Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 5917

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч А.Сарантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:******дүүргийн ** дугаар хороо, Булгийн * дүгээр гудамжны *** тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ******, М*****овогт Ч***** Б***** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Баруун Үйлдвэрийн *** дугаар гудамж, өөрийн байранд байрлах, регистрий  , **** *** **** ХХКомпанидхолбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, үйл ажиллагаа хариуцсан захирлын ***** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон 9 сарын цалин, ээлжийн амралтын мөнгө, авто машины түрээсэнд төлсөн мөнгө гаргуулах, нэр төр сэргээлгэх нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Ш.Б, хариуцагчбайгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч С.С, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаД.А   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчЧ.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би **** *** **** ХХК-д 2007 онд дадлагажигч ажилтанаар орж ажиллан, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сэлбэг болон засвар үйлчилгээний төлөөлөгчөөр ажиллаж байсан.Тус компанид 8 жил ажиллахдаа дадлагажигчаас эхлээд агуулахын туслах ажилтан, сэлбэгийн мэргэжилтэн, сэлбэг болон засвар үйлчилгээний төлөөлөгчийн ажлуудыг хийж ирсэн.Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр **** *** **** ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаал гарч “Компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас гэнэт халсан.Дээрх хулгайн хэрэгтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч тус хэрэгт оролцсон болох нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай тогтоол гарсан.Иймд ажилд эргүүлэн тогтоолгож, үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин 29 619 088 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 2 906 288 төгрөг, 9 сарын цалин 4 454 288 төгрөг, авто машинд төлсөн мөнгө 3 000 000 төгрөг нийт 39 980 000 төгрөгийг гаргуулах, компанийн дотоод сүлжээгээр дамжуулан миний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Б “**** *** ****” ХХК-д 2007 онд дадлагажигчаар орж ажиллан, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сэлбэг болон засвар үйлчилгээний төлөөлөгчөөр ажиллаж байсан.Тус компанид 8 жилийн хугацаанд ажиллахдаа дадлагажигч ажилтнаас эхлээд дадлагажигч ажилтан, туслах ажилтан, сэлбэгийн мэргэжилтэн, сэлбэг болон засвар үйлчилгээний төлөөлөгч зэрэг албан тушаалуудыг тодорхой шат дамжлагын дагуу ажиллаж ирсэн.Энэ хугацаанд ажилдаа хариуцлагатай чин сэтгэлээсээ хандаж ажиллаж байсан ба үүнийг нь ч тус компанийн удирдлага дэмжин ойлгож албан тушаал дэвшүүлэн ажиллуулж байсан.Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “**** *** ****” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаал гарч “...компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Ч.Бат-Ирээдүйг гэнэт ажлаас халсан.Мөн дээрх хулгайн хэрэгтэй холбогдуулан Ч.Бат-Ирээдүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч тус хэрэгт оролцсон болох нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаар тогтоол гарсан байдаг. “**** *** ****” ХХК-ийн хувьд дээрх прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй нь Ч.D уг хэрэгт холбогдолгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа.Тиймээс “**** *** ****” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаал нь хууль бус, үндэслэлгүй тушаал байх тул Ч.Б нь зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр дараах нэхэмжлэлийг гаргаж байгаа.Үүнд:Урд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 48 531 565 төгрөг гаргуулах, 2015 оны 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 1 164 184 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 2 906 288 төгрөг, авто машинд төлсөн 3 000 000 төгрөг зэргийг гаргуулна.Мөн компанийн дотоод сүлжээгээр дамжуулан нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч хулгай хийсэн хэрэгт сэжиглээд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байна, тушаалд ...бүлэглэн хулгай хийж гэж бичсэн байгаа, ажлаас чөлөөлөөд 14 хоногийн дараа Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.Цагдаагийн байгууллага Э үйлдэлд Б хамтарсан байж магадгүй гэж шалгаад Энхбат төлбөрөө төлсөн тул эвлэрсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Ч.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.Хариуцагч байгууллагад 2012 онд Ч.Б талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч нотлогдоогүй байдаг.Ч.Б ажлаас чөлөөлсөн тушаал 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гарсан, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг шалгаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр прокурорын тогтоол гарсныг Ч.Б 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гардаж аваад 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ өгсөн байгаа.Ч.Б цалинг хөдөлмөрийн гэрээнд 1 сая төгрөг гэж бичсэн байгаа боловч нэхэмжлэгч цалин орлогоо нэхсэн байгаа.Ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо Ч.Б З Д ХХКомпанид ажиллаж байгаа үеийн бичилт хийгдсэн хэсгийг хасч байгаа.Эдний байгууллага дотоод сүлжээгээгээр анхааруулсан өөрийнх нь хэлтсийн хүрээнд тараасан гэдгийг Ч.Б найз нь хэлсэн байсан, энэ мэдээ хариуцагч нарт хүрсэн байсан.Ч.Б уг байгууллагынхаа үүдний самбар дээр залруулга хийж тавиулах хүсэлтэй байгаа боловч уг мэдээг тараасан хэлбэрээр нь залруулга хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгаа, тухайн авто машиныг Ч.Бат-Ирээдүй 5 цагаас хойш хувьдаа хэрэглэсэн гэх цагийн бүртгэл байхгүй, ажлын шаардлагаар л машин хэрэглэж байсан, ээлжийн амралтыг гүйлгэж тооцдог нь ажлын онцлогтой холбоотой байх, 2015 оны ээлжийн амралтыг эдлээгүй, амралтын хуудас, тушаал байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харагдана гэв.

 

Хариуцагч **** *** **** ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажлаас халсан тухай шийдвэрийг мэдснээс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа нь шүүхэд хандах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.Ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулж байгаагаа 2015 оны 9 дүгээр сарын 22-нд мэдэгдээд, ажлаас халсан тушаалыг мөн өдөр гаргасан байхад нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь 7 сар 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг үндэслэл болгосон.Ч.Б, С.Э нар компаний эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн агуулахын хашаанаас гаргасан нь тооллого болон ажилтануудын илтгэх хуудас, дүрс бичлэг, санхүүгийн баримт зэргээр нотлогдсон.Бид , С.Э  нарыг ажлаас халсны дараа Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Цагдаагийн байгууллага шалгаад Ч.Б холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.Энэ нь түүний үйлдлийг гэмт хэргийн хэмжээнд авч үзэх асуудал биш гэж үзсэн болохоос биш ажил олгогчийн хөрөнгөд халдсан, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тодорхой зөрчил гаргасныг үгүйсгэх баримт биш юм.Иймд компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм.Ч.Б  ажлаас халсны дараа холбогдох бүхий л хөдөлмөрийн хөлсийг компанийн дотоод журамд заасны дагуу бодож түүнд өгсөн.Хөдөлмөрийн гэрээнээс харахад түүний 1 сарын хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон байна.Нэхэмжлэгч өөрийн цалин дээрээ гүйцэтгэлийн урамшуулалыг нэмж тооцсон бол энэ нь зөвхөн тухайн ажилтан ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд олгодог юм.Гэтэл нэхэмжлэгч ажлаа 2015 оны 9 сараас хойш хийгээгүй бөгөөд тодорхой гүйцэтгэл хийгдээгүй учраас дээрх урамшуулал олгогдохгүй.Ч.Б ажил олгогчийн зүгээс 2015 оны 4 дүгээр ард ээлжийн амралт болон ажиллаж байсан хугацааны цалин, борлуулалтын урамшуулал зэргийг тооцож түүнээс холбогдох суутгалуудыг хассан.Нэхэмжлэгч хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр сургалтын гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Ч.Б   байгууллагын зардлаар Испани улсын М хотод суралцсан.Гэрээнд заасны дагуу сургалт дууссанаас хойш 18 сарын турш тогтвортой ажиллах ёстой байсан.Гэтэл нэхэмжлэгч ажлаас халагдсан учраас сургалтын зардлыг ажилтанаар буцаан төлүүлэхээр гэрээнд заасны дагуу түүний хөдөлмөрийн хөлснөөс дээрх зардлыг суутгасан.Ажил олгогчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** *** Группийн тээврийн хэрэгслийн бодлого ба журамд заасны дагуу нэхэмжлэгчийн хувьдаа ашиглаж байсан машины үнийн дүнгээс 20 хувь болон хэрэглэсэн шатахуунаас 20 хувийг тус тус түүний хөдөлмөрийн хөлснөөс суутгасан учраас 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Х  шүүх хуралдаанд тайбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ч.Б манайд 2007 онд ажилд орж дэвшин ажиллаж байсан.Ч.Б# тухайн үед хуурамч баримтаар агуулахаас том аваад гарсан гэдэг нь камерийн бичлэгээр нотлогдож байгаа.Ч.Б эргүүлэн ажилд авах боломжгүй, 2 дах удаагаа хэрэгт холбогдсон байгаа, ээлжийн амралтын мөнгийг өгсөн, 2015 оны 9 дүгээр сарын цалинг олгосон, Ч.Б  байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан тул байгууллагын журамд заасны дагуу 3 сая төгрөгийг түүний цалингаас суутган тооцсон байгааг эргүүлэн өгөхгүй, манай байгууллагад дотоод сулжээ байдаг, уг сүлжээнд манайх Ч.Бат-Ирээдүйг хулгай хийгээд ажлаас халагдсан гэх мэдээлэл тавиагүй, хэлтсийнх нь Ч.Бат-Ирээдүйн ажлыг хүлээн авсан мэргэжилтэн, менежер, хүний нөөц, хуулийн ажилтанд л мэдэгдсэн байгаа, ажилгүй байсан хугацааны цалинг өгөх боломжгүй гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Б хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан алга байна.Ажлаас чөлөөлөх тушаал 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гарсаж, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Цагдаагийн байгуулагад өргөдөл гаргасан, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн, Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гарсан, үүнийг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ч.Б гардаж авсан гэж төлөөлөгч Ш.С өмнөх хуралдаан дээр хэлсэн.Ч.Бат-Ирээдүй тухайн үед шүүхэд хандсан баримтгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Ч.Бат-Ирээдүйг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар ажлаас чөлөөлсөн байгаа, үүнийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байгаа.Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.8.4-т заасан байгаа.Ч. хулгай хийх үйл ажиллагаанд оролцсон гэдгийг тогтоосон дүрс бичлэг байгаа, харуулд хуурамч баримт үзүүлээд тос авч гарсан байдаг.Эрүүгийн хэрэгт гэрчүүд мэдүүлсэн байгаа, прокурорын тогтоолд Ч.Б үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж байгаа нь алдаа гаргасан гэдгийг тогтоосон байгаа.3 сая төгрөгийг ямар баримтаар нэхэж байгаа нь тодорхойгүй байна.Ч.Бат-Ирээдүйг компанийн дотоод журам зөрчөөгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч:Б хариуцагч **** *** **** ХХКомпанид холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, үйл ажиллагаа хариуцсан захирлын  тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин 48 531 566 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 2 906 288 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын цалин 1 164 184 төгрөг, авто машинд төлсөн 3 000 000 төгрөг нийт 55 602 038 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай шаардлага гаргасан байна.

 

**** *** **** ХХКомпанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 171-09/15 тоот тушаалд:Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5, компанийн дотоод журмын 2-1-5, 3-11-4, 12-т заасан заалтуудыг үндэслэн “**** *** **** ХХКомпанийн бүтээгдэхүүн дэмжих газрын сэлбэг ба худалдааны төлөөлөгч ажилтай Ч.Б компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

 

Хариуцагч **** *** **** ХХКомпани нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст С.Э, Ч.Б, Н.Б нарыг эрүүгийн журмаар шалгах тухай өргөдлийг 2015 оны 10 дугаар сары-ны өдөр гаргасан байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  93 тоот тогтоолд: “...Харин яллагдагч Ч.Б нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй боловч дээрх хэрэгт С.Э үгсэн тохиролцож бүлэглэн оролцож хохирол учруулсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байх тул...Эрүүгийн 201526021784 дугаартай хэргээс яллагдагч Ч.Бат-Ирээдүй нь С.Э бүлэглэн оролцож, хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

 

НэхэмжлэгчЧ.Бат-Ирээдүй дээрхзарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 93 тоот тогтоолыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гаргасан байна.

 

НэхэмжлэгчЧ.Б ажлаас чөлөөлөгдсөн үеэсээ эрүүгийн журмаар шалгагдаж байсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 129.3-т зааснаар Ч.Б ажлаас буруу чөлөөлсөн гэх гомдол гаргах хугацааг сэргээх нь зүйтэй байна.

 

**** *** **** ХХКомпани Ч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг үндэслэн Ч.Бат-Ирээдүй нь компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Гэтэл Ч.Б   ажиллаж байсан компанийнхаа эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед болон эрүүгийн журмаар шалгасны дараа ч нотлогдон тогтоогдсон баримтгүй байна.

 

Улмаар Ч.Б   ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд зөвхөн камерийн бичлэгийг ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн журмаар цуглуулсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэгийг энэ хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолд дурдсан...Харин яллагдагч Ч.Б нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй боловч...гэсэн өгүүлбэрээр Ч.Бат-Ирээдүйн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль хяналтын эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Ч.Б хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу байх тул хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 171-09/15 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Ч.Бат-Ирээдүйг **** *** **** ХХКомпанид эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох нь үндэстэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан байна.

 

Ч.Б **** *** **** ХХКомпанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний үндсэн цалинг 1 000 000 төгрөг гэж заасан хэдий ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд ...ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 48 531 566 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж заасан байхад Ч.Бат-Ирээдүйн 2015 оны 9 дүгээр цалинд 4 454 288 төгрөг бодогдож орсон байгаа болох нь Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байхад нэхэмжлэгчийн цалингийн картанд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 793 870 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээний тодорхойлолтын баримтаар нотлогдож байх тул дутуу олгогдсон 1 660 418 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ”Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2015 оны ээлжийн амралтын олговорыг бодохдоо Эрүү мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд зааснаар ажилтны амралт олгохын өмнөх 12 сарын цалингийн нийлбэрээс бодохоор заасан байх тул нэхэмжлэгчийн 2015 оны ээлжийн амралтын олговорыг тооцохдоо Ч.Бат-Ирээдүйн ажлаас чөлөөлөгдсөн 2015 оны 9 дүгээр сараас эхлэн үүнээс өмнөх 12 сарын цалингийн нийлбэрээр тооцож 2 800 854 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд ажилтаны цалин хөлснөөс суутгал хийхээр заасан байхад хариуцагч байгууллагын төлөөлөгч *** *** группийн тээврийн хэрэгслийн бодлого ба журамд зааснаар Ч.Б байгууллагын өмчлөлийн авто машиныг хэвийн хэрэгцээндээ хэрэглэж байсан тул түүний цалингаас 3 000 000 төгрөгийг суутгасан гэх боловч Ч.Б авто машин эзэмших хүсэлт байхгүй бөгөөд түүнд ямар авто машин, хэдий хугацаагаар эзэмшүүлж байсан тухайгаа баримтаар нотлоогүй байж цалингаас нь 3 000 000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй байна.

 

Харин Ч.Б хариуцагч байгууллагыг дотоод сүлжээгээрээ дамжуулж намайг хулгай хийгээд ажлаас халагдсан гэх мэдээг тараасан учраас миний нэр хүнд гутаагдсан гэх бөгөөд энэхүү мэдээллийн хүнээс сонсож мэдсэн гэж тайлбарлаж байхад хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Б ажлаас чөлөөлөгдсөн тухайг ажлыг хүлээн авч байгаа хүнд, хэлтсийн мэргэжилтэн, менежер, хүний нөөц, хуулийн ажилтанд мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Ч.Б талаар хариуцагч байгууллагын дотоод сүлжээгээр чухам ямар мэдээлэл тархсан болохыг тогтоосон баримтгүй байх бөгөөд ажил үүргийн хувьд мэдвэл зохих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн гэдгээд нэхэмжлэгчийн нэр төр гутаагдсан гэж үзэх боломжгүй байх тул Ч.Б нэр төрөө сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Ч.Б ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, **** *** **** ХХКомпанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 171-09/15 тоот тушаалыг хүчингүй болгож,  Чүнсрээгийн Б  г **** *** **** ХХКомпанийн бүтээгдэхүүн дэмжих газрын сэлбэг ба худалдааны төлөөлөгчийн ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар **** *** **** ХХКомпаниас 48 531 566 /дөчин найман сая таван зуун гучин нэгэн мянга таван зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан Ч.Б олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар зааснаар **** *** **** ХХКомпаниас 4 461 272 /дөрвөн сая дөрвөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Ч.Бат-Ирээдүйд олгосугай.

 

4.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар **** *** **** ХХКомпаниас 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан Ч.Б олгосугай.

 

5.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Ч.Б нэр төр сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар **** *** **** ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжийн 437 914 /дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН

 

                       ШҮҮГЧИД                                     А.САРАНТУЯА

 

                                                                             Б.АЗБАЯР