Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 846

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОЙ65040104, Сээрнэн овогт Авирмэдийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч А.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1981 оны 5 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд илгээлтээр малчин болж 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан, одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон боловч шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дулмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Цэцэгмаа нь 1981 оны 5 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд илгээлтээр малчин болж 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон боловч шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан. Иймд А.Цэцэгмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч А.Цэцэгмаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1.1981 оны 7 дугаар сарын 10 өдөр Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөл А.Цэцэгмааг шагнасан Баярын бичиг,

 

2. А.Цэцэгмаад 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон МХЗЭ-ээс олгосон талархал,

 

3. Итгэмжлэл,

 

4. Гэрч Х.Чулууны шүүхэд өгсөн: “Миний бие 1965 оноос 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад малчнаар ажиллаж байсан. А.Цэцэгмаа нь 1981 оноос 1990 он хүртэл хугацаанд “Цог” нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан юм. Түүний нөхөр н.Доржсүрэн нь тус нэгдлийн Үйлдвэр бригадын малчнаар ажиллаж байсан юм. Би А.Цэцэгмааг хар багаас нь таньж мэдэх бөгөөд түүний аав, ээж нь наасаараа нэгдлийн мал малласан хүмүүс байсан. Тухайн үед Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргаар Дамдин гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Н.Цэндсүрэнгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1979 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад малчнаар ажиллаж байсан. А.Цэцэгмаа нь 1981 оноос 1990 он хүртэл хугацаанд “Цог” нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан юм. Түүний нөхөр н.Доржсүрэн нь тус нэгдлийн Үйлдвэр бригадын малчнаар ажиллаж байсан юм. Би А.Цэцэгмааг нэг нутагт төрж өссөн, сумын сургуульд нэг ангид сурч байсны хувьд эртнээс таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Х.Чулууны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Н.Цэндсүрэнгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 641 тоот шийдюэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч А.Цэцэгмаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь ажиллаж байдаа буюу 1981, 1982 онуудад шагнуулсан талархал, баярын бичгүүд, гэрч Х.Чулуун, Н.Цэндсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч А.Цэцэгмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 8 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч А.Цэцэгмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сээрнэн овогт Авирмэдийн Цэцэгмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч А.Цэцэгмааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР