| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07371/и |
| Дугаар | 5957 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 5957
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Б***** хариуцагч Ш.Б******30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Ш.Б*****30 000 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 000 төгрөгөөс 154 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 154 500 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 154 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Б**** эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө сайн дураараа төлөхгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах * өрөө орон сууцыг хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулж, үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН