Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 845

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ64042665, Булгадар овогт Лхагвын Сийлэгмаа,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61070174, Хошууд овогт Дагвадоржийн Гангаа нарт холбогдох,

      БГ/1734 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 19.691.657,19 төгрөг, зээлийн хүү, 3.801.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.571 төгрөг, нийт 23.599.476,19 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Увс салбар, Дөрвөн зам тооцооны төвөөс БГ/1734 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 20.303.642,81 төгрөг, зээлийн хүү 11.639.099,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.324,56 төгрөг, нийт 31.956.066,87 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 3 дугаар 15-ны өдөр, банкнаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БГ/1734 тоот барьцаат гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 19.691.657,19 төгрөг, зээлийн хүү, 3.801.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.571 төгрөг, нийт 23.599.476,19 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Увс салбар Дөрвөн зам тооцооны төвөөс БГ/1734 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 19.691.657,19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.801.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.571 төгрөг, нийт 23.599.476,19 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 186.000 төгрөгийн хүүний төлбөр гарсан тул нэхэмжлэлийн дүн дээр нэмж нэхэмжилж байна. Нийт 23.786.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.Сийлэгмаа, Д.Гангаа бид Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үлдэгдэл 23.786.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сар бүр 946.500 төгрөгөөр төлж, үлдсэн 20.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарандаваа шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Тухайн харилцагч нар 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сар бүр 946.500 төгрөгийн төлбөр төлөөд, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж дуусахаар зөвшөөрсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нарт холбогдуулан БГ/1734 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 19.691.657,19 төгрөг, зээлийн хүү, 3.801.248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.571 төгрөг, нийт 23.599.476,19 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 23.786.000 гаргуулахаар  нэхэмжилжээ.

        Хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.786.000 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.786.000 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.177 төгрөг төлсөн ба тал хувь болох 141.089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 141.089 төгрөг, хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нараас 141.089 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй 23.786.000 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 282.177 төгрөгөөс 141089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 141.089 төгрөг, хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нараас 141.089 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Сийлэгмаа, Д.Гангаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР