Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 6044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Г**** ХХКомпанийн хариуцагч П.Н* ажил гүйцэтг******эх гэрээний үүрэгт 4 511 865  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч байгууллага нь алдангийн 1 005 935 /нэг сая таван мянга есөн зуун гучин таван/ төгрөгөөс татгалзаж, дутуу тавилгыг 2016  оны 12 дугаар сарын 14-ний өдөрт багтаан Г**** ХХКомпани засварлаж дуусгах, үлдэгдэл 3 505 930 /гурван сая таван зуун таван мянга есөн зуун гучин/ төгрөгийг П.Н******2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 140 төгрөгөөс 43 570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад   олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

                               ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН