| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00840/И |
| Дугаар | 842 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 842
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх баг, 13 дугаар гудамжны 25 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, РД:ОЭ70011064, Таргуд овогт Цэдэнбалын Алтанбилэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1970 онд төрсөн. Би 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Гэтэл миний бие Улаанбаатар хотод явж байгаад бүх бичиг баримтаа гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанбилэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн АДХГ Захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1986 оны 7 сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”-д “Цэдэнбал овогтой Алтанбилэгийг 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс үнс нурам цэвэрлэгчээр ажиллуулахаар шилжүүлэв” гэжээ,
2. Увс аймгийн Барилга трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 259 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “БУТ-ийн барилгын материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр Цэдэнбал овогтой Алтанбилэгийг 1986 оны 7 дугаар сарын 16-наас авч ажиллуулсугай” гэжээ,
3. БМҮ-ийн захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц.Алтанбилэгийг шагнасан баярын бичиг,
4. Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал, Барилгын биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай 02 тоот тушаал,
5. Барилгын биржийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 169 тоот Ц.Алтанбилэгийг үнс нурам цэвэрлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн архивын лавлагаа,
6. Гэрч Г.Гангаагийн шүүхэд өгсөн: “Би 1974 оны 8 дугаар сараас Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 он хүртэл малчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны галчаар тус тус ажиллаж байсан. Ц.Алтанбилэг нь 1986 онд намайг Барилга угсралтын трестэд ажиллаж байхад тус трестийн Тоосгоны заводын дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр ажилд орж 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос 1994 оныг дуустал Барилгын биржид дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр тус тус ажилласан юм. Ц.Алтанбилэг нь маш сайн ажилчин байсан бөгөөд ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ч.Ядамсүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос 1994 оныг дуустал Барилга угсралтын трест болон Барилгын биржийн Тоосгоны заводын дугуй зуухны галчаар ажиллаж байсан. Ц.Алтанбилэг нь намайг 1986 онд Барилга угсралтын трестэд ажиллаж байхад үнс нурам цэвэрлэгчээр ажилд орж байсан. 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос Барилгын биржид дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1994 оныг дуустал ажилласан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Г.Гангаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэрийн хуулбар, Ч.Ядамсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд болон Барилгын биржид ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 126 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Алтанбилэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн АДХГ Захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1986 оны 7 сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”, Увс аймгийн Барилга трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 259 тоот “Ажилд томилох тухай” тушаал, БМҮ-ийн захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц.Алтанбилэгийг шагнасан баярын бичиг, Увс аймгийн Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулан тухай” тушаал, Барилгын биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай 02 тоот тушаал, Барилгын биржийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 169 тоот Ц.Алтанбилэгийг үнс нурам цэвэрлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал, гэрч Г.Гангаа, Ч.Ядамсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Алтанбилэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 5 сар, 14 хоног, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал 3 жил, нийт 8 жил, 5 сар, 14 хоног үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргуд овогт Цэдэнбалын Алтанбилэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 14 /арван дөрөв/ хоног, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрлэлийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал 3 /гурав/ жил, нийт 8 /найм/ жил, 5 /тав/ сар, 14 /арван дөрөв/ хоног үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР