Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0091

 

 

 

 

 

 

 

 

2020             01          27                                       2020/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч О- овогт Т-ийн Д-д холбогдох эрүүгийн 1905048800000 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, График дизайнер мэргэжилтэй, “Монгол Хьюндай автомотив” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О- овогт Т-ийн Д-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 0-дугаар байрны орчим иргэн Д. Э-ыг зодсоны улмаас биед нь тархи доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д-ийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр рүүгээ харих гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 0-дугаар байрны хажууд машинтайгаа түгжрээд зогсож байтал миний машины хажуугаар зөрж өнгөрсөн залуу намайг “зайлаач пизда минь” гэж хэлсэн. ...Бид хоёр хоорондоо маргалдаж би тэр залууг хойш түлхтэл чи эхэлсэн шүү гээд миний цээж рүү 2 удаа цохисон. Би зөрүүлээд тухайн залуугийн зүүн хацар руу цохиод хөл рүү нь өшиглөсөн. Би газраас дагтаршсан цас аваад шидтэл зам дагуу явж байсан танихгүй хоёр залуу салгасан. Бид хоёр салаад би машиндаа суугаад байрныхаа хойгуур тойроод орцны үүдэнд очоод машинаас буутал нөгөө надтай муудалцсан залуу над руу ирж явсан. Ирээд юу ч ярилгүй миний нүүрний дух, уруул хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байсан болохоор хойш ухарч байгаад жижиг хайсанд бүдэрч унасан. Арагш унахдаа би гэрлийн төмөр шонг толгойныхоо ар хэсгээр мөргөж газарт унаад хэвтэж байтал миний дээрээс толгой руу хоёр удаа цохиод, цээж рүү хөлөөрөө өшиглөөд зугтаагаад яваад өгсөн. Би тухайн үед цагдаад ирж өргөдөл өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүгдэгч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгтэл мөнгөлөг өнгийн хариер маркйн автомашин ирж явсан. Би тухайн автомашинтай зөрж багтахгүй болохоор жолоочид нь хойшоо ухраад өгөөч, би багтахгүй байна гэж хэлсэн. ...бид хоёр маргалдаж байтал нөгөө эрэгтэй миний цээж рүү хоёр гараараа түлхсэн. ...тэр хоёр залуу бид хоёрыг салгах үед нөгөө жолооч миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиод миний зүүн өвдөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд салсан. Би цаашаа явах гэтэл миний араас цас аваад миний толгойн ар хэсэг рүү шидсэн. Би цохиулсандаа шар хөдлөөд нөгөө автомашины араас нь дагаад явсан. ...Би тухайн эрэгтэй рүү тулж очоод баруун болон зүүн талын хацар хэсэг рүү нь баруун, зүүн гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл нөгөө эрэгтэй жижиг хашлаганд тээглээд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,          

           

           Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн: “Д.Э-ын биед тарх доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 53, 54 тал/,

 

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 37 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 40-41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 0-дугаар байрны орчим иргэн Д.Э-ыг зодсоны улмаас биед нь тархи доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр рүүгээ харих гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 0-дугаар байрны хажууд машинтайгаа түгжрээд зогсож байтал миний машины хажуугаар зөрж өнгөрсөн залуу намайг “зайлаач пизда минь” гэж хэлсэн. ...Бид хоёр хоорондоо маргалдаж би тэр залууг хойш түлхтэл чи эхэлсэн шүү гээд миний цээж рүү 2 удаа цохисон. Би зөрүүлээд тухайн залуугийн зүүн хацар руу цохиод хөл рүү нь өшиглөсөн. Би газраас дагтаршсан цас аваад шидтэл зам дагуу явж байсан танихгүй хоёр залуу салгасан. Бид хоёр салаад би машиндаа суугаад байрныхаа хойгуур тойроод орцны үүдэнд очоод машинаас буутал нөгөө надтай муудалцсан залуу над руу ирж явсан. Ирээд юу ч ярилгүй миний нүүрний дух, уруул хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байсан болохоор хойш ухарч байгаад жижиг хайсанд бүдэрч унасан. Арагш унахдаа би гэрлийн төмөр шонг толгойныхоо ар хэсгээр мөргөж газарт унаад хэвтэж байтал миний дээрээс толгой руу хоёр удаа цохиод, цээж рүү хөлөөрөө өшиглөөд зугтаагаад яваад өгсөн. Би тухайн үед цагдаад ирж өргөдөл өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн: “Д.Э-ын биед тарх доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Д.Э-ын биед “тарх доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 14198 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч Т.Д-ийн хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Т.Д- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Д- нь нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 0-дугаар байрны орчим иргэн Д.Э-ыг зодсоны улмаас биед нь тархи доргилт, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.Д-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид эмчилгээний зардал гэж  350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг бэлнээр өгсөн” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Д.Э- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Д- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.0-дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Т.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Д.Э- шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, Т.Д- нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо надад гомдол санал байхгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 53, 54/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Д-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Т.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ