Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 5845

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2072572, Мобиком корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63 дугаар байрны 49 /б/ тоотод  оршин суух, регистрийн дугаар ГЮ 94071128, Пүрэвсүрэнгийн  Анужинд  холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 109 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр  сарын  21-ний өдөр  хүлээн   авч  хянаад    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Мөнххишиг нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 16 гига байт Ай-Фон 5(I-Рhопе 5 160GВ) маркийн гар утсыг 1 500 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт Iphопе 22000 багц үйлчилгээний 22480825 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна.Дээрхи хуулийн зүйл, заалтын дагуу хариуцагч П.Анужин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг хэд хэдэн удаа шаардсан боловч одоог болтол төлөхгүй байгаа учраас гэрээнд заасан гар утасны төлбөр болон ярианы төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлөхгүй байна.Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1 050 513 төгрөг, Үүрэн холбооны дараа төлбөрт Рhопе 22000 багц үйлчилгээний гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гар утасны ярианы төлбөрийн үлдэгдэл болох 58 787 төгрөг нийт 1 109 301 төгрөгийг хариуцагч П.Анужингаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд гаргасан хүсэлтэндээ:П.Анужин 850 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 259 300 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар түүнтэй эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Анужин шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Мобиком корпораци ХХКомпаниас 1 109 301 төгрөгийг нэхэмжилсэн байх ба би уг төлбөрийг 2 хувааж буюу 850 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 259 300 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэнгт авагдсан нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпани хариуцагч П.Анужинд холбогдуулан гэрээний үүргийн 1 109 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпанийн нэхэмжилсэн 1 109 301 төгрөгөөс хариуцагч П.Анужин 850 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж, үлдэгдэл 259 300 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 173 төгрөгийн  50 хувь болох  15 586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 15 586 төгрөгийг улсын орлогоос, мөн 15 586  төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч  Мобиком корпораци ХХКомпанид  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпанийн хариуцагч П.Анужингаас 1 109 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь 850 000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж, үлдэгдэл 259 300 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 173 төгрөгөөс 15 586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 15 586 төгрөгийг улсын орлогоос, мөн 15 586 төгрөгийг хариуцагч П.Анужингаас  тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН