Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5960

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч ***** ***** Компанийн хариуцагч Д.Г******* 226 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь 226 500 /хоёр зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7445 төгрөгөөс 3722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3722 төгрөгийг улсын орлогоос, мөн 3722 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН