| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07721/и |
| Дугаар | 5862 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 5862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 42-1 тоотод оршин суух, регистрийн дугаар УЖ 69020414, Янсод овогт Содномын Төмөрийн Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч С.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Төмөр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Дөлмөнх Констракшн” ХХК-тай 2016-05-16-ний өдөр Оршил ХХК-ний СБД 7 дугаар хороонд баригдаж буй барилгын С блокын 2 дугаар давхарын шалны плитаны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож ажил эхлэсэн болно.Тус шалны плитаны ажлыг 2016 оны 7 дугаа сарын 1-ний өдөр дуусган хариуцсан инженерүүд нь хүлээн авсан болно.Ингээд нийт 730 м2 шалны плита наасан бөгөөд ажлын хөлс нийт 3,650,000 төгрөг болсон ба бид тооцоо нийлэн акт үйлдэж баталгаажуулсан болно.Тус компаний захирал Алтанбаяр бидний ажлын хөлсийг төлөлгүй янз бүрийн шалтаг тоочсоор төлөхгүй зугатах болсон.Иймд би гэрээний хаяг болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 31/8 дугаар байрны 13 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016-10-11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Б.Алтанбаярын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул Баянзүрх дүүргийн шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж гарсан болно. Иймд Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаярын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.Төмөрийн Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч хүсэлт болон түүний тайлбар, Дөлмөнх Констракшн ХХКомпани С.Төмөр нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс харахад Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаяр нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаяр бүртгэлтэй хаягандаа үйл оршин суудаггүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаярыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дөлмөнх Констракшн ХХКомпанийн захирал Б.Алтанбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Б.Алтанбаярт /утас:91112165/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч С.Төмөрт даалгасугай.
4.Б.Алтанбаяр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 31/8 байрны 13 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН