Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 5776

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Монгол 3000 ХХКомпанийн байр, регистрийн дугаар 2657481, ДФ ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмоны 5 давхарын 507 тоотод байрлах, регистрийн дугаар 2076675 УБТЗ-ын Олон Улсын тээвэр зуучлал худалдааны төв,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хоррр, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохиролд 81 952 799 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, хариуцагч Олон улсын тээвэр зуучлалын төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Агиймаа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд тайлбарлахдаа:ДФ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Улаанбаатар төмөр замын Олон Улсын тээвэр зуучлалын төв болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 81 952 799 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нартай тохиролцсоны  дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:ДФ ХХКомпанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэхэмжлэгч байгууллагад 38 297 706 төгрөг төлснийг үндэслэн нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар хүсэлт гаргаж байх тул нэхэмжлэгч байгууллагын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ДФ ХХКомпани хариуцагч Олон Улсын тээвэр зуучлал худалдааны төв, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохиролд 81 952 799

 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Олон Улсын тээвэр зуучлал худалдааны төв, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэхэмжлэгч байгууллагад 38 297 706 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 665 төгрөгийг  төсвийн орлогод үлдээж,  зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд  ногдох улсын тэмдэгтийн хураамж 349 439 төгрөгийн 50 хувь болох 174 719 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ДФ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Олон Улсын тээвэр зуучлал худалдааны төв, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохиролд 81 952 799 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ДФ ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 665 төгрөгийг  төсвийн орлогод үлдээж,  хариуцагч байгууллагуудаас улсын тэмдэгтийн хураамжид 174 719 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арван есөн/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ДОРЖНАМЖИН