| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07690/и |
| Дугаар | 5834 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 5834
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн Өргөн чөлөө өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 5443598, БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж хд-86 дугаар байрны 9 тоотод оршин суух, регистрийн дугаар СВ 77122608, Тугчин овогт Сэдэдийн Эрдэнэчимэгт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 552 112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БСБ Финанс ББСБ ХХКомпани нь иргэн С.Эрдэнэчимэгтэй 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 3355 тоот барьцаат зээлийн гэрээгээр 2 414 300 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээл олгосон.Мөн нэмж 2015 оны 06 сарын 07-ны өдрийн 3/104 тоот барьцаат зээлийн гэрээгээр 2,499,700 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээл олгосон.Барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч С.Эрдэнэчимэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээл, зээлийн хуүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.Зээлдэгч С.Эрдэнэчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар 3 631 315 төгрөгийн үндсэн зээл, 1 665 107 төгрөгний зээлийн хүү, 255 690 төгрөгний нэмэгдүүлсэн хүү, нийт 5 552 112 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч С.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 5 552 112 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь уг зээлийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Уг зээлийн 5 552 112 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрсөн бөгөөд уг мөнгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын15-ны өдрийг хүртэл хугацаанд 250 000 төгрөгөөр, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 635 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага хариуцагч С.Эрдэнэчимэгт холбогдуулан гэрээний үүрэгт 5 552 112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 5 552 112 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэчимэг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 783 төгрөгийн 50 хувь болох 51 891 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 51 891 төгрөгийг улсын орлогоос, мөн 51 891 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллагын 10 552 112 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.Эрдэнэчимэг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 635 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 635 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар yэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 783 төгрөгөөс 51 891 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 51 891 төгрөгийг улсын орлогоос, мөн 51 891 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН