Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 5844

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө өөрийн байранд байрлах, Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 12 дугаар байрны 9 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УЗ 90102410, Мөнхбаатарын Амарсүлдэд   холбогдох

 

Гэрээний үүргийн 57 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Амарсүлд манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 4 сарын 15-ны өдөр дараа төлбөрт Postpaid NIСЕ үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91011747 дугаарын эзэмшигч болсон.Гэтэл М.Амарсүлд гэрээний үүргээ үл биелүүлж 91011747 дугаарын 2014 оны 10 сарын байдлаарх төлбөр а]-» 103 361 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1,7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. М.Амарсүлдэд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч төлөөгүй байна.Иймд М.Амарсүлдээс төлбөрийн үлдэгдэл болох 103 361 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 53 361 төрөг, нотариатын зардалд 4000 төгрөг,  нийт 57 361 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч М.Амарсүлд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 57 361 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, энэ мөнгийг 2016  оны 12  дугаар сарын 15-ны өдрийн дотор  төлж  барагдуулна  гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани хариуцагч М.Амарсүлдэд холбогдуулан гэрээний үүргийн 57 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпанийн нэхэмжилсэн 57 361 төгрөгийг М.Амарсүлд бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор  бүрэн төлнө барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн  50 хувь болох  2775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2775 төгрөгийг улсын орлогоос, мөн 2775 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Скайтел ХХКомпанийн нэхэмжилсэн 57 361 төгрөгийг хариуцагч М.Амарсүлд бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2775 төгрөгийг улсын орлогоос, мөн 2775 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН