| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 183/2016/00184/и |
| Дугаар | 5962 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 5962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Nргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхон **** тоотод байрлах, регистрийн дугаар *******, ********* нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр байрны ** тоотод оршин суух, регитсрийн дугаар ***********, ******* овогт *********** холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** **** *** ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:****** дүүргийн * дүгээр хороо ******* тоот байрны өмчлөгч Т.Т****** 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар, 2015 оны 2 дугаар сар, 2016 оны 4, 5 саруудын төлбөрийг төлөхгүй байна.Иймд Т.Т****** дээрх хугацааны төлбөрийн 210 000 төгрөг, нотариатын зардлын 10 000 төгрөг нийт 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.*.***** нь Хан-Уул дүүрэгт байрлах байрныхаа үндсэн өмчлөгч нь мөн боловч одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, * дүгээр байрны ** тоотод оршин суудаг гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ***** ***** *****хариуцагч *.*****д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон бусад зардлын 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч *.***** нь өөрийн өмчлөлийн дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны N 20-2-1 тоотод байрлах орон сууцны дундын өмчлөлийн эд. өрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 1-8 дугаар сар, 2015 оны 2 дугаар сар, 2016 оны 4-5 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 210 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь Хаан банкны баримт болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх тул *.***** дээрх зардлын 210 000 төгрөгийг нотариатын зардлын 10 000 төгрөгийн хамт төлөх үндэстэй байна.
Хариуцагч *.***** 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан байх бөгөөд шүүхэд тайлбараа 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцоно гэж заасан байна.
Хариуцагч *.***** шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан 220 000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан Вива Сити Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.*****ээс 7250 /долоон мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН