Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 5983

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Т********Компанийн хариуцагч Ш**************омпаниас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50 402 959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч байгууллага нь 50 402 959 /тавин сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 000 төгрөгөөс 205 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 205 000 төгрөгийг улсын орлогоос, 205 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН