Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: А.С

Хариуцагч: Ц.М

Хариуцагч: Ц.М

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 28.560.660 төгрөгийг Ц.*******, А.******* нараас гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******, А.******* нар нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1180006962 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг хувийн сууц барих зориулалтаар жилийн 20.5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь ******* сум ******* ******* тоотын ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Дунд сайхан 1-53 тоотын ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нар нь гүйцэтгээгүй тохиодлолд нөхөх үүрэг гүйцэтгэх зорилгоор Ц.******* нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******тай батлан даалтын гэрээ байгуулсан. Ц.*******, А.******* нар нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1180009302 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000  төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч Өмнөговь ******* сум ******* ******* тоотын Ү-1105002114 улсын бүртгэлийн дугаартай граж зоорь, ******* тоотын ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь *******тай байгуулсан 1180006962 тоот зээлийн гэрээний 3.2.3 дах заалтад заасан үүргээ зөрчиж 2015 оны 7 дугаар сарын 23-наас, 1180009302 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж 2015 оны 3 дугаар сарын 16-ноос эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх дагуу зээлдэгч нараас ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ******* 1180006962, 1180009302 дугаартай зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180006962 дугаартай зээлийн гэрээний 2016 оны 10-р сарын 14-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 22,030,790 тегрөг, хүү 5,702,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,763 төгрөг, нийт 27,780,725 төгрөг, 1180009302 дугаартай зээлийн хүү 688,266 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,669 төгрөг, нийт 785,935 төгрөг, уг 2 зээлийн нийт төлбөр 28,560,660 төгрөг гаргуулах, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 1180006962-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заасан зээлдэгчийн өмчлөлийн Өмнөговь ******* сум ******* ******* тоотын ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* тоотын ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, 1180006477-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заасан Өмнөговь ******* сум дунд сайхан 1- 53 тоотын Ү-1105002114 улсын бүртгэлийн дугаартай граж зоорь гэсэн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд батлан даагчаас төлбөрийг гаргуулах гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч Ц.*******, Ц.*******, А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч А.*******ын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч нарыг шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч А.*******д олгосон итгэмжлэл нь хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.*******, Ц.******* нарыг хариуцагч А.******* бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.*******, Ц.*******, А.******* нар нь нэхэмжлэгч  ХХК-ний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 28.560.660 төгрөгийг Ц.*******, А.******* нараас гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон батлан даалтын гэрээгээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Ц.*******, Ц.*******, А.******* нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 28.560.660 төгрөгийг Ц.*******, А.******* нараас гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон батлан даалтын гэрээгээр хангуулж нэхэмжлэгч ХХК-ийг хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,755 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ц.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 150,377.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 150,377.5 төгрөгийг тус тус гаргуулж ХХК-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаaар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР