Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 120

2020              02            04                                          2020/ШЦТ/120

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

                     шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн              хөтлөн,

                     Улсын яллагч: Б.Батсайхан,

           Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Б-ын Г-т холбогдох эрүүгийн 1905037800000 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, График дизайнэр мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Б-ын Г-, регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “10 дугаар хорооллын” замын уулзварын орчим иргэн Ц.Б-тай “...автомашины замын хөдөлгөөнд зам тавьж өгөөгүй...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж биед зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учруулсан хохирлыг нотлох баримтын хүрээнд цаашид төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд 10 дугаар хорооллын уулзварт улаан өнгийн 00-00 УНН улсын дугаартай приус-30 автомашинтай маргалдсан. Тэр залуу намайг 3 дугаар эмнэлгийн урд явж байхад машинаараа шахаж аваар хийлгэх шахсан. Би 10 дугаар хорооллын гэрлэн дохион дээр очоод тэр залуугийн машины хажууд очиж зогсоод чи аваар хийлгэлээ шүү дээ аятайхан яваач гэж хэлсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд автомашины цонхоор гараа оруулж ирээд намайг 4-5 удаа цохисон. Би цохиулснаас миний урд зогсож байсан автобусыг машинаараа мөргөсөн. Тэгээд тэр хүн машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 тал/

Гэрч Д.Цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би хүргэн Г-ын хамт явж байтал 10-р хорооллын орчимд нэг цагаан машин манай хүргэний машиныг шүргэх шахаад урдуур орсон тэгээд дахиад жоохон явж байтал 10р хорооллын уулзвар дээр зэрэгцэж зогсож байснаа тэр цагаан машинтай залуу цонхоо онгойлгоод тамхины асуугуур бололтой цэнхэр зүйл шидээд тэр нь намайг оносон тэгсэн чинь манай хүргэн яаж байнаа гэтэл нөгөө цагаан машинтай залуу гараа хөдөлгөөд манай хүргэнийг хэл амаар доромжилсон тэгтэл манай хүргэн машинаасаа буугаад нөгөө залууг цонхоор нь очоод заамдаад авсан.  ...манай хүргэн заамдахаа болиод тэр залууг тавьсан чинь нөгөө залуу манай хүргэн Г-ыг машин дотроосоо 2,3 удаа цохисон манай хүргэн тэр залууг зөрүүлээд гараараа зөөлхөн цохих шиг болсон тэгээл салаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр цагаан приустэй хүн миний машиныг шахаж зогсоод цонхоо ойлгочихоод юм яриад байсан. Би цонхоо онгойлгоод сонстол писда, гичий гээд намайг хараагаад байсан. Тэгсэнээ нэг юм аваад шидсэн тэр нь манай хадам ээжийн нүүрийг онохоор нь би машинаасаа бууж очоод “яаж байгаа юм, чи хөгшин хүнийг” гээд тэр залуугийн машины цонхоор нь гараа оруулаад заамдаад авсан. Тэр залуу “тавь” гэхээр нь би заамдахаа болиод хойшилсон. Тэгтэл тэр залуу миний нүүр рүү 2,3 удаа цохиод авсан. Би зөрүүлээд гараа оруулаад тэр залуугийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэр залуугийн машины ард нь сургуулийн формтой жоохон хүүхэд байсан. Тэр хүүхэд аваа болиоч ээ гэхээр нь би машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/           

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11490 дугаартай шинжээчийн: “Ц.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, барун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 8 тал/,

“Натур Эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 26 тал/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 20.000 /хорин мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 41 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31, 32 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “10 дугаар хорооллын” замын уулзварын орчим иргэн Ц.Б-тай “...автомашины замын хөдөлгөөнд зам тавьж өгөөгүй...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж биед зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд 10 дугаар хорооллын уулзварт улаан өнгийн 00-00 УНН улсын дугаартай приус-30 автомашинтай маргалдсан. Тэр залуу намайг 3 дугаар эмнэлгийн урд явж байхад машинаараа шахаж аваар хийлгэх шахсан. Би 10 дугаар хорооллын гэрлэн дохион дээр очоод тэр залуугийн машины хажууд очиж зогсоод чи аваар хийлгэлээ шүү дээ аятайхан яваач гэж хэлсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд автомашины цонхоор гараа оруулж ирээд намайг 4-5 удаа цохисон. Би цохиулснаас миний урд зогсож байсан автобусыг машинаараа мөргөсөн. Тэгээд тэр хүн машиндаа суугаад яваад өгсөн. Би намайг зодсон залуутай хамт явж байсан эмэгтэй рүү тамхины асаагуур шидээгүй би хүүхдийнхээ барьж явсан хар өнгийн паламастер шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 тал/,

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн: “Ц.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Ц.Б-ын биед “зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, барун эгэмд зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Б.Г- хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

Шүүгдэгч Б.Г- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “10 дугаар хорооллын” замын уулзварын орчим иргэн Ц.Б-тай “...автомашины замын хөдөлгөөнд зам тавьж өгөөгүй...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж биед зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсанаар  хохирогч Ц.Б- нь нийт 410.000 /дөрвөн зуун арав/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба үүнээс 2019.09.22-ны өдрөөс 2019.02.24-ны өдөр хүртэлх өдрөөр огноологдсон Ц.Б-ын нэр дээр үйлдэгдсэн 260.000 /хоёр зуун жаран мянга/-н төгрөгийн баримтыг шүүх үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогчид ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй байх тул хэрэгт авагдсан эмчилгээний баримт бүхий  260.000 /хоёр зуун жаран мянга/-н төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Ц.Б- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.  

Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Б-д  мэдэгдэж шүүх хуралд хүрэлцэн ирж тайлбар мэдүүлэг өгөх эрхтэйг тайлбарласан боловч “цагаан сараас хойш шүүхэд очно,  цөсний хагалгаанд орсон тул шүүхэд очих боломжгүй” гэсэн тайлбарыг утсаар өгч, шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлээгүйг  дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г-аас 260.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.

5. Хохирогч Ц.Б- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ