувцсаа өмсөөд гарах гэж байхдаа намайг “янхан, банзал, гичий, чамайг хэнтэй явдгийг мэднэ, 8 дугаар байранд байдаг пабын эзэнтэй явдаг” гэх зэргээр хэлэхээр нь би Т-од уурлаж, “энэ яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд Т- өөдөөс “та тэгдэг гээ биздээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж, барьцалдаж авсан. Тэгтэл Т- цагдаад дуудлага өгөхөд бид хоёрыг хажуунаас салгасан Ука бас надтай барьцалдаж авсан. Тэгтэл Т- цагдаад дуудлага өгөөд маргалдаж байхад дуудлагаар цагдаа ирээд “одоо унтаж амарцгаа” гэж хэлчихээд яваад өгсөн. Цагдааг явсны дараа Т- нөгөө Ука гэх залуутайгаа гараад явчихсан. Манай найз Хишигням хөдөөнөөс ирж байгаа найзтайгаа уулзахаар ярьсан байсан ба ирчихсэн байна, яваад орох уу гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд усанд орчихоод гараад ирэхэд Хишигнямын таньдаг хоёр эрэгтэй найз нь ирчихсэн, тэр гурав манай өрөөнд архи ууцгааж байсан. Тэгээд би авч ирсэн архинаас нь хамт уугаад сууцгааж байхад Т- нөгөө өрөөнөөс “чимээгүй байгаач та нар” гэх зэргээр орилж хашгичаад, өдөөд байхаар нь бид дуугархгүй, тоохгүй байсан чинь Т- босч хүрч ирээд өрөөний хаалган дээр зогсчихоод “та нар одоо унтаач, айл амьтан унтаж амарч байна, гудамжнаас хэдэн архичин авч ирээд” гээд хэрүүл өдөөд зогсоод байхад нь Хишигням “түрүүнээс хойш дуугай байхад яасан олон юм ярьдаг юм бэ” гээд очоод Т-той үсдэлцээд зууралдаад байсан. Тэр үед хүүхэд сэрчихсэн болохоор би өрөөнөөсөө гараагүй. Хишигням, Т- хоёр коридорт үсдэлцээд байсан. Хишигнямын хоёр найз нь ч гэсэн тэр хооронд гараад явцгаачихсан. Тэгээд Т- дахиад цагдаа дуудаад цагдаа ирэхэд нөгөө хоёр залуу болон Хишигням ч гэсэн гараад явчихсан. Би өрөөндөө унтаж байсан, Т- ч гэсэн өрөөндөө байсан болохоор цагдаа нар ирчихээд яваад өгсөн. Би өглөө 06 цагт онгоцны буудалд хүн гаргаж өгөх ёстой байсан болохоор 1 цаг ч гэсэн унтах гээд хэвтэхэд Т- өрөөндөө намайг элдвээр хэлээд, амандаа үглээд, тэр яриа нь сонсогдоод би унтаж чадаагүй. Өглөө 6 цагт манай дүү ирэхээр нь би охиноо явуулчихаад өөрөө явалгүй унтаад хоцорсон. Манай охин онгоцны буудал явчихаад 2 цагийн дараа ирэхээр нь сэрэхэд Т- цаад өрөөндөө надад хандаж “чи эрэгтэй хүн авч ирж байж охиноо оролдуулваа” гэх зэргээр хэлээд байхаар нь би Т-ын өрөөнд ороод “чи юу гээд байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо барьцалдаж, бие биенийхээ үснээс зулгаасан. Тэгэхэд Т-ын эмэгтэй дүү нь хүрч ирээд бид хоёрыг салгахаар нь би өрөөндөө ороод унтаж байхад цагдаа орж ирсэн. Хишигням, Т- хоёр хоорондоо зодолдсон. Харин би Т-той барьцалдаж авсан, зууралдсан, маажилцсан, үсдэлцсэн. Шөнө 03 цагийн үед Т- Укатай хамт гарч яваад нэлээн удаж байгаад ганцаараа орж ирсэн. Хишигням манай ажилд ажиллаж байгаад энэ хэрэг болсноос хойш 2-3 хоногийн дараа ажлаасаа гараад хөдөө явна гэж байсан. Тэрнээс хойш би уулзаагүй. Улаанбаатар хотод 10 дугаар хороололд байр түрээслэдэг байсан. Гэрийг нь мэдэхгүй байна. 99947858 дугаартай утас нь ерөөсөө холбогдохгүй байгаа. Т- бид хоёрыг хоорондоо ноцолдож байхад миний биед 2 бугалга, баруун шуу, баруун хөхөнд цус хуралт, дух, хүзүүнд нөсөө бүхий гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг[21],
-Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 25-нд дахин өгсөн:
“...Би Т-ын биед учирсан гэмтэл болон надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ноцолдож байхдаа Т-ын биед гэмтэл учруулсан байх. Сайн мэдэхгүй байна. Тухайн үед Хишигням манай ажилд ороод 7, 8 хонож л байсан санагдаж байна. Би ажилд орсноос хойш Хишигнямыг таньдаг болсон. Өөрийгөө Хишигням л гэж байсан. Улаанбаатар хотод байр түрээслэж амьдардаг, нэг охинтой гэж байсан. Сүүлд ирсэн хоёр залууг би сайн танихгүй, нэр болон хаана, юу хийдэг талаар нь асуугаагүй…”гэх мэдүүлэг[22],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1495 тоот:
“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд зовхины дотор булан, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Баруун хацрын төвгөрийн урд хэсэгт 0.8х0.2см, 0.5х0.1см, цээжинд баруун хөхний толгойн дээд хэсэгт босоо ташуу байрлалтай 4.7х0.2см, зүүн хөхөнд босоо зэрэгцээ байрласан 3х0.2см-г 3 ширхэг, баруун шууны доод 1/3-ийн ар хэсэгт 2х0.1см, дотор хэсэгт 1.2х0.4см, сарвууны алганы ар хэсэгт 0.7х0.1см, 0.3х0.1см, 4 дүгээр хурууны 1 дүгээр үений ар хэсэгт 0.4х0.2см, 2 дугаар үений ар хэсэгт 0.3х0.1см, зүүн бугуйнд 0.8х0.2см-н 4 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай
Дүгнэлт:
1.Д.Т-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр хөх, баруун шуу, сарвуу, 4-р хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт[23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Т.З нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.З-, хохирогч Д.Т- нар нь хоёулаа согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хоорондоо маргалдаж, хэн алиныхаа биед халдсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн 1745 тоот шинжээчийн дүгнэлтэд Т.З-гийн биед 2 бугалга, баруун шуу, баруун хөхөнд цус хуралт, дух хүзүүнд нөсөө толбо бүхий гэмтэл тогтоогдсон хэдий ч Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээч Т.Номинцэцэг дүгнэлт[24] гаргасан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн хүний биед хийсэн 1495 тоот шинжээчийн дүгнэлтэд Д.Т-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр хөх, баруун шуу, сарвуу, 4-р хуруу, зүүн бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг[25] шинжээч Ц.Бадрал гаргасан. Үүнээс үзэхэд шүүгдэгч Т.З нь хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогджээ. Шүүгдэгч Т.З-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Т.З-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.З-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-ын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Т- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй[26] гэсэн тул шүүгдэгч Т.З-г энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь Т.З-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг Т.З-д танилцуулахад, зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.З нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг зөвшөөрсөн бөгөөд маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.З-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.З нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт:
“Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.
Иймд эрүүгийн хуульд торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.З нь хэдийгээр эрхэлсэн тодорхой ажилгүй ч цалин хөлс, орлого олдог болох нь түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[27] харагдаж байх тул түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ын З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Т- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Т.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 52 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 58 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 59-61 дүгээр тал.
[13] Хавтаст хэргийн 67 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 75 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 76 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 33 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 75 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 59-61 дүгээр тал.